Ерөнхий суурь хичээл

Ерөнхий суурь хичээл бол ерөнхий боловсролын сургуульд үзсэн хичээлийн давталт биш бөгөөд цаашид сонгон сурах мэргэжлийн суурь мэдлэг, ур чадварыг суулгах улмаар тодорхой чиглэлээр гүнзгийрэн сурах нөхцлийг хангасан ахисан түвшний багц хичээл юм. Ерөнхий суурь хичээлүүдийг судлах. МУИС-ийн оюутан ерөнхий суурийн агуулгын чиглэл бүрээр заасан багц цагийг авахын тулд бүрэлдэхүүн сургууль, тэнхимүүдээс санал болгож байгаа хичээлүүдээс өөрийн судлахыг хүссэн хичээлийг СиСи мэдээллийн системээр сонгоно. Жишээ нь байгалийн ухааны 6 багц цагийн хичээлийг судлахын тулд санал болгож буй хичээлүүдээс хүссэн 2 хичээлээ сонгож судлах ёстой. ХШУИС-д Ерөнхий суурийн багц цаг 30 байна.

1. Байгалийн ухаан 6 багц цаг/дэлгэрэнгүй харах/
Хичээлийн индексСанал болгож буй хичээл
(дээр нь дар)
Багц цагХарьяалах тэнхимТовч тайлбар
1MATH100Математик 1а3Математикийн тэнхимНийгмийн ухаан, хүмүүнлэгийн ухааны чиглэл гэх мэт
2MATH101Математик 1б3Математикийн тэнхимБайгалийн ухаан, бизнес, инженерийн ангийн оюутнуудад зориулсан
3MATH102Математик 1в3Математикийн тэнхимБайгалийн ухаан, математикийн чиглэлээр сурах сонирхолтой оюутнуудад зориулсан
4PHYS100Юмс үзэгдлийн физик үндэс3Физикийн тэнхимНийгмийн ухаан, хүмүүнлэгийн ухааны чиглэл гэх мэт
5PHYS101ФизикФизикийн тэнхимБайгалийн ухаан, инженерчлэлийн чиглэл
6PHYS102Физикийн үндэс3Физикийн тэнхимФизикийн мэргэжлээр суралцах оюутнуудад зориулсан
7GEOG100Нийгмийн газарзүй Газарзүйн тэнхимХүмүүнлэг, нийгэм, хууль, эдийн засгийн чиглэлээр сурах сонирхолтой оюутнуудад
8GEOG101Дэлхий судлалын үндэсГазарзүйн тэнхимБайгалийн ухаан, инженерчлэлийн чиглэл
9BIOL100Молекул ба эсийн биологи3Биологийн тэнхимХүмүүнлэг, нийгэм, хууль, эдийн засгийн чиглэлээр сурах сонирхолтой оюутнуудад
10BIOL101Организм ба эволюцийн биологи3Биологийн тэнхимБайгалийн ухаан, инженерчлэлийн чиглэл
11BIOL102Экологи ба тогтвортой байдал3Биологийн тэнхимНийтлэг
12CHEM100Хими ба амьдрал3Химийн тэнхимХүмүүнлэг, нийгэм, хууль, эдийн засгийн чиглэлээр сурах сонирхолтой оюутнуудад
13CHEM101Байгалийг танин мэдэх химийн үндэс3Химийн тэнхимБайгалийн ухаан, инженерчлэлийн чиглэл
2. Хүмүүнлэгийн ухаан 3 багц цаг/дэлгэрэнгүй харах/
Хичээлийн индексСанал болгож буй хичээл
(дээр нь дар)
Багц цагХарьяалах тэнхимТовч тайлбар
1Хүний хөгжил, харилцааны ёс зүйНийтлэг
2JRIS100Эрх зүйн үндэс3Төр, захиргааны эрх зүй, Эрх зүй судлал, Эрүүгийн эрх зүй, Олон улсын эрх зүйн тэнхимНийтлэг
3LANG100Хэл шинжлэлийн үндэс3Монгол хэл хэлшинжлэлийн тэнхим Европ судлалын тэнхимНийтлэг
4CULT100Соёл судлал2Утга зохиол, урлаг судлалын тэнхим Ази судлалын тэнхимНийтлэг
5Дэлхийн соёл иргэншилТүүхийн тэнхим\Ази судлалын тэнхим Европ судлалын тэнхимНийтлэг / Дэлхийн түүх хичээлтэй уялдуулж сонголттой санал болгоно.
6LANG101Монгол бичиг 13Монгол хэл хэлшинжлэлийн тэнхимНийтлэг
7CULT101Урлагийн боловсрол3Утга зохиол, урлаг судлалын тэнхимНийтлэг
8LITE100Уран зохиолын удиртгал3Утга зохиол, урлаг судлалын тэнхимНийтлэг
9RELI100Шашин судлалын үндэс3Философи, шашин судлалын тэнхимНийтлэг
10PHIL100Философийн үндэс3Философи, шашин судлалын тэнхимНийтлэг
11LITE101Монгол соёл иргэншил3Утга зохиол, урлаг судлалын тэнхимНийтлэг
12JRIS101Хүний эрх3ХЗСНийтлэг
13INEC100Олон улсын харилцааны үндэс ба даяаршил3Нийтлэг
3. Нийгмийн ухаан 3 багц цаг/дэлгэрэнгүй харах/
Хичээлийн индексСанал болгож буй хичээл
(дээр нь дар)
Багц цагХарьяалах тэнхимТовч тайлбар
1ECON102Макроэкономиксийн үндэс2Эдийн засгийн тэнхимНийтлэг
2ECON101Микроэкономиксийн үндэс3Эдийн засгийн тэнхимНийтлэг
3ECON100Экономиксийн үндэс3Эдийн засгийн тэнхимНийтлэг
4ANTH100Антропологийн үндэсАнтропологи, археологийн тэнхимНийтлэг
5ANTH101Археологийн үндэс3Антропологи, археологийн тэнхимНийтлэг
6SOCI100СоциологиСоциологи, нийгмийн ажлын тэнхимНийтлэг
7SOWO100Нийгмийн ажил3Социологи, нийгмийн ажлын тэнхимНийтлэг
8POLI100Улс төр судлалын үндэсУлс төр судлалын тэнхимНийтлэг
9PSYC100Сэтгэл судлалын үндэс3Боловсрол, сэтгэл судлалын тэнхимНийтлэг
10POLI101Ардчиллын боловсрол3Улс төр судлалын тэнхимНийтлэг
11MGMT100Бизнес ба нийгэм3Утга зохиол, урлаг судлалын тэнхимНийтлэг
4. Иргэний боловсрол 3 багц цаг/дэлгэрэнгүй харах/
Хичээлийн индексСанал болгож буй хичээл
(дээр нь дар)
Багц цагХарьяалах тэнхимТовч тайлбар
1HIST101Монголын түүх (Ерөнхий)3Түүхийн тэнхимНийтлэг
2HIST100Монголчууд дэлхийн түүхэндТүүхийн тэнхимНийтлэг
3HIST103Монголын түүх: Нүүдэллэхүй ёсон3Түүхийн тэнхимНийтлэг
4HIST104Монголын түүх: Чингисийн эрин ба Евро-Ази3Түүхийн тэнхимНийтлэг
5HIST105Монголын түүх: Эзэнт гүрний дараах Монголчуудын түүх соёл3Түүхийн тэнхимНийтлэг
6HIST106Монгол ба улаан хувьсгал3Түүхийн тэнхимНийтлэг
7Монголын түүх: Монголын нийгэм орчин цагийн дүр төрхөд шилжсэн нь3Түүхийн тэнхимНийтлэг
5. Судалгаа шинжилгээний арга зүй 3 багц цаг/дэлгэрэнгүй харах/
Хичээлийн индексСанал болгож буй хичээл
(дээр нь дар)
Багц цагХарьяалах тэнхимТовч тайлбар
1COMP100Компьютер тооцооллын үндэсМэдээлэл, компьютерийн ухааны тэнхимНийтлэг
2ITE100Мэдээлэл, харилцаа холбооны технологиМэдээлэл, компьютерийн ухааны тэнхимНийтлэг
3ITE101Мэдээллийн технологийн үндэс3Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимНийтлэг
4STAT100Магадлал, статистикийн удиртгал3Математикийн тэнхим Хэрэглээний математикийн тэнхимНийтлэг
5STAT101Статистикийн үндэс3Математикийн тэнхим Эдийн засгийн тэнхимНийтлэг
6MATH101Элементар логик ба математик хандлага3Математикийн тэнхимНийтлэг
7LOGI100Логикийн удиртгал3Философи, шашин судлалын тэнхимНийтлэг
8FINA100Хувь хүний санхүү3БСНийтлэг
9SOWO101Нийгмийн судалгааны аргуудСоциологи, нийгмийн ажлын тэнхим\Эдийн засгийн тэнхимНийтлэг
6. Яриа бичгийн ур чадвар 3 багц цаг/дэлгэрэнгүй харах/
Хичээлийн индексСанал болгож буй хичээл
(дээр нь дар)
Багц цагХарьяалах тэнхимТовч тайлбар
1LANG102Монгол хэл бичиг, найруулга зүй3Монгол хэл хэлшинжлэлийн тэнхимНийтлэг
2CULT102Хэл ярианы соёл3Европ судлалын тэнхимНийтлэг
3CULT103Илтгэх урлаг3Утга зохиол, урлаг судлалын тэнхимНийтлэг
4CULT104Академик бичих ур чадвар (монгол, англи хэлээр)3Эдийн засгийн тэнхим, Их британи. Америк судлалНийтлэг
7. Англи хэл, бусад хэл 6 цаг цаг/дэлгэрэнгүй харах/
Хичээлийн индексСанал болгож буй хичээл
(дээр нь дар)
Багц цагХарьяалах тэнхимТовч тайлбар
1ENGL100Ерөнхий англи хэл: Унших дадал (анхан)1Гадаад хэлний төвНийтлэг
2ENGL101Англи хэл: Харилцах дадал (анхан)1Гадаад хэлний төвНийтлэг
3ENGL102Англи хэл: Бичих дадал (анхан)1Гадаад хэлний төвНийтлэг
4ENGL103Академик англи хэл: Унших дадал-1 (Анхан дунд)1Гадаад хэлний төвНийтлэг
5ENGL104Академик англи хэл: Бичих дадал-1 (Анхан дунд)1Гадаад хэлний төвНийтлэг
6ENGL105Академик англи хэл: Харилцах дадал-1 (Анхан дунд)1Гадаад хэлний төвНийтлэг
7ENGL106Академик англи хэл: Бичих дадал-2 (дунд)1Гадаад хэлний төвНийтлэг
8ENGL107Академик англи хэл: Унших дадал-2 (дунд)1Гадаад хэлний төвНийтлэг
9ENGL108Академик англи хэл: Харилцах дадал-2 (дунд)1Гадаад хэлний төвНийтлэг
10ENGL109Академик англи хэл: Унших дадал-3 (ахисан дунд)1Гадаад хэлний төвНийтлэг
11ENGL110Академик англи хэл: Харилцах дадал-3 (ахисан дунд)1Гадаад хэлний төвНийтлэг
12ENGL111Академик англи хэл: Бичих дадал-3 (ахисан дунд)1Гадаад хэлний төвНийтлэг
13ENGL112Ахисан түвшний бичих дадалИх Британи Америк судлалын тэнхимНийтлэг
14ENGL113Ахисан түвшний яриа2Их Британи Америк судлалын тэнхимНийтлэг
15KORE100Солонгос хэл 13Ази судлалын тэнхимНийтлэг
16KORE101Солонгос хэл 23Ази судлалын тэнхимНийтлэг
17JAPN100Япон хэл 13Ази судлалын тэнхимНийтлэг
18JAPN101Япон хэл 23Ази судлалын тэнхимНийтлэг
19CHIN100Хятад хэл 13Ази судлалын тэнхимНийтлэг
20CHIN101Хятад хэл 23Ази судлалын тэнхимНийтлэг
21FREN100Франц хэл 13Европ судлалын тэнхимНийтлэг
22FREN101Франц хэл 23Европ судлалын тэнхимНийтлэг
23RUSS100Орос хэл 13Европ судлалын тэнхимНийтлэг
24FREN101Орос хэл 24Европ судлалын тэнхимНийтлэг
25Герман хэл 1Европ судлалын тэнхимНийтлэг
26Герман хэл 2Европ судлалын тэнхимНийтлэг
27ARAB100Араб хэл3Ази судлалын тэнхимНийтлэг
28TURK100Турк хэл3Ази судлалын тэнхимНийтлэг
29SLAV100Чех хэлЕвроп судлалын тэнхимНийтлэг
30ITAL100Итали хэл3Европ судлалын тэнхимНийтлэг
31SPAN100Испани хэл3Европ судлалын тэнхимНийтлэг
32PSYS100Төвд хэл3Философи, шашин судлалын тэнхимНийтлэг
33SANS100Санскрит хэлний үндэсФилософи, шашин судлалын тэнхимНийтлэг
8. Биеийн тамир, эрүүл ахуй 3 багц цаг/дэлгэрэнгүй харах/
Хичээлийн индексСанал болгож буй хичээл
(дээр нь дар)
Багц цагХарьяалах тэнхимТовч тайлбар
1SPRT100Биеийн тамир3Биеийн тамирын тэнхимНийтлэг
2BIOL103Хүнс ба эрүүл хооллолтБиологийн тэнхимНийтлэг
3PSYS101Эмчилгээний биеийн тамир /Тусгай бүлэг/3Биеийн тамирын тэнхимЭрүүл мэндийн байдлаар огцом хөдөлгөөн хийх хязгаартай оюутнуудад
4PSYS102Эрүүл мэндийн сэтгэл судлал1Боловсрол, сэтгэл судлалын тэнхимНийтлэг


Ерөнхий суурь хичээлийг судалснаар оюутан либерал арт боловсрол буюу нийгмийн идэвхтэй гишүүн байхад зайлшгүй шаардлагатай шүүмжлэлт, бүтээлч, логик сэтгэлгээнд суралцаж, санаачлан хийдэг, рациональ шинжлэх ухаанч шийдвэр гаргадаг, хөрвөдөг, нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны суурь мэдлэг, ур чадвар эзэмшсэн, их сургуулийн боловсролтой, чадварлаг, ёс зүйтэй иргэн болж хөгжинө.
Ерөнхий суурь хичээлээр оюутны олж авах мэдлэг, ур чадвар. Ерөнхий суурь хичээл нь МУИС-ийн бакалаврын сургалтад тавигдах шаардлагыг хангахад чиглэсэн, 1. Нийгэм хүмүүнлэг, байгалийн шинжлэх ухааны суурь мэдлэг, 2. Аливаа мэдлэг туршлагаа амьдралд бүтээлчээр бодитой ашиглах ур чадвар олгох гэсэн үндсэн зорилтыг агуулсан академик, дээд боловсролын суурь хичээл мөн. Мэдлэг олгох зорилго бол амьдарч буй нийгэм, байгаль орчны юмс үзэгдэл, харилцаа холбооны тухай шинжлэх ухаанч, рациональ мэдлэгтэй, логикоор сэтгэдэг бие хүнийг бэлтгэхэд чиглэдэг бол ур чадвар эзэмшсэнээр оюутан өөрийн боловсрол, мэргэжлийн мэдлэг чадварыг амьдрал дээр амжилттай хэрэгжүүлэх ур чадвар эзэмшсэн, нийгмийн идэвхтэй гишүүн болж хөгжихөд тусална. Түүнчлэн ерөнхий суурь хичээлийг судалснаар оюутан өөрийн хүсэл сонирхол, авьяас чадварт тулгуурлан ирээдүйн мэргэжлээ ухамсартай сонгон суралцах боломжтой болно.



Холбоо барих

  • Манай хаяг:
    МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
    ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААН, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУРГУУЛЬ

    14201 Улаанбаатар хот-46а ш/х-600
    Сүхбаатар дүүрэг, Их Сургуулийн гудамж 3
  • Утас:
    77307730-1339, 1340, 1341, 132
  • Имэйл:
    info@seas.num.edu.m

Contact Info






18596
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС: MATH100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ: Байгалийн ухааны суурь. Нийгэм, хүмүүнлэгийн ухаан, хууль, эрх зүйн чиглэлээр суралцах оюутнууд сонгон үзэхэд тохиромжтой (дифференциал интеграл тоолол, шугаман алгебр, аналитик геометрын элементүүдээс агуулсан дээд математикийн түргэвчилсэн курс)
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ: Хичээлийн долоо хоногт үзэх нийт 3 багц цаг бөгөөд танхимийн сургалт нь 32 цагийн лекц, 32 цагийн семинараас тогтоно
Судлах улирал: 1-3
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Энэхүү хичээл нь Нийгэм, хүмүүнлэг, хууль, эрх зүйн шинжлэх ухааны салбарт суралцаж амжилт гаргахад дэмжлэг болох математикийн суурь мэдлэгийн үндсийг өгөх, математик сэтгэлгээг хөгжүүлэх, математикийн гоо сайхан болон хэрэглээг таниулах зорилготой. Энэ хичээлээр ерөнхий боловсролын сургуульд үздэг нэг хувьсагчийн функцийн дифференциал болон интеграл тоолол, аналитик геометрын ойлголтуудыг дэлгэрүүлж, хоорондын уялдаа холбоог илүү тодруулж, практик хэрэглээний олон жишээний хамтаар үзнэ.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Матриц, түүн дээр хийх үйлдлүүд, матрицын тодорхойлогч, тодорхойлогчийг бодох аргууд, шугаман тэгшитгэлийн систем, түүнийг бодох аргууд, матрицын хувийн утга, хувийн вектор, тэдгээрийн хэрэглээ, хавтгайн аналитик геометрын үндсэн элементүүд, хоёрдугаар эрэмбийн мурийнууд, тэдгээрийн хэрэглээ, огторгуйн координатын систем, вектор, түүн дээр хийх үйлдлүүд, олонлог, түүн дээр хийх үйлдлүүд, функц, тоон дараалал ба дарааллын хязгаар, функцийн хязгаар ба тасралтгүй чанар, функцийн уламжлал ба дифференциал, тэдгээрийн хэрэглээ, дифференциал тооллын үндсэн чанарууд, функцийн экстремум, функцийг шинжилж графикийг байгуулах, эх функц, тодорхой биш интеграл ба түүний чанарууд, тодорхой биш интегралыг бодох аргууд, тодорхой интегралын тодорхойлолт, тодорхой интегралыг бодох Ньютон-Лейбницийн томъёо, тодорхой интегралын хэрэглээ, математикийн хэрэглээ
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Энэхүү хичээлийг судалснаар дээд математикийн үндсэн суурь ойлголтуудын, тухайлбал нэг хувьсагчийн функцийн дифференциал интеграл тоолол, шугаман алгебр, матриц, шугаман тэгшитгэлийн систем, аналитик геометрын зарим элементүүд зэргийн, мөн эдгээрийн амьдрал практик дахь хэрэглээний талаар тодорхой түвшний мэдлэгтэй болж, зарим хялбар асуудал, процессийн математик шинжилгээг хийх чадвартай болно.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС: MATH101
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ: Байгалийн ухааны суурь хичээл. Инженер, эдийн засаг, бизнес болон хэрэглээний шинжлэх ухааны чиглэлээр суралцах хүсэлтэй оюутнууд сонгон үзэхэд тохиромжтой
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ: Хичээл нийт 3 багц цаг бөгөөд танхимийн сургалт нь 32 цагийн лекц, 32 цагийн семинараас тогтоно
Судлах улирал: 1-3
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Энэхүү хичээл нь инженер, эдийн засаг болон хэрэглээний шинжлэх ухааны салбарт суралцаж амжилт гаргахад шаардагдах математикийн суурь мэдлэгийн үндсийг тавих, математик сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой. Хичээлээр ерөнхий боловсролын сургуульд товч, томъёогоор голдуу үздэг нэг хувьсагчийн функцийн дифференциал болон интеграл тооллын элемент, ойлголтуудыг илүү дэлгэрүүлж өргөтгөн, хоорондын уялдаа холбоог илүү тодруулж, онолын тодорхой түвшинд нарийвчилсан байдлаар, практикийн хэрэглээний олон жишээний хамтаар үзэх болно.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Олонлог, түүн дээр хийх үйлдлүүд, функц, тоон дараалал ба дарааллын хязгаар, функцийн хязгаар ба тасралтгүй чанар, функцийн уламжлал ба дифференциал, тэдгээрийн хэрэглээ, дифференциал тооллын үндсэн теоремууд, функцийн экстремум, функцийн асимптот, функцийг шинжилж графикийг байгуулах, эх функц, тодорхой биш интеграл ба түүний чанарууд, төрөл бүрийн тодорхой биш интегралыг бодох аргууд, тодорхой интегралын тодорхойлолт, тодорхой интегралыг бодох Ньютон-Лейбницийн томъёо, тодорхой интегралын хэрэглээ, тодорхой интегралыг ойролцоогоор бодох, тоон цуваа, математикийн бусад салбар дахь хэрэглээ
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Энэхүү хичээлийг судалснаар нэг нь нөгөөгөөсөө хамааралтай байдаг хоёр хувьсах хэмжигдэхүүнийг хэрхэн функц байдлаар томъёолох тухай, улмаар уг функц буюу хамаарлын талаарх бүрэн цогц шинжилгээг хязгаар, асимптот, уламжлал, дифференциал, экстремум болон интеграл зэрэг ойлголтуудын тусламжтайгаар хийж, онол практикийн төрөл бүрийн тохиолдолд хэрэглэж сурах чадвар дадлыг эзэмшиж, зарим хялбар процессын математик шинжилгээг бие даан хийж сурна.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС: MATH102
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ: Байгалийн ухааны суурь. Мэргэжлийн ангийн оюутнуудад зориулсан
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ: Хичээл нийт 3 багц цаг бөгөөд танхимийн сургалт нь 32 цагийн лекц, 32 цагийн семинараас тогтоно
Судлах улирал: 1-3
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Энэхүү хичээл нь математикийн мэргэжлийн суурь хичээлүүдийг судлахад шаардлагатай онолын мэдлэгийн үндсийг өгөх, математик судалгааны чадварыг эзэмшүүлэх зорилготой. Ерөнхий боловсролын сургуульд товч үздэг нэг хувьсагчийн функцийн дифференциал болон интеграл тооллын ойлголт, элементүүдийг өргөтгөж гүнзгийрүүлэн, хоорондын уялдаа холбоог илүү тодруулж, онолын гүнзгий түвшинд нарийвчилсан байдлаар энэ хичээлээр үзэх болно.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Олонлог, түүн дээрх хийх үйлдлүүд, функц, буулгалт, бодит тоон олонлогийн аксиоматик тодорхойлолт, дараалал, нийлэх дараалал, хязгаарын цэг, функцийн хязгаарын тодорхойлолт, хязгаарт шилжих дүрмүүд, функцийн тасралтгүй, хэрчим дээр тасралтгүй функцийн чанарууд, урвуу функц оршин байх тухай, функцийн уламжлал, дифференциал, тэдгээрийн хэрэглээ, дифференциалчлах дүрмүүд, дээд эрэмбийн уламжлал ба дифференциал, Лейбницийн томьёо, дифференциал тооллын үндсэн теоремууд, Тейлорийн томьёо, Лопиталийн дүрмүүд, уламжлал ашиглан функцийг шинжлэх, эх функц түүний чанарууд, тодорхой бус интеграл, интегралчлах үндсэн аргууд
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Энэ хичээлийг судалснаар математикийн мэргэжлийн олон суурь хичээлүүдийг судлахад шаардлагатай онолын мэдлэгийн үндсийг олж авах бөгөөд математикийн хамгийн чухал ойлголтууд болох бодит тоо, дараалал, функц, хязгаар, функцийн тасралтгүй, уламжлал, интеграл болон тэдгээрийн хоорондын уялдаа, хамаарлын талаар аксиоматик түвшний онолын гүнзгий мэдлэгтэй болох болно.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС: PHYS100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ: Байгалийн ухааны суурь. Мэргэжлийн ангийн оюутнуудад зориулсан
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ: (лекц/сем/лаб/биедаалт) 2:1
Судлах улирал: Намар, Хавар
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Өдөр тутамын амьдрал дэх шинжлэх ухааны асуудлыг харж эхлэхэд туслах
Шинжлэх ухаанд суралцахаас эмээхгүй болгох
Асуудлыг шийдвэрлэхийн тулд эмх цэгцтэй бодож, сэтгэж сургах
Таны физик зөн билэг, мэдлэгийг хөгжүүлэх, өргөжүүлэх
Юмс хэрхэн ажилладаг тухай шинжлэх ухааны үндэстэй мэдэх
Шинжлэх ухааны технологийн түүхийн талаархи ойлголт авах
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Өдөр тутам хэрэглэгддэг танил объект, онгоц, камер, компьютер, хөдөлгүүр, хөргөгч, аянга, радио, бичил долгионы зуух, болон чийдэн зэргийн ажиллах зарчимаар дамжуулан механик хөдөлгөөн, Хадгалагдах хуулиуд, Хэлбэлзэл болон Долгион, хий ба шингэний механик, термодинамик, дулаан, энерги, материйн дулааны шинж чанар, цахилгаан, соронзон, гэрлийн тухай сургааль, геомерт оптик, оптик төхөөрөмж, орчин үеийн физикийн асуудлуудтай холбоотой физикийн үндсэн ойлголтуудтай танилцуулах. Бодит хэмжигдэхүүнүүдийг үнэлэх хялбар тооцоонууд хийх ба ахлах сургуулийн алгебр болон триганометрийн мэдлэгийг шаардана.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Оюутнууд механик, дулаан, цахилгаан соронзон, оптик болон орчин үеийн физикийн үндсэн ойлголтуудыг бидний эргэн тойрон байгаа юмс үзэгдлүүдийн ажиллах зарчимтай уяалдуулан ойлгох. Физикийн шинжлэх ухааны хөгжил нь техник технологийн дэвшил, хүний амьдрал, хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлснийг юмс үзэгдэл хэрхэн оршин байдаг тухай тодорхой жишээн дээр авч үзэн судлах. Физикийн үндсэн ойлголтуудыг ашиглан тодорхой физик системийн хялбар загвар гаргах, хянах, удирдах чадвар эзэмшүүлэх. Физик үзэгдлүүдийг тайлбарлаж, туршиж, илэрхийлж чаддаг болох.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС: PHYS101
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:(лекц/сем/лаб/биедаалт)
Судлах улирал:
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Энэ хичээл нь дунд сургуульд үзсэн физикийн хичээлийг давтан гүнзгийрүүлж физик ба байгаль шинжлэлийн холбоо, шүтэлцээ, байгалийн шинжлэлийн бусад салбарт өргөн хэрэглэгддэг физикийн хууль зүй тогтол, арга зарчмуудыг судлахад зориулагдсан
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Энэ хичээлийн агуулгыг сэдэвчилсэн төлөвлөгөөнөөс үзнэ үү.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Энэ хичээлийг үзсэнээр суралцагч физикийн үндсэн, суурь мэдлэг эзэмшиж түүнийгээ шинжлэх ухааны бусад салбарт хэрхэн хэрэглэх, байгаль нийгмийн үзэгдлүүдийг физикийн ухааны үүднээс задлан шинжлэх,чанарын тайлбар өгөх арга барил, дадал чадварыг эзэмшинэ. Мөн тухайн үзэгдэл процессийг илэрхийлэх тэгшитгэл, томъёо, функцуудаас дүгнэлт гаргах, аналитик сэтгэлгээ эзэмших, мэдлэгийн энгийн түвшинд бичигдсэн өгүүлэл материалыг уншиж ойлгох чадвар эзэмшинэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС: PHYS102
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 кр (лекц 2кр /сем 1 кр/ бие даалт 3 кр)
Судлах улирал:I, II, III
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Биеийн хөдөлгөөн, биес хоорондын харилцан үйлчлэл, хөдөлгөөний тоо хэмжээ болон механик энергийн хувирал ба хадгалагдах чанар зэрэг физикийн тулгуур зарчмуудыг эзэишиж механик хөдөлгөөнийг ангилах, хялбар хөдөлгөөн ба системийн харилцан үйлчлэлийн жишээ бодлогуудыг бодох чадвартай болно. Эдгээр тулгуур зарчмууд нь байгаль, ертөнцийн танин мэдэхүйн үндэс болдог.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Физик хэмжилт. Вектор. Шулууны замын хөдөлгөөний кинематик. Хоёр ба гурван хэмжээст хөдөлгөөний кинематик. Динамик. Механик хүчнүүд. Биеийн кинетик энерги. Ажил. Потенциал энерги ба механик энерги хадгалах хууль. Системийн массын төв. Импульс хадгалах хууль. Хатуу биеийн эргэх хөдөлгөөн. Моментийн тэгшитгэл. Эргэх хөдөлгөөний кинетик энерги. Импульсмийн момент хадгалах хууль. Цахилгаан цэнэг. Кулоны хууль. Цахилгаан орон. Цахилгаан орон дахь цэгэн цэнэгийн хөдөлгөөн. Потенциал. Цахилгаан гүйдэл. Омын хууль. Цахилгаан гүйдлийн чадал. Битүү хэлхээний Омын хууль. Соронзон орон. Соронзон орноос цэгэн цэнэгт үйлчлэх хүч. Соронзон орон цахилгаан гүйдэлтэй дамжуулагчид үйлчлэх.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Материал цэгийн кинематик, динамик, импульс ба энерги хадгалах хуулийн сэдвээр дасгал бодлогуудыг бодох мэдлэг чадварыг оюутан эзэмшинэ. Гравитаци, цахилгаан ба соронзон орон дахь бөөмиийн хөдөлгөөнийг тайлбарлах чадвартай болж жишээ бодлогуудыг бодож сурна. Биеийн механик хөдөлгөөнийг физик үндэслэлтэй тайлбарлах, задлан шинжлэх чадварыг эзэмшинэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС: GEOG100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Мэдлэг олгох Сонгох хэсэг
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:16/16/8/2(лекц/сем/лаб/биедаалт)
Судлах улирал:Намрын улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Газарзүйн шинжлэх ухааны суурь мэдлэг болох хүн, байгаль нийгмийн хоорондын харилцан үйлчлэлийг ерөнхий онолын хүрээнд таньж мэдэхийн тулд орон зайн өгөгдөл, загварчлалын тухай ерөнхий мэдлэг олж авах тэдгээрийг ашиглах чадварыг олгох зорилготой. Уг хичээлээр тодорхой орон зайн хүрээнд явагдах юмс үзэгдэлийн мөн чанар харилцаа холбоо үр дагаварыг ойлгож тайлах, орон зай цаг хугацааны янз бүрийн хүрээн дэх үйл явцыг танин мэдэх, нутаг дэвсгэрийн хоорондох харилцааны өөрчлөлтөнд дүн шинжилгээ хийж сэтгэн бодох шүүмжлэлтэй хандах бүтээлч сэтгэлгээг олгоно.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Нийгмийн газарзүй нь хүн, байгалийн (газар нутаг, нутаг дэвсгэр) хоорондох динамик харилцаа холбоо, цогц байдлыг судалдаг. Өнөөгийн даяаршилын үйл явц нь дэлхийн байгаль орчин, улс төр, эдийн засаг, соёлын хүрээн дэх нийтлэг үйл явц юм. Хэдийгээр хүмүүс дэлхий өнцөг булан бүрт өөрийн онцлог хэв шинжийг агуулан амьдардаг боловч тэдгээрт байгалийн нөөц харилцан адилгүй хуваарилагдсан байдаг. Энэхүү хичээлийг сонгосноор дэлхийн өөр өөр газарт амьдарч буй хүмүүсийн нийгмийн харилцаан дах орон зай цаг хугацааны харилцан үйлчлэл, хамаарлын цогцолбор байдлыг ойлгож таньж мэдэх боломжтой. Үүний тулд газарзүйн шинжлэх ухааны суурь ойлголтуудыг мэдлэгийн үндэс сууриа болгон авна.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Даяарчлалын хүрээнд дэх нийгмийн үйл явц түүний үр дагаварыг судлан орон зай цаг хугацааны хувьд үнэлж дүгнэх, өөрийн санааг бодолыг илэрхийлэн чөлөөтэй ярьж, бичих. Байнгын мэдээлэл, шинэ санаа бодолыг олж авах тэдгээрт үндэслэн мэдээллийг шинжлэх, боловсруулах, үнэлэх, шийдвэр гаргах мэдлэг чадварыг эзэмшинэ
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС: GEOG101
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Мэдлэг олгох Байгалийн ухааны хэсэг
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:16/16/3 (лекц/сем/бие даалт)
Судлах улирал:Намрын улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Дэлхий Судлалын Үндэс хичээлээр Дэлхийн үүсэл, хөгжил, геологийн цаг хугацаан дахь түүний түүхэн хувьсал өөрчлөлтийг орон зайн болон цаг хугацааны тулгуур онолуудаар тайлбарлах, тэдгээрийн хүчин зүйлсийг Дэлхийг бүрэлдүүлэгч Агаар мандал, Усан мандал, Хөрсөн бүрхэвч, Биомандал болон Чулуун мандал гэсэн үндсэн 5 бүрэлдэхүүнүүдийн шинж чанар болон тэдгээрт явагдсан үйл явцуудаар тайлбарлаж ойлгох, тэдгээр мандлуудын хоорондын уялдаа холбоо болон тэдгээрийн харилцан үйлчлэлээр өнөөгийн Дэлхийн хэмжээнд явагдаж буй газар хөдлөлт, галт уул дэлбэрэлт, мөстлөг, цөлжилт, үерлэлт гэх зэрэг байгаль-цаг уурын үзэгдлүүдийг тайлах мэдлэг олгох зорилготой. Дэлхий Судлалын Үндэс хичээлээр олсон мэдлэгээ Геологи, Геоморфологи, Геохими, Геофизик гэх зэрэг байгалийн ухааны бусад салбар ухаануудыг өөртөө багтаасан Геосудлал буюу “Geoscience” ухааныг бүрэн цогцоор нь судалж ойлгон, танин мэдэж, тэдгээр салбар ухаануудыг цаашид нарийвчлан судалж, гүнзгийрүүлэн суралцах чадварыг эзэмших ач холбогдолтой.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Дэлхий Судлалын Үндэс хичээлийн агуулга нь Дэлхийн үүсэл, хөгжил, хувьсал өөрчлөлт, Дэлхийн бүрэлдэхүүн хэсгүүд болон тэдгээрийн хоорондын харилцан хамаарлыг судлах Дэлхийн судлалын ухааны үндсэн ухагдахуун, ойлголтууд, судлах арга, аргачлалуудаас бүрдэнэ.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Дэлхий Судлалын Үндэс хичээлийг судалсанаар дараах мэдлэг, чадварыг эзэмшинэ.
1. Дэлхийн үүсэл, хөгжил, хувьсал өөрчлөлтийн талаарх бүрэн мэдлэгийг эзэмшинэ.
2. Дэлхийн бүтэц, бүрэлдэхүүнийг түүний бүрдэл хэсгүүд болох үндсэн 5 мандлуудаар дамжуулан нарийвчлан судалж ойлгон, тэдгээрийн хүчин зүйлсийг орон зай болон цаг хугацааны хүрээнд тайлбар өгч чадах мэдлэг эзэмшинэ.
3. Дэлхий Судлалын ухааны үндсэн ухагдахуунуудыг ойлгон, түүний судалгааны арга, аргачлал, хэрэглэгдэхүүнүүдтэй танилцаж суралцана.
4. Дэлхий дээр явагдаж буй газар хөдлөлт, галт уул дэлбэрэлт, уул үүсэл, уур амьсгалын дулааралт, цөлжилт, үерлэлт гэх зэрэг байгалийн үзэгдлүүдийг Дэлхий судлалын үндсэн онолуудаар тайлбарлаж чадах мэдлэг эзэмшинэ.
5. Хүн ба байгалийн харилцан шүтэлцээ, тэдгээрийн хооронд явагдах харилцан үйлчлэл, бие биедээ хэрхэн нөлөө үзүүлж байдаг талаарх ойлголт, мэдлэгтэй болно.
6. Геологи, Геоморфологи, Геохими, Геофизик гэх зэрэг байгалийн ухааны бусад салбар ухаануудыг өөртөө багтаасан Геосудлал буюу “Geoscience” ухааны суурь ухагдахуунуудыг бүрэн цогцоор нь судалж ойлгон, танин мэдэж, тэдгээр салбар ухаануудыг цаашид нарийвчлан судалж, гүнзгийрүүлэн суралцахад шаардагдах суурь мэдлэг, чадварыг олох болно.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС: BIOL100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Ерөнхий суурь хөтөлбөрийн байгалийн ухааны хэсэг
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 ББц 2:1 (лекц/сем)
Судлах улирал:Намрын улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Энэ хичээлийг судалснаар оюутнууд амьд материйн үндсэн шинж чанарыг молекулын түвшинд судлан ойлгож молекулын түвшнээс организмын түвшин хүртэлх биологийн шинжлэх ухааны үндсэн ойлголтуудыг эзэмшинэ. Мөн энэ хичээл нь биологийн хөтөлбөрт суралцах оюутнуудад мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлийг үзэх үндсэн суурь болно.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Энэхүү хичээлийг үзсэнээр оюутнууд амьдралын молекул үндэс, ус ба нүүрс-устөрөгчид, биологийн макромолекулуудын бүтэц, үүрэг, эсийн тухай ойлголт, эукариот ба прокариот эс, тэдгээрийн бүтэц,үйл ажиллагаа, эсийн хөдөлгөөн, мембраны бүтэц, үүрэг, мембраны зөөвөрлөлт, эсийн химийн найрлага, эсэд явагдах ферментэт урвал, түүний зохицуулга, Эсийн амьсгал, эсийн дотор АТФ ба энерги үүсэх, гликолиз, ГКХ цагираг урвал, электрон зөөвөрлөх гинжин хэлхээ, фотосинтез, Эсийн харилцан үйлчлэл, эсийн мейоз, митоз хуваагдал, Менделийн генетик, Удамшлын хромосомын үндэс, удамшлын молекул үндэс, ДНХ репликаци, мутаци, уургийн нийлэгжил, генийн зохицуулга, эукариотын генетик бүтэц, эукариот ба вирус дэх генийн зохицуулга, Биологийн олон янз байдлын хувьслын түүх. Филогенез хувьсал, Бактер, Археи, эгэл биетэн, Ургамлын олон янз байдал, эволюци, ургамлын бүтэц хөгжил, гормоны зохицуулга, гравитрофизм ба фототрофизм, ургамлын эс дэх усны хэрэгцээ, тэжээлийн бодисын зөөвөрлөлт, эрдэс хооллолт, микориз, ургамлын өвчин үүсгэгчид тэсвэрлэх чадвар ургамлын олон янз байдлыг судлах болно.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
- Энэхүү хичээлийг судалсанаар оюутан Биологийн шинжлэх ухааны үндсэн суурь ойлголтуудтай танилцан амьд организмын бүтэц зохион байгуулалтын түвшин, амьд организмын хувьсал хөгжил, байгалийн шинжлэлийн судалгаа хийх арга замын талаар ойлгож мэдэн амьд организмын химийн найрлага, Прокариот болон эукариот эсийн бүтэц үйл ажиллагаа, амьдралын эргэлт, Удамшлын хромосомын болон молекул үндэс, генийн илрэл, уургийн нийлэгжил зохицуулгын мехнаизмын талаар, Биологийн олон янз байдал, бактер, археи, эгэл бизтэн, ургамлын гарал үүсэл бүтэц үйл ажиллагаа, Ургамал дахь тэжээлийн бодисын зөөвөрлөлт, хооллолтын талаарх үндсэн мэдлэгтэй болно.
- Тухайн хичээл дээр бие даалтын ажлуудыг хийснээр шинжлэх ухааны мэдлэгийг түгээх үндсэн арга болсон байгалийн шинжлэх ухааны бичиглэл хийх анхан шатны чадвар эзэмшинэ.
- Багаар хамтран ажиллах, асуудал дэвшүүлэх, шийдвэрлэх чадвар эзэмшинэ.
- Биологийн шинжлэх ухаан хүний өдөр тутмын амьдралтай хэрхэн холбогддог талаарх ойлголттой болно.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС: BIOL101
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Ерөнхий суурь хөтөлбөрийн байгалийн ухааны хэсэг
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 (лекц/сем/лаб/биедаалт
Судлах улирал:II, III
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Организмын эволюци, популяцийн генетик, филогени ба систематикийн тухай ойлголт, амьдралын үүслийн тухай таамаглал, прокариот ба эукариот организм, зан төрхийн экологи, популяцийн экологи, бүлгэмдлийн экологи, экосистем ба биосфер, байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн экологийн үндэс, амьтны эрхтний системүүд, тэдгээрийн бүтэц зохион байгуулалт, үүрэг, үйл ажиллагаа, гомеостаз ба гормонууд, дотоод шүүрлийн систем, мэдрэлийн систем, булчин, хоол боловсруулах, амьсгалын систем, цусны эргэлтийн систем, дархлааны систем, үржил хөгжил, эволюци, филогенез ба ангилал зүйн тухай суурь ойлголтыг суралцагчдад олгоно. Амьд байгаль, ялангуяа амьтны ертөнцийн олон янз байдал, түүний мөн чанар, амьтан болон хүний биеийн эрхтэн системийн бүтэц, үйл ажиллагаа, амьд ертөнц дэх эволюцийн нийтлэг процесс, экологийн хамаарлын талаар шинжлэх ухааны мэдлэгийг суралцагсдад олгож, тэдний амьд ертөнцийг танин мэдэх, ойлгох, хамгаалах, нөхөн сэргээх болон тогтвортой хөгжлийн үзэл санааны тухай ойлголт эзэмшүүлнэ. Мөн энэ хичээл нь биологийн хөтөлбөрт суралцах оюутнуудад мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлийг үзэх үндсэн суурь болно.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Амьтны хөгжил, эрхтний системүүд, түүний бүтэц зохион байгуулалт, үүрэг, үйл ажиллагаа, гомеостаз ба гормонууд, дотоод шүүрлийн систем, мэдрэлийн систем, булчин, хоол боловсруулах, амьсгалын систем, цусны эргэлтийн систем, дархлааны систем, үржил хөгжил, эволюци, филогенез ба ангилал зүй, амьдралын үүсэл, прокариот ба эукариотууд, сээр нуруугүйтэн болон сээр нуруутан амьтдын гарал үүсэл, эволюцийн олон талт байдал, популяцийн генетик, зан төрхийн экологи, популяцийн экологи, экосистем, байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны талаар үзэж судлах болно.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Хичээлийн сэдэв бүрт дараах мэдлэг болон чадвар эзэмшиж, эрүүл аж төрөх шинжлэх ухааны үндсийн талаар ойлголттой болно.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС: BIOL102
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Ерөнхий суурь хөтөлбөрийн байгалийн ухааны хэсэг
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 (лекц/сем/лаб/биедаалт
Судлах улирал:I, II, III
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Энэ хичээлээр экологийн үндсэн ойлголтыг хүний нийгэмд хэрхэн хэрэглэх тухай анхан шатны ойлголт өгнө.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Одоо цагт тулгараад буй хүний нийгмээс хүрээлэн буй орчинд учруулж буй асуудлууд ба тэдгээрийн шийдлүүдийн тухай тодорхой жишээнүүд дээр экологийн орчин үеийн концепциудын хүрээнд үзэх болно. Уур амьсгал, түүний өөрчлөлтөөс экосистемд үзүүлэх нөлөө, биологийн олон янз байдал, хотжилтийн үр дагаврын тухай түлхүү үзэх болно.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
- Ажилттай суралцсан оюутнууд дараах мэдлэгийг эзэмшсэн байна.
- Экологийн шинжлэх ухааны суурь концепцууд ба тэдгээрийн хэрэглээг ойлгож мэднэ.
- Хүний нийгмийн үйл ажиллагаанаас үүдсэн экосистем ба биологийн олон янз байдлын доройтлын түүхэн болон бодит жишээнүүдийн талаар экологийн шинжлэх ухааны мэдлэг дээр үндэслэсэн ойлголттой болно.
- Экологийн шинжлэх ухааны мэдлэгийг хүрээлэн буй орчны доройтлоос сэргийлэх, зөв төлөвлөлт хийх, даван туулах шийдлүүд гаргах зэрэгт ашиглах чадвартай болно.
- Экологийн судалгааны (бие даалтаар) тайланг бичиж, илтгэх чадварыг семинарын хичээлээр эзэмшинэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС: CHEM100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 ББцБц: (лекц 1.5 Бц, семинар 1.0 Бц, лаборатори Бц, бие даах 0.5 Бц)
Судлах улирал:
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцахаар зориогүй оюутнуудад химийн шинжлэх ухааны суурь ойлголтыг эзэмшүүлэх замаар, орчин цагийн химийн шинжлэх ухаан, технологитой холбоотой аливаа асуудалд шинжлэх ухааны үндэстэй, ухаалаг, хариуцлагатай ханддаг чадвар төлөвшүүлэхэд оршино. Химийн шинжлэх ухааны өнөөгийн болон ирээдүйн хөгжлийн талаар тодорхой ойлголттой болж шинжлэх ухаан технологийн дэвшлийг хэрэглэх, аюулгүй амьдрах химийн суурь мэдлэг эзэмшинэ.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Химийн шинжлэх ухааны суурь мэдлэгийг энэхүү хичээлийг ойлгомжтой болгоход зориулан заана. Химийн шинжлэх ухааны суурь мэдлэгтээ тулгуурлан орчин цагийн шинжлэх ухаан, технологийн асуудлууд, хөгжлийн чиг хандлагыг, - Хүрээлэн буй орчин, нөөц баялагын хими
- Хими ба хэрэглээ
- Хими ба эрүүл мэнд гэсэн бүлэг сэдвийн хүрээнд судлана.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
· Химийн үндсэн ойлголт ухагдахуун, химийн үндсэн хуулийг судлах замаар химийн хэлд тайлагдан химийн бодисыг таниж мэдэх химийн шинжлэх ухааны суурь мэдлэг эзэмшинэ, · Химийн суурь мэдлэгээ ашиглан өдөр тутам хэрэгэгдэж буй химийн бодис тэдгээрийн шинж чанар, хэрэглээ, зориулалтын талаар үндсэн мэдэээлэл авах, зохистой хэрэглэх, бусдад тайлбарлан таниулах чадвар эзэмшинэ. · Химийн шинжлэх ухааны одоогийн болон ирээдүйн хөгжлийн талаар тодорхой ойлголттой болж шинжлэх ухаан технологийн олот ба хор хөнөөл, хүний хүсэл ба хэрэгцээ, хүн ба хүрээлэн буй орчны харилцан хамаарлын талаар үнэн зөв дүгнэлт гарган амьдралдаа ашиглах чадварт суралцана · Сэдвийн бие даалтын ажил, лекц, семинарн даалгаварыг гүйцэтгэх, явцын шалгалтуудад бэлтгэх замаар мэдээлэл олж авах, уншиж судлах, мэдээллийг боловсруулах, ойлгомжтой бичиж цэгцлэх, илтгэн мэдээлэх зэрэг өөрийгөө ирэлхийлэх, хөгжүүлэх аргыг эзэмшинэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС: CHEM101
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалавр, мэргэшлийн сонгон судлах
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 ББцБц: (лекц 1.5 Бц, семинар 0.5 Бц, лаборатори 0.5 Бц, бие даах 0.5 Бц)
Судлах улирал:
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Байгалийн шинжлэх ухаан, инжинерийн салбараар суралцах оюутнууд зайлшгүй эзэмшигдсэн байх шаардлагатай химийн шинжлэх ухааны үндсэн ойлгот ухагдахуун, бодисыг танин мэдэх химийн үндсэн зарчмуудыг судлуулах замаар химийн бодис, түүний шинж чанарыг танин мэдэх онол арга зүй, сорил туршилтын үндсэн мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд оршино. Онолын агуулгыг семинар болон лабораторийн хичээлтэй холбон, химийн нинжлжэх ухааны үүднээс асуудлыг шийдвэрлэх ур чадварт суралцана.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Химийн бодис, химийн хувирал өөрчлөлтийн мөн чанарыг танин мэдэхэд зайлашгүй шаардлагатай химийн үндсэн ойлголт, ухагдахуун, химийн шинж чанарыг тайлбарлах үндсэн зарчмуудыг атомын электрон давхраат бүтэц, үелэх тогтолцоо, химийн химийн холбоо, молекул хоорондын харилцан үйлчлэлийн хүч, холимог бодисын шинж чанар, химийн урвал, химийн урвалыг судлах онол арга зүй, органик бодис, биохими, полимерийн хими, цөмийн химийг хамарсан үндсэн агуулгын хүрээнд судлана. Химийн лаборатори, түүний үндсэн тоног төхөөрөмж, химийн сав суулга, багаж хэрэгсэлүүдтэй танилцан, химийн бодисыг хадгалах, бодистой харьлцах аюулгүй ажиллагаанд суралцана. Химийн сорил гүйцэтгэх үндсэн арга барилуудыг эзэмшин Химийн бодисыг цэвэрлэх, анализ хийх лабораторийн ажлуудыг гүйцэтгэнэ.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
· Химийн үндсэн ойлголт ухагдахуун, химийн үндсэн хуулийг судлах замаар химийн хэлд тайлагдан, химийн бодисыг таниж мэдэх химийн шинжлэх ухааны суурь зарчмуудыг эзэмшинэ. · Химийн лабораторийн үндсэн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, шил сав, тэдгээрийг ашиглах, цэвэрлэх арга зүй, химийн лабораторид мөн химийн бодистой аюулгүй ажилах дадал, чадварт суралцана. · Химийн суурь мэдлэгтээ тулгуурлан химийн сорил туршилтыг гүйцэтгэх үндсэн аргуудыг эзэмшинэ. · Сэдвийн бие даалтын ажил, лекц, семинарн даалгаварыг гүйцэтгэх, явцын шалгалтуудад бэлтгэх замаар мэдээлэл олж авах, уншиж судлах, мэдээллийг боловсруулах, ойлгомжтой бичиж цэгцлэх, илтгэн мэдээлэх зэрэг өөрийгөө ирэлхийлэх, хөгжүүлэх аргыг эзэмшинэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС: JRIS100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ: 3 кр
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:(лекц 24/сем 16)
Судлах улирал: I улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Энэ хичээлийн зорилго нь оюутанд хууль, эрх зүйн тухай суурь ойлголт өгөхөөс гадна эрх зүйн салбарууд, тэдгээрийн онцлог, бодит амьдралд тулгарч болох эрх зүйн маргааныг тодорхойлох, өөрийн эрхээ хамгаалахад шаардлагатай эрх зүйн суурь мэдлэг эзэмшүүлэхэд оршино. Оюутан иргэний нийгэмд хүн бүрийн зайлшгүй мэдвэл зохих хууль, эрх зүйн ерөнхий ойлголт, тогтолцооны талаар мэдлэгтэй болох нь хуулийн засаглалыг тогтоох, нийгмийн дэг журам, ардчилсан тогтолцоог төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Энэ хичээлээр хууль гэж юу болох, хуультай байхын хэрэгцээ, шаардлага, үр дагавар, ёс суртахуун, шударга ёсны ойлголтуудтай хэрхэн хамааралтай болох, дэлхийн болон дотоодын эрх зүйн түүхэн хөгжил, хүний эрхэм чанар, эрх, эрх чөлөө хамгаалах, хуулийн засаглал, ардчилсан ёс, захиргааны байгууллага ба иргэдийн хоорондын харилцаа, хөдөлмөр, гэр бүл, өмч, гэрээний эрх зүйн ойлголт, гэмт хэрэг, ял шийтгэлийн тухай зэрэг эрх зүйн гол ойлголтуудыг практик тохиолдол дээр тулгуурлан судална.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
- Эрх зүйн үндэс хичээлийг судласнаас оюутан дараах мэдлэгийг эзэмшинэ:
- Хууль гэж юу болох, хуулийг дагаж мөрдөх шаардлага
- Ёс суртахуун, шударга ёс болон хууль зэрэг ойлголтуудн уялдаа холбоо
- Дэлхийн болон дотоодын эрх зүйн түүхэн хөгжил
- Хүний эрхэм чанар, хүний эрх, эрх чөлөө талаар ойлголт авах,
- Хуулийн засаглал буюу эрх зүйт төрийн зарчмуудын талаар ойлголттой болох
- Шударга шүүхээр шүүлгэх эрх, шүүхийн ач холбогдлын талаар мэдлэг эзэмших
- Ардчиллын үндсэн зарчмуудыг ойлгох
- Төрийн захиргааны байгууллагаас иргэдтэй хэрхэн харилцах талаар ойлголттой болох
- Иргэний эрх зүйн салбар болох гэр бүл, гэм хор, гэрээ, хөдөлмөр, өмчийн эрх зүйн үндсэн ойлголтууд
- Гэмт хэрэг, ял шийтгэлийн талаар мэдлэгтэй болно.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС: LANG100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ: Бакалавр, мэргэшлийн заавал үзэх
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 ББцБц: (лекц 2 Бц, семинар 1 Бц, лаборатори Бц, бие даах Бц)
Судлах улирал:
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Хэлний онцлог, мөн чанар, үүргийн тухай хэлшинжлэлийн үндсэн мэдлэгийн агуулгыг судалж, улмаар тодорхой хэлний тодорхой үзэгдлийг хэлний онолын баримтанд тулгуурлан ойлгож, тайлбарладаг чадвартай болох зорилготой.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Энэхүү хичээлээр хэлний тухай шинжлэх ухааны үндсэн ойлголтууд, хэлний мөн чанар, гарал үүсэл, дэлхийн олон хэлний ангилал, түүнчлэн хэлний нэгжүүд, тэдгээрийн хоорондын харьцаа хамаарал, бүтэц, онцлог, бичиг үсгийн үүсэл, хэлний хэв шинж, хувьсал өөрчлөлт зэргийг судалж, танин мэдэх болно. Хүн төрөлхтний хэл, түүний гарал үүсэл, мөн чанар, үүрэг, бүтэц, тогтолцоо, хөгжил, зүй тогтлыг хэл шинжлэлийн судлахуун, хэл шинжлэлийн үүсэл, хөгжил, үсэг бичиг, хэлний мөн чанар ба үүрэг, хэл ба хэлэхүй, хэл болзмол тэмдгийн тогтолцоо болох, хэлний нэгж, хэлний түвшингийн тухай ойлголт, авиазүй, авиалбарзүй, үгзүй, үгийн сан судлал, утгазүй, өгүүлбэрзүй, олон хэлний хэлний хэв шинж, гарвалзүйн ангилал зэрэг ерөнхий сэдвийн хүрээнд судална.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
-хэлшинжлэлийн ухааны онолын суурь мэдлэгтэй болно
-хэлний тогтолцоо, үзэгдлийг задлан шинжилж улмаар тайлбарлаж чаддаг болно.
Уг хичээлийг үзсэнээр хэл шинжлэлийн онолын суурь мэдлэгтэй болно. Тэрхүү онолын мэдлэгээ ашиглан судалж буй хэлээ гүнзгийрүүлэн судлах, бие даалт, ангийн ажил хийх, бүтээлч судалгаа хийх, судалж буй хэлээ өөр хэлний хэрэглэгдэхүүнтэй зэрэгцүүлсэн судалгаа хийх, илтгэл тавих чадвартай болно. Энэхүү хичээлээр олж авсан мэдлэг цаашид ерөнхий болон тусгай хэл шинжлэлийн чиглэлээр судалгаа хийх онол аргазүйн үндэс болно.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС: CULT100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ: Бакалавр, мэргэжлийн (45 Бц)
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:2 ББц:
Судлах улирал:бүх улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Соёл судлалын судлагаа нь хүн судлал, хүн төрөлхтний соёлын түүх, соёлын онол зэрэг өргөн хүрээг хамарсан судлагдахуун юм. Соёлын онолоор /cultural studies/, түүхээр /cultural history/, салбар шинжлэх ухааны бие даасан соёлын судлагдахуунуудаар / Cultural anthropology, archaeology, cultural region or cultural sphere/ задлан үздэг дэлхийн хэмээний олон их дээд сургуулиуд бий. Энэ хичээлээр ийм мэргэшсэн соёл судлаачдад зориулагдсан бус ерөнхий суурь боловсролд зориулагдсан соёл судлалын хичээлийг үзэхэд зориулагдсан болно. Хичээлийн зорилго нь хүн төрөлхтөний соёлын үүсэл хөгжил, соёл судлалын онолын үндсэн ойлголт мэдлэгтэй болох, соёлын түүхийн судлагдахуун нь урлагийн төрөл зүйлсийн 60-70%- ийг эзэлдэг учраас соёлын түүхэнээ хөгжиж уламжлагдаж ирсэн урлаг соёлын үнэт өв, дурсгалуудтай танилцах, соёлын хөгжилд гарсан урсгал чиглэл, нэрт төлөөлөгчдийн үзэл баримтлалууд, хөгжлийн зүй тогтлууд болон хувь хүний болоод нийгмийн харилцааны мөн чанар, хэлбэрүүд зэрэг цогц мэдлэгийг ерөнхий тойм байдлаар олгоход чиглэгдэнэ. Энэ хичээлийг үзэж судласнаар дэлхийн улс түмний соёлын ялгааг таниж мэдэх, монголын өв соёлыг сурч судлан бахархах, соёл судлал нь шинжлэх ухааны олон салбаруудтай холбоотой хөгжиж ирснийг ойлгож мэдсэнээрээ соёл болон тухайн шинжлэх ухааныг холбон гүнзгийрүүлэн судлахад чухал ач холбогдолтой болно.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
хүн төрөлхтөний соёлын үүсэл, хөгжил, соёлын тухай ойлголт, тодорхойлолтууд, эдийн болон оюуны соёлын тухай, тэдгээрийн нийтлэг болон ялгаатай тал, соёл судлалын үүрэг төрлүүд, хүн, нийгэм, байгаль, шинжлэх ухаан, угсаатан, хэл зэрэг соёлд хамаарал хүчин зүйлс, өрнө, дорно болон монголын соёлын түүхэн дэх соёлын дурсгалууд, нэрт төлөөлөгчдийн үзэл баримлал, бие хүний соёл, биеэ авч явах ёс журам, хэм хэмжээ, хүн болоод нийгмийн соёлын харилцааны асуудлуудыг хамрана.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Нийгэм соёлын онол түүхийн зохих мэдлэгтэй болох, хувь хүний болон хамт олны соёлын зохистой хэм хэмжээ, хувийн сахилга, хариуцлагыг ухамсарлан бусдын эрх ашгийг хүндлэхийн сацуу хувийн амжилтыг бататгах чадварыг эзэмшүүлэх, хүмүүстэй хамтран ажиллах, боловсон харилцах, нийгэмд биеэ зөв авч явах дадлыг төлөвшүүлэхээс гадна Монголын соёлын болон өөрийн угсаатны соёлын өвийг мэдэх, мэдрэх, судлах, бусдад таниулах, сурталчлах бүтээлч арга дадлыг эзэмшүүлэхэд чиглэнэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС: LANG101
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ: Бакалавр, мэргэжлийн (45 Бц)
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 ББцБц:
Судлах улирал:бүх улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Үндэсний бичиг үсгээ сурах явдал монгол хүн бүрийн зайлшгүй эзэмших мэдлэг чадварын нэг юм. Ерөнхий боловсролын сургуульд эзэмшсэн монгол бичгийн суурь мэдлэгийг баяжуулах, монгол бичгийн зөв бичих зүй, үг бүтэх ёсны цэгцтэй мэдлэг олгох, монгол бичгээр буй эртний уран зохиол, гүн ухаан, ардын аман зохиол, сургаалын зохиол болон өдгөө хэвлэгдэн буй ном сонин зэргийг өдөр тутамдаа уншиж хэрэглэх хэвшил олгоно.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Монголоор :(Монгол бичгийн зөв бичих зүйн тулгуур зарчмыг хэлшинжлэлийн үндэстэй ухаарч, өдөр тутмын хэрэглээ болгох чадварыг олгох зорилгоор монгол бичгээр уншуулах, бичүүлэх, монгол бичгээс кирилл бичигт, кирилл бичгээс монгол бичигт хөрвүүлэх дасгалын аргад суурилж, энэ хичээлийг явуулна.
Англиар: (This course provides students with principle of orthography of Mongol script based on linguistic point of view. It aims at introducing to them with regular practice of reading, writing, transcription, transliteration from Cyrillic text to Mongol script and vice versa.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
1. Монгол бичгээр өдөр тутмын хэрэглээний түвшинд уншиж, бичих тогтолцоотой мэдлэг, чадвар эзэмшинэ.
2. Толь бичиг ашиглаж монгол бичгийн мэдлэгээ хөгжүүлэх, чадвараа дээшлүүлэх дадалтай болно.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:CULT101
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ: Ерөнхий суурь
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:Лекц – 3.0 багц цаг Семинар – 3.0 багц цаг
Судлах улирал:бүх улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Нийгмийн харилцаа, хүний амьдралд бүтээлч сэтгэлгээ, идэвхтэй оролцоог дэмжихэд урлагийн ойлголт, орон зайн мэдлэг, үндэстэн бүрийн соёл, урлагийн илэрхийлэл ямар үүрэгтэй байсныг тодорхойлж, хувь хүний чадавхийг хөгжүүлэх зорилготой.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Урлагийн боловсрол нь нийгэм, эдийн засаг, хүний хөгжлийн түлхүүр хүчин зүйл бөгөөд нийгмийн тогтвортой харилцаа, хандлагад чиглэсэн үйл ажиллагаа мөн. Урлагийн боловсрол нь зөвхөн урлагийн тухай ойлголт өгөх гэдгээр хязгаарлагдахгүй, харин хүний эрхийг дээдлэх, боловсрол, соёлыг дэмжих, хувь хүний чадварыг хөгжүүлэх, хүн төрөлхтөний уран сайхны сэтгэлгээг ойлгож мэдрэх, бахархах, соёлын олон төрөл зүйлээс суралцах, чанартай боловсрол эзэмшихэд зориулагдсан мэдээлэл байх ёстой. Урлагийн төрөл бүрийн баялаг, өв сангийн системтэй мэдээлэлтэй болсноор хүний байгаль, нийгэмтэй хэрхэн харилцаж, үнэнийг эрж хайж байсан агуу замнал, сэтгэлгээг ухааран өөрийн ард түмэн, бусад үндэстний уран сайхны соёл, сэтгэлгээний танин мэдэхүйн гайхамшигт уламжлал, агуулга хэлбэр, үзэл санааны хувьсал өөрчлөлтийг харьцуулан үнэлэх болно.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
- Сэтгэл хөдлөл, сэрлийн мэдрэмжээ хөгжүүлэн, уран сайхны төсөөлөл, гоо сайхны таашаалаар урлагийн хүч, онцгой шинжийг ойлгох чадвартай болох
- Уран сайхны дүрт сэтгэлгээгээ хөгжүүлэх, төсөөлөн бодох, зохиомжлон дүрслэх, зөгнөн илэрхийлэх, бодит байдлыг гоо сайхнаар хүлээн авах мэдлэг, чадварыг эзэмшин
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС: LITE100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ: Бакалавр, мэргэжлийн (45 Бц)
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 ББц
Судлах улирал: намар
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Уран зохиолын эл хичээл 32 цагийн лекц, 32 цагийн семинариар зорилго нь хангагдана. “Зүүд, сэрэл” гэж юу вэ? ойлголтоос эхлээд урлагийн онолын үүтгэлд хамааралтай хүртэхүйн боломжийг түүхэн баримтаар нь тоймлон тайлбарлахыг зорино. Урлагийн түүхэн мэдлэгийг aesthesis буюу бүх төрлийн хүртэхүйн оноолтоор тэмдэглэдэг учраас хүртэгдэж хийгээд хүртэгдэж буй хоёрын хоорондын харилцан үйлдэлших асуудал урлагийн бүтээл дээр хэрхэн илэрсэнийг оюутанд таниулах ач холбогдолтой. Уран зохиолын хэсэгт уран зохиолын ашиг тусыг тайлбарлаж, зөв ухаарах, уран сайхны боловсрол, зөв хүмүүжилтэй, иргэн болж төлөвшихэд хичээлийн гол зорилго чиглэнэ. Хүн төрөлхтнийг нялх балчир ахуйгаас үүсч хөгжсөн соёл-уран сайхны сэтгэлгээний дээд хэлбэр болсон уран зохиолын төрөл зүйлс нь бүхэлдээ хүний түүх, тэдгээрийн зан төрхийн уран сайхны загварчлал юм. Зохиолын баатруудын амьдрал тэмцлийн утга учир, хүний төөрөг тавилангийн түгээмэл мөн чанарыг нээх, түүнээс уншигчид өөрийн зан чанарын сайн муу, ёс суртахуун, хүмүүжил боловсролын байдлаа зохиолын баатрын зан төрхөөс олж үзэх, өөрийгөө хянах, шинжлэх, таних, мөн гэгээрэх боломжийг олгохын дээр уран сайхны дүрээр дамжуулж ойлгуулдаг зүй тогтлыг тайлбарлах. Хүний боловсрол, соёл-уран сайхны хөгжилд уран зохиол- урлаг шууд ба дам байдлаар асар их нөлөө үзүүлдэг хийгээд ашиг тусыг онол, түүхийн үүднээс хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэхэд хичээлийн зорилго, ач холбогдол оршино.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Эхний багц агуулга болох зүүд, сэрэл, санаа, хэлбэр, хэл, хэллэг, урлаг гэх томъёоллын угт хэний, ямар үндэслэгээ оршидгийг түүхэнд нэрээ үлдээсэн сэтгэгчдийн сургаал номлолын үүднээс тоймлон хүргэх бөгөөд дараах багц агуулга болох фобизм, кубизм, абстракционизм, экспрессионизм, сюрреализм, анти-урлаг, үйлдэл-урлаг, поп-урлаг, имидж-урлагийн нэр томъёо, гол тунхаг уриаг нэрт бүтээлчдийн тайлал тайлбарлал дор анхан шатны мэдлэг олгоно. Уран зохиолын хэсэгт уран сайхны дүр, түүний зан төрх, нийгэм ахуйн нөхцөл байдлын хамаарал ба уран зохиолын түгээмэл мөн чанар, сайхны тухай сургаал, гоо зүйн үүрэг ач холбогдол, ашиг тусыг танин мэдэх, зөв тайлах, шинжлэх дадал дүй, үгийн урлагийн талаарх ерөнхий мэдлэг олгоход чиглэнэ. Монголын уран зохиолын түүхэн том үе шатны соёл уран сайхны дурсгалуудтай танилцуулна
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Хичээлд тайлбарлагдах ойлголтын тодорхойлолт, нотолгоогоор баримтжуулсан субъектив үнэнд холбогдох бодомжийг оюутны хувьд өөрөө сэтгэж ойлгож сурах, улмаар баримт байхгүй бол урлагийн түүх байхгүй гэдгийг ухаарах, нэр бүхий сэтгэгчид, бүтээлчдийн нэг нь нөгөөгөөсөө ялгарч байгаа онол хийгээд урлахуйн зарчим яагаад цогцолсон тухай мэдлэгийг эзэмших түүнийг тайлж тайлбарлах чадвар, дадалтай болно.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:RELI100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ: Ерөнхий суурь
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3.0 кредит (лекц-32, сем.-32, бие даалт )
Судлах улирал: I эсвэл II улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Энэ хичээл нь оюутанд шашин ба шашин судлалын талаар онолын системтэй суурь мэдлэг олгож, эрт эдүгээгийн олон шашны тухай болон шашин гэж юу болох тухай үе үеийн, газар газрын олон сэтгэгчдийн үзэл онолын тухай мэдлэг мэдээлэлийг эзэмшүүлснээр нийгмийн амьдралд илэрч байгаа шашин шүтлэгтэй холбоотой үзэгдэл, үйл явц хийгээд янз бүрийн шашны үйл ажиллагаанд өөрийн байр сууринаас хандах чадвар, дадал олгох зорилгод чиглэгдэнэ.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Шашинд хандах хүний олон янз байдал, шашныг шүтэх ба судлахуйн ялгаа. Шашин судлал: судлах зүйл, хамрах хүрээ, бүтэц, бүрэлдэхүүн хэсэг. Түүхэн ба онолын шашин судлал. Голлох төлөөлөгчид. Шашин шүтлэгийн үүсэл гарал, үндэс шалтгаан, түүхэн хувьсал өөрчлөлт, үе шат,төрөл ангилал: эртний шүтлэг, үндэстний болон төр улсын шашнууд, дэлхий дахины шашнууд, орчин үеийн шашнуудын тухай тойм мэдээлэл. Шашны бүрдэл хэсэг: шашны үзэл ухамсар, ер бусын зүйл, далдын хүчний итгэл бишрэл, шашинлаг сэтгэхүй, зан үйл, үйлдлийн онцлог, шашны байгууллага, сүм хийд, нийгэмлэг цуглаан, санваартан, номлогчдын үйл ажиллагааны тухай. Шашин ба орчин үеийн асуудлууд: иргэншил, соёлын харилцаа, байгаль экологи,уламжлал ёс суртахуун, техник технологийн дэвшил, хүний эрх, эрх чөлөө, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдрал дахь шашны учир холбогдол. Монголчуудын шашны түүх ба өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаар сонирхолтой мэдээ мэдээлэл сонсох болно.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Тухайн хичээлийг судалснаар дараах мэдлэг, чадвар, дадал, хандлагатай болно.
- орчлон ертөнц, хүний амьдралын мөн чанар, утга учрын талаар олон шашны онол сургаал, үзэл тайлбарын талаар сонсож мэдэн, тэдгээрийг харьцуулах, эрэгцүүлэх, эрэлхийлэх сэтгэлгээ, дадалтай болно,
- шашны түүхээр дамжуулж хүн, нийгмийн түүхэн хөгжил дэвшил, сургамж туршлагын мэдлэг эзэмшиж, амьдралын утга учир, зорилго, үнэ цэнийн тухай ойлголт, төсөөлөл, шашны мэргэдийн сургаалыг өөртөө шингээх, бусдад таниулах түгээх чадвар, дадал эзэмшинэ,
-хүн байхын мөн чанарыг ухаарч, хүмүүнлэг энэрэнгүй хандлага төлөвшиж, өөрөө өөрийгөө өөрчлөх, сайн үйлд хөтлөх хүсэл сэтгэл, мэдрэмж, дадал сууна,
- бусдыг ойлгох, сонсох, хүлээцтэй хандах, хүндлэх, энэрэх зэрэг хүнтэй харилцах хүнлэг чанарын мэдрэмж төлөвшинө,
- шашин судлалаар дамжаад хүн судлал, сэтгэл судлал, улс төр, нийгэм судлал, түүх археологи, улмаар байгаль, нийгэм, хүмүүнлэгийн олон салбарын мэдлэг ухааныг эзэмших, тэдгээрт хөрвөх чадвартай болох боломжтой.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:PHIL100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ: Ерөнхий суурь
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:(лекц/сем/лаб/биедаалт) 32/32 3 кр
Судлах улирал: хавар/ намар
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Бодит байдал гэж юу вэ? Түүнийг хэрхэн танин мэдэх вэ? Мэдэж буйгаа үнэн гэдгийг хэрхэн мэдэх вэ? Би хэн бэ? Яагаад сайн байх ёстой вэ? гэх зэрэг философийн гол асуудлуудад хариулт өгсөн философичдийн үзэл баримтлалыг танилцуулах зорилготой. Философид суралцаж, ялгаатай үзэл санаануудад шүүмжлэлт, рефлектив хандах чадвар, сэтгэлгээ, үндэслэгээ дэвшүүлэх, ухаалаг илэрхийлэх чадварыг хөгжүүлнэ. Мөн асуудлыг олон талаас нь авч үздэг байх, мэдээллээс зөв сонголт хийдэг байх, мэтгэлцэх тодорхой чадвар эзэмшинэ.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Философийн мэдлэгийг Метафизик буюу бодит байдлын тухай онол, Эпистемологи буюу танин мэдэхүйн онол, Ёс зүй, Гоо зүй, Улс төр, Шашин зэрэг философийн үндсэн агуулгын хүрээнд гол философийн төлөөлөгчид, тэдгээрийн үзэл баримтлалууд, сонгодог хийгээд орчин үеийн онолуудыг авч үзнэ. Тухайлбал Платон, Аристотель, Аквины, Августин, Декарт, Локк, Кант, Гегель нарын философийн гол төлөөлөгчид, эх газрын болон аналитик философи, зарим пост философийг үзэх болно
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Философийг судалснаар урлаг, шашин, ёс суртахуун, соёл, улс төрийн талаархи үнэлэмжийн орчин үеийн философи баримтлалуудын талаар суурь мэдлэг эзэмшин, түүнийхээ үүднээс нийгмийн амьдралын үзэгдлүүдэд эргэцүүлэл хийж, үнэлгээ өгөх, шүүмжлэлт сэтгэлгээ, эргэцүүлэн бодох, үндэслэгээ гаргах, асуудлыг олон талаас нь авч үзэх, зөв шийдвэр гаргах зэрэг чадварыг эзэмшинэ
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:LITE101
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалавр, мэргэжлийн (45 Бц)
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 Бц:
Судлах улирал: намар
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
- Монгол соёл иргэншлийн үндсийг танин мэдэх - Монгол соёл иргэншлийн жишээ баримтуудыг сурвалжлан цуглуулах, задлан шинжилж, тайлан тайлбарлах чадварыг хөгжүүлэх - Монгол соёл иргэншлийнхээ үнэт зүйлсийг эрхэмлэн хүндэтгэх, уламжлан хөгжүүлэх иргэний ухамсар ба хандлага харилцааг хөгжүүлэх
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Соёл хийгээд иргэншил хэмээх ухагдахууны ялгаатай болон төсөөтэй тал, нүүдлийн иргэншлийн онцлогийг таниулж, монгол соёл, түүний хамрах хүрээг тодруулна. Монгол гэр сууц, хувцас зүүсгэл, малын тоног хэрэглэл, монгол идээ ундааны соёл, баяр наадам, цагаан сар, хурим найрын ёс заншил ба тоглоом наадгай зэрэг монгол соёл иргэшлийн үндэс хөрс болсон оршихуйн соёлуудыг ухамсартайгаар танин мэдэж, тэдгээрийг задлан шинжилж, соёлын утгыг тайлан тайлбарлана.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
- Монгол соёл иргэншлийн үндэс болсон оршихуйн соёлын талаарх цогц мэдлэг
- Монгол соёл иргэншлийн жишээ баримтуудыг сурвалжлан цуглуулж, задлан шинжилж, тайлан тайлбарлах, үнэлэлт дүгнэлт өгөх чадвар
- Судалгаа шинжилгээний бүтээлийг бие даан уншиж, мэдлэг мэдээллийг хүлээн авах, боловсруулах ба дамжуулах чадвар, дадал
- Монгол соёл иргэншлийн асуудлаар хэлэлцэх, мэтгэлцэх, илтгэх ур чадвар болон судалгааны эсээ, өгүүлэл, шүүмж бичих чадвар
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:JRIS101
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 Бц:
Судлах улирал:
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Энэ хичээлийг судласнаар оюутан хүний эрхийн тухай үндсэн ойлголт, хүний эрхийг хамгаалах механизмтай танилцаж, өөрийн болон бусад хүмүүсийн хүний эрхэм чанарыг хүндлэх хандлага, дадлыг төлөвшүүлж, тодорхой тохиолдолд хүний эрхийн зөрчил гарсан эсэхийг үндэслэлтэйгээр тодорхойлох чадварыг эзэмшинэ. Үүний үр дүнд оюутнууд хүний эрхийн утга учир, ач холбогдлыг танин мэдэж, хүний эрхийн мэдрэмжтэй иргэн болж төлөвшинө. Аливаа улсын иргэдийн олонх нь ардчилалын үнэт зүйл, түүний дотор хүний эрхийн чухлыг ойлгож, хамгаалдаг бол тухайн улсад ардчилал хөгждөг.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Энэ хичээлээр хүний эрхэм чанар (human dignity), хүний эрхийн философи, онол, түүхэн хөгжил, ангилал, ач холбогдол, Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр хамгаалагдсан хүний эрхүүдтэй танилцаж, хүнийг эрхийг хамгаалах үндэсний болон олон улсын механизмийн талаар ойлголттой болно. Түүнчлэн, хувийн эрх, улс төрийн эрх, эдийн засаг, нийгэм, соёлын эрх, бүлгийн эрхийг тус бүрийн онол, түүх, онцлог, Монголын болон олон улсын жишээ, тодорхой тохиолдол, харьцуулалтад тулгуурлан нарийвчлан судлана.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Хүний эрх хичээлийг судласнаас оюутан дараах сэдвүүдээр мэдлэг эзэмшинэ:
- Хүний эрхэм чанар ба хүний эрхийн ойлголт, философи, ангилал, түүх, ач холбогдол;
- Хүний эрхийг хамгаалах механизм (Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, хүний эрхийг хамгаалах олон улсын механизм)
- Хувийн эрх (тэгш эрх ба амьд явах эрх, халдашгүй, чөлөөтэй байх эрх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, хувийн амьдрал ба хувийн нууц халдашгүй байх эрх, өмчлөх эрх ба нөхөх олговор авах эрх, зорчих, оршин суух газраа сонгох эрх, шударга шүүхээр шүүлгэх зэрэг);
- Улс төрийн эрх (өргөдөл, гомдолоо гаргаж шийдвэрлүүлэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, сонгох, сонгогдох эрх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөө, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрх зэрэг);
- Эдийн засаг, нийгэм, соёлын эрх (амрах, зав чөлөөтэй байх эрх, нийгмийн хангамж эдлэх эрх, сурч боловсрох эрх зэрэг);
- Бүлгийн эрх (бэлгийн цөөнх, дүрвэгсэд, үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүүхэд, эмэгтэйчүүд);
Энэ хичээлийг судласнаар оюутан дараах чадварыг эзэмшинэ: - Хүний эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийн болон олон улсын гэрээний заалтыг тайлбарлах,
- Тодорхой тохиолдолд хүний эрх зөрчигдсөн эсэхэд анализ хийх (фактын болон хууль зүйн анализ хийх)
- Үндсэн эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай эх сурвалжыг тодорхойлох, судалгаа хийх
- Зөрчигдсөн эрхээ хамгаалуулах зорилгоор шүүхэд гомдол гаргаж сурах
- Зөрчигдсөн эрхээ үндэсний хэмжээнд хамгаалах бүх аргыг хэрэглэсний дараа олон улсын хэмжээнд хэрхэн хамгаалуулж, гомдол гаргаж сурах,
- өөрийн болон бусад хүмүүсийн хүний эрхэм чанар хүндлэх, хүний эрхийг хамгаалах хандлага, дадлыг төлөвшүүлэх.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:INEC100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:заавал үзэх
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 баг цаг( 2кр лекц, 1кр семинар)
Судлах улирал: I
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Олон улсын харилцааны талаарх ерөнхий суурь ойлголтыг олгохыг зорино.Үүнд, Олон улсын харилцаа нь бие даасан шинжлэх ухаан болохын хувьд судлах зүйл, тухайлбал, бүрэн эрхт улс хоорондын улс төр-эрх зүйт харилцаа үүсэн бүрэлдсэнээс хойшхи олон улс харилцааны оролцогчдын талаар, тэдгээрийн ангилал, олон улсын тавцанд өөрийгөө илэрхийлэх зорилго, арга хэрэгслүүр, олон улсын харилцааны газарзүйн буюу геополитикийн, нийгмийн буюу соёл иргэншлийн орчин ба тэдгээрийн олон улсын харилцааны субьектүүдэд үзүүлж буй нөлөөлөл, олон улсын харилцааны систем, түүний түүхэн хувьсал, дэлхийн дэг журам, тэдгээрийн хувьслыг орчин даяаршлын үйл явцтай нягт уялдуулан олон улсын харилцааны шинжлэх ухааны судалгааны салбаруудтай холбон судална.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Олон улсын харилцааны үндсэн мэдлэгийг олгохдоо даяаршилтай холбоно. Даяаршлын нөлөөгөөр олон улсын харилцааны үндсэн үйл явц, оролцогчдын бүрэлдэхүүнд чанарын өөрчлөлт орж байна. Энэ нөхцөлд дэлхийн хөгжлийн үндсэн чиг хандлага, олон улсын харилцааны бүтэц мөн чанарт гарч буй хувьсал, гадаад бодлого ба дэлхийн бодлогын харилцан хамаарлын талаар ойлголт өгнө. Олон улсын улс төрийн үйл явцын гол онцлог нь улс төрийн энэхүү салбарт дээд засаглал байдаггүйд оршдог бөгөөд өөр өөрсдийн эрх ашгийг тунхаглах улс хоорондын улс төрийн харилцааг эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулдаг. Гэвч олон улсын улс төрийн харилцааг зохицуулах гол улс төрийн зохицуулагч нь улс хооронд үүссэн хүчний тэнцвэр байдаг. Олон улсын харилцааны орчин, оролцогчид өөрчлөгдөхийн хэрээр олон улсын улс төрийн үйл явц улам ярвигтай болж байна. Хичээлийн хүрээнд олон улсын тавцанд гарч буй өөрчлөлтөнд анализ хийх байдлаар орчин цагийн олон улсын харилцааны улс төрийн үйл явцын шинж чанар болон чиг хандлагыг таниулахыг эрмэлзэнэ. Олон улсын улс төрийн үйл явц нь зөрчилт, ярвигтай, олон хувилбартай хөгжиж байдгийг оролцогчдын харилцан адилгүй, зөрчилт сонирхолтой уялдуулан ойлгуулна. Нийгмийн хөгжил хурдсахын хэрээр олон улсын улс төрийн үйл явцад бүрэн эрхт улсуудтай хамт олон тооны олон улсын байгууллагууд, төрөл бүрийн бүлэглэлүүд оролцох болсныг тайлбарлана. Олон улсын улс төрийн үйл явцыг зохицуулагч хүчний тэнцвэрт цөмийн зэвсгийн хүчин зүйл шийдвэрлэх үүрэгтэй хэвээр байгааг ойлгуулна. Өөрөөр хэлбэл, дэлхийн улс төрийн үйл явцад хүчний арга хэрэгслүүр шийдвэрлэх нөлөөтэй хэвээр байна. Энэ нөхцөлд дэлхийн бодлогын талаарх зөв ойлголт үнэлэлт өгөхийг эрмэлзэнэ. Үүнд, дэлхийн бодлого нь олон улсын эрх зүйн үндсэн субьектүүдийн улс төрийн үйл ажиллагааны нэгдэл байдгийг ойлгуулна.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Олон улсын харилцаа нь нийгмийн шинжлэх ухааны бие даасан салбар ухаан болох тухай онолын бүрэн дүүрэн суурь мэдлэгтэй болохын хамт цаашид олон улсын харилцааны улс төрийн үйл явцын онцлог, системийн бүтцийн зүй тогтол, их гүрнүүдийн гадаад бодлогыг дүгнэн шинжлэх чадварт суралцана. Багаар болон хосоор өгөгдсөн сэдвийн дагуу бие даалт, семинарын хичээлүүдийг гүйцэтгэсэнээр богино хугацаанд, өргөн сэдвийг цогцоор илтгэх дадалтай болж, үүрэг хариуцлагын ухамсартай болж хүмүүжинэ. Ганцаар хийх бие даалтыг амжилттай гүйцэтгэснээр судалгааны суурь дадал болох өгөгдсөн баримтуудыг өөрийн мэдлэгт тулгуурлан логикоор дүгнэн шинжлэх чадварт суралцана. Хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварыг шалгалтаар үнэлнэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:ECON102
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:үндсэн
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:(лекц 24./сем 16)
Судлах улирал: 2
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Энэ хичээлээр оюутан макроэкономиксийн онолын урсгалуудын хоорондын ялгааг ойлгож,макроэкономиксийн үндсэн ойлголтууд болон үзүүлэлтүүдтэй танилцана.Цаашид макроэкономиксийн үзүүлэлтүүдийн хоорондын уялдаа холбоо, тэдгээрт нөлөөлөгч хүчин зүйлсүүдтэй танилцана. Улмаар дунд түвшний макроэкономикс хичээлийг судлах оюутнуудын хувьд суурь мэдлэг олгох зорилготой.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Хичээлийн эхний хэсэгт экономиксийн зарчмууд,макроэкономиксийн судлах зүйл,онолын гол урсгалуудын тухай ойлголт өгнө. Дараагийн хэсэг буюу үндэсний тооцооны систем гэсэн бүлгээр дотоодын нийт бүтээгдэхүүн(ДНБ), үндэсний нийт бүтээгдэхүүн (ҮНБ) гэж юу болох тухай, мөн үндэсний тооцооны системийн бусад үзүүлэлтүүд тэдгээрийг тооцоолдог аргуудтай энгийн түвшинд танилцана.Түүнчлэн ,бодит болон нэрлэсэн ДНБ,ДНБ-ний дефлятор гэсэн ойлголтуудтай танилцана.Тухайн улсын амьжиргааны түвшинг хэмждэг хэрэглээний үнийн индексийг (ХҮИ) ДНБ-ий дефлятортой харьцуулсан ойлголтыг өгнө. Хичээлийн гурав, дөрөв, тавдугаар бүлэгт макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн урт хугацааны төлөв байдлыг судална.Үүнд: эдийн засгийн бодит өсөлт, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс, хадгаламж, хөрөнгө оруулалт,ажилгүйдэл, мөнгө, мөнгөний үүрэг,төв банк, инфляцийн мөн чанар, шалтгаан, инфляцийн зардал зэрэгтэй танилцана.Макро эдийн засгийн урт хугацааг судална гэдэг нь эдийн засаг хэвийн байдалд байгаа үеийг судлахыг хэлнэ.Хичээлийн төгсгөл хэсэгтбогино хугацааны эдийн засгийг судална.Үүнд: нийт эрэлт болон нийт нийлүүлэлтийн загвар,эдийн засгийн хэлбэлзэл,түүний шалтгаан, макро эдийн засгийн тогтворжуулах бодлогуудын талаар судална.”Макроэкономиксийн үндэс” 2 багц цагийн хичээл нь 3 багц цагийн хичээлтэй агууллагын хувьд адил боловч цөөн цагаар ордогоороо ялгаатай.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Тус хичээлийг судалсны эцэст оюутан үндэсний тооцооны системийн үзүүлэлтүүд,урт хугацаан дахь бодит эдийн засаг, урт хугацан дахь мөнгө ба үнэ,нээлттэй эдийн засгийн макроэкономикс, богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулахын тулд ямар бодлогуудыг засгийн газраас авч хэрэгжүүлбэл зүйтэй болох талаар анхны мэдэгдэхүүнтэй болно.Эдгээрийн зэрэгцээ макроэкономиксийн гол урсгалууд болох Кейнсийн болон шинэ сонгодог эдийн засагчдынүзэл баримтлалын ялгааг мэддэг болно.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:ECON101
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:(3 кредит /Лекц 32 цаг, семинар 32 цаг/
Судлах улирал: 1
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Оюутнуудад микро эдийн засгийн онолын үндсэн ойлголтуудыг танилцуулж, тэдгээрийн уялдаа холбоо, илэрхийлж буй агуулгыг дэс дараалалтай, цэгцтэй ойлгуулж, амьдрал дээр гарч байгаа микроэкономиксийн энгийн үзэгдэл үйл явцыг тайлбарлах чадвартай болгох зорилготой.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Микро эдийн засгийн онолын үндэс хичээлийн хүрээнд эдийн засгийн агентуудын үйл хөдлөл, зах зээлийн тэнцвэр, эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмжүүд, үйлдвэрлэгчийн шийдвэр гаргалт, бүтээгдэхүүний ба хүчин зүйлсийн зах зээлийн төрлүүд, тэдгээрт үнэ тогтох хэлбэрүүдийг судална. Удиртгал хичээлийн хүрээнд оюутнууд микро эдийн засгийн үндсэн асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж байгаагаас хамаарсан эдийн засгийн тогтолцооны талаар ойлголтуудтай танилцана. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоон дахь үнэ бүрдэлт, түүнийг тодорхойлогч эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлөгч хүчин зүйлсүүдийн талаар судална. Эрэлтийн, үнээс болон орлогоос хамаарсан мэдрэмжүүд, солбисон эрэлтийн мэдрэмжүүдийг тооцож чаддаг болох ба мэдрэмжээс нь хамааран бараа бүтээгдэхүүнийг ангилж сурна. Мөн нийлүүлэлтийн мэдрэмжийг тооцоолж чаддаг болно. Үйлдвэрлэлийн онол сэдвийн хүрээнд үйлдвэрлэлийн зохион байгуулалтын хэлбэрүүдтэй танилцана. Үйлдвэрлэлийн урт ба богино хугацааг тодорхойлж сурах ба урт, богино хугацааны зардлуудын шинжилгээг хийнэ. Түүнчлэн зардлын муруйнуудын хоорондын уялдаа холбоог мэддэг болно. Бүтээгдэхүүний зах зээл гэсэн бүлэг сэдвийн хүрээнд төгс ба төгс бус өрсөлдөөнт зах зээлийн хэлбэрүүдтэй танилцаж, тэдгээр зах зээлүүд дэх үнэ бүрдэлтийг судална. Тухайлбал, ТӨЗЗ, монополь, монопольт өрсөлдөөнт зах зээлүүд дэх үнэ тогтоох аргуудтай танилцана. Зах зээлийн давуу болон сул талуудыг тодорхойлно. Хүчин зүйлсийн зах зээл гэсэн бүлэг сэдвийн хүрээнд хөдөлмөр, капитал, газрын зах зээлүүдийн үнэ бүрдэлтийг судална. Улс орнуудын хооронд зах зээлийн хэлбэрээс хамааран ялгаатай цалин тогтох шалтгаануудыг тайлбарлана. Мөн хөдөлмөрийн зах зээл дэх үйлдвэрчний эвлэлийн оролцооны талаар авч үзнэ. Капиталын зах зээл сэдвийн хүрээнд өнөөгийн ба ирээдүйн үнэ цэнийг тооцоолж сурна. Зах зээлийн тэнцвэрт хүүгийн түвшин, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн талаар ойлголт өгч улмаар газрын үнэ болох рент хэрхэн тодорхойлогддог онцлог шинж чанартай танилцана. Орлого хуваарилалт, тэгш бус байдал сэдвийн хүрээнд орлогын тэгш бус байдал гэж юуг хэлэх, орлогын тэгш бус байдлын шалтгаан, хандлага, орлогын тэгш бус байдлыг хэмжих үзүүлэлтүүд: Лоренцын муруй. Жини коэффициентийн тухай авч үзнэ. Ядуу хүн гэж ямар хүнийг хэлэх, ядуурлын түвшинг хэрхэн тодорхойлдог талаар авч үзнэ. Мөн орлогын түвшинг дэмжих бодлогууд болох нийгмийн даатгал, халамжийн бодлогуудын талаар товч ойлголт өгнө. Олон улсын худалдаа сэдвийн хүрээнд олон улсын худалдааны эдийн засгийн үндсүүдийг тодорхойлоод туйлын ба харьцангуй давуу талын онолыг тайлбарлана.Үйлдвэрлэлийн боломж ба худалдаа, олон улсын худалдааны давуу талуудыг жишээн дээр тайлбарлана. Гадаад худалдааг хязгаарлах бодлогууд (гаалийн татварын бодлого, импортын квот тогтоох, бусад)-ын талаар анхдагч ойлголтуудыг танилцуулна. Улирлын эцэст оюутнууд зах зээлийн талаар олж авсан мэдлэгтээ тулгуурлан ерөнхий тэнцвэрийн талаар энгийн ойлголттой болсон байна. Улирлын эцэст микро эдийн засгийн энгийн түвшний шинжилгээг хийж чаддаг болно.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Оюутнууд энэхүү хичээлийг судалснаар микро эдийн засгийн онолын энгийн ойлголтуудтай танилцаж, цаашид тэдгээрийг эдийн засгийн шинжилгээнд ашиглаж чаддаг болно. Түүнчлэн бодит эдийн засгийн төлөв байдлыг энгийн түвшинд тайлбарлах чадварыг эзэмшинэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:ECON100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:СОНГОН СУДЛАХ
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 бц./ лекц 32 цаг, семинар 32 цаг/
Судлах улирал: I болон II улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Оюутнуудад эдийн засгийн онолын ерөнхий ойлголтуудыг танилцуулах, микро болон макро эдийн засгийн тоо үзүүлэлтүүдэд энгийн түвшний дүн шинжилгээ хийх чадварыг эзэмшүүлэхэд оршино.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Эдийн засгийн онол хичээл нь микро эдийн засаг ба макро эдийн засаг гэсэн хоёр бүлгээс бүрдэнэ. Хичээлийн хүрээнд эдийн засгийн онолын судалгааны үндсэн асуудлуудыг микро болон макро түвшинд хэрхэн шийдвэрлэдэг, эдийн засаг дахь агентуудын үүрэг оролцоо ямар байдаг талаар эдийн засгийн үндсэн, энгийн ойлголт, хамаарлуудыг ашиглан судална. Микро эдийн засгийн онол бүлгийн хүрээнд микро эдийн засагт шийдвэрлэдэг үндсэн асуудлууд, ойлголтуудтай танилцана. Зах зээлийн тэнцвэр хэрхэн тогтдог, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс, эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмжүүдийг бүтээгдэхүүний шинж чанар, онцлогоос хамааруулан тодорхойлж чаддаг болно. Пүүсийн онолын хүрээнд урт ба богино хугацаа, зардлуудын ангилалуудтай танилцана. Ашгийн тооцоог хийж чаддаг болно. Бүтээгдэхүүний болон хүчин зүйлсийн зах зээлүүд, тэдгээрийн өрсөлдөөний хэлбэрүүд, тухайлбал төгс ба төгс өрсөлдөөнт зах зээлүүд, тэдгээрт үнэ тогтох онцлогуудыг зах зээл тус бүрд нарийвчлан судална. Эцэст нь зах зээлийн гажуудал, төрийн зайлшгүй оролцооны талаар авч үзнэ. Макро эдийн засгийн онол бүлгийн хүрээнд Үндэсний Тооцооны Системээр макро эдийн засгийн агрегат үзүүлэлтүүдийг хэрхэн тооцоолдог аргуудыг судална. Нийт эдийн засгийн тэнцвэрийг энгийн шугаман загварууд ашиглан тодорхойлно. Макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн хоорондын уялдаа холбоог, үүнд, эдийн засгийн мөчлөг, инфляци, ажилгүйдэл зэргийг авч үзнэ. Мөнгөний болон сангийн бодлогуудын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замуудыг авч үзнэ. Эдийн засгийн өсөлтийг хэмжих хэмжүүр, улс орнуудын хөгжлийн ялгаатай байдлыг энгийн түвшинд судална. Түүнчлэн, эдийн засгийн гадаад эдийн засагтай хийж буй төлбөр тооцоог хэрхэн бүртгэдэг, энэ нь эдийн засагт ямар нөлөөтэй байдаг зэргийг онолын үүднээс авч үзнэ. Монгол улсын эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийн динамикийг харгалзах сэдэв тус бүр дээр харьцуулан судална.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Эдийн засгийн үндсэн асуудал,хэрэглэгчийн үйл хөдлөл, пүүсийн онол, зах зээлийн хэлбэрүүд, нөөцийн зах зээлийн тухай ерөнхий ойлголттой олж авна. Улс орнуудын макро эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг тухай ерөнхий мэдлэгтэй болно. Бусад хүмүүс тайлбарлаж өгөх чадвартай болж эдгээр үзүүлэлтүүдийн өөрсдийн мэргэжил судалгааны ажилд хэрхэн ашиглах дадалтай болно.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:ANTH100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:
Судлах улирал:
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
А. Оюутнуудад соёл болон нийгмийн мөн чанарыг танилцуулах
В. Хүмүүсийн хоорондын харилцаа, хүн болон нийгмийн харицлаа, хүний болон нийгмийн байгалтай харилцах харилцааны хэлбэл, үр нөлөө, энэ талаарх төсөөллийг танин мэдүүлэх
C. Хүнийг нийгэм, соёлын бүтээл болохыг жишээ баримт судалгаагаар мэдлэг болгон өгөх
D. Нийгэм дэх байгалийн, биологийн гэж ташаа ойлгодог хүчин зүйлсийн нийгмийн мөн чанарыг тайлбарлах
E. Нийгэм, соёлын антропологийн ухааны анхан шатны мэдэгдэхүүнтэй болж цаашид энэ чиглэлээр суралцах бэлтгэл мэдлэг чадвар олгох
F. Нийгэм, соёлын антропологийн ухааны түүх, судалгааны арга зүйн онцлог, онолын задлан шинжилгээг танилцуулах
G. Ард түмнүүд, орон нутагууд болон соёлуудын олон талт байдалыг оюутануудад танилцуулах
H. Соёлын антропологийн судлагааны үндсэн арга, техникүүдэд (ажиглалт, ярилцлага гэх мэт) оюутануудыг суралцуулах явдал болно.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Нийгэм, соёлын антропологи нь хүний нийгэм ба соёлыг судалдаг ухаан юм. Энэ хичээл нь соёлын антропологийн ухааны үндсэн судлах зүйлүүд, ухагдахуунууд, аргууд, өнөөгийн төлөв байдал, болон түүний хэрэглээний талаар ерөнхий мэдлэгийг олгоно. Уг хичээлийн анхааралын төвд нэг талаас, төрөл бүрийн соёлуудын олон талт байдал болон тэдгээрийн ижил төстэй талууд, нөгөө талаас, төрөл бүрийн соёлуудыг ойлгох, харьцуулахын тулд соёлын антропологичид судлагаагаа хэрхэн явуулж буй нь орших болно. Антропологийн бусад салбар болох археологи, физик антропологи, хэлний антропологи зэргийг шууд авч үзэхгүй боловч эл хичээл нь эдгээр салбаруудын товч тойм болон соёлын антропологи ба тэдгээрийн уялдаа холбоог товчхон авч үзэх болно.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
А. Антропологийн аль ч дэд салбараар цаашид гүнзгийрүүлэн судлах, суралцах суурь мэдлэг, чадварыг эзэмшинэ
B. Антропологийн бүтээлүүдийг сонгон унших, хэрэглэх, дүн шинжилгээ хийх дадал эзэмшинэ
C. Антропологийн суурь бүтээлүүд, судлаачдын намтар түүх, онолын уламжлалыг мэддэг болно
D. Нийгэм, хүмүүнлэгийн ухааны аль ч салбарт аливаа соёл, нийгмийн асуудлыг хөндсөн сургалт судалгаанд хамрагдах суурь мэдлэг чадвар эзэмшинэ
E. Соёл, нийгмийн аливаа асуудалд соёл, нийгмийн мөн чанар дээр түшиглэсэн шинжлэх ухаанч дүн шинжилгээ хийж сурах
F. Хүний асуудал дах нийгэм, соёлын хүчин зүйлийг ялган таних, ойлгох, шинжлэх ухаанч ухамсартайгаар хариу үйлдэл үзүүлэх, шүүмж дэвшүүлэх, задлан шинжилж тайлбарлах мэдлэг чадвартай болно
G. Соёлын ялгаат байдал, ижилсэл, угсаатан, үндэстэн хоорондын улс төр, эдийн засаг, соёлын харилцаан дах зөрчил, түүний шалтгаан, мөн чанарыг танин мэдэж шийдвэрлэх арга замыг тодорхойлох чадвартай болно
H. Олон хүйс, хүйсийн харилцаа, жендер, гэрлэлт, гэр бүл, ураг төрлийн харилцаанд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг нийгэм, соёлын хүчин зүйлийн учир утгыг танин мэдэж, энэ талын нийгмийн зөрчил, асуудалд шинжлэх ухаанч хариу өгөх мэдлэг, зохицуулах чадвар эзэмшинэ
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:ANTH101
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Ерөнхий суурь хичээл
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:Нийт 3 бц Лекц 32 цаг Сем 32 цаг
Судлах улирал:
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар шинжлэх ухаануудын дотроос сүүлийн хориод жилийн турш манай оронд хамгийн идэвхитэй хөгжиж байгаа салбарын нэг нь археологийн ухаан билээ. Энэ хугацаанд Монголын археологичид бие даан болон гадаадын мэргэжил нэгт нөхдийн хамтаар эрт дундад үеийн түүхийг судлах эх хэрэглэгдэхүүнийг баяжуулсан хэдэн арван томоохон малтлага хийсний зэрэгцээ Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд яригдах нээлтүүдийг хийжээ. Иймээс ч Монголын археологийн ухаан эх орондоо төдийгүй хилийн чанадад ч олон нийтийн анхаарлын төвд байж ихээхэн сонирхол татах болов. Үүний зэрэгцээ хүн төрөлхтөн орчин цагийн хотжилт, үйлдвэрлэлжилт, соёлын даяаршлын нөлөөгөөр байгаль эх, өвөг дээдсийнхээ уламжлалт амьдралын хэвшил, түүх соёлын үнэт зүйлсээс улам бүр холдож хүнийссээр байна. Ийм учраас “Археологийн удиртгал” хичээлийг судлах нь нийгмийн ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудын хувьд өнгөрсөн үеийн тухай аль болох их мэдээллийг аварч үлдэх, боловсруулах онолын системтэй мэдлэг, аргазүйн үндсийг эзэмших, өвөг дээдсээс уламжилсан хуучин соёлын өвөө сонирхон судлах, соён гэгээрүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд залуу хойч үеийг эх түүхээрээ бахархах, түүх соёлоо дээдлэх, эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэхэд Монголын төрийн бодлогод нийцнэ.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Тус хичээлээр орчин үеийн эртний судлалын шинжлэх ухааны түүх, онол аргазүйн үндэс, судалгааны шинэ чиг хандлагуудтай танилцах бөгөөд олон улсад нэрд гарсан археологийн судалгааны нээлт бүтээлүүдтэй танилцаж, судалгааны аргазүйн жишээг тухайн бүс нутагт ба манай улсын нутаг дэвсгэрт явуулсан судалгаанд үндэслэн тайлбарлана. Үүний зэрэгцээ сонгодог археологи буюу Грек-Ромын археологи, египетолог, өвөг ба эртний түүх, Өрнөд Азийн эртний судлал зэрэг археологийн уламжлалт төрөл салбарын тухай танилцуулахын хажуугаар бас археологи дахь байгалийн шинжлэх ухааны судалгааны арга барилын үүрэг [мод ба органик материалаас дендрохронолог ба С14-өөр он цагийг тогтоох], араг ясны олдворыг судлах анагаах ухаан ба антропологийн шинжилгээ, том талбайг геофизикийн аргаар судлах, агаарын зургийн археологи зэрэг орчин үеийн археологийн ажлын салшгүй хэсэг болж хувирсан аргуудын тухай судлах болно. Археологийн эх сурвалжийн төрөл, он цаг, тархалтын хүрээ, соёлт давхаргын болон он цаг тогтоох аргуудын тухай ойлголт, угсаа гарвалын хамаадлын талаарх мэдлэг эзэмшинэ. Түүнчлэн Монголын археологийн ухааны хөгжлийн түүх, судалгааны гол ололтууд ба археологийн шинжлэх ухааны зүтгэлтнүүдийн оруулсан хувь нэмрийн тухай, Монгол Улсад археологийн хайгуул, малтлага судалгаа явуулах хууль эрхзүйн орчинтой танилцана.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Сүүлийн хориод жилийн дотор археологийн судалгааны аргазүй маш хурдацтай хөгжиж байна. Байгалийн шинжлэх ухааны ололт амжилтад тулгуурласан олон шинэ аргыг эртний судлалын салбарт хэрэглэх болсон бөгөөд эдгээр аргыг хэрэглэхгүйгээр эртний түүх, археологийн нарийвчилсан судалгаа хийх тухай бодохын ч аргагүй болжээ. Эдгээр аргыг юуны өмнө олдвор бүхий газруудад хайгуул тандалт хийх, материалын шинжилгээ хийх, гарал үүсэл, шилжилт хөдөлгөөнийг тодорхойлох, олдворуудын он цагийг тогтооход ашиглаж байна. Археологийн судалгаанд хэрэглэдэг байгалийн шинжлэх ухааны аргууд “археометр” хэмээх тусгай салбарын дор хөгжиж, өнөөдөр археологич болгон байгалийн шинжлэх ухааны салбарын эрдэмтэнтэй хамтран ажиллах хэрэгтэй болжээ. “Археологийн удиртгал” хичээлийг судалж дууссанаар нийгэм, хүмүүнлэгийн салбарт суралцаж буй оюутан нарт энэхүү хамтын ажиллагааны олон талт боломжуудаас танилцуулах, археологийн шинжлэх ухааны судлах зүйл, хамрах хүрээ, асуудал ба агуулгын өөрчлөлт, судалгааны гол аргуудыг эзэмшүүлж, орчин үеийн археологийн хээрийн шинжилгээний хайгуул, малтлага судалгаа явуулах онол, аргазүйн үндсэн мэдлэг олгох, олдворыг боловсруулах, судалж тайлбар өгөх, он цаг тогтоох, хадгалж хамгаалах, бэхжүүлэх, сэргээн засварлах үндсэн мэдлэг эзэмшинэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:SOCI100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Ерөнхий суурь хичээл
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:32:32:32
Судлах улирал:Хавар, намрын улиралд
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Социологийн шинжлэх ухааныг их дээд сургуулиудад судлах нь ардчиллын соёлд суралцаж буй өнөөгийн манай нийгэмд нэн чухал юм. Аль ч тоталитар нийгэмд социологийн шинжлэх ухаан бүрэн утгаараа хөгжиж, тархаж байгаагүй. Учир нь социологи тодорхой нийгмийн талаарх бодит баримт сэлт хийгээд шүүмжлэлт шинжилгээнд тулгуурлаж байдаг. Орчин үеийн боловсролтой залуу хүн социологийн суурь мэдлэг, соёлтой танилцсан байх нь амьдарч буй цаг үеэ зөв танин мэдэх, өөрт тулгарч буй асуудлууд хийгээд өргөн хүрээ бүхий нийгмийн үзэгдэл хоорондын хамаарлыг шинжлэн дүгнэх боломжийг олгоно. Түүнчлэн оюутнууд социологийг зөвхөн мэдлэгийн академик салбар ухаан гэдэг үүднээс төдийгүй мөн нийгэм дэх сэтгэлгээ, итгэл үнэмшил, зан хандлагын олон талт соёлд сурах нэгэн хэрэгсэл гэдэг талаас харж судлах нь чухал юм. Социологи, Нийгмийн ажлын тэнхимээс санал болгож буй “СОЦИОЛОГИ:Нийгмийн бодит байдлыг шинжлэхүй” хичээлийг МУИС-ийн салбар сургуулиудын оюутнуудад дэлхийн шилдэг сургуулиудад мэргэшил дээшлүүлсэн, туршлагатай эрдмийн цол зэрэг бүхий мэргэжлийн багш нар сүүлийн 20-иод жил зааж байна. Уг хичээлийг сонгон суралцах оюутны тоо жилээс жилд өссөөр байгаа бөгөөд тухайлбал 2012-2013 оны хичээлийн жилд 400 гаруй оюутан сонгон судалсан бол, харин 2013-2014 оны хичээлийн жилд энэ тоо 600 гаруй болон нэмэгджээ.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
“Социологи: Нийгмийн бодит байдлыг шинжлэхүй”хэмээх хичээлийн агуулгын хүрээнд оюутан, тус шинжлэх ухааныг бусдаас ялгаруулж байдаг, социологийн шинжилгээний гол обьект, судлагдхуун болсон Нийгмийн бодит байдлын дараахь бүлэг асуудлуудтай танилцах болно. Үүнд:
- социологийн үүсэл, хөгжил, судлах зүйл ба Социологийн анализын онцлог - хүний нийгмийн хамтын амьдрал, нийгмийн бүтэц ба соёлын онцлог, бүлэг ба нийгэм, бие хүн ба нийгэмшил,
- гэр бүл, боловсрол, шашин, засаглал, эдийн засаг зэрэг нийгмийн институц,
- ялгарал ба давхраажил, нийгмийн гаж үзэгдэл ба гэмт хэрэг,
- даяаршил, мэдээллийн технологийн дэвшил ба орчин үеийн нийгмийн өөрчлөлт,
- социологийн онол, судалгааны арга, аргачлал хийгээд түүний практик хэрэглээ
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
А. Мэдлэгийн хувьд
- Социологийн шинжлэх ухааныүүсэл, хөгжил, судлах зүйл, онолын гол үзэл баримтлалтай танилцах
- Социологийн шинжлэх ухааны суурь ойлголтууд, нийгмийн үзэгдэл, үйл явцын хөгжил, өөрчлөлт, нийгмийн үндсэн бүрдүүлбэрүүдийн талаар мэдлэг эзэмших
- Социологийн шинжлэх ухааны онол, судалгааны арга зүйн үнэ цэн, ач холбогдлыг ойлгох
- Уламжлалт болон орчин үеийн нийгмийн олон талт асуудал хийгээд Нийгмийн бодит байдлыг Социологийн үүднээс задлан шинжлэхүйн онцлогтой танилцах
- Уг хичээлийг судалснаар оюутан, нийгмийн дотор хүмүүс хэрхэн амьдардаг, яагаад тэд янз бүрийн бүлэг үүсгэж, тэмцэлдэж, дурлаж, гэрлэж, санал бодлоо илэрхийлдэг гэх мэт хүмүүс хоорондын харилцаанд үүсдэг соёл, нийгэмшил, гаж үзэгдэл, жендэрт суурилсан асуудлыг тайлбарлах, нийгмийн өөрчлөлт, хотжилт, даяарших үйл явц бидний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг ойлгох болно.
Б.Чадварын хувьд
- Нийгмийн үзэгдлүүдийг оюутан өөрийнхөө хувийн мэдлэг, туршлагадаа тулгуурлан авч үзэхийн зэрэгцээгээр, социологийн үзэл ойлголт, ухагдахууны түвшинд ойлгож, тайлбарлал хийж сурах
- Социологийн судалгааны аргуудыг хэрэглэн судалгаа хийх талаарх анхан шатны ойлголт, дадал чадварыг эзэмших
- Аливаа даалгаварыг багаар хамтран гүйцэтгэх, оновчтой шийдэл гаргах, хэлэлцүүлэг хийх чадвар эзэмших
В. Хандлагын хувьд
- Нийгмийн үзэгдэл, үйл явцыг нийгэм соёлын эх орчинд нь тогтолцооны үүднээс задлан шинжлэх, тайлбарлах хандлага төлөвших
- Хувь хүнийхээ хувьд оюутан хүн, нийгмийн үзэгдэл, хүмүүсийн социаль амьдралын олон талт байдлын уг чанарын талаар зохих төсөөлөлтэй болж, соёлын үл тэвчих болон ялгаварлах үзлүүдээс ангид, хүлээц зөвшилцөөнийг эрхэмлэсэн зан хандлагыг эзэмших
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:SOWO100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:СОНГОН СУДЛАХ
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:(32/32/32) – 3 кредит
Судлах улирал: Хавар, намрын улиралд
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Уг хичээлийн ерөнхий зорилго нь МУИС-д элсэн суралцагчдад нийгмийн ажлын суурь мэдлэг олгох, цаашид гүнзгийрүүлэн судлах боломжийг нээж өгөх явдал юм. Үүний тулд тус хичээлээр оюутнуудад нийгэм, эдийн засаг, засаглал, соёлын олон талт байдал, тогтолцоо нь хүний амьдралд хэрхэн нөлөөлөх талаар ойлголт өгч, хүмүүс хоорондын харилцаа, зан үйл, цаашлаад хүн нийгмийн харилцааны үндсийг нийгмийн ажлын түлхүүр ойлголтууд болон зарчмуудад тулгуурлан тайлбарлахыг зорилт болгоно.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Нийгмийн ажил: Хүн-орчин, нийгмийн өөрчлөлтийн төлөөх интервенц хичээлийн хөтөлбөр, ашиглагдах материал нь АНУ-ын Чикагогийн их сургууль, Питтсбургийн их сургууль болон Техас дахь Остиний их сургуулиудын Нийгмийн ажлын салбарт заагддаг мэргэжлийн суурь хичээлийн хөтөлбөрөөс эх авсан бөгөөд нийгмийн шинжлэх ухааныг сонирхож буй бакалаврын түвшний оюутнуудад зориулагдсан болно. Нийгмийн ухааныг сонгон суралцаж буй оюутнуудад мэргэжлийн чиг баримжаагаа олоход нь тус болох зорилгоор тус хичээлийн хөтөлбөр нь дараах дэд сэдвүүдээс бүрдэл болно. Үүнд:
1. Нийгмийн ажлын түлхүүр ойлголтууд
2. Нийгмийн ажил хөгжиж буй мэргэжил болох нь
3. Нийгмийн институцуудийн чиг үүргийг дэмжих нь
4. Нийгмийн асуудлууд ба интервенцүүд
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Эзэмших мэдлэг: - Нийгмийн ажлын түлхүүр ойлголтуудын хүрээнд оюутнууд хүн ба нийгмийн харилцан хамаарал, хүний ялгаатай байдал болон хүний амьдарлын үндсэн мөчлөгүүд тэдгээрт олон талт тогтолцооны (биологи, социаль, сэтгэлзүйн) нөлөөний талаар ойлголттой болно.
- Нийгмийн ажил нь түүхэн хөгжлийн явцад хувьсан өөрчлөгдөж шинжлэх ухааны баримжаатай болж буй болон өгөөнийн мэргэжлийн үйл ажиллагаа болохын хувьд үнэт зүйл, ёс зүйн зарчимтай, нийгмийн хэрэгцээ шаардлага бүхий философи, мэдлэг, ур чадварын тогтолцоо блох талаар ойлголтыг олж авна, түүнчлэн нийгмийн ажлын үйл ажиллагааны түвшин бүрийн талаар ойлголттой болно.
- Нийгмийн суурь институцууд (гэр бүл, боловсрол, зах зээл, сүм хийд, улс төр гэх мэт) болон тэдгээрийн чиг үүргийн талаар ойлголттой болж, тэдгээр чиг үүргийг дэмжихэд нийгмийн ажилтан хүний мэргэжлийн үүрэг, оролцоотой танилцан, бүхэлдээ нийгмийн сайн сайхан байдал болон хөгжлийг хэрхэн дэмжих талаар төсөөлөлтэй болно.
- Орчин үеийн нийгэм дэх социаль асуудлууд, тэдгээрийн мөн чанар, төрөл хэлбэрүүд, социаль асуудлуудыг шийдвэрлэх нийгмийн (ажлын) интервенцийн төрөл, хэлбэрүүдийн талаар суурь мэдлэгийг бүтээнэ.
Эзэмших ур чадвар, дадал:
- Хүний болон нийгмийн сайн сайхан байдалд нөлөөлөгч олон янзын системийн хүчин зүйлсд дүн шинжилгээ хийх чадвартай болох
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:POLI100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:
Судлах улирал:
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Их дээд сургууль төгсөж буй оюутнуудыг нийгмийн амьдралд оролцох идэвхитэй, улс төрийн шийдвэрт нөлөөлөх, улс төрийн нөхцөл байдалд шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт өгч чадах чадвар, дадалтай, бүтээлч сэтгэлгээтэй иргэн, мэргэжилтэн болгон төгсгөх. Дээрхи зорилгын хүрээнд дараахи зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд. 1-рт УТШУ-ны үндсэн ойлголт, категориудтай танилцуулж, онолын мэдлэгийг гүнзгийрүүлж системтчилж өгөх, 2-рт Нийгэм, улс төрийн амьдралд өрнөж буй үзэгдэл, үйл явцыг сонирхон судлах хүсэл эрмэлзлэлтэй болгох, 3-рт Улс төр, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлуудад шинжлэх ухааны үндэстэй хариулт өгөх чадвар эзэмшүүлэх 4-рт Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болох, иргэний эрхээ хамгаалж, үүргээ биелүүлж ажиллаж, амьдрах чадвар дадал эзэмшүүлэх гэсэн зорилтуудыг хэрэгжүүлнэ
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Уг хичээлийн агуулгыг нийт 24 цагийн лекц, 16 цагийн семинар-дадлагын хичээлээр олгоно. Үүнээс:
1. Лекцийн хүрээнд: Улс төр ба хүн. УТШУ-ны ач холбогдол, Засаглал, улс төрийн засаглал, Ардчилал, улс төрийн ардчилал, улс төрийн дэглэм, улс төрийн систем, төр. түүний мөн чанар, үүсэл, хэв маяг, улс төрийн нам, намын систем, сонирхлын бүлэг, ТББ, улс төрийн шийдвэр, үйл ажиллагаа, оролцоо, улс төрийн соёл, нийгэмшилт, улс төрийн үзэл суртал, төрийн гадаад бодлого, олон улсын харилцаа. геополитик зэрэг үндсэн сэдвүүдийг заавал үзэх ба хичээл зааж буй тухайн багш нэмэлт сэдэв, холбогдох баримт материал зэргийг нэмж судлуулна.
2. Семинар-дадлагын хичээлээр оюутан бүр семинарын хичээл бүрт сонгон авсан сэдвээрээ бэлтгэж ирж идэвхитэй оролцох бөгөөд үүний зэрэгцээ өөрийн сонирхон сонгосон асуудлаар 2 удаа бие даах ажил хийж бусад оюутнуудаараа дүгнүүлдэг. Багш сэдэвчилсэн төлөвлөгөөний дагуу бүтээлч сэтгэлгээний аргачлалуудыг оновчтойгоор ашиглан семинар-дадлагын хичээлүүдийг сонирхолтой бүтээлч явуулах нөхцөл боломжийг бүрэн хангаж ажиллана. Семинар болон лекцийн хичээлээр үзүүлэн таниулах материал, холбогдох хууль журам, баримт бичиг, эх зохиолуудыг үзэж судлана. Багш семинарын хичээлийн хүрээнд оюутан бүрт ганцаарчилсан зөвлөгөө өгч ажилладаг.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Эзэмших мэдлэг: Тухайн хичээлээр улс төрийн шинжлэх ухааны суурь мэдлэг эзэмшихийн зэрэгцээ, улс төр нийгмийн тулгамдсан асуудлуудад шинжлэх ухааны үндэстэй үнэлэлт дүгнэлт өгөх, асуудлыг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх чадварыг эзэмшүүлэх, эзэмшсэн мэргэжилдээ эзэн байх, иргэний эрхээ хамгаалж, үүргээ биелүүлж ажиллаж, амьдрах чадвар дадал эзэмшүүлнэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:PSYC100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Ерөнхий суурь (Сонгон судлах нийгмийн ухааны хичээл)
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3кр (лекц/семинар)
Судлах улирал:
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
1. Бие хүний онцлог, танин мэдэх үйл явц, оюун ухаан, харилцаа, хүний хөгжлийн талаар мэдлэгтэй болох
2. Сэтгэл судлалын шинжлэх ухааны онолын мэдлэгийг амьдрал дээрх үйл явц, үзэгдэлтэй холбож сурах, сэтгэл судлалын мэдлэгээ амьдралд хэрэглэж сурах
3. Оюутнуудад шинжлэх ухаанч, бүтээлч, эрэл хайгуулч хандлагыг төлөвшүүлэх
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Сэтгэл судлалын шинжлэх ухааны үүсэл хөгжил, судлах зүйл болон сэтгэл судлалын судалгааны зарчим, судалгааны аргууд, зан үйлийн биологийн үндэс, сэтгэц ухамсар, ухамсарын бусад хэлбэр, танин мэдэх үйл явц, бие хүний онцлогууд болох темперамент, зан төлөв болон бие хүний онол, үзэл баримтлалтай танилцаж, судална. Мөн хүний хөгжил, оюун ухаан, сэтгэлийн хөдөлгөөн, стресс, нийгмийн зан үйл, хэвийн бус зан үйл зэрэг асуудлыг судална.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
1. Сэтгэл судлалын шинжлэх ухааны суурь онол, судалгааны аргуудын талаарх мэдлэгийг эзэмших
2. Танин мэдэх үйл явц /ой тогтоолт, хэл яриа, сэтгэхүй, оюун ухаан/-ын талаар онолын мэдлэгтэй болох ба өөрийнхөө танин мэдэх үйл явцыг сайжруулах аргуудтай танилцаж, практикт хэрэглэх, хөгжүүлэх мэдлэг, чадвартай болох
3. Сэтгэл судлалын онолын мэдлэг, мэдээллээ ашиглан өөрийгөө болон бусдыг танин мэдэж, амьдрал дээр тулгарч болох асуудал, бэрхшээлийг даван туулах зарим арга замыг танин мэдэх, амьдралд ашиглаж сурах чадвар, дадал эзэмших
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:POLI101
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Ерөнхий суурь хичээл
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 багц цаг
Судлах улирал:
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
“Ардчиллын боловсрол” хичээл нь сонгон судалж байгаа оюутанд ардчиллын үндсэн ойлголтын талаар цогц мэдлэг олгож, нийгмийн бодит үзэгдэл, үйл явцыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах, үнэлгээ өгөх дадал, чадвар эзэмшүүлэхэд оршино.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Ардчиллын тухай үндсэн ойлголт, үзэл баримтлалууд, тэдгээрийн нийтлэг хийгээд ялгаатай талууд. Ардчиллын хэлбэрүүд, үнэт зүйлс, зарчмууд. Орчин үеийн ардчилсан засаглал: эрх мэдлийн хуваарилалт, парламент, гүйцэтгэх засаглал. Сонгууль, намын тогтолцоо, сонирхолын бүлэг. Монгол дахь ардчилсан өөрчлөлтийн үйл явц, ардчиллын үнэлэмж, ардчиллын чанар.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Энэ хичээлээр оюутанд ардчилал нь засаглалын хэлбэр, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны үнэт зүйл болох тухай шинжлэх ухааны үндсэн мэдлэг олгож, ардчиллын боловсрол хичээлийн мэдлэгээ амьдрал, үйл ажиллагаандаа хэрэглэх дадал, чадвар эзэмшүүлнэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:MGMT100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Мэргэжлийн суурь заавал судлах /Эдийн засаг, Бизнесийн удирдлагын бакалаврын хөтөлбөрт/
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 кредит (лекц/сем)
Судлах улирал: II
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Бизнесийн үндсэн ойлголт түүнийг практик амьдралд хэрэгжүүлэх арга зүйн асуудлыг судлахын хамт бизнес болон нийгмийн харилцан хамаарал бизнесийн нийгэм дахь оролцоо, ёс зүй, бизнесийн хариуцлагын талаархи асуудлыг гүнзгий ойлгуулж, нэгдсэн суурь мэдлэг олгоно. Бизнес үйл ажиллагааг зах зээлийн өөрчлөлт, шинжлэх ухаан техникийн ололт амжилт, хүний оролцоо, байгаль орчинг анхааран үзэж ажиллагсад, хэрэглэгч, бэлтгэн нийлүүлэгч, хөрөнгө оруулагчидын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах аргад суралцуулж, гадаад дотоод хүчин зүйлсийн нөлөөллийг тооцон дүгнэх арга барил, чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Бизнес-нийгмийн систем, түүний оролцогч талууд, тэдний сонирхол, нөлөөлөл, бизнес ба засгийн газар, олон нийт, гэр бүл, бизнесийн ёс зүй, нийгмийн хариуцлага, хүрээлэн байгаа орчин, нийгмийн үнэт зүйлсийн харилцан хамаарлыг тодорхойлох аргыг эзэмшиж ёс зүй, нийгмийн хариуцлагатай менежмент, тогтвортой хөгжилийн мөн чанар, ач холбогдлыг ойлгоно.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Бизнес ба нийгмийн харилцан хамаарал, бизнесийн нийгэмд нөлөөлөх хүчин зүйлс, хүчин зүйлс тус бүрийн хувьд хийгдэх үйл ажиллагааны талаар онол арга зүйн суурь мэдлэгийг эзэмшинэ. Үүнд:
- Бизнесийн үйл явц ба бизнест оролцогч талууд
- Бизнес ба нийгмийн харилцан хамаарал
- Бизнес эрхлэгчийн ёс зүй
- Нийгмийн хариуцлагатай, ёс зүйтэй бизнесийг эрхлэх арга загварууд
Эдгээр мэдлэгийг эзэмшисэнээр бизнес нийгмийн системийн талаар мэдээлэл цуглуулж, ажиглалт, ярилцлага хийх, харьцуулан дүгнэх, тайлан бичих зэрэг судалгааны суурь аргуудыг ашиглан бизнес нийгмийн систем, түүний оролцогч талууд болон энэ системд нөлөөлөгч хүчин зүйлсийн харилцан хамаарал нөлөөллийг илрүүлэх, нийгмийн хэрэгцээг олж харах замаар өөрийн гэсэн бизнесийн шинэ санаа гаргах, бизнесийг ёс зүйтэй, нийгмийн хариуцлагатай хөтлөх талаар зөвлөгөө өгөх суурь чадвар эзэмшинэ. Бизнесийн санааг хэрэгжүүлэх, бизнес үйл ажиллагааг удирдах суурь чадвартай болно.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:HIST101
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалавр, мэргэжлийн (45 Бц)
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 ББц
Судлах улирал: бүх улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Хүн төрөлхтний түүх, соёл иргэншилийн өлгий болсон Монгол нутаг түүх соёлын асар гайхамшигт өв соёлтой билээ. Хэдий тийм боловч тэдгээр дурсгалуудын түүхэн он цагийн хамаадал, утга соёлын түүхэн ач холбогдол зэргийг тэр бүр мэддэггүй. Тиймээс түүхийн үнэт өв соёлд хандах манай иргэдийн хандлага учир дутагдалтай, тонох, хил дамнуулан худалдах, олз ашгийг төлөө хайр найргүй зарж үрэх нь их байна. Үүний учир, оюутан суралцагчдад Монгол нутаг дахь түүх, соёлын өвийн талаар онолын цэгцтэй мэдлэг олгох, түүх соёлоо эрхэмлэн дээдлэх, бахархах, хайрлан хамгаалах үзэл төлөвшүүлэхэд оршино.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Монгол нутаг дахь түүх соёлын өвийг чулуун зэвсэг, хүрэл, төмөр зэвсгийн үеийн түүх, соёлын өв, Хүннү зэрэг эртний төрт улсуудын үеийн түүх соёлын өв, Их Монгол улс хийгээд Юань гүрний үеийн түүх соёлын өв, Алтан ордон, Чагаадай, Ил хаант улсын үеийн түүх соёлын өв, XVII-XIX зууны үеийн түүх соёлын өв, Дэлхийн бусад улс орон дахь Монголын түүх, соёлын өв хэмээх ерөнхий ангилалд багтаан судалгааны бодит эх хэрэглэгдэхүүнд тулгуурлан хамрах хүрээ, тархац, түүх соёлын ач холбогдол, үнэ цэнэ зэргийг үзэж судална.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Монголчуудын түүх, соёлын өвийн талаар онолын үндэстэй мэдлэг эзэмшиж, түүнийг танин мэдсэнээр эх түүх, соёлын өв дурсгалаараа бахархах, хайрлаж хамгаалах чадвар, дадал олгоно
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:HIST100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Ерөнхий суурь
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:(2/2/0)
Судлах улирал: I, II, III
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Монголчуудын дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг тухайлан судлах замаар түүхийн суурь ойлголтоо гүнзгийрүүлэн тэлж, эх түүхийн цэгцтэй мэдлэг олж авна. Уг хичээлийг судалснаар аливаад түүхэн үүднээс ханддаг, тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд мэдлэг, чадвараа хэрэгсэл болгон ашиглах чадвартай, хэл, соёл, улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж хөгжүүлэхийг эрмэлздэг иргэний чанарыг эзэмшихэд чиглэнэ.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Монголчуудын өрнө, дорнын бүс нутагт нөлөөлж явсан түүх, тэдгээр улс түмнүүдийн ахуй соёлд үлдээсэн ул мөр, онцлог, дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг голлон судална.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
-Дэлхийн түүхийн тавцанд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн монголчуудын түүхийг цэгцтэй эзэмшинэ.
-Монголчуудын улс түмнүүдийг төвшитгөж явсан арга ухаан, дэлхийн соёл, эдийн засаг, төр ёсны сэтгэлгээний хөгжилд оруулсан хувь нэмрийг ялган таньж мэдэхийн зэрэгцээ энэ талаарх мэдлэгээ бие даан гүнзгийрүүлэх чадвартай болно.
-Түүхийн мэдлэгийг үнэний шалгуур, туршлага сургамж болгон ашиглаж сурах ба нийгэмд болж буй үзэгдэл, үйл явдлуудыг түүхэн үүднээс задлан авч үзэж байр сууриа оновчтой тодорхойлж сурна.
-Нүүдлийн ба суурин иргэншлийн үнэ цэнэтэй бүхнийг зохистой хослуулж угсаатныхаа гол шинжүүдийг хадгалан амьдрах, эх түүх, ахмад үеэрээ бахархаж, эх орон ард түмнээ хүндэтгэн хайрлах үзэл бодол, хэвшилтэй болно.
-Ард түмнийхээ бүтээж ирсэн соёлын үнэт өвийг түгээн дэлгэрүүлэх, дээдлэн хөгжүүлэх хандлага төлөвшүүлнэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:HIST103
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Ерөнхий суурь
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 ББцБц:
Судлах улирал: намар
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Суралцагчдад эх түүхийн мэдлэгийг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ иргэн болон төлөвшихөд үлэмж ач холбогдол бүхий амьдрахуй ухааны өргөн мэдлэг, чадвар дадал олгох, монголчуудын уламжлалт аж төрөх арга ухааны ололтоос өнөө болон ойрын ирээдүйд баяжуулан хэрэглэж чаддаг болгох, онол, практикийг хослуулан шүүмжлэлтэй хандаж чадах, малчин түмний арга ухааны нууцад нэвтрэх анхны бодит төсөөлөлтэй болох, зөвхөн өөрөө төдийгүй, хойч үеийнхэндээ нүүдэлчдийн соёл, иргэншлийн чадавхаас хэлж зааж өгөх үндсийг бүрдүүлэх зэрэгт энэхүү хичээлийн гол зорилго оршино. Монголчууд бидний өвөг дээдэс нь нүүдэлчдийн удмынхан тул тэдний аж төрөх өвөрмөц хэв маяг, эрхлэх аж ахуй, амьдрах арга ухаан, ертөнцийг үзэх үзэл, соёл, ёс заншил бол нүүдэллэхүй хэмээх ерөнхий ойлголтонд бүрэн хамаарагдах учраас уг хичээлийн сэдэв болгон танин мэдэхүйн болон практик ач холбогдол асар их, манай оюутан залуучууд бид хэн бэ гэдгээ сайтар ухааран, өнгөрсөн үеийн ахмадуудаас суралцах, санаа авах зүйл тун үлэмж, бас ойрын ирээдүйд туршлага сургамж болгох амьдралын хар ухаан, мал маллагаатай холбогдсон ардын уламжлалт мэдлэг ухаан, алсын хараатай, холын бодлоготой болох бодит боломжийг бүрдүүлж өгөх учиртай.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Энэ хичээлийн гол агуулга нь манай нутаг дэвсгэрт нүүдэлчид оршин амьдрах болсон өнийн тэр цагаас эдүгээ хүртэл байгаль, мал, хүний гурамсан холбооны дотоод, гадаад нягт уялдаа холбоо, бодит илрэл, байгальтай тэмцэж ирсэн туршлага сургамж, монголчуудын уламжлалт аж төрөх арга ухаан, өнөөгийн бодит байдал, ойрын ирээдүйн төлөв хандлагыг товч хураангуйлан үзэхээс гадна амьдрахуй ухаан, ардын ёс заншил, соёл боловсрол, бусад ард түмнүүдтэй хэрхэн харилцаж, алдаж, онож ирсэн аугаа их сургамжаас санаа авч, өнөөгийн бодит байдалд дүн шинжилгээ хийх, өөрсдийнхөө аж төрж буйд шүүмжлэлтэй хандах, ардын арга туршлага, сайн зүйлээс суралцах боломжийг бүрдүүлэхэд оршино. Нүүдэллэхүйн ойрын ирээдүйг өөдрөгөөр төсөөлөх нөхцлийг хангаж өгнө.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Энэ хичээлийг судалснаар оюутнууд дараах мэдлэг чадварыг эзэмшсэн байна. Үүнд:
- Бидний өвөг дээдэс болох нүүдэлчид гэж хэн болох, аж төрөх ямар өв уламжлалтай байсныг сайтар ойлгож, тэдний амьдралын арга ухааны талаар эргэцүүлэн бодож, санаа сургамж авах болно.
- Бидний хоол хүнс тэжээлийн гол эх үүсвэр болох нүүдлийн мал аж ахуйн талаар ардын уламжлалт мэдлэг ухааны үндсэн дээр ерөнхий ойлголт авахаас гадна мал маллах арга туршлагын зарим ололтоос мэдэж, хэрэглэж, хойч үедээ өвлүүлэх чадвар эзэмшинэ.
- Бидний амьдралын үндсэн нөхцөл болсон ахуй орчны өөрчлөлт, хөгжил дэвшил, амьдралын хэрэгцээт бүх зүйлээ хийж ирсэн өвөрмөц туршлага, өв сангаас шинэ нөхцөлд баяжуулан шинэчлэх дадлыг өөртөө төлөвшүүлнэ.
- Бидний ертөнцийг үзэх үзэл, соёл, ёс зан заншлын өнгөрсөн үеийг сайн ойлгохын сацуу өнөөгийн бодит байдалд шүүмжлэл дүгнэлттэй хандаж чаддаг болно. Бас авах, гээхийн ухаанаар аж төрөх, амьдрах арга ухааны нарийн нандин арга технологийг хэрэглэж чадах боломжийг бүрдүүлнэ.
-Нүүдлийн ба суурин иргэншлийн үнэ цэнэтэй бүхнийг зохистой хослуулж угсаатныхаа гол шинжүүдийг хадгалан амьдрах, эх түүх, ахмад үеэрээ бахархаж, эх орон ард түмнээ хүндэтгэн хайрлах үзэл бодол, хэвшилтэй болно.
-Ард түмнийхээ бүтээж ирсэн соёлын үнэт өвийг түгээн дэлгэрүүлэх, дээдлэн хөгжүүлэх хандлага төлөвшүүлнэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:HIST104
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Мэргэжлийн хөтөлбөрийн ерөнхий суурь
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3
Судлах улирал: Хавар
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Тус хичээлийн зорилго нь тухайн нүүдэлчдийн байгуулсан өвөрмөц соёл иргэншил ба дундад зууны монголчуудын тухай тодорхой мэдлэг олгох, монголчуудын евро-азид үзүүлсэн нөлөө, Чингис хаан болон түүний үр удамын байлдан дагууллыг өнөөгийн өндөрлөгөөс дүгнэх, мандан бадарч байсан их гүрэн Ази, Европын суурин болон нүүдлийн соёл иргэншлүүдтэй харилцаж байсан түүхийг ойлгуулахад оршино. Оюутанд цаашид түүхийн энэ үеийг аливаа сэдэвтэй холбон судлах, эрдэм шинжилгээний ажил хийх арга барил, чадвараа ахиулан хөгжүүлэх мэргэжлийн чиг баримжааг олгох явдал юм.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Лекц бүр түүхэн сэдвийг он цагийн үечлэл, хамаарал холбогдолын үүднээс авч үзнэ. Дундад зууны түрэг монгол угсаатан, тухайлбал Огуз түрэг, Индус голын соёл иргэншил, Мессопотами, Перс хийгээд Грек-Ромын соёл иргэншил, цаашилаад Бактри, Согдын соёл иргэншилтэй Монголчуудын түүх хэрхэн холбогдохыг танилцуулах болно.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Дундад зууны түүхэн үйл явц, Чингисийн үеийн тухай суурь мэдлэг
- Түүхийн ухааны ойлголт, ухагдахуун, зарчмуудаар дамжуулан хүний аливаа өнгөрснийг тайлбарлах, илэрхийлэх чадвартай болох
- Хүн төрөлхтний аливаа үйл явдлын уг сурвалж, хандлага, тайлбараар дамжуулан логикоор сэтгэх, шүүмжлэлтэй хандах чадвар
- Хүн төрөлхтөний түүх болоод өөр соёл иргэншилд хүндэтгэлтэй хандах, түүнийг ойлгох чадвар
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:HIST105
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Ерөнхий суурь
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3
Судлах улирал: Намар
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Монголчууд бидний түүхийн нэгээхэн хэсэг болох “Эзэнт гүрний дараахь үе буюу XIV зууны II хагсаас XVII зууны үеийн Монголын түүх, соёл”-ыг баримт материал эх хэрэглэгдэхүүн болон судлагааны шинэ хандлагад тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг олгох, түүхэн асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх, шүүмжлэлтэй хандаж сургах, өнгөрсөн үеийн түүхийн сургамжийг өнөөгийн бодит байдалтай харьцуулан дүгнэлт гаргах чадвартай болгох, бие дааж бүтээлчээр ажиллах арга чадвар эзэмшүүлэх нь энэ хичээлийн зорилго оршино. Монголын эзэнт гүрэн унаснаар, монголын төр, монгол улсын түүх мөхсөнгүй, төрт ёс, түүх соёл үргэлжлэн хөгжиж байсан тухай судлах болно. Монголын түүхийн бусад үеүдтэй харьцуулбал судалгаа харьцангуй хомс, оюутан залуусын бага мэддэг энэ үеийн түүхийг судалснаар Монголчууд ын түүх соёлын талаар цогц мэдлэг олгох, шинэ шинэ мэдлэг эзэмшүүлэхэд ач холбогдолтой.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Дэлхийн түүхэнд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байсан “Монголын Эзэнт гүрэн” (XIII-XIV зуун) хэдийгээр үеэ өнгөрөөсөн нь Монгол хаад эх орондоо буцаж ирж, улс гэрээ тохинуулан, “Монгол улс” гэж урьд ёсоор нэрийдэн, тусгаар тогтнолоо хамгаалан, түүх соёлоо бүтээсээр ирсэн түүхтэй. Монгол улсын шинэ хөршүүд, тэдний хоорондын харилцаа, тухайн үеийн түүхийг бүс нутгийн түүхийн ханан дээр судлах болно. Түүхэн сурвалж, судалгааны бүтээлүүдэд тулгуурлан, харьцангуй бага судлагдсан XIV зууны II хагсаас XVII зууны Монголын улсын Засаг засаглал, хууль цааз, эдийн засаг, нийгмийн харилцаа, ард түмний амьдрал аж төрөх ёсон, зан заншил, шашин, соёлын асуудлыг цогц байдлаар судлах, нутаг дэвсгэр, он цагийн хамрах хүрээ, түүхэн агуулгын хувьд цогцолбор шинжтэй авч үзэх болно
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
- Тухайн үеийн түүхийн судалгаанд гарч буй өрнө, дорнын судалгааны шинэ хандлага, судалгааны шинэ ололтуудтай танилцуулах, харьцуулах бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зэрэг арга барилд сургах
- Биеэ дааж ажиллах чадварыг нь дээшлүүлэх, аливаа асуудлыг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, чадвар, тухайн таамаглалыг, нотлох, няцаах үндэслэлийг тайлбарлах, мөн өөрийн санаа нотолгоог бичгээр илэрхийлэх зэрэг чадвар эзэмшүүлэх
- Түүх соёлоо хүндэтгэх, эх түүхээ улам гүнзгий судлах сонирхол эрмэлзлэл, сонирхолыг төлөвшүүлэх зэрэг болно.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:HIST106
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Ерөнхий суурь
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3
Судлах улирал: Намар
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Монголын түүхийн нэн шинэ үе буюу ХХ зууны Монголын түүхийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг олгох, түүхэн үйл явц, гадаад, дотоод нөхцөл шалтгаан, үр дүн, сургамжийг олон талаас харах, харьцуулах, дүгнэх, бие даан ажиллах арга, чадвар эзэмшүүлэхээс гадна судалгаанд сурвалж, хэрэглэгдэхүүнийг өргөн ашиглаж сургахад энэ хичээлийн зорилго оршино. ХХ зууны үеэс өнөө хүртэлх үеийн Монголын түүхийн талаар мэдлэгтэй болсноор тусгаар тогтнол ямар их үнэ цэнээр олдсон, эх орноо хайрлах, хамгаалах эх орны үнэ цэнэтэй иргэн байхын учир холбогдолыг гүн ойлгож ухамсарлана. ХХ зуунд Монгол улс нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан асар хурдацтай хөгжиж ирсэн түүхийн мэдлэгтэй болсноор өмнөх болон дараагийн үеийн эх түүхийн суурь болдогоороо ач холбогдолтой.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
ХХ зууны Монголын түүхийн гол үндсэн зангилаа асуудал болох тусгаар тогтнолоо дахин сэргээн тунхагласны дараах нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага, үзэл баримтлалд гарсан зөрчил, тэмцэл, “баруунтан”, “зүүнтэн”-ий засаглал, улс төрийн хэлмэгдүүлэлт, тусгаар тогтнол, геополитик, ЗХУ-Японы Монголын талаарх ашиг сонирхол, Их гүрнүүдийн бодлого, Манжуурын хэлэлцээр, Халхын голын дайн, Чөлөөлөх дайнд монголчууд оролцсон, социалист системийн бүрэлдэхүүнд орсон, ХАА-г хамтралжуулсан, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны хөгжил, монголчуудын оюун санаанд гарсан өөрчлөлт, үзэл сурталын довтолгоон, сэхээтний төөрөгдөл, социализмын гажуудал, социализм нуран унасан талаар үзнэ. ХХ зууны үеийн Монголын түүхийг марксист түүх бичлэг болон сүүлийн үеийн гадаад, дотоодын судлаачдын судалгааны бүтээл, архивын сурвалж, хэрэглэгдэхүүнийг түлхүү ашиглах замаар Монголчууд “Улаан монгол” болсон түүхийг улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, хүний хөгжил, сэтгэлгээний талаас авч үзнэ.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
- ХХ зууны Монголын түүхийн мэдлэгтэй болно.
- Асуудлыг олон талаас нь харж, судалгаа хийх арга, чадварыг эзэмшинэ.
- Өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, багаар ажиллах ур чадвар эзэмшинэ.
- Мэдээллийн технологийг судалгаанд ашиглах чадвар эзэмшинэ
- Сурвалж, судалгааны бүтээлүүдийг сэдвийн хүрээнд сонгох, ашиглах, шүүмжлэлтэй хандах, анализ хийх чадвар эзэмшинэ.
-Шинжлэх ухааны үндэслэлтэй түүхийг үнэлэх чадвар эзэмшинэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалаврын хөтөлбөрийн мэргэжлийн суурь
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 лекц: 32 цаг 2 Бц, семинар: 16 цаг 1 Бц, лаборатори: байхгүй, бие даах:
Судлах улирал: 1, 2
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
ХХ зуун бол монголчуудын агуу үндсэн гурван хувьсгалын эрэн, сэргэн мандалтын зуун юм. Чухам энэ зуунд монголчууд феодализм, социализм, ардчилал зах зээлийн гэсэн тэс өөр нийгмийн байгуулалыг дамжин дэвшил хөгжилд хүрсэн нь нэн сонирхолтой, түүхэн сургамжтай үйл явц байв. Монголчууд ХХ зуунд тусгаар тогтнолоо олж бэхжүүлэн, олон улсын дунд байр, суурь нэр хүндээ дээшлүүлж, эдийн засаг, соёлоо хөгжүүлж, хүн амаа өсгөж, дэлхийн нийтлэг дэг жаягаар хөгжих гараагаа эхэлсэн нь монголын нийгэм (Modern society) орчин үеийн шинж төрөхтэй болсон тухай энэ хичээлээр судална.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Монголын түүхийг судлахын ач холбогдол, түүхийн танин мэдэхүйн орчин үеийн онцлогууд, түүхийн нийгмийн үүргүүдийг ойлгуулна. Түүх судлах өвөрмөц аргуудыг эзэмшүүлнэ. Түүхийн сургалтын орчин үеийн шинэ хандлагуудыг авч үзнэ. Хүн төрөлхтөний нийгмийн дэвшлийн шинэ хандлага ХХ зуунд Монголын нөхцөлд хэрхэн өвөрмөцөөр хэрэгжсэн асуудлыг авч үзнэ Нийгмийн дэвшил , орчин үеийн шинж төрх асуудлуудын онолын талыг улс орны хөгжлийн бодит жишээгээр тайлбарлана. 1911 оны үндэсний хувьсгал Монголын нийгмийн дэвшлийн үндэс суурийг тавьсан болохыг нотолж, 1911-1921 он хүртэл Монголын нийгэм, эдийн засаг ,соёлын амьдралд гарсан их өөрчлөлтийн мөн чанарыг хичээлд гүнзгий тусгана.1921-1940 оны үеийн зөрчил бэрхшээлийн учир шалтгаан, түүнийг даван туулах явцад гарсан алдаа гажуудлын мөн чанар, хор уршгийн асуудлыг тодорхой авч үзнэ. Ардын хувьсгалын социалист социалист шатанд Монголын нийгэмд дэвшил хэрхэн явагдсан болон тухайн үеийн түүхэнд гарч байсан зарим гажуудлын шалтгаан үндэс юу байсан болохыг авч үзнэ. Ерээд онд Монголын нийгэмд гарсан гүн гүнзгий өөрчлөлт нь улс орны цаашдын ирээдүйн нийгмийн хөгжлийн шинэ хандлагыг бий болгосон тухай тодорхой мэдээлэл өгч санал соллилцоно.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
- Монголын түүх судлаачдын урьдын болон сүүлийн үеийн бүтээлд өөрийн үнэлгээ өгөх, судалгаандаа ашиглах үндсэн онол, арга зүйн мэдлэг.
- Түүхийн ухааны ойлголт, ухагдахуун, зарчмуудыг эзэмших үндсэн дээр өнгөрсөн түүхээ зөв ойлгох, учрыг нь тайлбарлах, илэрхийлэх чадвар.
- Хүн төрөлхтний аливаа үйл явдлын уг сурвалж, хандлага, тайлбараар дамжуулан логикоор сэтгэх, шүүмжлэлтэй хандах дадал.
- Монголчуудын түүх болоод бусад улс гүрэн, ард түмнүүүдийн соёл иргэншилд хүндэтгэлтэй хандах, түүнийг ойлгох чадвар.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:COMP100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:
Судлах улирал:
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Энэ хичээллийн зорилго нь компьютерийн ухааны үндсэн ойлголтыг оюутанд өгч цааш тухай чиглэлээр гүнзгийрүүлсэн судлах суурь мэдлэгийг олгоно. Компьютерийн бүтцийг судалж, ажиллах зарчим тэдгээрт ашигладаг функцүүд, системийн найдвартай ажиллагааг хэрхэн хангахыг нь авч үзэх болон түгээмэл хэрэглээний програм хангамжийг эзэмшүүлнэ.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Уг хичээлээр оюутнууд мэдээлэл холбооны технологийн хөгжил, үндсэн ойлголт ухагдахуун, нийгэмд гүйцэтгэх үүрэг, цахим үйлчилгээний талаарх ойлголтой болно. Мэдээллийн системийн үндсэн ухагдахуун, төрөл зүйл, компьютерийн системийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох техник хангамж, програм хангамж, компьютерийн ажиллах үндсэн зарчим, компьютерт мэдээлэлийг дүрслэх аргын талаарх мэдлэгийг олж авна. Үйлдлийн системийн удирдлагийн програмуудын ажиллагаатай танилцах, системийн тохируулгын технологи, системийн гүйцэтгэл ба найдвартай байдлыг тооцолж сурна. Програм хангамжийн ангилал, тэдгээрийн зориулалт, бүрэлдэхүүн, үйлдлийн системийн гүйцэтгэх үүрэг, Windows үйлдлийн системтэй ажиллах, системийн техникийн үзлэг үйлчилгээ вирусийн эсрэг програмууд, тэдний төрөл, ашиглалтыг судалж, ашиглах дадлагыг эзэмшинэ. Дижитал зураг, дүрс боловсруулалтын үндэс, зураг засварлах хэрэгслүүд ба технологи, зураг дүрс боловсруулалтын үндэс ойлголт, чадварыг эзэмшинэ. Өгөгдлийн сангийн үндсэн ойлголт, бүтэц зохион байгуулалтыг судалж мэдээллийн баазтай ажиллах чадвартай болно. Компьютерийн сүлжээний үндэс бүрэлдэхүүн хэсгүүд, тоног төхөөрөмжийн тухай, дотоод сүлжээнд ажиллах, интернэтийн үйлчилгээнүүд, цахим шуудан, хайлтын системүүд, интернэт ба вэб орчины ойлголтуудыг эзэмшиж компьютерийн сүлжээгээр мэдээллийг солилцох чадвартай болно.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Энэ хичээлийг үзсэнээр оюутан дараах мэдлэг, чадварыг эзэмшинэ. Үүнд:
- Мэдээлэл холбооны технологи, мэдээллийн системийн үндсэн ухагдахууны талаарх ойлголтой болно.
- Компьютерийн бүтэц зохион байгуулалт, санах ой, оролт гаралтын төхөөрөмжийн талаарх мэдлэг эзэмшинэ.
- Үйлдлийн системийн төрөл, тэдгээрийн ашиглалтыг виндоус системийн хүрээнд бүрэн эзэмшсэн байна.
- Хэрэглээний програм хангамжуудыг ашиглан баримт бичиг боловсруулах програм хангамж, хүснэгтэн мэдээлэл боловсруулах програм хангамж, илтгэл болон танилцуулага бэлтгэх програм хангамж ажиллах чадварыг эзэмшүүлнэ.
- Компьютерийн систем гэж юу болох тэдгээрт хэрэглэдэг удирдлагын функцүүдийн талаар танилцуулж, системийн найдвартай байдлыг тооцож үнэлэлт өгөх чадвартай болно.
- Өгөгдлийн сангийн үндсэн ойлголтой болж мэдээллийн баазтай ажиллах чадвартай болно.
- Интернэтэд чөлөөтэй ажиллаж бүх төрлийн мэдээлэл солилцоог гүйцэтгэх, шаардлагатай мэдээлэл хайх чадварыг эзэмшинэ.
- Телехолбоо, компьютерийн сүлжээний ойлголтой болно.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:ITE100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:(лекц/сем/лаб/биедаалт)
Судлах улирал:
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Мэдээлэлд тулгуурласан нийгэмд хөл нийлүүлэн алхаж байгаа хүн бүрийн хувьд өөрийн санаа бодлоо компьютерийн програм хангамж ашиглан илэрхийлэх чадварыг олгох зорилготой. Хүн бүр бүтээгч, бүн бүр дижитал эх үүсвэрийг бий бүлгогч болно. Бидний эргэн тойронд байгаа дүрс, зураг, дуу, хөгжим, авиа, тоон мэдээлэл зэрэг бүхий л өгөгдлийг өөрийн хүссэнээр хадгалах, боловсруулах, бүтээгдэхүүн бий болгох боломжтой програм хангамжуудыг судална. Мултимедиа бүтээгдэхүүн нь бизнес, урдаг уран сайхан, боловсрол болон бүх төрлийн салбарт чухал шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг бий болгож байна. Хичээлийн агуулга нь МХХТ-ийн хөгжлийн хамгийн сүүлийн үед гарч ирж байгаа мултимедиа бүтээгдэхүүнүүдийг шинэ технологиудыг судлахад оршино.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Мултимедиа бүтээгдэхүүний үндсэн элементүүд болох техт, аудио, видео, график, хөдөлгөөнийг хэрхэн дүрслэх, бий болгох, хадгалах, боловсруулах, нэгтгэн бүтээгдэхүүн болгох сүүлийн үеийн програм хангамжуудын ажиллах зарчим, арга технологиудыг судална. Хэрэглэгч өөрийн санаа бодлоо илэрхийлэхэд энгийн илтгэл бэлтгэхээс эхлээд, дуу, дүрс, хөдөлгөөн бүхий интерактив агуулга бүхий цахим материал бий болгох аргачлал, програм хангамжуудыг судална.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
1. Энгийн дуу, дүрс бүхий илтгэлийг Microsoft power point, Freeze зэрэг илтгэл бэлтгэх програм хангамжуудыг судлах
2. Өөрийн санаа бодлоо энгийн техтэн хэлбэрээс мултимедиа интерактив хөдөлгөөн ашигласан цахим агуулга болгон бэлтгэх
3. Мэдээллийн технологийн мултимедиа бүтээгдэхүүн хийх сүүлийн үеийн шинэ дэвшилтэт технологиудыг эзэмших
4. Өөрөө үйлдвэрлэгч болох эхний алхмын мэдлэг чадварыг эзэмшинэ.
5. Цахим агуулга, цахим бүтээгдэхүүнийг соёлтой, зөв ашиглах чадварыг эзэмшинэ.
6. Ахуйн болон сургалтын үйл ажиллагаанд тавигдсан асуудлыг тал бүрээс задлан
шинжилж, өөрийн санал бодлоо илэрхийлэн, бодит бүтээгдэхүүн болгох чадвартай болно
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:ITE101
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Ерөнхий суурь
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 (2/1/0/0)
Судлах улирал:намар, хавар
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Энэ хичээллийн зорилго нь мэдээллийн технологи, мэдээллийн систем, мэдээлэл холбооны технологийн талаарх суурь мэдлэгийг олгон, компьютерийн техник хангамжтай ажиллах болон түгээмэл хэрэглээний програм хангамжийг эзэмшүүлнэ.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Уг хичээлээр оюутнууд мэдээлэл холбооны технологийн хөгжил, үндсэн ойлголт ухагдахуун, нийгэмд гүйцэтгэх үүрэг, цахим үйлчилгээний талаарх ойлголтой болно.
Мэдээллийн системийн үндсэн ухагдахуун, төрөл зүйл, компьютерийн системийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох техник хангамж, програм хангамж, компьютерийн ажиллах үндсэн зарчим, компьютерт мэдээлэлийг дүрслэх аргын талаарх мэдлэгийг олж авна.
Програм хангамжийн ангилал, тэдгээрийн зориулалт, бүрэлдэхүүн, үйлдлийн системийн гүйцэтгэх үүрэг, Windows үйлдлийн системтэй ажиллах, системийн техникийн үзлэг үйлчилгээ вирусийн эсрэг програмууд, тэдний төрөл, ашиглалтыг судалж, ашиглах дадлагыг эзэмшинэ. Текстэн мэдээллийг боловсруулах програм хангамжийн хүрээнд; бичиг баримт боловсруулахад тавигдах шаардлагууд, бусад хэрэглэгч болон програмтай мэдээлэл хамтран эзэмших, бичвэрийг хэвжүүлэх, хүснэгт, индекс, ишлэл зүүлт, гарчиг, хавчуурга, бичиг баримтын дээд ба доод хэсгийн мэдээлэл, хуудас болон бүлгийн хуваалт, баримтын нууцлал ба хамгаалалт хийх чадвартай болно.
Хүснэгтэн мэдээлэл боловсруулах програм хангамжийн хүрээнд; хүснэгтэн мэдээлэл боловсруулалтын үндэс, өгөгдлийг шүүх, эрэмблэх, нүдэнд буй өгөгдлийг шалгах, өгөгдлийг импортлох, өгөгдөлд дүн шинжилгээ хийх болон удирдах, өргөн хэрэглэгддэг томьёонууд ашиглах, хаягийн тухай ойлголт, график боловсруулалт хийх, өгөгдөл цуглуулах болон хамтран эзэмших, өгөгдлийг хамгаалалт хийх чадвартай болно
Илтгэл болон танилцуулга бэлтгэх програм хангамжийн хүрээнд; мультмедиа танилцуулгын үндэс, танилцуулга үүсгэх хэрэгцээ шаардлага, үзүүлэн болон танилцуулгыг хэвжүүлэх, бэлэн загвар ба агуулга ашиглах, гадаад объект холбох, дуу авиа, аудио видео болон хөдөлгөөн хийх, үзүүлэнгийн тоглох хугацаа болон шилжилтийг тодорхойлох, тэмдэглэл хөтлөх болон гарын авлага үүсгэх, тусгай танилцуулга үүсгэх, бусадтай хамтарч танилцуулга дээр ажиллах чадвартай болно.
Дижитал зураг, дүрс боловсруулалтын үндэс, зураг засварлах хэрэгслүүд ба технологи, зураг дүрс боловсруулалтын үндэс ойлголт, чадварыг эзэмшинэ. Өгөгдлийн сангийн үндсэн ойлголт, бүтэц зохион байгуулалтыг судалж мэдээллийн баазтай ажиллах чадвартай болно.
Компьютерийн сүлжээний үндэс бүрэлдэхүүн хэсгүүд, тоног төхөөрөмжийн тухай, дотоод сүлжээнд ажиллах, интернэтийн үйлчилгээнүүд, цахим шуудан, хайлтын системүүд, интернэт ба вэб орчины ойлголтуудыг эзэмшиж компьютерийн сүлжээгээр мэдээллийг солилцох чадвартай болно
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Оюутан урьд өмнө бие дааж болон дунд сургуульд судалж эзэмшсэн компьютерийн суурь мэдлэгээ бататган, ахисан түвшинд хүргэх, цаашид мэргэжлийн хичээлүүд үзэхэд бэрхшээлгүй болгох, хоцрогдолтой оюутнуудын хоцрогдолыг арилгах. Энэ хичээлийг үзсэнээр оюутан дараах мэдлэг, чадварыг эзэмшинэ. Үүнд:
- Мэдээлэл холбооны технологи, мэдээллийн системийн үндсэн ухагдахууны талаарх ойлголтой болно.
- Компьютерийн системийн дотоод ажиллагааны мөн чанарыг танин мэднэ.
- Компьютерийн бүтэц зохион байгуулалт, санах ой, оролт гаралтын төхөөрөмжийн талаарх мэдлэг эзэмшинэ.
- Үйлдлийн системийн төрөл, тэдгээрийн ашиглалтыг виндоус системийн хүрээнд бүрэн эзэмшсэн байна.
- Хэрэглээний програм хангамжуудыг ашиглан баримт бичиг боловсруулах програм хангамж, хүснэгтэн мэдээлэл боловсруулах програм хангамж, илтгэл болон танилцуулага бэлтгэх програм хангамж ажиллах чадварыг эзэмшүүлнэ.
- Хэрэглээний програмуудтай ажиллах чадварыг эзэмшинэ.
- Тоон зураг дүрс боловсруулалтын үндэс ойлголт, чадварыг эзэмшинэ.
- Өгөгдлийн сангийн үндсэн ойлголтой болж мэдээллийн баазтай ажиллах чадвартай болно.
- Интернет, веб хуудас хийх суурь мэдлэгийг эзэмшинэ
- Интернэтэд чөлөөтэй ажиллаж бүх төрлийн мэдээлэл солилцоог гүйцэтгэх, шаардлагатай мэдээлэл хайх чадварыг эзэмшинэ.
- Телехолбоо, компьютерийн сүлжээний ойлголтой болно.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:STAT100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалаврын хөтөлбөрийн Ерөнхий суурь хичээл, Тоон болон формал сэтгэлгээ
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 (лекц)
Судлах улирал:1 эсвэл 2
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Энэ хичээл нь тоон өгөдлүүдийг ойлгомжтойгоор дүрслэх, зохион байгуулах үндсэн зарчимыг олж авах
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Эх олонлог, түүвэр, дискрет магадлал, нөхцөлт магадлал, үл хамаарах чанар, санамсаргүй хэмжигдэхүүн түүний дундаж, дисперс, стандарт хазайлт, санамсаргүй хэмжигдэхүүний зарим тодорхой тархалтын хуулиуд бином, пуассон, хэвийн тархалт, дунджын шинж чанар, хязгаарийн теорем зэрэг магадлалын ойлголтууд болон их түүврийн дундаж, дисперс, пропорцуудыг үнэлэх тэдгээртэй холбоотой таамаглалуудыг шалгах шинжүүрүүдтэй танилцана.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Энэ хичээлийг судласнаар оюутан нь өгөгдлүүдийг дүрслэх, түүний тоон үзүүлэлтүүдийг тооцоолох, статистикийн аргуудыг MINITAB програмын тусламжтай ашиглан жишээн дээр хэрэглэж магадлал болон статистикийн анхан шатны мэдлэг чадварыг эзэмшинэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:STAT101
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалаврын хөтөлбөрийн Ерөнхий суурь хичээл
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 ББц (лекц-2 бц, семинар-1бц)
Судлах улирал:Хавар
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Энэхүү хичээлийн зорилго нь статистикийн шинжлэх ухааны анхны суурь мэдлэгийг эзэмшүүлэх, статистикийн судалгаа шинжилгээний аргуудыг байгалийн шинжлэл, нийгмийн ухааны салбарт хэрхэн ашиглах талаар оюутнуудад танилцуулах, статистикийн мэдээлэл цуглуулах онол, арга зүйд сургах, цуглуулсан мэдээллээ нэгтгэх, түүнд боловсруулалт хийх анхан шатны арга техникийг эзэмшүүлэх, үүний дотор статистикийн мэдээллийг ашиглан хүснэгт, график байгуулах, дундаж үзүүлэлт тооцох чадавар олгоход оршино. Мөн түүнчлэн санамсаргүй үзэгдлийн магадлалыг үнэлэх, тархалтыг нь тодорхойлох, статистик дүгнэлт гаргхад шаардлагатай онолын суурь мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилготой.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Энэ хичээлээр суралцагчдад нэн тэргүүнд шинжлэх ухааны үүсэл, хөгжил, практик хэрэгцээ, ач холбогдол, судлах зүйл, зорилго, үндсэн арга, ойлголтуудын талаар тоймлон танилцуулна. Ингэхдээ статистикийн практик үйл ажиллагаа болон статистикийн шинжлэх ухаан манай оронд үүсч хөгжсөн байдал, статистик мэдээллийн тогтолцоо, томоохон тооллого, судалгаануудын талаар танилцуулна. Улмаар статистик мэдээллийг цуглуулах арга хэлбэр, зохион байгуулалтын асуудал, байгаль нийгмийн ухааны салбарт статистик мэдээллийн онцлог хэрэгцээ, шаардлагыг дэлгэрэнгүй авч үзнэ.
Статистик судалгааны асуулгын хуудас боловсруулах, түүнд тавигдах гол шаардлагуудын талаар авч үзнэ. Мөн цуглуулсан задгай тоо мэдээлэлд анхан шатны боловсруулалт хийх, тархалтын цувааг байгуулах, бүлэглэх, товчоолон нэгтгэх арга техникийн талаар заана. Авсолют, харьцангуй, дундаж хэмжигдэхүүний тухай удаах хэсэгт авч үзнэ.
Хичээлийн дараагийн хэсэгт магадлалын үндсэн ойлгот, дүрмүүдтэй танилцана. Санамсаргүй хэмжигдэхүүн гэж болох, түүний магадлалт тархалтуудын талаар, үүний дотор хэвийн тархалтыг онцлон авч үзнэ.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:MATH103
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалаврын хөтөлбөрийн Ерөнхий суурь хичээл, Тоон болон формал сэтгэлгээ (Тоон шинжилгээ)
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 (лекц)
Судлах улирал:1
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Энэ хичээл нь (1) оюутны логик сэтгэлгээг хөгжүүлэх, (2) математик боловсролыг нь дээшлүүлэх гэсэн үндсэн хоёр зорилготой. Энэ утгаараа цаашид судлах олон хичээлийн суурь болох учиртай. Тэр дундаа байгалийн шинжлэх ухаан, философи болон компьютерийн чиглэлээр мэргэших оюутнуудад чухал ач холбогдолтой.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Хичээлийн эхний хагаст оюутан логик болон түүний ач холбогдлын талаар ерөнхий мэдлэгтэй болохоос гадна, хэллэгийн логикийн тухай гүнзгийрүүлж үзнэ. Хоёр дахь хагаст оюутны математик сэтгэлгээг нь хөгжүүлж, мөн эхний хагаст үзсэн логик ойлголтуудыг нь бэхжүүлж, баталгаажуулна. Ингэхдээ математик зүй тогтол болон теоремуудын талаар ерөнхий ойлголт өгч, төрөл бүрийн тавил бүхий теоремуудыг логикийн үүднээс шинжилж, тэднийг батлана. Хичээлийн төгсгөлд математик индукцийн болон тагтааны үүрний (Дирихлейн) зарчимтай танилцана.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Энэ хичээлийг судалснаар оюутан асуудалд логиктойгоор хандах, логик томъёолол хийх, логик бодлогууд бодох чадвартай болно. Тэр дундаа аливаа агументийн гарцаагүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөлүүдийг ялгаж чаддаг болно. Мөн математикийн шинжлэх ухаанд логик гаргалгаа хийх, теорем батлах гэж юу болох тухай ерөнхий ойлголттой болно.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:LOGI100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Ерөнхий суурь
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3кр. Лекц -32. Сем -32
Судлах улирал:2, 3
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Аргументын /үндэслэгээний/ онол, бодомжийн логик, дедуктив логик, формаль биш логикийн онолын суурь мэдлэг эзэмшинэ. Цэгцтэй, дэс дараатай сэтгэх чадвар, унших, сонсох, ярих, бичихдээ алдаагүй, зөв дүгнэлт хийх чадвар, логикийн хууль, дүрмүүдийн шаардлагыг сахин биелүүлэх чадвар, формаль биш алдаануудаас зайлсхийх, үндэслэгээг зөв тавих чадвар, дедуктив оюун дүгнэлтийг хэлбэрчлэн томъёолж зөв, буруу хэлбэрүүдийг ялган тогтоох зэрэг тодорхой чадвар эзэмшинэ. Эргэцүүлэл дэх зөв бурууг ялгах, нотлох, няцаах зэрэгт зөв үндэслэл өгөх рациональ хандлага төлөвшинө.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Сэтгэхүйн үндсэн хэлбэрүүд, зөв сэтгэхүйн дүрмүүд, эргэцүүлэл дэх алдаануудын талаар
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
 Хэлний илэрхийллийн семантик ба синтаксис, логикийн нэр: терм, предикат, функциональ нэрүүд, логик хувьсагч ба логик тогтмолууд зэргийн талаар онолын тодорхой мэдлэг олно.
 Ойлголт гэж юу болох, ойлголтын төрлүүд, ойлголтуудын хоорондын харилцаа, ойлголтууд дээр хийх үйлдлүүд, тодорхойлолт, түүний шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдол зэргийн талаар онолын суурь мэдлэг эзэмшүүлнэ.
 Бодомжийн төрлүүд, тэдгээрийн терминий хуваарилалт, бодомжийн тоолол, үнэний хүснэгт, логикийн хуулийг /формаль зөв дүгнэлтийг/ шалгаж батлах логик аргын талаархи онолын суурь мэдлэг эзэмшинэ.
 Силлогист буюу дедуктив логикийн төрлүүд, тэдгээрийн логик бүтэц, зөв, буруу дүгнэлтүүдийг ялган тогтоох аргын талаархи онолын суурь мэдлэг эзэмшинэ.  Формаль биш логикийн дүгнэлтийн төрлүүд, тэдгээрийн логик бүтэц, төрлүүд, дүрмүүдийн талаар онолын суурь мэдлэг эзэмшинэ.
 Аргументын онолын үндсэн дүрэм шаардлагууд, аргументыг аргумент бишээс ялгах, эргэцүүллийн явцад гардаг формаль биш алдаануудыг тодорхойлох логик онолын үндсийг эзэмшинэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:FINA100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Нийгмийн ухааны сонгон судлах хичээл
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3кр (лекц 32/сем 32)
Судлах улирал:3
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Хувь хүний санхүү нь улсын болон аж ахуйн нэгжийн санхүүтэй харьцуулахад анхдагч нь болдог. Учир нь:
Нэгдүгээрт: Хувийн хөрөнгө оруулалтын шийдвэрүүд нь улсын болон аж ахуйн нэгжийн санхүүгийн үндэс суурийг бүрдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих хэрэгсэл болдог.
Хоёрдугаарт: Иргэдийн худалдан авах чадвар нь эдийн засаг дахь эрэлтийг тодорхойлж байдаг.
Гуравдугаарт: Хувийн санхүүгийн харилцаа нь улсын болон аж ахуйн нэгжийн санхүүтэй харьцуулахад орлогын хувиарилалт, дахин хуваарилалтын бүх шатанд явагдаж байдаг.
Дөрөвдүгээрт: Хувь хүний санхүү нь тухайн хүний, цаашилбал ард түмний аж амьдралын түвшинг тодорхойлох гол үзүүлэлт болдог.
Иймээс хувь хүний санхүү хичээлийн зорилго нь хувийн санхүүгээ зөв төлөвлөж, удирдахад шаардлагатай онолын мэдлэг олгож, санхүүгийн оновчтой шийдвэр гаргах чадварыг эзэмшүүлсний үндсэн дээр хувь хүний хуримтлалыг нэмэгдүүлэх, тэдний сайн сайхан амьдралын нөхцөлийг бүрдүүлэх, улмаар улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжихэд оршино.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Хувь хүний худалдан авалт, хэрэглээ, хуримтлал, хөрөнгө оруулалт, санхүүжилт, эрсдлийн талаарх шийдвэрийг санхүүгийн шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахад шаардлагатай онол, арга зүйн асуудлыг авч үзнэ. Хувь хүний санхүүгийн төлөвлөлт(богино, дунд, урт хугацааны), мөнгөн хөрөнгийн удирдлага, татвар, даатгал, эрсдэл, өгөөж, хөрөнгө оруулалт, тэтгэвэрийн төлөвлөлт, өв залгамжлалын талаар судлана.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Мэдлэг
- Хувийн санхүүгийн төлөвлөлтийн суурь ойлголт эзэмших
- Хувийн хэрэглээний зээл, тэдгээрийн төрөл, ангилалтай танилцаж, зээлийн эх үүсвэрийн сонголт хийх талаар мэдлэг олж авах
- Орон байрны болон бусад хөрөнгийн худалдан авалтын төлөвлөлтийн талаархи мэдлэг эзэмших
- Эрсдэл, түүнээс хамгаалах арга эзэмших
- Ирээдүйн санхүүгийн төлөвлөлтийн талаархи мэдлэг олж авах
Чадвар
- Мөнгөн хөрөнгөө зөв удирдах
- Хувийн болон өрхийн мөнгөн хөрөнгийг өсгөх хөрөнгө оруулалтын оновчтой хувилбарыг сонгох
- Даатгалын төрөл, ач холбогдлыг ойлгож, эрсдлээс хамгаалах арга хэрэгсэл болгон ашиглах
- Зөвхөн өнөөдөр биш цаашдын ирээдүйн санхүүгийн үйл ажиллагаагаа төлөвлөж, учирч болох эрсдлийг урьдчилан харж, сэргийлэх чадвартай болно.
Дадал
- Санхүүгийн төлөвлөлт хийх
- Мөнгөн хөрөнгийн төлөвлөлт хийх
- Хөрөнгө оруулалтын төлөвлөлт сонголт хийх
- Хөрөнгө ба өр төлбөрийн тооцоо хийх
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:SOWO101
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:“Ерөнхий суурь хичээл”
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:(32/32/32)
Судлах улирал:Хавар, намрын улиралд
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Энэхүү хичээлийг үзсэнээр нийгмийн судалгааны үндсэн суурь, аргын талаарх мэдлэгийг олж авч үндсэн аргуудын талаар анхан шатны ур чадварыг эзэмшинэ. Мөн суралцах хугацаанд тоон ба чанарын мэдээ материал, тоо баримт, бичиг баримттай ажиллах, шинжилгээ хийх, дүгнэх анхан шатны ур чадварыг эзэмшүүлнэ. Энэхүү хичээл нь сонгосон мэргэжлийн хичээлээр бие даалтын ажил хийж гүйцэтгэх, курсын ажил хийх, эрдэм шинжилгээний хуралд оролцох судалгаа хийхэд зайлшгүй хэрэгцээтэй мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ. Мөн бакалаврын шатанд төгсөлтийн дипломын ажил бичих, суралцах явцдаа төсөл хөтөлбөр боловсруулах, төрөл бүрийн уралдаанд оролцох, мөн дадлагад гарахад тухайн байгууллагуудаас оюутнуудад өгдөг даалгаврыг хийж гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой болно.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Нийгмийн судалгаа гэж юу вэ? Нийгмийн судалгааны ёс зүй, тоон ба чанарын судалгааны онцлог, хэрэглээ, давуу ба сул тал, судалгааны дизайны хэлбэрүүд, судалгааны үйл ажиллагааг төлөвлөх, талбар дээр гүйцэтгэх, мэдээллийг боловсруулах зарим энгийн техник мөн шинжилгээ хийх, тайлан бичих, түүний үр дүнг танилцуулах зэргийг судалж шаардлагатай ур чадварыг эзэмшинэ.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
- Нийгмийн судалгаатай холбоотой бүрэлдхүүн үндсэн мэдлэгийг бий болгоно.
- Нийгмийн судалгааны аргын анхан шатны мэдлэгтэй танилцуулна.
- Судалгааны ажлын анхан шатны ур чадварыг нь хөгжүүлнэ.
- Судалгааны тоо баримтыг ашиглаж шинжилгээ хийх чадварыг бий болгох.
- Судалгааны ажлын ёс зүйг ойлгож хэрэглэж чаддаг болох.
- Судалгааны үр дүнг танилцуулахтэй холбоотой мэдлэг ур чадварыг эзэмшинэ.
- Судалгааны багтай багаар ажиллах анхан шатны мэдлэгийг эзэмшинэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:LANG 102
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:“Ерөнхий суурь хичээл”
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:Бц: 3
Судлах улирал:бүх улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Эх хэлний боловсролыг дээшлүүлэх асуудал нийгмийн хөгжлийн шаардлагаас урган гарч буй өнөө үед монгол хэлний суурь мэдлэг эзэмшүүлэх, хэлзүй, үгийн сан, утга зүй, найруулгын зохистой хэрэглээнд сургах, монгол хэлээр ярих, бичих, найруулах мэдлэгээ өдөр тутмын амьдралдаа хэрэглэж сургахад энэ хичээлийн зорилго оршино.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Монголоор :Монгол хэлний суурь боловсрол эзэмшихэд эн тэргүүн эх хэлнийхээ гарал үүсэл, хэв шинж, бусад хэлнээс ямар ялгаатайг мэдэх шаардлагатай. Орчин цагийн монгол хэлний талаар зохих мэдлэг эзэмшихийн үндэс нь монгол хэлний хөгжлийн түүхийг мэдэх явдал юм. Зөв ярих, бичих, найруулан сурахын үндэс нь зөв сэтгэх явдал учраас эхийг товчилж хураангуйлах, дэлгэрүүлэх, хэл сэтгэхүйн харьцаа хамаарлыг ойлгуулахад чиглэсэн эхийг унших, ярих, тайлбарлах, задлан шинжлэх дадлага хийлгэнэ. Үсгийн дүрмийн асуудал зөв бичихзүй, зөв дуудах зүйтэй холбоотойг мэдүүлж, бичгийн хэлний онцлог болон үүргийг таниулах, бичиг баримт боловсруулах, эрдэм шинжилгээний найруулан бичих аргад сургана.
Англиар: For basic Mongolian language knowledge, it is necessary to understand the origin of the language, its features, and the differences from other languages. Understanding the history of Mongolian language development builds the knowledge of modern Mongolian language. As the basis of proper speaking, writing, and styling starts from good thinking, students will do practice on reading, speaking, analyzing, and describing texts that are designed for students to summarize or elaborate the text and for their understanding of connection of language and thinking. In addition, students will be able to explore how proper writing is correlated to proper pronunciation, get familiarized with features of written language and its duties, and learn methods of developing documents and stylistics of research work.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Монгол хэлний суурь мэдлэгтэй болж, түүнийгээ амьдрал ахуйдаа хэрэглэж чаддаг, албан бичиг, шинжлэх ухааны найруулга, уран зохиол, эрдэм шинжилгээний найруулгад суралцсаны үр дүнд зөв зохистой ярих, бичих, найруулан бичих чадвартай болно.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:CULT102
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:“Ерөнхий суурь хичээл”
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:1:2 лекц/семинар 3кр
Судлах улирал:2
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Хэл, ярианы соёлын хичээлийн зорилго нь оюутныг эх хэлээрээ зөв ярьж, бичиж сургахад оршино. Энэ хичээлээр оюутан энгийн харилцааны соёлоос эхлээд албан бичиг боловсруулах, эрдэм шинжилгээний зохиол, бүтээл бичих, илтгэх чадвартай болох бөгөөд оюуны өмчийн асуудалд зөв зохистой хандлагыг хэвшүүлнэ.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Харилцаа, хэл, сэтгэхүй, соёл, хэл ярианы соёл, хэлний боловсрол, бичгийн зохиолын хэл, хэлний хэм хэмжээ, харилцааны орчин, зорилго гэсэн үндсэн ойлголт ухагдахууны нэртомьёог таниулах, монголчуудын уламжлалт мэндлэх, хүндлэх, талархах, зэмлэх, цээрлэх ёс заншлын тухай мэдлэг олгож, хэрэглэж хэвшүүлэх, утсаар зөв соёлтой харилцаж сургах, илтгэх урлаг, илтгэж сурахын ач холбогдол, илтгэгч, илтгэлийн хэл яриа, илтгэх аргын талаар мэдлэг олгож, илтгэх чадварыг хөгжүүлэн МУ–ын албан бичиг боловсруулах, хөтлөхөд тавих шаардлага, баталсан стандарттай танилцуулж тэдгээрийн дагуу ажиллаж албан бичиг боловсруулж сургах, шинжлэх ухааны зохиолын найруулгын үүрэг, онцлог, төрөл зүйл, тавигдах шаардлага болон эрдэм шинжилгээний илтгэл, эрдэм шинжилгээний өгүүлэл, дипломын ажил, ангийн ажил, дадлагын тайлан, бие даалт бичих арга зүйтэй танилцуулж, бичиж сургана. [Writing and Rhetoric (DWR) is focused on writing, rhetorical and language. The knowledge about Mongolian traditions of greeting, respect, censure, taboo words and their certain usage; the proper ability to communicate be phone, rhetoric and rhetorical ability, the ability to write official letters in accordance with Mongolian writing standards, reading and writing scholarly texts, writing and revising essays, using document sources for informing and supporting claims and conducting primary research will be taught in this course. We will provide additional instruction in rhetorical and writing strategies for students.]
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Харилцааны соёл мэндлэх, хүндлэх, талархах, зэмлэх, цээрлэх үг хэллэгийг зөв зохистой хэрэглэх чадвартай болно. Түгээмэл хэрэглэгддэг баримт бичиг боловсруулах, эрдэм шинжилгээний өгүүлэл, нэг сэдэвт зохиол унших, товчлол хийх, өөрчлөн найруулах, илтгэл, реферат, өгүүлэл бичих, ишлэл авах, товч агуулга, хураангуй бичих чадвартай болно.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:CULT103
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3кр
Судлах улирал:
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Илтгэх урлагийн тухай өөрийн урьд өмнө сонссон төсөөлөл таамаглалаа шинжлэх ухааны үндэстэй зөв чиг баримжаанд оруулан онолын үндэсийг судалж илтгэл гэж ямар эрхэм зүйл байдаг, түүнийг хэрхэн зөв ойлгож бэлтгэл хүндэтгэлтэй хандахын чухлыг ойлгоход энэ хичээлийнзорилго, ач холбогдол оршино.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Илтгэх урлагийн түүх бол хүний хөгжлийн түүх юм. Хүн хэчнээн их зүтгэл чармайлт гаргана, амжилт бүтээл төдий чинээ ойртож, хүнд аз жаргал баяр хөөр авчирдгийг энэ хичээлээр ойлгуулна. Ингэхдээ дэлхийн дахины болон монголын илтгэх урлагийн хөгжлийг судалж уран яруу илтгэгч, сэтгэгчдийн бүтээл туурвил, ажлын арга барил, нөр их хөдөлмөр зүтгэл уйгагүй оролдлого, өөрийгөө ялахын төлөө хийсэн тэмцэл зэргийг мэднэ. Илтгэх урлагийн шинжлэх ухааны онолын үндсийг судалж, практик ач холбогдлыг гүн гүнзгий ойлгуулна.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Оюутан өөрийн бодол санаагаа цэгцтэй, зөв ойлгомжтой сонирхолтой илэрхийлж, үзэл бодлоо нотолгоо, баримттай хамгаалж, уран яруу, чадварлаг илтгэх дадал дүйд суралцана. Сайн муу илтгэлийн мөн чанарыг таньж сонирхолтой сэдэв сонгож, нийгэмд өөрийгөө таниулах, үнэлэх, бусдыг дагуулах чадвар эзэмшинэ. Өөрсдөө илтгэл бэлтгэн олны өмнө ярихын хэцүүг амсч, амжилттай сайн илтгэхийн баяр баясгаланг мэдэрнэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:CULT104
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Ерөнхий суурь хичээл
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:32:32:32
Судлах улирал:Хавар, намрын улиралд
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Дараах зорилгуудыг агуулж байна.
- Оюутнуудад ТА Ч БАС БИЧИГЧ гэдгийг ойлгуулах, өөрт нь итгэл үнэмшил төрүүлэхийн тулд судалгаа хэрхэн хийх, санааг олж авах, олж авсан санаагаа хэрхэн хэлбэржүүлэн бичихэд
- Бакалаврын түвшинд суралцаж байхдаа оюутнууд бүтээлч, задлан шинжилгээ хийх чадварт суралцуулах, түүнийг нь хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт чиглэгдэнэ. Оюутнуудад олон улсын түвшинд эрдэм шинжилгээний бичигт тавигддаг шаардлага стандартуудтай танилцуулна.
- Мөн Бичих-Унших үйл явц салшгүй холбоотойг ойлгон бүтээлчээр ажиллахад суралцана. Бичихийн тулд ашиглаж болох олон техникүүдтэй танилцан, идэвхтэйгээр ашиглаж болох арга барилд суралцуулна.
Ач холбогдол
МУИС-ийн бакалаврын хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутан шинжлэх ухаан, танин мэдэхүй, нийгмийн нийтлэг сэдвээр мөн судлахаар зэхэж байгаа мэргэжлийн чиглэл\хөтөлбөрийн хүрээнд оюутны бичил эрдэм шинжилгээний ажил бичих бичлэгийн ур чадварт суралцана,Үүнд: Цаашлаад өөрийгөө илэрхийлэх, бүлгээр ажиллах, хамтран ажиллах харилцааны чадавхи сууна. Эдгээр мэдлэг ур чадварыг эзэмшсэнээр оюутан бүтээлч сэтгэлгээнд суралцаж, бичиг харилцааны суурь соёл, ур чадвартай болох ач холбогдолтой.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Энэхүү хичээлийн агуулга дараах 3 бүлэгт хуваан судлах болно.
- Бичих үйл явцын талаарх ерөнхий ойлголтууд: Оюуны өмчийн хулгай, ном зүйг хийх олон төрлүүд
Бичихийн тулд унших нь: Мэдээллийн эх сурвалжуудтай танилцуулах нь : Ном сурах бичиг, нэгэн сэдэвт бүтээл, ЭШ-ний хурлын материал, судалгааны материал, онлайн эх сурвалж, өдөр тутмын мэдээллийн хэрэгслүүд, тэдгээрийг үнэлэх, сонгох ур чадвар Эрдэм Шинжилгээний Бичлэгийн олон төрөл байдал: товч агуулга, хариу өгсөн бичлэг, тойм, тэтгэлэг хүсэх санал /эссэ хэлбэртэйгээр/ , Баримт бичиг судлалын арга, Мэдээллийн эх сурвалжаас санаа олж авах техникүүд
- БИЧИХ ҮЙЛ ЯВЦ:Эрдэм Шинжилгээний Бичлэгийн олон төрөл байдал: товч агуулга, хариу өгсөн бичлэг, тойм, тэтгэлэг хүсэх санал /эссэ хэлбэртэйгээр,Санаа төрөх үйл явц, сэдвээ сонгох: Амжилттай бичихийн үндэс сэдэв сонголтоос санаагаа зөв олохоос эхэлдэг тухай, Эссе түүнд тавигдах шаардлагууд. Хянах, Редакторлах- Хүн бүр уншигч, бичигч өөрийн сонгосон сэдэв болон бусад үе шатуудыг ойлгомжтой эсэхийг дахин харах үе шат.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Оюутны эссе, илтгэл, ангийн төсөл/курсын ажил, төгсөлтийн дипломын ажил зэргийг бичихэд шаардлагатай эрдэм шинжилгээний бичлэгийн ерөнхий ур чадварт суралцаж, холбогдох эх сурвалж ашиглах, ишлэл зүүлт хийх зэрэгт тавигддаг стандарт шаардлагыг судлан мэдэж, түгээмэл эрдэм шинжилгээний түгээмэл загваруудыг ашиглаж сурна.
- Эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны сэдэв сонгон авахад шаардлагатай анхдагч болон хоёрдогч эх үүсвэрүүдэд анализ хийх чадварт суралцана.
- Өөрийн аргументыг гарган ирж, цааш хөгжүүлэн үндэслэлтэйгээр бичихэд шаардлагатай техникүүдэд суралцана.
- Оюутан бүрийн бичсэн ажлыг бүлгээр нь ажиллуулан дахин засварлаж, сайжруулснаар, “хянан тохиолдуулах” үйл ажиллагаанд бүгдийг оролцуулж, бичих, унших, уншигчидаас санал бодлыг нь аван дахин бичих гэсэн холбоог ойлгох, хамтран ажиллах чадварт суралцана.
- Эрдэм шинжилгээний бичлэгийн олон төрөл хэлбэртэй танилцаж, түүнийгээ эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, илтгэл тавих, дипломын ажлаа бичихэд ашиглахуйц дадлыг олж авна.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:ENGL100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалавр, мэргэшүүлэх заавал
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:1 ББцБц:
Судлах улирал:бүх улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Энгийн үг, өгүүлбэрийг зөв дуудаж уншиж сурах, хялбар бичвэрийн үндсэн агуулга, гол утга санааг ойлгох, анхан шатны идэвхтэй хэрэглээний 1000-1500 үгийн нөөц эзэмшүүлж, тэдгээрийг ашиглан харилцан ярилцаж, практик дээр хэрэглэж сурна. Европын олон хэлний суурь хөтөлбөрийн ангилалаар А2 түвшний мэдлэг олгох ба тухайн мэдлэгийг эзэмшсэнээр ном, сэтгүүл, интернетийн мэдээллийг өдөр дутмын амьдралдаа ашиглаж сурна.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
“Ажил- сургууль”, “Нийгэм-аялал жуулчлал” зэрэг үндсэн сэдвүүдийн хүрээнд нийгмийн амьдралын өдөр дутмын үйл ажиллагаатай холбоотой бичвэрүүдийг уншиж ойлгох чадварыг хөгжүүлэх дасгалууд хийж гүйцэтгэнэ. Бүлэг бүрт хийх нэмэлт дасгалууд нь оюутнуудад илүү бодит нөхцөлд уншиж ойлгох чадвар эзэмшүүлэх зорилготой. Мөн унших чадвар хөгжүүлэх аргачлалд суралцсанаар илүү хүнд текстүүдийг уншиж ойлгох чадварыг хөгжүүлнэ.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
1.Ажил – сургууль, нийгэм – аялал жуулчлал гэсэн үндсэн сэдвийн дагуу бичвэрүүдийг англи хэл дээр уншиж ойлгох чадвар эзэмшинэ.
2.Хүмүүсийн эргэн тойронд байдаг англи хэл дээр бичигдсэн таних тэмдэгүүдийг уншиж ойлгох, дагаж мөрдөх чадвар эзэмшүүлнэ.
3.Тоологддог ба тоологддоггүй жинхэнэ нэр, төлөөний үгс, үйл үгийн захиран хүсэх хэлбэр гэх мэт бусад хэл зүйн дүрмийг хэрэглэж сурна.
4.Шинэ үгсийн утгыг олж мэдэх үр дүнтэй аргуудыг хэрэглэн өдөр дутмын амьдралд өргөн хэрэглэгддэг англи үгсээр үгийн сангаа баяжуулна.
5. Гүйлгэж унших, мэдээлэл хайж унших чадвар эзэмшинэ.
6. Европын улс орнуудад хүлээн зөвшөөрөгддөг англи хэлний KET /Key English Test/ шалгалтын бүтэцтэй танилцан анхан шатны тестүүдийг амжилттай өгөх чадвар эзэмшүүлнэ.
7. Үгсийн аймгийг зөв тодорхойлох, үгийн утгыг хам сэдвээс таах, англи хэлний толь бичиг ашиглах чадваруудыг эзэмшүүлнэ.
8. Уншсан бичвэрээс зохиогчийн уншигчдад ойлгуулах гэсэн гол санааг олж сурна.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:ENGL101
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалавр, мэргэшүүлэх заавал
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:1 ББцБц:
Судлах улирал:бүх улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Англи хэлийг эхлэн суралцаж буй оюутнуудад анхан шатны түвшинд англи хэлний сонсох, ярих чадварын үндсэн арга барилуудыг эзэмшүүлэх, Европын олон хэлний суурь хөтөлбөрийн ангилалаар А2 түвшний мэдлэг олгоход энэ хичээлийн зорилго оршино.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Энэхүү хичээлээр хүнтэй танилцах ,дэлгүүр ,ресторанд үйлчлүүлэх, эрүүл мэнд, банк, шуудан, валют арилжааны цэгээр үйлчлүүлэх, гаалийн үзлэгт орох, зочид буудалд буудаллах галт тэргээр зорчих ,гадаадад аялах, үйлчлүүлэгчидтэй зөв боловсон харилцах , бараа бүтээгдхүүн захиалах, утсаар ярих ,илтгэл сонсох,семинарт оролцох, хичээлийн хуваарь , гэрийн даалгавар зэрэг сэдвүүдийн хүрээнд хэрэглэгдэх үг хэллэг, нийт 352 өгүүлбэр сонсож тэдгээрийн дуудлага, аялга зэргийг сурч мэдсэнээр анхан шатны түвшинд ярих, мэдээлэл авах, бусадтай харилцах чадвартай болно.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
 Сонсох Энэхүү хичээлээр тухайн сэдэвтэй холбоотой хэрэглэдэх асуух, хүүрнэх, үгүйсгэх өгүүлбэрийн утга санааг ойлгох,мэдээлэл авах, түүнийгээ бүтээлчээр хэрэглэх, сонссон сэдвээс түлхүүр үг , өгүүлбэрийг ялгах , дууны өнгийг таних, үг ба өгүүлбэрийн өргөлт, хэмнэлийг зөв гаргах мэдлэг эзэмшинэ. - Ярих Өдөр тутмын сэдэв болох албан болон энгийн нөхцөлд - өөрийгөө танилцуулах, мэндчилэх, талархах, лавлаж асуух, дэлгүүр, ресторан ,банк шуудан холбоо , валют арилжааны цэгүүдээр үйлчлүүлэх, биеийн байдал болон эрүүл мэндийн талаар ярих, асуух ,зөвөлгөө өгөх, нисэх онгоцны буудал, зочид буудал, аялалын товчоо зэрэг газарт мэдээлэл авах, ойлголцох, туслалцаа хүсэх, цагийн хуваарь, зүг чиг лавлаж асуух, туслалцаа хүсэх зэрэг чадваруудыг эзэмшүүлнэ. Ажил,сургуулийн хүрээнд- үйлчлүүлэгчидтэй зөв боловсон харьцах, заавар зөвөлгөөг ойлгох ,дагаж мөрдөх , ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний санал хүлээн авах , түүнээс татгалзах , сонголт хийн худалдан авах, утсаар ярих, дуудлага хүлээн авах , аман ба дуут захидал үлдээх болон хүлээн авах, алив хурал зөвөлгөөн семинарт тавигдаж буй presentation- ний бүтэцийг ойлгох, тухайн сэдвийн талаар өөрийн бодлоо илэрхийлэх, асууж тодруулах, бусдын санал бодлыг асуух, хичээлийн хуваарь , гэрийн даалгавар хийх заавар , лекц семнарын талаархи мэдээлэлийг уншиж ойлгох , асуух зэрэг чадваруудыг эзэмшинэ. Өгөгдсөн сэдвийн хүрээнд сонсоод ойлгох, асуух , асуултанд хариулах,анхан шатны түвшинд ярих цаашид англи хэлний мэдлэгээ анхан дунд , дунд түвшинд ахиулах дадлага
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:ENGL102
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалавр, мэргэшүүлэх заавал
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:1 ББцБц:
Судлах улирал:бүх улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Ерөнхий англи хэлний анхан дунд түвшний мэдлэгтэй оюутнуудад их сургуулийн түвшинд академик бичих чадварын үндсэн арга барилуудыг эзэмшүүлэхэд уг хичээлийн зорилго ба ач холбогдол оршино.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Бичих чадварт зайлшгүй шаардлагатай англи хэлний өгүүлбэрийн үндсэн бүтэц, бичих үйл ялцын үндсэн үе шатууд, цогцолбор, түүний бүтэц, зохион байгуулалт, цогцолбор бичихэд тавигдах формат, стандарт, шаардлагатай зарим хэлзүйн дүрмийн талаар үндсэн мэдлэг олгоно
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
1.Өгөгдсөн сэдвийн хүрээнд тухайн түвшинд тохирсон цогцолбор бичих
2.Цогцолборын санааг зөв сонгох, ерөнхий ба тодорхой санаануудын хоорондын ялгааг зөв тодорхойлох, 3. Бичгийн хэлний зөв үгсийн санг сонгож хэрэглэх, тодорхой аргуудыг ашиглан үгсийн сангаа баяжуулах, цогцолборт хэрэглэх,
4. Уншигчдаа тодорхойлж дүгнэх,
5.Хичээлээр олж авсан мэдлэгээ шалгалт уншлага, бусад хичээлийн материал болон интернетийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд ашиглах,
6. Англи хэлний тайлбар толь ашиглаж сурах,бичих чадвараа хөгжүүлэхэд шаардлагатай зарим арга барилуудын талаар тодорхой мэдлэг эзэмших
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:ENGL103
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалавр, мэргэшүүлэх заавал
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:1 ББцБц:
Судлах улирал:бүх улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Англи хэлний анхан дунд түвшний оюутнуудад суурь шинжлэх ухааны салбаруудын академик текстэнд нийтлэг хэрэглэгддэг англи үг хэллэг, нэр томъёог эзэмшүүлэн, үгсийн санг баяжуулах, тухайн шинжлэх ухааны салбарын мэдлэгийг дээшлүүлэх, мэдээлэл олж авах, ашиглах чадварыг хөгжүүлэхийн тулд уг түвшинд тохирсон унших чадваруудыг эзэмшүүлж судалгааны ажил, мэргэжлийн ном, сэтгүүл, интернэтийн мэдээллийг англи хэл дээр ашиглаж сурах дадал олгоход уг хичээлийн зорилго оршино. Уг хичээлийг судалснаар оюутан шинжлэх ухааны текст, судалгаа, эх сурвалжуудыг англи хэл дээр бүтээлчээр уншиж ойлгох, цаашлаад хичээл сургалт, судалгааны ажилдаа ашиглах мэдлэг чадвартай болно.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Англи хэлний анхан дунд түвшинд тохирсон сэтгэл судлал, компьютер болон мэдээллийн технологи, социалоги, геологи, хүмүүнлэгийн ухаан, судалгааны ёс зүй зэрэг шинжлэх ухааны холбогдолтой сэдвүүдийн хүрээнд өгөгдсөн академик текстүүдээс хэрэгтэй мэдээлэл хайж олох, гол санааг тодорхойлох, эх сурвалжуудаас авсан мэдээллүүдийг харьцуулах, эсрэгцүүлэх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, өөрийн туршлагатай холбох, баримт болон үзэл бодол илэрхийлсэн санааг ялган тодорхойлох, хэлэлцүүлэг хийх, товчлол хөтлөх зэрэг текстийн ойлголт батжуулах дасгалуудыг хийж гүйцэтгэнэ.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
1. Суурь шинжлэх ухааны салбаруудын сургалт судалгааны материалуудыг англи хэлний анхан дунд түвшинд уншиж ойлгох;
2. Бичвэрийн гол санаа (онол илэрхийлсэн өгүүлбэр) болон түүнийг дэлгэрүүлж байгаа мэдээллийг ялгаж таних;
3. Өгүүлбэрийн бүтцийг холбоос үг, утга шилжүүлэх холбоос гэх мэт хэлзүйн нэгжүүдийн тусламжтай таних замаар бичвэрийн утгыг анхан дунд түвшинд ойлгох;
4. Шинэ үгийн утгыг үгийн үндэс, дагавар, нөхцөлийн утгыг мэдсэнээр, мөн түүнчлэн өгүүлбэрт тухайн үгийн ард бичсэн тайлбар, ижил утгатай үг, оруулга өгүүлбэрийн тусламжтай ойлгох;
5. Хичээл дээр явагдах хэлэлцүүлэгт оролцох, бичих даалгавар хийх болон шалгалт өгөх зэрэг сургалтын үйл ажиллагаанд хэрэглэгддэг чухал нэр томъёог ялгаж таних; Мэдээлэлд шүүмжлэлтэй хандах чадвар (critical thinking skills):
6. Мэдээллийг уншаад
- үндэслэлтэй таамаглал болон дүгнэлт хийх,
- уншиж ойлгосон мэдээллээ хувийн туршлагатай холбох,
- ойлгоц шалгах дасгалууд хийх, шалгалт өгөхдөө унших сэдвүүдээс олж авсан суурь шинжлэх ухааны талаарх мэдлэг, мэдээлэлд шүүмжлэлтэй хандах;
7. Америкийн соёлын ойлголтуудтай танилцах;
8. Англи хэлний толь бичиг ашиглах;
9. Сурах чадвараа дээшлүүлэх зэрэг мэдлэг, чадваруудыг тус тус эзэмшүүлнэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:ENGL104
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалавр, мэргэшүүлэх заавал
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:1 ББцБц:
Судлах улирал:бүх улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Ерөнхий англи хэлний анхан дунд түвшний мэдлэгтэй оюутнуудад их сургуулийн түвшинд академик бичих чадварын үндсэн арга барилуудыг эзэмшүүлэхэд уг хичээлийн зорилго ба ач холбогдол оршино..
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Бичих чадварт зайлшгүй шаардлагатай англи хэлний өгүүлбэрийн үндсэн бүтэц, бичих үйл ялцын үндсэн үе шатууд, цогцолбор, түүний бүтэц, зохион байгуулалт, цогцолбор бичихэд тавигдах формат, стандарт, шаардлагатай зарим хэлзүйн дүрмийн талаар үндсэн мэдлэг олгоно.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
1.Өгөгдсөн сэдвийн хүрээнд тухайн түвшинд тохирсон цогцолбор бичих
2.Цогцолборын санааг зөв сонгох, ерөнхий ба тодорхой санаануудын хоорондын ялгааг зөв тодорхойлох, 3. Бичгийн хэлний зөв үгсийн санг сонгож хэрэглэх, тодорхой аргуудыг ашиглан үгсийн сангаа баяжуулах, цогцолборт хэрэглэх,
4. Уншигчдаа тодорхойлж дүгнэх,
5.Хичээлээр олж авсан мэдлэгээ шалгалт уншлага, бусад хичээлийн материал болон интернетийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд ашиглах,
6. Англи хэлний тайлбар толь ашиглаж сурах,бичих чадвараа хөгжүүлэхэд шаардлагатай зарим арга барилуудын талаар тодорхой мэдлэг эзэмших
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:ENGL105
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалавр, мэргэшүүлэх заавал
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:1 ББцБц:
Судлах улирал:бүх улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Харилцах дадал: Академик сэдвүүдийн хүрээнд сонсож ойлгох, санаа бодлоо илэрхийлэхэд зайлшгүй шаардагдах харилцааны чадварыг хөгжүүлэхэд уг хичээлийн зорилго оршино.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Хичээлийн бүлэг сэдвүүд: Хөгжим, Хоол тэжээл ба Эрүүл мэнд, Газарзүй, Биологи, Сэтгэл судлал, Социологи, Бизнес ба Технологи. Анхан дунд шатанд хүмүүнлэгийн ухаан, эрүүл мэнд, газар зүй, биологи, нийгмийн ухаан, бизнес болон технологийн холбогдолтой сэдвүүдээр хичээлийн лекц сонсож тэмдэглэл хийх, хэлэлцүүлэгт оролцож бусдыг сонсох, гол ба туслах мэдээллийг ялгах, түлхүүр үгсийг ялгаж сонсох зэрэг суралцагсдын сонсох чадварыг хөгжүүлэх; Багаар ажиллаж ярилцах, хэлэлцүүлэг зохион байгуулах, лекцийн агуулгыг ярих, танилцуулга, илтгэл тавих, харилцан ярилцах зэргээр суралцагсдын ярих чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн дасгалууд, мөн сургалт судалгаанд өргөн хэрэглэгддэг үгсийг зөв дуудаж сурах дасгалуудыг хийж гүйцэтгэнэ.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
1. Анхан дунд түвшинд санаагаа чөлөөтэй, цэгцтэй, зөв илэрхийлж сурах зорилгоор ангийн хэлэлцүүлэгт оролцож, өгөгдсөн нөхцөл байдлын талаар хүүрнэх, дүрслэн ярих;
2. Асуулт тавих, асуултанд хариулах, уншсан сэдвийг өөрийн үгээр илэрхийлэх, ойлгоогүй зүйлээ тодруулж асуух;
3. Академик орчинд дүрд хувилах, дуурайх дасгалуудын хүрээнд хийгдэх хэлэлцүүлэгт идэвхитэй оролцож, санаа бодлоо бусдад хангалттай хэмжээнд ойлгуулах; Сонсох:
4. Тавьсан асуулт болон зааварчилгааг тухайн түвшинд ойлгох;
5. Товч лекц сонсож ерөнхий агуулга, гол санаа, түүнийг дэлгэрүүлэн тайлбарласан санаануудыг ялгаж ойлгох;
6. Товч лекц сонсоод дүгнэлт хийх, утгыг урьдчилж таах, лекцээс ойлгосон зүйлээ өөрийн туршлагатай холбох;
7. Холбогдох сэдвийн хүрээнд цээж бичиг бичүүлэх, лекц, хэлэлцүүлгийн үед товч тэмдэглэл хөтлөх чадваруудыг тус тус эзэмшүүлнэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:ENGL106
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалавр, мэргэшүүлэх заавал
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:1 ББцБц:
Судлах улирал:бүх улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлээр бичих үндсэн чадваруудыг хөгжүүлэх, суурь шинжлэх ухааны салбаруудын сургалт, судалгаанд түгээмэл хэрэглэгддэг үг хэллэгийг ашиглан англи хэлний анхан дунд түвшинд бичих чадварыг дээшлүүлэхэд хичээлийн зорилго оршино.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Оюутнууд академик бичлэгийн 3 үе шатад (мэдээлэл цуглуулах, зохион байгуулалт хийх, бичих, хянах) суралцах бөгөөд цогцолборын зөв хэлбэр, бүтэц, агуулгыг ашиглаж сурах, тодорхой болон ерөнхий мэдээллийг ялгах, гол санааг тоймлон харуулах бүдүүвч зураг, Веннийн диаграмм хийх, судалгаа явуулах, багаар үр бүтээлтэй ажиллах, гадна эх сурвалжаас авсан мэдээллийг ишлэх, баяжуулалт бүхий цогцолбор бичих, мэдээлэл бэлтгэхэд график ашиглах, ярилцлага авч, тэмдэглэл хөтлөх, мэдээллийг уялдаатайгаар үзүүлэх, судалгааны материалыг зөв ишлэх, хэл зүйн мэдлэгээ ашиглан дасгал ажиллах, мөн бичгийн хэл, ярианы хэлний ялгааг зөв таних зэрэгт суралцана.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Энэ хичээлийг үзсэнээр: - Суурь шинжлэх ухааны сэдвүүдээр товч дэлгэрэнгүй академик параграфууд бичих;
- Текстийн гол санаа болон түүнийг дэлгэрүүлсэн нэмэлт мэдээллүүдийг таних;
- Цаг хугацаа болон орон зайг товчоолсон уламжлалт академик параграфын бүтцийг таних;
- Танин мэдэх, шилж сонгох, төлөвлөх, ноорог бичих болон хянах дасгалуудыг хийхдээ бичих стратегийг уншигч болон бичлэгийн зорилгод тохируулж сонгох;
- Судалгаа боловсруулах, явуулах, үр дүнг харьцуулж мэдээлэх;
- Хэлзүйн алдаагүй дээд сургуулийн түвшинд тохирсон өгүүлбэрийн бүтцийг ашиглан стандарт англи хэлээр бичих;
- Мэдээлэл цуглуулах болон мэдээллийн эх сурвалжийг ишлэхэд интернэтийг хэрэглэх чавдар эзэмших;
- Бичлэгийн гол санаануудыг тайлбарлан дэлгэрүүлэхэд анхан шатны мэдээллүүдийг ашиглах;
- Аливаад шүүмжлэлтэй хандаж бичих чадварт суралцах;
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажил бичихэд шаардлагатай суралцах арга барил, ур чадварыг хөгжүүлэх зэрэг мэдлэг, чадварыг эзэмшинэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:ENGL107
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалавр, мэргэшүүлэх заавал
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:1 ББцБц:
Судлах улирал:бүх улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Суурь шинжлэх ухааны салбаруудын сургалт, судалгааны бичвэрүүдэд түгээмэл хэрэглэгддэг англи үг, хэллэгийг эзэмшүүлэх, уншиж ойлгох чадварыг дээшлүүлэхийн тулд уг түвшинд тохирсон унших чадваруудыг хөгжүүлж, судалгааны материал, интернетийн мэдээллийг англи хэлний дунд түвшинд ашиглаж сурах дадал олгох
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Социологи, Олон Улс Судлал, Генетик, Сэтгэл Судлал, Физиологи, Уран Зохиол, Эмэгтэйчүүд Судлал, Геологи, Археологи, болон Түүхийн шинжлэх ухааны холбогдолтой сэдвийн хүрээнд өгөгдсөн текстүүдээс тодорхой мэдээлэл хайж унших, ерөнхий агуулга, гол санаануудыг тодорхойлох, чухал санаануудыг тэмдэглэх, онолын тодорхойлолт ба түүнийг баталж байгаа өгүүлбэрүүдийг ялгах, шинжлэх ухааны судалгааны ерөнхий аргачлалтай танилцах, мэргэжлийн үг хэллэгийг тайлбарласан, шалтгаан үр дагавар илэрхийлсэн, тодорхой үе шатуудаар явагддаг үйл явцыг дүрсэлсэн өгүүлбэрийн бүтцийг таньснаар бичвэрийн утгыг ойлгох, текстийн гол санааг хүснэгт, диаграм ашиглан илэрхийлэх, сургалт судалгаанд түгээмэл хэрэглэгддэг шинэ үгээр үгийн сангаа баяжуулах дасгалууд хийж, мэдээлэлд шүүмжлэлтэй хандах чадвар эзэмшинэ.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
1. Академик болон уран зохиолын төрөл бүрийн багтаамжтай бичвэрүүдийг англи хэл дээр уншиж ойлгох, үгийн баялгаа нэмэгдүүлэх;
2. Бичвэрийн гол санаа, түүнийг дэлгэрүүлж байгаа баримтуудыг ялгаж таних;
3. Холбоос үг, дохио үг болон төлөөний үгийн үүргийг мэдсэний үндсэн дээр өгүүлбэрийн бүтцийг ажиглан утгыг ойлгох;
4. Шинэ үгийн утгыг олж мэдэх үр дүнтэй аргуудыг хэрэглэн академик англи хэлэнд өргөн хэрэглэгддэг үг хэллэгээр үгийн сангаа баяжуулах;
5. Хичээл дээр явагдах хэлэлцүүлэг, бичгийн ажил, шалгалт өгөх зэрэг сургалтын үйл ажиллагаанд хэрэглэгддэг чухал нэр томъёог ялгаж таних;
6. Мэдээлэлд бодитой таамаглал, дүгнэлт хийх, уншиж ойлгосон мэдээллээ өөр эх сурвалжаас авсан мэдээлэлтэй харьцуулах, шинжлэх ухааны баримт, үзэл бодол илэрхийлсэн өгүүлбэрийн ялгааг ойлгох, тоймлох, товч утгыг бичиж ойлгоцоо бататгах, асуудал шийдэх, шалгалт өгөх гэх мэт даалгаваруудыг хийж гүйцэтгэхдээ унших сэдвүүдээс олж авсан суурь шинжлэх ухааны агуулгын мэдлэгээ ашиглах зэргээр мэдээлэлд шүүмжлэлтэй хандах чадваруудыг тус тус эзэмшүүлнэ.
7. Соёлын нийтлэг ойлголтуудтай танилцах,тэдгээрийг унших даалгавараас олж таних, ойлгоц батжуулахад хэрэглэж сурна.
8. Англи хэлний толь бичиг ашиглах чадвараа дээшлүүлнэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:ENGL108
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалавр, мэргэшүүлэх заавал
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:1 ББцБц:
Судлах улирал:бүх улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй оюутнуудад сургалт судалгааны тодорхой өгөгдсөн сэдвийн хүрээнд сонсож ойлгох, санаа бодлоо илэрхийлэх, ангийн хэлэлцүүлэгт оролцох, илтгэл тавих, бодит ба бодит бус мэдээллийг ялган таньж шүүмжлэлтэй сонсох зэрэг харилцаанд зайлшгүй шаардагдах сонсох болон ярих чадваруудыг хөгжүүлэхэд уг хичээлийн зорилго оршино.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Хүмүүнлэг, Байгалын ухаан, Хоол тэжээл ба Социологи,Математик ба Бизнес, Амьтан Судлал болон Сэтгэл Судлалын шинжлэх ухааны холбогдолтой сэдвүүдийн хүрээнд
- Коллеж, их сургуулийн хичээлийн лекц сонсож тэмдэглэл хөтлөх, хэлэлцүүлэгт оролцож бусдыг сонсох, гол ба туслах мэдээллийг ялгах, түлхүүр үгсийг ялгаж сонсох зэрэг суралцагсдын сонсох чадварыг хөгжүүлэх;
- Багаар ажиллаж ярилцах, хэлэлцүүлэг зохион байгуулах, лекцийн агуулга ярих, танилцуулга, илтгэл тавих, харилцан ярилцах зэргээр суралцагсдын ярих чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн дасгалууд хийж гүйцэтгэнэ.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
1. Ангийн хэлэлцүүлэгт оролцон англи хэлний дунд түвшинд санаа бодлоо чөлөөтэй, цэгцтэй, алдаагүй зөв, бусдад ойлгомжтой илэрхийлэх, үгийг зөв дуудах, үг хэллэгийг зөв сонгож хэрэглэх;
2. Мэдээлэл авах зорилгоор асуулт тавих, ойлгоогүй зүйлээ тодруулж асуух; 3. Дүрд тоглох дасгалын үед багшаас асуулт асуух, санаагаа илэрхийлэх, тоо баримт болон мэдээлэл хэлэх, дүгнэлт гаргах;
4. Тодорхой өгөгдсөн сэдвээр илтгэл тавихдаа харьцуулах, төрөл зүйлээр ангилах, үйл явц дүрслэх хэллэгүүдийг хэрэглэх;
5. Тоо баримттай мэдээллийг сонсож ойлгоц шалгах асуултанд зөв хариулах;
6. Мэдээ, мэдээлэл сонсож тэмдэглэж авах, түүнийг шалгалтанд бэлдэх, ангид хэлэлцүүлэг хийх зэрэг сургалтын үйл ажиллагаанд ашиглах;
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:ENGL109
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалавр, мэргэшүүлэх заавал
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:1 ББцБц:
Судлах улирал:бүх улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Суурь шинжлэх ухааны салбаруудын сургалт, судалгааны бичвэрүүдэд түгээмэл хэрэглэгддэг англи үг, хэллэгийг эзэмшүүлэх, уншиж ойлгох чадварыг дээшлүүлэхийн тулд уг түвшинд тохирсон унших чадваруудыг хөгжүүлж, судалгааны материал, интернетийн мэдээллийг англи хэлний ахисан дунд түвшинд ашиглаж сурах дадал олгох зорилготой.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Нийгмийн шинжлэх ухааны салбарын нэг болох социологийг өргөн утгаар нь буюу нийгэм, түүний бүрдэл хэсэг, хөгжлийн үе шат, харилцаа зэрэгтэй холбогдолтой бичвэрүүдийг англи хэл дээр уншиж ойлгох, бичвэрээс мэдээлэл хайж унших, бичвэрийн оршил, гарчиг, дэд гарчиг мөн цогцолбор тус бүрийн эхний болоод сүүлийн өгүүлбэрүүдийг урьдчилан тоймлон уншсанаар бичвэрийн өгүүлэх гол санааг зөв таамаглах, тухайн бичвэрт хийгдсэн ерөнхий дүгнэлтэд ашигласан жишээ, баримтын хэрэглээнд дүн шинжилгээ хийх зэрэг чадваруудыг эзэмшинэ. Мөн түүнчлэн унших материалын хам сэдвээс шинэ үгсийн утгыг ойлгох, толь бичгийг оновчтой ашиглах аргуудыг эзэмших, текстийн бүтцийг зөв таньж агуулгыг бүрэн ойлгох, сэтгэл судлал стресс ядаргаа, бие махбдийн зүгээс үзүүлж буй хариу үйлдэл зэрэг сэдвээр бичсэн бичвэрүүдийг уншиж ойлгох, шинжлэх ухааны бичвэрүүдийн боловсруулалт, түүнд түгээмэл хэрэглэгддэг бичилт хэв маягийг таних дадлуудад суралцана. Бизнесийн удирдлагын сэдэвтэй бичвэрүүдийг уншиж, бизнесс ухагдахуунуудын нэгдсэн тодорхойлолтуудад анализ хийх, график бүдүүвчээр үзүүлсэн тоо баримтуудыг ойлгох, бизнесс удирдлагын онолыг бодит амьдрал дээрх практик үйл ажиллагаатай харьцуулан ойлгох чадварууд эзэмшинэ. Дэлхий нийтэд яригдаж буй таргалалт, хоол тэжээлийн сэдэвтэй бичвэрүүдийг уншиж ойлгох чадварыг эзэмшинэ. Бичвэрийн гол санааг дэлгэрүүлэгч нэмэлт мэдээллүүдэд статистик тоо баримтыг хэрхэн ашигласныг ажиглан анализ хийх, тухайн бичвэрийн гол санаа зорилго юу болох, уншигчид нь хэн байх зэргийг таньж мэдэх дадлууд эзэмшинэ. Удамшил зүйтэй холбоотой сэдвээр уншиж ойлгох чадварыг эзэмшинэ. Унших текстийн агуулгыг тодотгосон гэрэл зураг, зурган чимэглэл, график, лого зэрэг харах материалыг текстийн гол санааг зөв ойлгоход ашиглах, өгөгдсөн даалгаврын дагуу бичвэрийг өөрийг үгээр илэрхийлэх дадлаа нэмэгдүүлэхээс гадна өмнөх бүлэгт үзсэн бусад чадвар дадлуудыг ашиглан академик текстүүдийг уншиж ойлгох чадвараа батжуулна. Түүхийн холбогдолтой бичвэрийг унших дадлыг эзэмшиж, түүнд байгаа баримт, тайлбар, жишээг хооронд нь; гарчгийг үндсэн санаа, гол сэдэвээс ялгаж таних чадварыг эзэмшинэ
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
1. Академик текстүүдийг уншин түүний гол санаа болон дэлгэрүүлэгч нэмэлт мэдээллүүдийг ялгаж ойлгох
2. Тухайн бүлэг сэдвээр жишээлсэн унших дадлуудыг эзэмших
3. Унших сэдэвт өгүүлж буй онолын болон шинжлэх ухааны зарим асуудлын ерөнхий дүгнэлтүүдийг тайлбарласан, нэмэн дэлгэрүүлсэн, татсан жишээ баримтууд дээр анализ хийх
4. Эх бичвэрийн төрөл, бүтэц түүний төстэй болоод ялгаатай талуудыг ялгаж ойлгоход шаардагдах арга барилуудыг ашиглах
5. Тухайн унших материалын хам сэдвээс шинэ үгсийн утгыг ойлгох аргуудыг эзэмшсэнээр үгийн баялгаа нэмэгдүүлэх, уран зохиолд хэрэглэгдэх зүйрлэл, адилтгалыг зөв ойлгож сурах
6. Академик текстэнд орсон, түүнд хэрэглэгддэг гол түлхүүр үгнүүдийг текстний бусад үгнүүдээс ялган таних мөн хэрглэж сурах аргыг эзэмших
7. Уншиж буй материалаа задлан шинжилж өөрийн дүгнэлт шүүмжийг хийх арга барилыг эзэмшин түүнийгээ оновчтой ашиглах
8. Өөр өөр соёлын онцлог, өнгө төрхийг харуулсан эх бичвэрийг уншиж ойлгох, түүний талаар хэлэлцэн ярих чадварыг эзэмших
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:ENGL110
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалавр, мэргэшүүлэх заавал
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:1 ББцБц:
Судлах улирал:бүх улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Суралцагсдын тодорхой сэдвийн хүрээнд сонсож ойлгох, гол ба туслах санааг эрэмбэлэх, логик дарааллыг хангах, учир шалтгааны холбогдлыг илэрхийлэх, оновчтой үг хэллэг хэрэглэх, оюун дүгнэлт хийх, ерөнхийгөөс тусгайг ялгах, харилцагчийнхаа ярианы зорилго, өнгө аяс, илэрхийлж буй санааг ойлгох зэрэг харилцаанд зайлшгүй шаардагдах мэдлэг, чадвар эзэмшүүлэх замаар тэдний академик түвшинд сонсож ойлгох, ярих чадварыг хөгжүүлэх зорилготой.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Хичээлийнбүлэгсэдвүүд: Хүмүүнлэгийн ухаан, Компьютерийн ухаан, Нийгмийн ухаан, Бизнес, Нийгмийн сэтгэл судлал, Ёс зүй Бүлэг сэдэв тус бүр:
- Коллеж, их сургуулийн хичээлийн лекц сонсож тэмдэглэл хийх, агуулгыг ярих, багаар ажиллаж бусдыг сонсох, гол ба туслах мэдээллийг ялгах, түлхүүр үгсийг ялгаж сонсох, үгийн үе, өргөлтөт үеийг тодорхойлох зэрэг суралцагсдын сонсох чадварыг хөгжүүлэх;
- Үгийг зөв дуудах, багаар ажиллаж ярилцах, хэлэлцүүлэг зохион байгуулах, лекцийн агуулгыг ярих, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, танилцуулга, илтгэл тавих, харилцан ярилцах зэрэг суралцагсдын ярих чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн агуулгатай.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
- Лекц сонсож гол ба туслах мэдээллийг ялгаж сонсох, ойлгох;
- Лекцийн тэмдэглэл хөтлөх, лекцийн агуулгыг ярих;
- Тодорхой нөхцөл, сэдвийн хүрээнд харилцан ярилцах, санал бодлоо илэрхийлэх, асуудал дэвшүүлэх;
- Асуух, асуултанд хариулах, тодруулж асуух, ярилцагчийн санаа, зорилго, ярианы өнгө аясыг ойлгох;
- Аман илтгэл тавьж хэлэлцүүлэх;
- Толь бичгийн мэдээлэл, тайлбарыг ашиглаж сурах;
- Багаар ажиллах, хэлэлцүүлэг зохион байгуулах;
- Оюун дүгнэлт хийх, таамаглал дэвшүүлэх, лекцийн агуулгыг практикт хэрэгжүүлэх чадвар, дадал эзэмшүүлнэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:ENGL111
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалавр, мэргэшүүлэх заавал
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:1 ББцБц:
Судлах улирал:бүх улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Ахисан дунд түвшний англи хэлний мэдлэгт тохирсон бичих дадал, чадваруудыг хөгжүүлэх, суурь шинжлэх ухааны салбаруудын сургалт, судалгаанд түгээмэл хэрэглэгддэг үг хэллэгийг оюутанд эзэмшүүлж, англи хэл дээр бичих чадварыг дээшлүүлэхэд уг хичээлийн зорилго оршино.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Цогцолборын төрлүүдийг ялгаж таних, мэдээлэл цуглуулах аргуудад суралцах, бүдүүвч ашиглан цогцолбор бичихэд бэлтгэх, сайтар боловсруулсан цогцолбор бичих, өгүүлбэрийн гол гишүүд болох өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүний зохицол, хавсарсан нийлмэл өгүүлбэрийн гол болон туслах гишүүн өгүүлбэрийг зөв бичих, ярианы болон бичгийн хэлний хоорондын ялгааг ойлгох, хэвлэмэл зар сурталчилгааны талаар тайлбарласан цогцолбор бичих, вэб зохиомжийг үнэлэх, дүгнэх, ач холбогдлыг нь тодорхойлсон эссэ бичих, эссэний бүтцийг ухаж ойлгох, цахим хуудасны зохиомжийг үнэлэх шалгуур тогтоох, бичвэр дэх болон бичвэрийн төгсгөлд мэдээллийн эх сурвалжыг дурьдах, дүгнэлт бичих, амтлах, хараа болон сонсголын чадвар алдалтын талаар мэдээлж бичих, санаа бодлоо уралдуулж мэдээлэл цуглуулах, цахим хуудасны агуулгыг үнэлэх, аман болон бичгэн толилуулга мэдээлэл бэлдэх, дээд сургуулийн оюутнуудын стрессийн шалтгааныг олох, стрессийн мэргэжилтнээс ярилцлага авах, уг шалтгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл бичих, антропологи, археологийн тайлагдаагүй нууцуудын талаар судалж, тайлбар эссэ бичих, зохиолын хулгай гэж юу болох, яаж сэргийлэх талаар мэдлэг эзэмшүүлнэ.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
- Суурь шинжлэх ухааны агуулгыг хамарсан академик бичвэр бичих,
- Танин мэдэх, шилж сонгох, төлөвлөх, ноорог бичих болон алдааг засах, хянах ажиллагааг уншигч болон бичлэгийн зорилгодоо тохируулж бичлэгийн стратеги болон ур чадварт суралцах,
- Судалгаа бэлтгэж боловсруулах, явуулах,үр дүнг харьцуулах, мэдээлэх, - Мөн бичвэрийн гол санаануудыг тайлбарлаж, дэлгэрүүлэхэд анхан шатны мэдээллүүдийг зөв зүйтэй ашиглах,
- Эрдэм шинжилгээ, судалгааны бичвэрийн гол зорилго нь эрдэм шинжилгээ, судалгааны хам сэдвээр мэдлэгээ үзүүлэх, уг мэдлэгээ багш болон шалгагчид харуулахад суралцах,
- Хэлзүйн алдаагүй дээд сургуулийн түвшинд тохирсон өгүүлбэрийн бүтцийг ашиглан стандарт англи хэлээр бичих,
- Бичихдээ аливаад шүүмжлэлтэй хандах чадвараа харуулах,
Эрдэм шинжилгээ, судалгааны бичлэг хийхэд чухал шаардлагатай суралцах арга барил, ур чадвараа сайжруулах, өргөжүүлэх, батжуулах гэх мэт мэдлэг, чадвар, дадлыг эзэмшинэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:ENGL112
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:(сем)
Судлах улирал:
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Ахисан түвшиний бичих дадал хичээл нь эссэ найруулгад голлон анхаарах бөгөөд академик бичвэрийн бүтэц, үг хэллэгээс эхлэн бичгийн найруулгын төрөл зүйлийг бичих аргачлалын талаар онолын болон практик мэдлэг олгоход оршино. Энэхүү хичээл нь англи хэлний академик бичих чадвараа хөгжүүлэх эрмэлзлэлтэй, TOEFL, IELTS зэрэг олон улсын шалгалтанд бэлдэхээр зэхэж буй оюутан танд зориулав.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Ахисан түвшиний бичих дадал хичээлийн агуулга нь академик эссэ бичвэр гэж юу болох, түүний төрөл зүйл, зайлшгүй тавигдах шаардлага зэрэг эссэ бичвэртэй салшгүй холбоотой сэдэв, эссэ бичлэгийн эзэмшвэл зохих арга техник, ур чадварт онол, практик хослуулан суралцахад оршино.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Хичээлээр академик бичвэрт тавигдах шаардлагатай танилцаж, эссэ бичвэр бичих арга техник болох сэдэв сонгох, уншигч ба бичлэгийн зорилго тодорхойлох, бичвэрт шаардлагатай материал цуглуулах, боловсруулах арга болон бичвэрийн бүтэц тодорхойлох зэрэг эссэ найруулгын цогц арга барилд суралцахын зэрэгцээ бичгийн ба ярианы хэлний ялгаа, өгүүлбэрзүй, найруулгазүйн мэдлэгээ гүнзгийрүүлэн судлаж, академик эссэ бичих дадал чадвар эзэмшинэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:ENGL113
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Cем
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:2кр
Судлах улирал:I/II/III
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Энэхүү хичээлээр оюутан ахисан төвшинд илтгэх ур чадварыг эзэмшихэд шаардлагатай харилцааны аргууд, ур чадвар эзэмшиж, илтгэлийн (танилцуулах, итгэл үнэмшил төрүүлэх, нотлох, тусгай үйл явдал гм) олон төрлүүдийг судалж дадлага хийх, академик илтгэл бэлтгэж сурч, тавих, алдартай хүмүүсийн, оюутнууд бие биенийхээ болон өөрийн илтгэлд дүн шинжилгээ хийж сурахаас гадна өгөгдсөн сэвдийн хүрээнд багаар төсөлт даалгавар гүйцэтгэнэ. Энэхүү хичээлийг судалсанаар оюутнууд өөрийн санал, үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж, академик илтгэл тавих арга барил эзэмшиж, өөрийн болон бусдын илтгэл, ярианд үнэлэлт дүгнэлт хийж сурахаас гадна бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлнэ.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Энэхүү хичээл нь дадлагад суурилсан бөгөөд академик болон бусад орчинд албан ёсны илтгэл тавих, мэтгэлцээн яриа хийхэд шаардлагатай олон аргууд, хэрэглэгдэх үг хэллэгийг сурч, эзэмших болон өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж сурахад оюутнуудыг бэлтгэх юм. Оюутнууд албан ба албан бус богино болон урт илтгэл бэлтгэж үзэгч сонсогчдод хэрхэн хүргэх, үг хэллэг сонголтыг хэрхэн хийх, үгийн дуудлагад хэрхэн анхаарах, өөрийн бодол саналыг цэгцтэй зөв илэрхийлэх, батлах, хүнд асуултад хэрхэн хариулах, өөрийн болон бусад оюутны алдаанд дүн шинжилгээ хийж сурна. Хичээлийн явцад
- мэтгэлцээн, яриаг DVD хэлбэрээр бичнэ.
- бичсэн мэтгэлцээн, яриаг оюутан үзээд өөрийгөө болон бусдыг үнэлнэ.
- оюутан бүр нэг мэтгэлцээн эсвэл яриаг удирдан явуулна.
- оюутан бүр нэг академик илтгэл бэлдэж тавина.
- илтгэлдээ оюутан өөрийн үнэлгээг хийнэ.
- багш оюутан бүрийн илтгэлд үнэлгээ өгнө.
- оюутан бүр багт хуваагдаж төсөлт даалгавар гүйцэтгэнэ.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Энэхүү хичээлийг судалж дууссанаар оюутан дараах мэдлэг, чадварыг эзэмшинэ. Үүнд:
- үг хэллэгийг оновчтой сонгож хам сэдвийн хүрээнд зөв хэрэглэж сурна
- үгийн өргөлт, интонацийг зөв хэлж сурна
- харилцан яриа, мэтгэлцээн зэргийг хэрхэн өрнүүлэх арга барил болон өөрийгөө оновчтой илэрхийлэх, батлах, асуулт зөв оновчтой тавьж сурна
илтгэл тавих арга барилаас судалж, академик илтгэл тавьж сурна
- өөрийн болон бусдын алдаанд дүн шинжилгээ хийж сурна
- олон эх үүсвэрээс олж авсан мэдлэгээ нэгтгэн бүтээлчээр сэтгэж шинэ мэдлэг бий болгож сурна
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:KORE100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 ББцБц:
Судлах улирал:
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Өдөр тутам энгийн харилцаанд хэрэглэх ойролцоогоор 780 үгийн сан, 50 хэлзүйн дүрмийн мэдлэгтэй болж хэрэглэж сурна.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Мэндлэх өөрийгөө танилцуулах, эд зүйлсийг нэрлэх, сургуулиа танилцуулах, өдөр тутмын амьдрал, дуртай зүйлийнхээ тухай ярих, огноо, гараг хэлж сурах, цаг хугацаа, өдрийн төлөвлөгөө хэлж сурах, өнгөрсөн явдлыг ярих, санал тавих, бараа худалдан авах, үнэ асуух, хүсч байгаа зүйлээ хэлэх, хоол захиалах, урих, байрлал зааж өгөх, гэр бүлээ танилцуулах, мэдээлэл солилцох, цаг агаар болон төлөвлөж буй ажлын тухай ярих, баяр хүргэх, хийж чадах зүйлээ ярих, айлчлах, хүн танилцуулах, мэдээлэл солилцох, цаг агаар болон төлөвлөж буй ажлын тухай ярих, утсаар ярих, санаа зорилгоо хэлэх, баяр хүргэх, учраа тайлбарлах, хийж чадах зүйлээ ярих, хоббигоо тайлбарлах, өдөр тутмын амьдрал, нийтийн тээврийн хэрэгсэл зэргээр харилцахад хэрэгтэй үгийн сан, хэлзүйн чадвартай болно.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Танилцуулга, сургууль, өдөр тутмын амьдрал, огноо, гараг, өдрийн төлөвлөгөө, хагас бүтэнсайн өдөр, бараа худалдан авах, хоол, гэр, гэр бүл, цаг агаар, утсаар ярих, төрсөн өдөр, хобби, нийтийн тээвэр сэдвийн дагуу ойр зуур хэрэглэгдэх үгийн сан, хэлзүйн мэдлэгтэй болж тодорхой хэмжээнд өөрийн санаа бодлоо илэрхийлэх чадвар эзэмшинэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:KORE101
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 ББцБц:
Судлах улирал:
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
(Солонгос хэлний суурь мэдлэгийг “Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт”-ын анхан шатны 2-р түвшний хэмжээнд эзэмшүүлэх. Мөн солонгосын нийгэм-соёлын мэдлэг олгохын зэрэгцээ сурах үйл ажиллагаагааг ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшихэд сургах)
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Уулзалт, болзоо, бараа худалдаж авах, эмнэлэг, захиа, зам тээвэр, утас, кино, амралтын өдөр, гадаад төрх, аялал, олон нийтийн газар, хот, төлөвлөгөө, солонгос дахь амьдрал зэрэг сэдвийн хүрээнд үгийн сан, хэлзүйн дүрэм, сонсож ойлгох, уншиж ойлгох, бичих, ярих гэсэн чадваруудаар дамжуулан анхан шатны мэдлэг чадварыг цогцоор нь эзэмшүүлнэ.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Хэлзүйн дүрэм: Өндөр давтамжтай, өдөр тутам энгийн харилцаанд хэрэглэгдэх ойролцоогоор 120-150 хэлзүйн дүрмийн мэдлэгтэй болж хэрэглэж чадна.
Үгийн сан: Өндөр давтамжтай, өдөр тутам энгийн харилцаанд хэрэглэгдэх ойролцоогоор 1500-2000 үгийн сангийн мэдлэгтэй болж хэрэглэж чадна.
Сонсож ойлгох: Өндөр давтамжтай, амьдралд хамгийн ойр хэрэгцээтэй сэдвийн хүрээнд удаан бөгөөд тод, богино яриаг сонсож ойлгон, тухайн сэдвийг сонсоод гол түлхүүр үг, гол санааг олж чадна. Өдөр тутмын амьдралтай холбоотой хялбар заавар гэх мэт сонсоод ойлгож чадна. Ялангуяа солонгос хэлний ярианы олон янзын түвшин, хүндэтгэлийн үг хэллэгийг ялган сонсож чадна.
Уншиж ойлгох: Өндөр давтамжтай, амьдралд хамгийн ойр хэрэгцээтэй богино хялбар сэдвийн хүрээнд гол агуулгыг уншиж ойлгож чадна. Мөн өдөр тутмын амьдралд тохиолддог зар сурталчилгаа, заавар, цагийн хуваарь зэргээс чухал мэдээллийг олж авч чадна.Толь бичиг ашиглан бичвэрийг уншиж чадна.
Ярих: Өндөр давтамжтай, өдөр тутам тохиолддог илэрхийлэл болон олон нийтийн үйлчилгээний газруудад энгийн гүйцэтгэлийг хийж чадна. Хувийн болон өөрт ойр сэдвийн талаар чөлөөтэй ярьж чадна. Албан болон албан бус, хүндэтгэлийн ба хүндбэтгэлийн бус хэллэгийг ялгаж хэрэглэж чадна.
Бичих: Байнга бичигддэг өгүүлбэрийн холбох болон төгсгөх нөхцлийг ашиглаж хялбар өгүүлбэр зохиож чадна. Өндөр давтамжтай, богино, хялбар өгүүлбэр, харилцан яриа, тэмдэглэгээ, зохион бичлэг гэх мэтийг бичиж чадна.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:JAPN100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 ББцБц:
Судлах улирал:
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Япон хэлний хоёр цагаан толгойн 96 үсгийн дуудлага, бичлэг, нийлэмж, тэмдэглэгээний онцлогийн талаарх бүрэн мэдлэг олно. Богино хэмжээний бичвэрийн өргөлт, утгын өргөлтийг зөв дуудах, тэмдэглэх, сонсож, уншиж, ойлгох чадвартай болно.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
JF стандарт буюу япон хэлний олон улсын боловсролын стандартын үндсэн чиг баримтлалд тулгуурлан, япон хэлний хоёр цагаан толгойн 96 үсгийн дуудлага, бичлэг, нийлэмж, тэмдэглэгээ, богино хэмжээний бичвэрийн өргөлт, утгын өргөлт, тоо, цаг хугацаа, төлөөний нэрийг зөв дуудаж, уншиж, хэрэглэж сурахаас гадна тэдгээрийг тэмдэглэх 45 орчим дүрс үсгийн унших, бичих, хэрэглэх аргыг сурна.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Япон хэлний цагаан толгойн үсгийн дуудлага, бичлэг, нийлэмж, тэмдэглэгээний онцлогийн талаарх бүрэн мэдлэг, өргөлтийг зөв дуудах, тэмдэглэх, сонсож, уншиж, ойлгох чадвар, тоо, он сар, өдөр, гариг, төлөөний нэрийг зөв дуудаж хэрэглэх дадал чадварыг эзэмшинэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:JAPN101
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 ББцБц:
Судлах улирал: бүх улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Япон хэлний түвшин тогтоох шалгалтын анхан шатны түвшинд өөрийн олж авсан мэдлэг, үгийн сангийн хүрээнд богино хэмжээний яриа, бичвэрийг сонсож, уншиж, ойлгон, бусдад хялбараар дамжуулж чаддаг болно.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
JF стандарт буюу япон хэлний олон улсын боловсролын стандартын үндсэн чиг баримтлалд тулгуурлан япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын N5 түвшний хэмжээнд үгийн сан, хэлзүй, харилцан яриа, сонсож ойлгох, уншиж ойлгох чадвартай болохуйц дараах агуулгыг судална. Үүнд: Өөрийнхөө тухай танилцуулах, ажил төлөвлөх, санал бодлоо хуваалцах, хүсэлт гаргах, танилцуулга, мэдээ мэдээлэл дамжуулах гм.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Япон хэлний анхан шатны үндсэн мэдлэг эзэмшинэ. Богино хэмжээний аж байдлын сэдэв бүхий эх бичвэр, харилцан яриа, уялдаа яриа, мэдээ мэдээллийг уншиж ойлгох, сонсож ойлгох, бусдад хялбараар дамжуулж чадах хэрэглээний суурь мэдлэг, дадал чадварыг эзэмшинэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:CHIN100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалавр, мэргэжлийн (45 Бц)
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 ББцБц:
Судлах улирал:
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
(Хятад хэлний эгшиг, гийгүүлэгч, хөг, дуудлага, зурлагын онцлогийн талаарх үндсэн суурь мэдлэг олгон, богино бичвэрийн өргөлтийг зөв дуудах, сонсож ойлгон унших, чадвартай болгох зорилготой.)
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Хятад хэлний үндэс I хичээлээр хятад хэлний авиа: эгшиг, гийгүүлэгч, хятад хэлний хөг, хөгийн хувирал, сул хөг, ханз үсэг, ханзны зурлага, дараалал, түлхүүр үсэг түүний утга, богино өгүүлбэр, байнга хэрэглэгдэх үг хэллэгийг эхлэн сонсгон, оюутан тус бүрийн ойлгож буй эсэх дээр багш ажиллаж, хүн нэг бүрт хандан харьцах ба амьд хэлээр ярьж буй хүний дохио зангаа, дуу авианы өөрчлөлт болох өгүүлбэрийн хэсгүүдийн өндөрсөх ба намсах гэх мэт хүний ярианы өнгөөр илрэх сэтгэл хөдлөлийн энгийн жишээг сонсох, цаашлан богино өгүүлбэрээр ярих харилцан яриа сонсгох, хоорондоо адилавтар дуудлагатай жишээг сонсгох, хятад хэлний хөг ярианы явцад хэрхэн хувиран өөрчлөгддөг зэргийг зааж, бичлэг сонсгон дагаж унших, давтан хэлэх, цээжлэх, бусдын мэндчилгээнд хариулах, хүсэлтээ илэрхийлэх, мөн өөрийн санаа бодлоо илэрхийлэх, цаашлаад зураг дүрс харан ярих тухайн хэлийг судалж байгаа оюутнуудад багш тухайн орны соёл зарим соёлын ялгаа онцлогийг тайлбарлан, оюутныг тухайн хэлээр сэтгэх үйл явцад аажмаар дасгах зэрэг болно
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Өдөр тутмын амьдралд байнга хэрэглэгдэх богино хэмжээний үг хэллэг, өгүүлбэрийг сонсож ойлгох чадвар дадлыг эзэмшүүлнэ. Дагаж унших, давтан хэлэх буюу цээжлэх, бусдын мэндчилгээнд хялбараар хариулах, өөрийн талаарх мэдээллийг танилцуулах, энгийн хялбар өөрийн хүсэлтийг илэрхийлэн ярих чадвартай болно. Галиг үсэг болон хичээл дээр сурсан ханз үсэгийг унших чадвар эзэмшүүлнэ. Хичээл дээр заасан тогтсон ханз үсгийн дуурайж алдаагүй зөв бичих, галиг үсэг ашиглан энгийн үг, өгүүлбэрийг ханз үсгээр бичих чадвартай болно.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:CHIN101
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалавр, мэргэжлийн (45 Бц)
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 ББцБц:
Судлах улирал:
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
(Хятад хэлний үндсэн анхан шатны мэдлэгдээ тулгуурлан өдөр тутмын харилцан яриа, бичвэрийг сонсон уншиж, ойлгон өөрийн хүсэл бодлыг бусдад хялбараар дамжуулан, илэрхийлж чаддаг болно.)
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Хятад хэлний үндэс II хичээлээр суралцагсад галиг үсэг болон хичээл дээр сурсан ханз үсэг, үг, өгүүлбэр зэргийг таньж мэдэж сурна. Ханзны түлхүүр үсгийн тусламжтайгаар толь бичгээс ханз үсэг олж сурах, харилцан яриа болон богино хэмжээний бичвэрийг уншиж ойлгох, энгийн зурвас, захиа захидал, богино тэмдэглэл мэдээллийг бичлэгийн зөв дараалалтайгаар бичиж сурах, оюутанд хамгийн энгийн мэндчилгээнээс эхлэн богино өгүүлбэр хичээлд хэрэглэгдэх үг хэллэгийг сонсгон ойлгож сургах, бусдын бодол санааг сонсож ойлгон өөрийн хүсэл бодлыг илэрхийлж чадах арга барилд тус тус суралцуулна.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Хятад хэлний анхан шатны цэгцтэй мэдлэгтэй болно. Хятад хэлний галиг хийгээд путунхуа аялгууны эгшиг, гийгүүлэгч хөг зэргийг бүрэн дүүрэн эзэмшихдээ хятад хэлний дуудлагын хүснэгтэнд тэмдэглэсэн 420 үе ба хөгийн хувирлыг сурч дуусгасан байна. Анхан шатны түвшинд тодорхой сэдвээр харилцахад хэрэглэх ойролцоогоор 750 гаруй үгийн баялагтай болно. Хятад хэлний путунхуа хөг, аялгууг алдаагүй зөв уншиж, ойлгодог чадвар дадалтай болно. Хувь хүнтэй холбогдолтой өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой үг хэллэг сонсож ойлгох, өөрийн хүсэл бодлоо илэрхийлэх чадвар эзэмшүүлэх, мөн үг зүй, өгүүлбэр зүйн анхны мэдэгдэхүүнтэй болох чадварыг эзэмшүүлнэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:FREN100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалаврын хөтөлбөр, “ерөнхий суурь”
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 Бц (сем)
Судлах улирал: I
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Франц хэлээр сонсох, ярих, унших, бичих анхан шатны буюу Европын олон хэлний суурь хөтөлбөрийн ангиллаар А1 түвшний чадвар, дадлыг эзэмшүүлэх. Франц хэлтэн орны их дээд сургуулийн элсэлтийн TCF, DELF шалгалтанд бэлдэх хэлний суурь мэдлэгийг олгоно.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Франц хэлний төв аялгууны авиа дуудлага хэвшүүлэх, дуудахад хэцүү авиалбар, залган дуудах болон эгшиглэн холбохуй, хэмнэлийн бүлэг заах. Үгийн сангийн тухайд А1 түвшний идэвхитэй хэрэглээ бүхий 400 орчим үг хэллэг эзэмшүүлэх. Хэлзүйн хувьд өгүүлбэрийн ерөнхий бүтэц, нэр үгийн хүйс тоо, үйл үгийн өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хувирал, биеийн төлөөний үг, заах болон хамаатуулах тэмдэг нэр үзэх. Ярих сонсох чадварын тухайд, өөрийгөө танилцуулах, санаа бодлоо энгийнээр илэрхийлж сурах.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Сонсож ярих дадал: танилцах, энгийн мэдээлэл солилцох; асууж лавлах; өдөр тутмын амьдрал, гэр бүл, ажил мэргэжлийн талаар ярилцах.
Унших, бичих дадал: алдаагүй, зөв уншиж бичих; толь бичиг хэрэглэж сурах; урилга, цахим захидал, цахим зурвас, захидал бичиж харилцах; богино хэмжээний нийтлэл, танилцуулга уншиж ойлгох.
Франц орон судлал: франц хэлтэн орон, францчууд болон франц нийгмийн талаар суурь мэдлэгтэй болох.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:FREN101
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалаврын хөтөлбөр, “ерөнхий суурь”
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 Бц (сем)
Судлах улирал: II
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Франц хэлээр сонсох, ярих, унших, бичих анхан шатны буюу Европын олон хэлний суурь хөтөлбөрийн ангиллаар А1 түвшний чадвар, дадлыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх. Франц хэлтэн орны их дээд сургуулийн элсэлтийн TCF, DELF шалгалтанд бэлдэх.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Франц хэлээр эх бичвэрийг уншиж ойлгох, тухайн сэдвийн дагуу эх зохиох. Үгийн сангийн тухайд А1 түвшний идэвхитэй хэрэглээ бүхий 400 орчим үг хэллэг эзэмшүүлэх. Хэлзүйн хувьд нийлмэл өгүүлбэрийн бүтэц, цаглах, болзох, захирах хүсэх төлвийн өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хэрэглээ, биеийн төлөөний үг, дайвар үг үзэх. Ярих сонсох чадварын тухайд харилцааны анхан шатны чадвар олгох.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Сонсож ярих дадал: танилцах, мэдээлэл солилцох; асууж лавлах; өдөр тутмын амьдрал, гэр бүл, ажил мэргэжлийн талаар ярилцах.
Унших, бичих дадал: тухайн сэдвийн дагуу үзэл бодлоо бичих; тайлбар толь бичиг хэрэглэж сурах; албан захидал бичиж харилцах; сонин сэтгүүлийн нийтлэл уншиж ойлгох.
Франц орон судлал: франц хэлтэн орон, францчууд болон франц нийгмийн талаар суурь мэдлэгтэй болох.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:RUSS-100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Сонгон суралцах (бакалавр)
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 Бц
Судлах улирал: I
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Энэхүү хичээлийн агуулгын хүрээнд оюутан ОХУлс ALTE-ийн гишүүний хувьд боловсруулсан Төрийн стандартын зургаан төвшин (level) эхний буюу энгийн төвшины (элементарный) мэдлэгийг эзэмшиж суурь төвшины орос хэлийг судлах шаардлага хангасны илэрхийлэл болно. Оюутан нь дээрх хоёр төвшинийн шаардлага хангасан тохиолдолд хоёругаар семестрт 3 багц цагтай ТРКИ –2 (level-2) төвшинд суралцах боломжоор хангагдана.Цаашид 3 Бц ТРКИ-3(level- 3) төвшинд суралцаж ОХУ-ын их дээд сургуульд магистр, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаг боломжтой болно.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Оюутан нь энгийн төвшинд (элементарный уровень) орос хэлний авиа зүй, үг бүтээвэр(үгийн бүтэц – үндэс, төгсгөл;үгийн язгүүр, залгавар), хэл зүй (нэр үг- аиьтай ба амьгүй, тоо ба хүйс;нэр үгйин тийн ялгаллын тогтолцоо,төлөөний үг, тэмдэг нэр, үйл үг, тооны үг, дайвар үг, туслах үг,өгүүлбэрзүй – энгийн ба нийлмэл өгүүлбэр;үгсийн сан – 780 нэгж бий болгоно.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Уг хичээлийг үзсэнээр оюутан дараах мэдлэг, дадал чадвартай болох ёстой. Үүнд:
- Орос хэлний хэл зүй, өгүүлбэр зүй талаар зохих мэдлэгтэй болж үгсийн аймгийг ялгадаг, хувиргадаг чадвартай болно.
- Дээрх мэдлэгтэй болсноор оюутан нь хүнтэй ярианы харилцаанд орох, танилцах, танилцуулах, мэндлэх,үдэх, хүнд хандах, талархалаа илэрхийлэх, уучлалт гуйх, асуулт тавих, хүсэлт ба саналаа илэрхийлэх, аливаа зүйл ба үйлдэлд үнэлгээ өгөх.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:RUSS-101
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Сонгон суралцах (бакалавр)
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:4 Бц: (семинар)
Судлах улирал: II
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Орос хэлийг анхан дунд түвшинд судалж, дараагийн шатны сургалтын дэвсгэр суурийг тавих, орос хэлний дүрмийн суурь мэдлэгийг судалж, бичвэрийг уншиж, гол санааг ойлгох чадварыг эзэмших, орос хэл дээр мэргэжлийн холбогдолтой хэрэгцээт мэдээллээ олж авах, тодорхой сэдвээр өөрт хэрэгтэй мэдээллийг эх бичвэр, ном, сурах бичиг, сонин сэтгүүл, интернэтээс хайж олох, түүнийгээ ашиглах чадвар эзэмшүүлэхэд энэ хичээлийн зорилго оршино.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Орос хэлийг үг зүй \үндэс язгуур, угтвар үг, дагавар г.м.\, үгсийн сан \үг, холбоо үг\, өгүүлбэр зүй \энгийн, энгийн дэлгэрэнгүй, энгийн нийлмэл, хавсарсан нийлмэл өгүүлбэр\ гэсэн түвшинд харилцааны хэрэглүүрийн хувьд ашиглах, мөн өөрт хэрэгтэй мэдээллийг орос хэл дээр уншиж ойлгож сурах.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
- Орос хэл дээр өөрийгөө бусдад ойлгуулах, бусдыг ойлгох, үндсэн дүрмийг болон өгүүлбэрийн бүтцийг судалж, бичвэрийг уншиж, гол санааг зөв олж, орчуулж сурах.
- Мэргэжлийн холбоотой орос нэр томъёо, үг хэллэг, өгүүлбэрүүдийг системтэйгээр эзэмшүүлж, хэл зүйн дүрмүүдийг хэрэглүүлж сургана. Жишээ: жинхэнэ нэр, үйл үг, тэмдэг нэр, тийн ялгал, холбоос г.м.
- Орос хэл дээр өөрийн сонирхсон аливаа бичвэрийг толь бичгийн тусламжтайгаар чөлөөтэй орчуулж, ашиглаж чаддаг болно.
- Шинжлэх ухааны орос нэр томъёо, үг хэллэг, өгүүлбэрүүдийг системтэйгээр эзэмшүүлж, хэл зүйн дүрмүүдийг хэрэглүүлж сургана. Жишээ: Квалификация объекта \кто1, что1- это, кто1,что1 является чем, что1 представляет собой что4 ...\, название объекта \кто1 что4 называет чем5, что1 носит название чего2 ...\, определение термина \что1-это что1, под чем5 понимается что1...\, сущность объекта \сущность чего2 заключается в чем6...\ г.м.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:ARAB100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 Бц
Судлах улирал:
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Араб хэлний анхан шатны мэдлэг эзэмшүүлэхэд оршино. Араб хэлний авиазүй, үгзүйн ерөнхий ойлголттой болох буюу үгийн бүтцийг зөв тодорхойлж сурах. Өгүүлбэрийн зохион байгуулалт, гишүүдийн байр, зохицох, эс зохицох ёсыг зөв тодорхойлж сурах, аливаа үгийг зөв хувилгах, унших, бичих чадварыг эзэмшүүлэхээс гадна энгийн өгүүлбэрийн хэрэглээний чадвар эзэмших зэрэг болно.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Араб хэлний цагаан толгойн 28 үсгийн үзэж судлахаас гадна, цагаан толгойн бусад нэмэлт тэмдэгтүүд,тэдгээрийн онцлог хэрэглээ, үүргийг дэлгэрэнгүй үзэж судална. Араб хэлний үгийн бүтцийн тухай, үг хувилгах туслах 10- н гийгүүлэгчийн онцлог, мөн нэр үгийн тодорхой ялгац гишүүн ال –ийн тухай, нарны сарны үсгүүдийн оцдогийг судална. Араб хэлний энгийн нэр ба үйл өгүүлбэрийн бүтэц, тоо, хүйсээр хэрхэн зохицох зэргийг үзэж судална.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Араб хэл 1 хичээлийг үзэж судалснаар тухайн хэлний хэлзүйн ерөнхий ойлголттой болж үгийг зөв хувилган, хэлзүйн алдаагүй бичих, унших, ярих анхан шатны хэрэглээний чадвар эзэмшихээс гадна төрөлх хэлнээ зөв оновчтой дүйлгэн орчуулах суурь мэдлэгийг эзэмшинэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:TURK 100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Сонгон суралцах (бакалавр)
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 Бц
Судлах улирал:
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Хичээлийн гол зорилго нь дэлхийн олон хэлүүдтэй харьцуулан авч үзэхэд түрк хэлний онцлог шинж, гарал үүсэл, үсэгзүйн тогтолцоо, авианзүйн онцлог, авианы зохицол хийгээд үгийн бүтцийн үндсэн шинж, өгүүлбэрийн ерөнхий зохион байгуулалтыг таниулахад чиглэнэ. Энэхүү хичээл нь монгол хэлтэй гарал язгуур нэг, залгамал хэв шинжит хэл болох түрк хэлийг гүнзгийрүүлэн судлах, төрөл олон хэлүүдийг харьцуулан авч үзэх, цаашлаад Алтай хэл шинжлэлийн судалгаа шинжилгээ хийхэд үндсэн суурь мэдлэгийг олгох ач холбогдолтой болно.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Түрк хэл нь монгол хэлний нэгэн адил Алтай язгуурын хэлэнд хамаарах залгамал бүтэцтэй хэл юм. Энэхүү хичээлийн агуулгын хүрээнд түрк хэлний гарал, үүсэл, төрөл хэлүүдийн холбоо хамаарал, монгол, түрэг хэлний түүхэн хөгжил, хувьсал, үсэг бичгийн онцлог, авианы бүтэц, үгийн бүтэц хийгээд ялангуяа нэр үгийн хувилал буюу тоо, тийн ялгал, биед хамаатуулах нөхцөл, үйл үгийн үндсэн цаг болох одоо, ирээдүй, өнгөрсөн цагийн нөхцөл, тэдгээрийн авианы зохицол зэргийг үзэж судална.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Түрэг хэл, аялгуутан, тэдгээрийн тархац, түрк хэлний түүхэн хөгжлийн үе шатууд зэрэг онолын үндсэн ойлголттой болж түрк хэлний анхан шатны ерөнхий мэдлэгийг эзэмшиж энгийн, өдөр тутмын харилцааг ойлгох, эхийн хүрээнд үндсэн гол мэдээллийг олж чадах, өөрийн мэдэхийг хүссэн зүйлээ асуух, бусдын хүсэлтэнд зөвшөөрөх хийгээд үгүйсгэх хариу өгөх чадвар эзэмшүүлнэ. Энэ нь түрк хэлийг гүнзгийрүүлэн судлах, мөн төрөл хэлүүдийг харьцуулан судлах арга зүйтэй болох суурь мэдлэг болно.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:SLAV100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Ерөнхий суурь
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:6 Бц : Семинар
Судлах улирал:бүх улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Чех хэл соёлыг сонирхон судлах хүсэлтэй мэргэжлийн бус ангийн оюутнуудад хэлзүйн үндсэн ойлголтууд, ярих, сонсох, унших зэрэг чадварыг Европын холбооны улсуудад мөрдөгдөж буй A1 Čeština jako cizí jazyk úroveň A1 түвшний стандартын дагуу эзэмшүүлэх
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Европын холбооны улсуудад мөрдөгдөж буй стандартын дагуу чех хэлний А1 түвшний мэдлэгийг эзэмшинэ.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Чех аялгууг сонсож ойлгож, зөв дуудаж хэвших, чех хэлзүйн А1 шатны мэдлэг олж авах, идэвхтэй хэрэглээ бүхий А1 шатны үгийн сантай болох, хэлний орчин бүрдүүлж чехээр ойлгож ярих дадалтай болох
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:ITAL100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалаврын хөтөлбөр, “ерөнхий суурь”
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 Бц : Семинар
Судлах улирал: I
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Итали хэлээр сонсох, ярих, унших, бичих анхан шатны буюу Европын олон хэлний суурь хөтөлбөрийн ангиллаар А1 түвшний чадвар, дадлыг эзэмшүүлэх. Италийн их дээд сургуулийн элсэлтийн CELI, CILS шалгалтанд бэлдэх хэлний суурь мэдлэгийг олгоно.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Итали хэлний төв аялгууны авиа дуудлага хэвшүүлэх, дуудахад хэцүү авиалбар, залган дуудах болон эгшиглэн холбохуй, хэмнэлийн бүлэг заах. Үгийн сангийн тухайд А1 түвшний идэвхитэй хэрэглээ бүхий 400 орчим үг хэллэг эзэмшүүлэх. Хэлзүйн хувьд өгүүлбэрийн ерөнхий бүтэц, нэр үгийн хүйс тоо, үйл үгийн өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хувирал, биеийн төлөөний үг, заах болон хамаатуулах тэмдэг нэр үзэх. Ярих сонсох чадварын тухайд, өөрийгөө танилцуулах, санаа бодлоо энгийнээр илэрхийлж сурах.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Сонсож ярих дадал: танилцах, энгийн мэдээлэл солилцох; асууж лавлах; өдөр тутмын амьдрал, гэр бүл, ажил мэргэжлийн талаар ярилцах.
Унших, бичих дадал: алдаагүй, зөв уншиж бичих; толь бичиг хэрэглэж сурах; урилга, цахим захидал, цахим зурвас, захидал бичиж харилцах; богино хэмжээний нийтлэл, танилцуулга уншиж ойлгох.
Итали орон судлал: итали хэлтэн орон, италичууд болон италийн нийгмийн талаар суурь мэдлэгтэй болох.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:SPAN100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалаврын хөтөлбөр, “ерөнхий суурь”
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 Бц : Семинар
Судлах улирал: I
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Испани хэлээр сонсох, ярих, унших, бичих анхан шатны буюу Европын олон хэлний суурь хөтөлбөрийн ангиллаар А1 түвшний чадвар, дадлыг эзэмшүүлэх. Испаниийн их дээд сургуулийн элсэлтийн DELЕ шалгалтанд бэлдэх хэлний суурь мэдлэгийг олгоно.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Испани хэлний төв аялгууны авиа дуудлага хэвшүүлэх, дуудахад хэцүү авиалбар, залган дуудах болон эгшиглэн холбохуй, хэмнэлийн бүлэг заах. Үгийн сангийн тухайд А1 түвшний идэвхитэй хэрэглээ бүхий 400 орчим үг хэллэг эзэмшүүлэх. Хэлзүйн хувьд өгүүлбэрийн ерөнхий бүтэц, нэр үгийн хүйс тоо, үйл үгийн өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хувирал, биеийн төлөөний үг, заах болон хамаатуулах тэмдэг нэр үзэх. Ярих сонсох чадварын тухайд, өөрийгөө танилцуулах, санаа бодлоо энгийнээр илэрхийлж сурах.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Сонсож ярих дадал: танилцах, энгийн мэдээлэл солилцох; асууж лавлах; өдөр тутмын амьдрал, гэр бүл, ажил мэргэжлийн талаар ярилцах.
Унших, бичих дадал: алдаагүй, зөв уншиж бичих; толь бичиг хэрэглэж сурах; урилга, цахим захидал, цахим зурвас, захидал бичиж харилцах; богино хэмжээний нийтлэл, танилцуулга уншиж ойлгох.
Испани орон судлал: испани хэлтэн орон, испаничууд болон испани нийгмийн талаар суурь мэдлэгтэй болох.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:PSYS 100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Ерөнхий суурь А
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 (32/32)
Судлах улирал: I, II, III
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Манай тооллын өмнө үүсэж хөгжсөн бурханы шашин Энэтхэгийн соёлын ололтыг Азийн улс орноор түгээн дэлгэрүүлжээ. 13-р зууны дунд үеэс Энэтхэгийн бурханы шашин Төвдөөр дамжин монголд дэлгэрэх явцад Төвд Монголын харилцаанд ном соёлын холбоо тогтож Төвд орон Монголчуудын оюун санааны амьдралын гол чухал төв болж эхэлсэн байна. 16-р зууны 2- р хагасаас эхлэн Монголд Төвдийн гэлүгбагийн ёсныхны үндэслэсэн бурханы шашны өөр нэг шинэ хэлбэр болох шарын шашин хүчтэй дэлгэрч энэ үеэс Төвд хэлнээс Монгол хэлнээ ном судар орчуулж, мөн хэлээр зохиол бүтээл бичиж эхэлсэн уламжлал сэргэн хөгжсөн байна. Тиймээс ч Монголчуудын Төвд хэлт утга зохиолын их үйлс 17-р зуунаас өрнөсөн гэж судлаачид үздэг. Энэ үеэс хойш Төвд хэлээр зохиолоо бичдэг хэдэн зуун Монгол эрдэмтэн гарч бүхэл бүтэн төвд хэлт утга зохиолыг буй болгожээ. С. Гомбожав Төвд хэлээр зохиолоо бичиж байсан 200 гаруй Монгол зохиолчийн нэрийг бүртгэн гаргахдаа давын өмнө арав хорин боть сүнбумтай (төвд хэлт түүвэр зохиолтой) зохиолчийг оруулсан байх бөгөөд зохиолын эмхтгэл буюу сүнбум бүрэн бус боловч нэлээд хэдэн зохиол бичсэн Монгол зохиолч цөөнгүй байсныг тооцож үзвэл Төвд хэлээр зохиолоо туурвиж байсан эрдэмтэн олон байжээ. Монголчуудын дотроос зохиол бүтээлээрээ Төвдийн мэргэдэд гайхагдаж байсан мэргэд олон гарчээ. Энэ тухай Б. Я. Владимирцов бичихдээ: "Төвдөөр зохиол бичиж байсан бөгөөд Төвдөд хүртэл их нэртэй болсон олон тооны гарамгай зохиолч утга зохиолын зүтгэлтэн хүмүүс сүүлийн хоёр зуун жилд монголчуудын дотроос гарчээ" гэсэн байна. Монголын зарим эрдэмтэд Энэтхэг, Төвд мэргэдийн их, бага арван ухааны (дотоод ухаан, учир шалтгааны ухаан, дуун ухаан,тэжээхүй ухаан буюу анагаах ухаан, урлахуй ухаан зэрэг их таван ухаан, зохист аялгуун ухаан буюу яруу найргийн ухаан, эвсүүлэн найруулах ухаан, илт өгүүлэх ухаан, зурхайн ухаан, дууриан бүжихүй ухаан зэрэг бага таван ухаан ) зохиол бүтээлийг дахин задлан тайлбарлаж шүүмжлэн хэлэлцэж байжээ. Энэ бол Монголчуудын оюуны соёл хэр өндөр байсныг харуулах баримт мөн. Төвд хэлт утга зохиол нь дундад зууны үеийн соёл шинжлэх ухааны бүх салбарыг хамарч байна. Төвд хэлээр зохиолоо туурвиж байсан олон арван Монгол мэргэдийн нэрийг дурьдаж болно. Эдгээр зохиолчдоос гүн ухаан, дуун ухаан, зохист аялгуу, анагаах ухаан, зурхайн ухаан болон түүхийн талаар бичсэн зохиолууд бол тэр цагийн Монголчуудын мэдлэг ухааны байдал, төрх хэр хэмжээг ойлгож мэдэхэд чухал хэрэглэгдэхүүн болж байна. Нөгөө талаар Энэтхэг, Төвдийн мэргэдийн бичсэн Төвд хэлт утга зохиол, сурвалжууд манай улсад арвин байна. Иймд эдгээр бичгийн соёл, оюуны өвийг судлах зорилгоор Төвд хэлийг үзэх юм
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Төвд хэл үзэх учир холбогдол,Төвд бичиг үсэг зохиогдсон түүх, гарал үүсэл, Төвд бичгийн төрөл зүйл, үеийн үсэгтэй болох, Төвд үсгийг дуудах монгол аялгын тухай, төвд хэл зүйн бичгүүдийн тухай, төвд хэлт утга зохиолын талаар удиртгал хичээлээр үзнэ. Монголчуудын Төвд үсгийг заах уламжлалт буюу гийгүүлэгч үсгийг аймаглан хувааж, ижил төстэй дуудлагатай үсгүүдийг өөр хооронд нь ялгах үүднээс үсэг бүрт нэр өгч нүдлүүлж байсан аргаар хичээлийг зааж, төвд бичгийн дан, давхар, толгойтот, зүүлтэт, угтвар, дагавар, дахин орсон дагавартай үсгүүдийг үзэж, Уайлигийн галигаар галиглах журмыг зааж, дадлага хийнэ.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
- Төвд хэл бичгийн тухай үндсэн ойлголттой болно. Төвд хэл Хятад, Бирм язгуурын хэлний аймагт багтах, Төвд бичгийн гарал үүсэл, уг сурвалжийг мэдэж авна.
- Үсэг зүйн тухай ойлголт. Төвд бичиг үеийн үсэгтэй болох нь. Төвд үсгийг дуудах Монгол аялгын онцлог. Хүрээний ба Ламын гэгээний аялга зэргийг ялгаж чадах.
- Төвд бичгийн цагаан толгой. Төвд үсгийг аймаглан хувааж цээжлэх уламжлалт арга. !- &- +- 0- 4- 8- <-@-гийн аймгийн үсгүүд. Дан үсгүүдийг нэрлэн дуудаж цээжээр уншиж чадна. Эгшиг гийгүүлэгч үсгүүд гэх зэргээр задлан нарийвчилж мэдэж чадна. Үндсэн гучин гийгүүлэгч үсгийг дөрвөн эгшигээр амилуулж, дагавар залган уншиж чадна. Арван дагаврын талаар зохих мэдлэгийг эзэмшин цээжилсэн байна. Минши буюу нэрийн гол үсгийг зөв тодорхойлж, улмаар дан үсгээр уншиж чадна. Дахин орсон дагаврын талаар мэдвэл зохих мэдлэгийг эзэмшин, түүнийг галиглах, утга ялгах, зөв бичиж чадна. Дан үсэг, давхар үсгийн тухай бүрэн ойлголттой болно. Зүүлтэд үсгүүдийн төрөл зүйлүүд, цаашилвал ";" зүүлтэд үсэг хэд байдаг, "<" зүүлтэд үсэг хэд байдаг, "=" зүүлтэд үсэг хэд байдаг, "7" зүүлтэд үсэг хэд байдаг, ямар ямар үсгүүд аль аль угтвараар угтуулахыг мэднэ. Толгойтод үсэг хэдэн зүйл байдаг, "<", "?", "=" толгойтод үсгүүд ямар ямар угтвараар угтуулдаг зэргийг мэднэ. Угтвар, нэрийн гол үсэг, дагавар, дахин орсон дагавар зэрэг үеийн бүтцийн талаар задаргаа хийж чаддаг болсон байна. Дан, зүүлтэд, толгойтот үсгүүдийг нэрлэж, уншиж, галиглаж чадна.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:SANS100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Cуурь
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:(лекц/сем/лаб/биедаалт)
Судлах улирал:
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Энэ хичээлийн зорилго нь санскрит хэлээр бичигдсэн Зүүн Өмнөд Азийн болон Монголын эртний эх сурвалж бичиг, утга зохиол, түүх, соёл, философи, шашны эх сурвалжтай ажиллах зохих чадвар эзэмшүүлэхэд оршино. Оюутан Санскрит хэлээр уншиж, бичиж, зөв дуудаж, галиглаж сурах, санскрит хэлний үндсэн дүрмийг эзэмших болно. Зүүн өмнөд Азийн хэл, соёл иргэншилийн талаар нарийвчлан судлахад санскрит хэлний мэдлэг зайлшгүй хэрэгтэй. Санскрит нь Энэтхэг-Европ бүлгийн хэлнүүдээс хамгийн эртний хэл бөгөөд эдгээр хэлнүүдэд нөлөөлсөн тул хэл шинжлэлийн оюутнууд энэ хичээлийг үзсэнээр тухайн судалж буй хэлээ санскрит хэлтэй харьцуулан судлаж илүү нарийн мэдлэг олж авах боломжтой.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Зүүн Өмнөд Азийн хэл, соёлын өв уламжлал нь санскрит хэлнээс эхтэй. Олон улсын харилцаа тэр дундаа Зүүн Өмнөд Азийн улсуудын хэл, соёл, зан заншил сэтгэлгээнд санскрит соёл чухал үүрэг гүйцэтгэдэг. Санскрит хэлээр Энэтхэгийн утга зохиол, шашин, гүн ухаан, түүх, танин мэдэхүйн олон эх сурвалжууд бичигдсэн байдаг. Энэтхэгээс гаралтай Хиндүизм, Буддизм, Жайнизм гэх мэх олон шашны эх сурвалжууд санскрит хэлээр бичигджээ. Монголчууд санскрит хэлийг аль Хүннү гүрний үеээс эхлэн сурч, Буддын шашны сургаальтай танилцаж ирсэн тухай эх сурвалжид дурсан байдаг. Санскрит хэлийг сурах нь Монгол орны нутаг дэвсгэрээс олддог эртний Буддын шашны холбогдолтой түүх археологийн олдворыг судлахад ихэд ач холбогдолтой юм. Мөн санскрит хэл нь Энэтхэг-Европийн хэлний судлалд чухал байр суурь эзэлдэг хэл болой. Орчин үед барууны хэвлэл мэдээлэл болон кино урлагт санскрит хэлийг бэлэгдлийн үүднээс нилээд хэрэглэх болжээ. Оюутнууд санскрит хэлний суурь хичээлээр санскритаар уншиж, бичиж мөн галиглаж сурна. Мөн санскрит хэлний дүрмийн талаар мэдлэгтэй болж, энэ хэлээр бичигдсэн Энэтхэгийн алдарт “Махабхарата”, “Рамаяана” болон “Бхагват гита ” зэрэг сонгодог бүтээлүүдтэй танилцана.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
- Санскрит хэлний Девнагар үсгээр уншиж, бичиж, зөв дуудаж, галиглаж сурна.
- Санскрит хэлний гол үгийн санг бүрдүүлддэг үгсийг үзнэ.
- Санскрит хэлний дүрмийн үндсэн мэдлэгийг эзэмшинэ.Үг зүй, өгүүлбэр зүйг үзэж судлана
- Санскрит хэлний сонсох чадварыг сайжруулах дасгал хийж, видео, аудио хэрэгсэл ашиглан видео хичээл сонсож, ярилцах болно
- Санскрит хэлээр бичигдсэн Энэтхэгийн түүх, философи, шашин соёлын сонгодог бүтээлийн эх сурвалжуудтай танилцана.
- “Санскрит-Англи толь” ашиглан зарим утга зохиол, яруу найраг,түүх, шашин болон гүн ухааны бүтээлүүдээс хэсэгчлэн орчуулж, утгыг тайлбарлаж чаддаг болно.
- Монголын музейд байгаа түүх, археологи, соёлын олдворууд дээр бичигдсэн эртний санскрит ланз, липи ранзана үсгийг тайлж унших чадвартай болно.
Энэ хичээлд Олон улсын харилцаа, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хэл, соёл, Гадаад хэл соёл, Түүх, Археологи, Философи-шашин судлал, Монгол хэл соёлын чиглэлээр суралцах оюутнууд сууж санскрит хэлний үндсэн мэдлэг олж авсанаар Ази-Дорно дахины соёл, сэтгэлгээ, олон улсын харилцаа, шашин, философийн чиглэлээр илүү чадварлаг судлаач, боловсон хүчин болох болно.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:SPRT100
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалавр, мэргэшүүлэх сонгон
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 ББц
Судлах улирал:
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Оюутнуудад спорт, олимпизмын онолын мэдэгдэхүүн олгож, амьдралд зайлшгүй шаардлагатай хөдөлгөөний чадвар, дадал, эрүүл аж төрөх ёсны хэв маягыг төлөвшүүлэн, тэдний биеийн чанаруудыг хөгжүүлж улмаар спортын тодорхой төрлүүдээр уралдаан тэмцээнд оролцох, зохион байгуулах чадвар олгоно. Ач холбогдол:
- Спорт олимпизмийн талаархи онолын мэдэгдэхүүнтэй болох
- Амьдралд зайлшгүй шаардлагатай хөдөлгөөний чадвар дадлыг эзэмших
- Хурд, хүч, тэсвэр, авхаалж самбаа, уян чанараа хөгжүүлэх
- Спортын тодорхой төрлүүдээр тэмцээн уралдаанд оролцох
- Бие хүний хөгжил төлөвшилд онцгой нөлөө бүхий багаар ажиллах, бусдыг сонсох, амжилтын төлөө өөрийгөө дайчлах, бусдад урам хайрлах, манлайлах, гаргасан алдаандаа дүгнэлт хийх зэрэг чухал чадваруудыг эзэмших хэрэгцээ шаардлагын үүднээс суралцагчид сонгох болно.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Биеийн ерөнхий хөгжилт олгох хичээл Оюутнуудыг бие бялдрын боловсрол олгох онол арга зүйн үндэстэй танилцуулах, б/т-ын дасгал хөдөлгөөн, спортын төрлүүдээр тогтмол хичээллэхэд татан оролцуулах, ажлын болон ахуйн нөхцөлд дасгал хөдөлгөөнийг ашиглах чадвар, дадал олгох, уралдаан тэмцээн зохион байгуулах дүрмийн талаар мэдлэгтэй болгох, бие бялдрын түвшинг тогтоож, тодорхой хэмжээгээр түвшинг нь ахиулахад чиглэгдсэн агуулгатай хичээл юм
Волейбол (Volleyball) Волейболын спортын түүх, техникийн үндэсүүдийг судлах, тоног төхөөрөмж, хэрэглэл материал, шүүгчийн дохио заалтын талаар үндсэн мэдлэг эзэмшүүлэх, бие бялдрын ерөнхий ба тусгай бэлтгэлжилт олгох, волейболын техник элементийг задлан шинжилж техник задаргаа хийх, сонгомол болон дуураймал дөхүүлэх дасгалуудыг зөв гүйцэтгэх улмаар бие бялдрын хөгжилтийн түвшинг сайжруулна.
Сагсан бөмбөг (Basketball) Сагсан бөмбөгийн спортын үүсэл хөгжил, дасгалуудын мөн чанар, ач холбогдол, техник тактикийн хувилбарууд, уралдаан тэмцээн зохион байгуулах, шүүх үйл ажиллагааг ашиглах чадвартай болох онолын мэдэгдэхүүн олгох, сагсан бөмбөгийн техник элементийг эзэмшүүлэх, тэдний бие бялдрын чанаруудыг ерөнхий болон тусгай дасгалуудаар хөгжүүлэх, тодорхой төвшинд тохирсон цагаар мэдлэг чадвар олгох түүнийг үнэлэх үнэлгээг тодорхойлсон агуулгатай хичээл юм.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Биеийн ерөнхий хөгжил олгох хичээл Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг:
- Спортын тодорхой төрлүүдийн /гимнастик, хөнгөн атлетик, спорт тоглоом/ тухай онол арга зүйн мэдлэг олгох
- Бие бялдраа хөгжүүлэх, эрүүл амьдрах ухаанд суралцах, гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэх тухай онолын мэдлэг олгох
- Дасгал хөдөлгөөний ач холбогдлын тухай онолын мэдлэг эзэмшүүлэх Зайлшгүй эзэмшвэл зохих чадвар:
- Оюутнуудын биеийн ерөнхий болон тусгай ажиллах чадварыг дээшлүүлэх
- Гүйлтийн сонгомол дасгалуудыг зөв хийж гүйцэтгэх чадвар эзэмшүүлэх
- Оюутнуудын бие бялдрын түвшинг тогтоон судалж түвшинг нь дээшлүүлэх
- Спорт тоглоомын төрлүүдийн /сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис/ үндсэн техник элементүүдийг зааж сургах
Волейбол
Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг:
- Волейболын түүх, техник үндэсүүдийг судлах, тоног төхөөрөмж хэрэглэл материал
- Шүүгчийн дохио заалт талбайн хэмжээн талаар мэдлэг эзэмшүүлэх
- Үндсэн техникийн талаар онолын мэдлэг олгох
- Спортын гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэх арга зам
Зайлшгүй эзэмшвэл зохих чадвар:
- Үндсэн техник элементийг задлан, техник задаргаа хийх
- Сонгомол, дуураймал, дөхүүлэх дасгалуудыг биеэр зөв гүйцэтгэх чадвартай болгох
- Бие бялдрын тусгай бэлтгэл олгох
- Бие бялдрын түвшинг сайжруулах
Сагсан бөмбөг
Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг:
- Сагсан бөмбөгийн спортын түүх, техник үндэсүүдийг судлан онолын мэдлэг олгох
- Шүүлт дүрмийн талаар мэдлэг олгох
- Тоглолтын техникийн талаар мэдлэг эзэмшүүлэх
- Спортын гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэх арга зам
Зайлшгүй эзэмшвэл зохих чадвар:
- Үндсэн техник элементүүдийг зөв хийж гүйцэтгэх чадвар эзэмшүүлэх
- Бие бялдрын чанаруудыг ерөнхий болон тусгай дасгалуудаар хөгжүүлэх
- Тоглолтын техник эзэмшүүлэх
Явган аялал
Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг:
- Явган аялал гэж юу вэ? Түүний тухай ойлголт өгөх
- Явган аялалын төрөл
- Явган аялах соёл
- Явган аялах бэлтгэлийн тухай \аяны хэрэгсэл\
- Монгол орноор аялахад хамгийн тохиромжтой газруудын тухай онолын мэдэгдэхүүн олгоно.
Зайлшгүй эзэмшвэл зохих чадвар:
- Аялал гэж юу болох ямар үр дүнтэй болох талаар ойлголттой болгох
- Маршрутын дагуу газрын зураг, луужин дээр ажиллах чадвар олгох
- Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын тухай танин мэдэхүйн ойлголт өгөх
- Явган аялахад зайлшгүй хэрэгтэй аяны хайрцгыг бэлтгэх чадвартай болгох
- Аялах хэв маяг, тэдгээрт тохирсон уралдаан тэмцээн зохион байгуулах талаар анхан шатны суурь мэдлэгтэй болж түүнийгээ цаашид улам баяжуулан суралцах чадвар эзэмшүүлнэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:BIOL103
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:МУИС-ийн суурийн биеийн тамир эрүүл ахуй хэсэгт
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:(лекц/сем/дадлага/лаб 24:16:0:0)
Судлах улирал:
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Хоол хүнс болон эрүүл мэндийн хамаарлын талаархи үндсэн мэдлэг олгох
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Хүний хоол хүнс, хүний эрүүл мэнд гэж юу болох. Хоол хүнсний сонголт, хүнсний бидний эрүүл мэндэд гүйцэтгэх үүрэг, үндсэн хэсгүүд болох нүүрс ус, тос, уураг, витамин, эрдэс, тэдгээрийн задрал, шимт тэжээлийн бодисуудын боловсрох, шимэгдэх процесс, баланс. Функциональ хүнс, зөв хооллолт, энергийн баланс, биеийн жин, амьдралын явц дахь хоол хүнс. Хоол хүнс ба ундны усны аюулгүй байдал. Үүнтэй холбоотой гарах халдварт өвчнүүд. Дэлхийн хүн амын хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлын талаар үндсэн ойлголт, мэдлэг олно.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Энэ хичээлийг судалснаар та бүхэн хоол хүнсээ зөв сонгох, хоногт авах энерги болон хүнсний үндсэн хэсгүүдийг тооцоолж сурах, жирэмсэн, хөхүүл үед, хүүхэд, ахмад настангуудад болон биеийн тамир, дасгалжуулат хийх үед ямар хоол хүнс хэрэглэх, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал дээр юуг анхаарч байх, өөрийн өдөр тутмын амьдралд хэрэглэх мэдлэг, чадваруудыг эзэмшинэ Хичээлээс олж авсан мэдлэгийг та бүхэн өдөр тутмын амьдралдаа хэрэглэж амьдралын зөв дадал, зуршил эзэмших юм.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:PSYS101
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалавр, мэргэшүүлэх сонгон
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 ББц
Судлах улирал:
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Оюутнуудад спорт, олимпизмын онолын мэдэгдэхүүн олгож, амьдралд зайлшгүй шаардлагатай хөдөлгөөний чадвар, дадал, эрүүл аж төрөх ёсны хэв маягыг төлөвшүүлэн, тэдний биеийн чанаруудыг хөгжүүлж улмаар спортын тодорхой төрлүүдээр уралдаан тэмцээнд оролцох, зохион байгуулах чадвар олгоно.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Эмчилгээний биеийн тамирын хичээлээр дасгал хөдөлгөөнөөр бие махбодийг эрүүлжүүлэх ач холбогдол, эмчилгээний биеийн тамирын тухай онолын мэдлэг эзэмшүүлэх, дасгал хөдөлгөөний хүний биед үзүүлэх нөлөө ач холбогдол, хөдөлгөөнөөр эрүүлжиж чийрэгжих, тодорхой эрхтэн системд дасгалын үзүүлэх нөлөө, эрүүл аж төрөх ёс (хөдөлгөөнөөр) гимнастик алхалт болон идэвхитэй дасгал хөдөлгөөнийг оновчтой хэрэглэх эрхтэн системийн үйл ажиллагааг идэвхижүүлэн нөхөн сэргээх агуулгатай хичээл юм
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг:
- Эрүүл аж төрөх ёсны тухай онолын мэдэгдэхүүн олгох
- Дасгал хөдөлгөөнөөр биеийг эрүүлжүүлэх ач холбогдолын тухай
- Дасгалыг эмчилгээний зорилгоор хэрэглэх, ЭБТ-ын арга хэлбэрүүдийн тухай мэдлэг олгох
- Бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх тухай онолын мэдлэг олгох
Зайлшгүй эзэмшвэл зохих чадвар:
- Биеийн тамирын дасгалыг эмчилгээний зорилгоор хэрэглэх чадвартай болгох
- Хэрэглэлтэй ба хэрэглэлгүй гимнастикийн дасгалуудыг өөртөө тохируулан зөв хийж гүйцэтгэж сурах
- Өвчний оношид тохирсон дасгал хөдөлгөөнийг зөв сонгон ачааллыг тохируулан хийх чадвар эзэмшүүлэх
- Өөрийн биеийн байдалд хяналт тавьж эрүүлжин чийрэгжих, нөхөн сэргээх хэлбэрээр гүйцэтгэж сурах
- Гимнастикийн үндсэн гимнастикийн / I, II - 48 тоот/ дасгал, бие сэтгэлээ эрүүлжүүлэх иогийн дасгалуудыг гүйцэтгэх чадвар олгох
- Эрүүлжүүлэх аэробикийн цогц дасгалуудыг гүйцэтгэх чадвар олгох
Явган аялал
Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг:
- Явган аялал гэж юу вэ? Түүний тухай ойлголт өгөх
- Явган аялалын төрөл
- Явган аялах соёл
- Явган аялах бэлтгэлийн тухай \аяны хэрэгсэл\
- Монгол орноор аялахад хамгийн тохиромжтой газруудын тухай онолын мэдэгдэхүүн олгоно.
Зайлшгүй эзэмшвэл зохих чадвар:
- Аялал гэж юу болох ямар үр дүнтэй болох талаар ойлголттой болгох
- Маршрутын дагуу газрын зураг, луужин дээр ажиллах чадвар олгох
- Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын тухай танин мэдэхүйн ойлголт өгөх
- Явган аялахад зайлшгүй хэрэгтэй аяны хайрцгыг бэлтгэх чадвартай болгох
- Аялах хэв маяг, тэдгээрт тохирсон уралдаан тэмцээн зохион байгуулах талаар анхан шатны суурь мэдлэгтэй болж түүнийгээ цаашид улам баяжуулан суралцах чадвар эзэмшүүлнэ.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:BIOL103
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:МУИС-ийн суурийн биеийн тамир эрүүл ахуй хэсэгт
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:(лекц/сем/дадлага/лаб 24:16:0:0)
Судлах улирал:
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Хоол хүнс болон эрүүл мэндийн хамаарлын талаархи үндсэн мэдлэг олгох
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Хүний хоол хүнс, хүний эрүүл мэнд гэж юу болох. Хоол хүнсний сонголт, хүнсний бидний эрүүл мэндэд гүйцэтгэх үүрэг, үндсэн хэсгүүд болох нүүрс ус, тос, уураг, витамин, эрдэс, тэдгээрийн задрал, шимт тэжээлийн бодисуудын боловсрох, шимэгдэх процесс, баланс. Функциональ хүнс, зөв хооллолт, энергийн баланс, биеийн жин, амьдралын явц дахь хоол хүнс. Хоол хүнс ба ундны усны аюулгүй байдал. Үүнтэй холбоотой гарах халдварт өвчнүүд. Дэлхийн хүн амын хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлын талаар үндсэн ойлголт, мэдлэг олно.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Энэ хичээлийг судалснаар та бүхэн хоол хүнсээ зөв сонгох, хоногт авах энерги болон хүнсний үндсэн хэсгүүдийг тооцоолж сурах, жирэмсэн, хөхүүл үед, хүүхэд, ахмад настангуудад болон биеийн тамир, дасгалжуулат хийх үед ямар хоол хүнс хэрэглэх, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал дээр юуг анхаарч байх, өөрийн өдөр тутмын амьдралд хэрэглэх мэдлэг, чадваруудыг эзэмшинэ Хичээлээс олж авсан мэдлэгийг та бүхэн өдөр тутмын амьдралдаа хэрэглэж амьдралын зөв дадал, зуршил эзэмших юм.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:PSYS102
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалавр, мэргэшүүлэх сонгон
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:“Ерөнхий суурь”-ийн бакалаврын сургалт
Судлах улирал: 1
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Оюутан нь эрүүл мэндийн сэтгэл судлалын буюу нийгмийн болон сэтгэцийн эрүүл мэндийн талаар ерөнхий ойлголттой болж, нийгмийн гарал үүсэл бүхий шалтгаантай, мөн сэтгэцийн зарим завсрын эмгэг, түүний онош, хэлбэр, явц, үе шатууд, реабилитаци, ремисси зэрэгтэй танилцаж, эдгээр өвчнүүд, мөн хорт зуршлууд, хоол хүнс нь бие хүний сэтгэцийн танин мэдэхүйн хөгжил, бие хүний хувийн онцлог шинж, бие сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар онолын мэдлэгтэй болно. Энэхүү зорилгын дагуу оюутан зарим нэгэн хоол боловсруулах эрхтэн системийн өөрчлөлт, хорт зуршлууд, халдварт өвчин, үүнд БЗХӨ, эдгээр өвчний явц, нийгэм-сэтгэл зүйн шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлс буюу нас, сэтгэцийн хөгжил, хөдөлгөөн зэрэг, тэдгээрээс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлын талаар практик мэдлэг чадвар эзэмшинэ.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Эрүүл мэндийн тухай ойлголт, түүнийг тодорхойлогч хүчин зүйлс, нийгмийн эрүүл мэндийн талаарх ерөнхий ойлголт, ухагдахуун, эрүүл мэндийн талаарх уламжлалт болон орчин үеийн чиг хандлага, байр суурь, нийгмийн эрүүл мэндийн сэтгэл судлал нь нийгэм судлалын аргазүйн үндэстэй болох, хоол хүнс ба амны хөндийн эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл ахуй; өвчнөөс урьдчилан сэргийлэх болон сэтгэл заслын ерөнхий асуудал, сэтгэцийн завсрын эмгэгүүд, төрөл, явц, дахилт, эдгэрэлт зэрэг нь бие хүний сэтгэлзүйн төдийгүй, нийгэм- сэтгэлзүйн асуудалтай холбогдох нь, хорт зуршлууд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь /архи, тамхи, мансууруулах бодис зэрэг/, бие сэтгэцийн өвчин үүсгэдэг талаар, нийгмийн хандлага; өвчтөний эрүүлжих явц; нөхөн сэргээх асуудал; өвчин дахин давтагдах буюу регресс өгөх шалтгаан, нөхцөл, тохироо, НҮЭМБ, халдварт өвчнүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх нь
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Оюутан эрүүл мэндийн боловсролын талаар ерөнхий ойлголттой болохын сацуу, нийгмийн, мөн бие сэтгэцийн эрүүл мэнд, түүнд хортой нөлөөлдөг сөрөг зуршлууд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх зэрэг өвчин эмгэгийн бие хүний хөгжилд нөлөөлөх нөлөө, зарим өвчний ангилал, оношийн ялгаа, судлах судалгааны аргууд, улс үндэстний уламжлалт соёл, хөгжлийн түүхийн байр сууринаас өвчин болон өвчтөнд хандах хандлагын талаар онолын мэдлэгтэй болохын хажуугаар НҮЭМБ-н анхны мэдэгдэхүүнтэй болох, эрүүл аж төрөх ёсыг хэрхэн хэвшүүлэх, зөв зохистой хооллох, амны хөндийн өвчин, мөн БЗХӨ, стресс зэргээс урьдчилан сэргийлэх зэрэг практик дадал, чадварыг эзэмших болно.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС: MATH180
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ: Инженерчлэлийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын заавал үзэх мэргэжлийн хичээл
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:(лекц/сем/лаб/биедаалт) Лекц 2бц Семинар 1 бц
Судлах улирал:III
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Инженерчлэлийн салбаруудад шаардлагатай шугаман алгебр, вектор анализийн онол ба хэрэглээг судална.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Шугаман алгебр, аналитик геометр
- Тодорхойлогч, түүний чанарууд, дээд эрэмбийн тодорхойлогч
- Матриц, матриц дээрх үйлдлүүд, урвуу матриц, матрицан тэгшитгэл
- Шугаман тэгшитгэлийн систем, Крамерийн дүрэм, матрицын ранг, түүнийг олох арга
- Матрицын хувийн утга, хувийн вектор, шугаман тэгшитгэлийн ерөнхий систем, Жордан-Гауссын арга
- Вектор, түүн дээрх үйлдлүүд, скаляр, вектор, холимог үржвэрүүд тэдгээрийн чанарууд
- Векторуудын шугаман хамааралгүй чанар, вектор огторгуйн суурь болон хэмжээс
- Хавтгай болон огторгуйн шулуун, тэдгээрийн байршил, хавтгайн тэгшитгэл , хялбар үндсэн бодлогууд
- Хоёрдугаар эрэмбийн муруй, тойрог, эллипис, гипербол, парабол
Вектор анализ
- Шугаман огторгуй(Вектор огторгуй)
- Вектор утгатай функц, түүний хязгаар болон тасралтгүй чанар
- Муруйн тэгшитгэл, шүргэгч вектор ,шүргэгч хавтгай
- Градиент вектор, чиглэлийн уламжлал, нормаль болон шүргэгч вектор
- div, rot үйлдлүүдийг тооцоолох
- Муруй шугамын интеграл, замаасаа хамаарахгүй нөхцөл
- Грины теорем, хоёрлосон интеграл
- Гадаргуун интеграл, Стоксын теорем
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
- Алгебрын шугаман тэгшитгэлийн системийг шинжилж, шийд болон шийдийн огторгуйг тооцоолох, матрицын тодорхойлогчийг олох аргуудыг эзэмшинэ.
- Абсракт шугаман огторгуйн ойлголтыг авна. Зарим хялбар матрицын хувийн утгыг тооцоолж сурах, матриц диагональчлах аргууд эзэмшинэ.
- 3-н хэмжээст огторгуй дахь муруйг шинжилж сурна. Огторгуйн вектор функцүүд дээрх Grad, div, rot үйлдлүүдийг тооцоолох ба тэдгээрийн геометрлэг болон физик утгыг ойлгоно.
- Дифференцал формуудыг дифференциалчлах ба интегралчлана. Вектор анализын интеграл теоремуудыг хэрэглэж сурна.
АШИГЛАХ НОМ СУРАХ БИЧГИЙН ЖАГСААЛТ
1. Kreyszig E., Advanced Engineering Mathematics, Wiley, 9-th Ed., 2006
2. Davis H.F, Snider A.D, Introduction to Vector analysis, Hawkes Publishing,7th ed
3. Мекей А., Шугаман алгебр ба геометр, Улаанбаатар хот,2012
4. Ёндон Н., Аналитик геометрийн бодлогын хураамж, Улаанбаатар хот,2000
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС: PHYS180
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ: Бакалавр. Мэргэжлийн суурийн заавал судлах
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 лекц 2 б.ц. семинар 0.5 б.ц. лаборатори 0.5 б.ц. бие даах 64 ц.
Судлах улирал:бүх улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Энэхүү хичээл нь МУИС-ийн ХШУС-д элсэн суралцагчдад зориулсан МУИС-ийн ерөнхий суурь хичээл бөгөөд оюутанд:
• байгалийн ухаанд суурилсан инженерчлэл, технологийн аль нэг салбарт нарийн мэргэшихэд зайлшгүй шаардлагатай физикийн ухааны суурь мэдлэг олгох,
• физикийн үндсэн хуулиуд, гол чухал үзэгдлүүдийг лабораторийн хичээлээр таниулж, физикийн багажит хэмжилтийн анхдагч дадал дүй олгох,
• физикийн ухааны суурь мэдлэгийг алгебр, геометр, функцийн анализ зэрэг математик аргуудтай хослуулан хэрэглэж байгалийн юмс үзэгдэл, техник, технологийн асуудлыг онолын хувьд загварчлан тооцоолж шийдэх суурь чадвар олгоход чиглэсэн болно.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Монголоор: Физикийн судлагдахуун: одон гаригаас эгэл бөөмс хүртэл. Кинематикийн үндсэн ойлголтууд. Энерги, ажил, чадал. Хадгалагдах хуулиуд. Бүх ертөнцийн таталцалын хууль. Шингэний механик. Механик хэлбэлзэл ба долгион. Дулааны физикийн үндсэн ойлголтууд. Хийн кинетик онол. Дулааны хөдөлгүүр ба термодинамикийн хоёрдугаар эхлэл. Цахилгаан цэнэг, орон, гүйдэл. Соронзон орон. Хувьсах гүйдэл. Гэрлийн долгиолог ба бөөмлөг мөн чанар. Цацрагийн дөхөлтөөр толь, линзэд оптик дүрс үүсэхийг тайлбарлах нь. Гэрлийн дисперс, интерференц, дифракц. Гэрлийн туйлшрал, шингээлт, сарнил, хос хугарал. Харьцангуйн тусгай онол. Бөөмийн долгиолог чанар ба тодорхойгүйн зарчим. Шредингерийн тэгшитгэл. Атомын квант механик загвар. Үелэх систем. Лазер. Цөмийн бүтэц ба холбоос энерги. Цөмийн соронзон резонансын дүрслүүр.
Англиар: Study objects in physics: from stars to particles. Basic concepts of kinematics. Energy, work, and power. Conservation laws. Gravity. Fluid dynamics. Mechanical oscillations and waves. Basic concepts of heat physics. Kinetic theory of gases. Heat engine and second law of thermodynamics. Electrical charge, field, and current. Magnetic field and alternating current. Particle-wave duality of light. Image formation in lenses and mirrors. Dispersion, interference, and diffraction of light. Polarization, absorption, and scattering of light. Special theory of relativity. Wave property of particle and uncertainty principle. Schrödinger equation. Quantum model of atom. Periodic table. Laser. Nuclear structure and bonding energy. Nuclear magnetic resonance imaging.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Энэ хичээлийг үзэж амжилттай дуусгаснаар оюутан:
1. Физикийн үндсэн ойлголтууд, хуулиуд, хэрэглээг системтэй судлаж физикийн онол ба хэрэглээний суурь мэдлэгтэй болно.
2. Физикийн онолын мэдлэг, аргуудыг ашиглан техник, технологийн асуудлыг онолын хувьд загварчлан тооцоолж шийдэх суурь чадвартай болно.
Физикийн үндсэн хуулиуд, гол чухал үзэгдлүүдтэй лабораторийн хичээлээр биечлэн танилцаж, физикийн багажит хэмжилтийн анхдагч дадал дүй эзэмшинэ
АШИГЛАХ НОМ СУРАХ БИЧГИЙН ЖАГСААЛТ
1. Raymond A. Serway and John W. Jewett. Physics for Scientists and Engineers with Modern Physics. 8th Edition, Cengage Learning, 2010.
2. Young and Freedman. University Physics with Modern Physics. 13th Edition, Addison-Wesley, 2010.
3. David Halliday, Robert Resnick and Jearl Walker. Principles of Physics. 9th Edition, John Wiley, Inc. 2011.
4. Gordon Fraser. The New Physics for the Twenty-First Century. Cambridge University Press, 2005.
5. И. В. Савельев. Курс общей физики. Книги1-5. Издательство Наука, Москва, 1998.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС: MATH183
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ: Мэргэжлийн суурь, сонгон суралцах хичээл
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:(лекц/сем/лаб/биедаалт) Лекц 2 бц Семинар 1 бц
Судлах улирал: II, III
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Энэ хичээлээр дифференциал тэгшитгэлийн шийд оршин байх, эсэхийг тогтоох, шийдийн чанарыг судлах, тэдгээрийг олох аргуудтай танилцана. Байгалийн шинжлэл, физик, техник, эдийн засаг болон шинжлэх ухааны бусад салбаруудад судлагдах олон үзэгдэл, процессийн математик загвар дифференциал тэгшитгэл хэлбэрээр томъёологддог. Тэрхүү дифференциал тэгшитгэлийн шийдийг олж, шинж чанарыг нь судалснаар уг үзэгдэл процессийн мөн чанар, хөгжин хувьсах зүй тогтлыг нээх, танин мэдэх, улмаар түүнийг төлөвлөх, удирдах бололцоо олгодгоороо онол, практикийн чухал ач холбогдолтой юм.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Дифференциал тэгшитгэлийн тухай үндсэн ойлголт, тодорхойлолт, Кошийн бодлого. Нэгдүгээр эрэмбийн дифференциал тэгшитгэл, шийд ганц оршин байх тухай. Дээд эрэмбийн нэгэн төрлийн шугаман дифференциал тэгшитгэл, шийдүүдийн үндсэн систем, нэгэн төрлийн бус шугаман дифференциал тэгшитгэл. Хоёрдугаар эрэмбийн шугаман дифференциал тэгшитгэл, зэрэгт цувааны тусламжтайгаар интегралчлах, захын бодлого. Лапласын хувиргалт. Шугаман дифференциал тэгшитгэлүүдийн систем. Дифференциал тэгшитгэлийн шийдийн тогтворжилт.
Introduction to differential equations, its applications and initial value problems. First-order differential equations, existence and uniqueness of solutions. Higher-order homogenous linear differential equations, fundamental solutions, nonhomogenous linear differential equations. Second-order linear differential equations, power series solutions, boundary value problems. Laplace transforms. Linear systems of differential equations. Stability of differential equations.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Энэхүү хичээлийг судалснаар дараах мэдлэг чадварыг эзэмшинэ:
- эдийн засаг, инженер болон физикийн үзэгдэл, процессийг ердийн дифференциал тэгшитгэл хэлбэрээр загварчлах
- дифференциал тэгшитгэлийн шийд оршин байх, эсэхийг тогтоох
- дифференциал тэгшитгэлийг ангилж, өгөгдсөн бодлогыг бодох тохиромжтой аргыг сонгож шийдийг олох
- шийдийн шинж чанарыг судлах
АШИГЛАХ НОМ СУРАХ БИЧГИЙН ЖАГСААЛТ
1. Т. Жанлав, “Дифференциал тэгшитгэл”, 2000.
2. А. Галтбаяр, Т. Жанлав, Л. Өвгөн, Р. Ринчинбазар, “Ердийн дифференциал тэгшитгэл: Математикийн бодлогын хураамжийн цуврал”, 2007.
3. А. К. Боярчук, Г. П. Головач, “Справочное пособие по высшей математике”, 1999.
4. Boyce and DiPrima, “Elementary differential equations and boundary value problems”, 2001.
5. J. Polking, A. Boggess, D. Arnold, “Differential equations”, 2005.
6. M. W. Hirsch, S. Smale, R. L. Devaney, “Differential equations, dynamical systems, and an introduction to chaos”, 2003.
7. C. Edwards, D. Penney, “Elementary differential equations with boundary value problems”, 2003.
8. D. G. Zill, “A first course in differential equations with modeling applications”, 2013.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС: APMA280
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалавр. Мэргэжлийн суурийн сонгон судлах
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 лекц 2 б.ц. семинар 1 б.ц.
Судлах улирал: бүх улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Магадлал, санамсаргүй хувьсагч, санамсаргүй процессын талаар үндсэн мэдлэг олгоход энэхүү хичээлийн зорилго оршино. Шинжлэх ухааны болон инженерийн судалгаанд тодорхой бус байдлыг үнэлэх математик аргачлалын тулгуур нь магадлал, санамсаргүй үйл явцын онол юм. Тухайлбал электроникийн болон холбооны системийн шуугиан болон бусад тодорхой бус нөхцөл байдал системээр дамжуулж байгаа мэдээлэлд алдаа бий болгодог бөгөөд түүнийг тооцох, системийн зохистой үзүүлэлтийг сонгох шаардлага гардаг
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Монголоор: Тодорхой бус санамсаргүй үзэгдэл, Санамсаргүй туршилт, Түүвэр орон зай ба үйл явдал, Магадлалын аксиом, Нөхцөлт магадлал, Бейсийн теорем, Тусгаар үйл явдал. Дискрет ба тасралтгүй санамсаргүй хувьсагч, тэдгээрийн түгэлтийн функц. Зарим чухал санамсаргүй хувьсагчид. Нөхцөлт түгэлтийн функц. Санамсаргүй хувьсагчийн горьдлоготой утга ба момент. Санамсаргүй хувьсагчийг хувиргах. Магадлалын хувиргалтын аргууд. Хос санамсаргүй хувьсагч, Хамтын ба нөхцөлт түгэлтийн функц. Хамтын ба нөхцөлт горьдлоготой утга. Тусгаар адил түгэлттэй санамсаргүй хувьсагч. Их тооны хууль ба төвийн хязгаарын теорем. Санамсаргүй процесс ба түүнийг ангилах, Санамсаргүй процессыг илэрхийлэх математик арга, Автокорреляцийн функц. Зарим чухал санамсаргүй процессууд. Чадлын спектр нягт, Дулааны шуугиан, Шугаман систем дэхь санамсаргүй процесс. Оноосон ба Вейнерийн шүүлтүүр. Компьютерт санамсаргүй тоо болон процессыг үүсгэх. Ховор үйл явдлын симуляци
Англиар: Uncertain Phenomena, Random Experiment, Sample Space and Events. Probability Axioms, Conditional Probability, Bayes’ Theorem, Independence of Events. Discrete and Continuous Random Variables and Their Distribution Functions. Some Important Random Variables. Conditional Distribution Functions. Expected Value and Moments of Random Variables. Transformations of Random Variables. Transform Methods for Probability. Double Random Variables. Joint and Conditional Distribution Functions. Joint and Conditional Expected Values. Independent and Identically Distributed Random Variables. Convergence Modes of Random Sequences. The Law of Large Number and Central Limit Theorem. Definition and Classification of Random Processes, Mathematical Tools for Studying Random Processes. Autocorrelation Functions. Some Important Random Processes. Power Spectral Densities. Thermal Noise. Random Process in a Linear Systems. The Matched and Weiner Filter. Computer Generation of Random Variables and Processes. Simulation of Rare Events.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Энэхүү хичээлийг үзсэнээр оюутнууд тодорхой бус нөхцөлд санамсаргүй үзэгдэлийн математик загварчлалын талаар үндсэн мэдлэг олж авна. Хялбар санамсаргүй үзэгдэлийн магадлалын загварыг гаргаж симуляци хийж дүгнэлт хийх чадвартай болно. Matlab, Mathematica эсвэл түүнтэй төстэй математикийн програм хангамжийн статистик магадлалын хэрэгсэлийг ашиглах дадлагатай болно.
АШИГЛАХ НОМ, МАТЕРИАЛ
1. Scott, L. Miller and Donald G. Childers. Probability and Random Processes. 2nd Edition, Academic press, 2012.
2. Hwei P. Hsu. Schaum’s Outline of Theory
3. Alberto Leon Carcia. Probability, Statistics and Random Processes for Electrical Engineering. 3rd Edition, Pearson Prentice Hall, 2008.
4. Dimitri P. Bertsekas and John N. Tsitsiklis. Introduction to Probability. 2nd Edition, Athena Scientific, 2008.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС: MATH181
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Хэрэглээний шинжлэх ухааны суурь хичээл. Инженер, эдийн засаг, болон хэрэглээний шинжлэх ухааны чиглэлээр суралцах хүсэлтэй оюутнууд сонгон үзэхэд тохиромжтой
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:Хичээл нийт 3 багц цаг бөгөөд танхимийн сургалт нь 32 цагийн лекц, 32 цагийн семинараас тогтоно
Судлах улирал: III
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Энэхүү хичээл нь инженер, эдийн засаг болон хэрэглээний шинжлэх ухааны салбарт суралцаж амжилт гаргахад шаардагдах математикийн мэдлэгийн дээшлүүлэх, математик сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой. Хичээлээр олон хувьсагчийн функцийн дифференциал болон интеграл тооллын элемент, ойлголтуудыг эзэмшүүлж, хоорондын уялдаа холбоог илүү тодруулж, онолын тодорхой түвшинд нарийвчилсан байдлаар, практикийн хэрэглээний олон жишээний хамтаар үзэх болно.
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Олон хувьсагчийн функц, түүний хязгаар ба тасралтгүй чанар, олон хувьсагчийн функцийн тухайн уламжлал ба бүтэн дифференциал, тэдгээрийн хэрэглээ,скаляр орон, олон хувьсагчийн функцийн экстремум, эх функц, давхар ба муруй шугаман интеграл, давхар ба муруй шугаман интегралыг бодох аргууд ба тэдгээрийн хэрэглээ, вектор орон математикийн бусад салбар дахь хэрэглээ
Multivariable functions, Partial and total derivatives, Compute the minimum and maximum values of a multivariate function, Double and triple integrals, types of thier integrals, applications of integrals, Line integrals, applications
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Энэхүү хичээлийг судалснаар нэг хувьсагчийн функц болон шугаман алгебрийн мэдлэг дээрээ тулгуурлан олон хувьсагчийн функцийг томъёолох, олон хувьсагчийн функцийн хязгаар, тасралтгүй чанар, тухайн уламжлал, бүтэн дифференциалыг бодож, экстремумыг олох, тэдгээрийн бусад салбар дахь хэрэглээ болон интегралчлал, давхар интегралууд, муруй шугаман интеграл, гадаргуугийн интеграл, тэдгээрийн геометр, физик, хими зэрэг бусад салбарууд дэх хэрэглээг судалж, онол практикийн төрөл бүрийн тохиолдолд хэрэглэж сурах чадвар дадлыг эзэмшиж, зарим хялбар процессын математик шинжилгээг бие даан хийж сурна.
АШИГЛАХ НОМ МАТЕРИАЛ
1. Ц.Лхамсүрэн, С.Намжилдорж, С.Тогмид, Дээд математикийн язгуур үндэс, 2002.
2. А. Мекей, Н. Ёндон ба бусад, Дээд математик, 1980.
3. С.Будням, Ү.Бадам, А.Батцэнгэл, Д.Намжилмаа Эдийн засгийн дээд математик бодлого бодох практикум 2005 он 4. G.Strang, Calculus, 2nd edition, 2010.
5. В. А. Ильин, Э. Г. Позняк, Основы математического анализа, 7-е издание, 2005.
6. Фихтенгольц, Г. М. Глава пятая. Функции нескольких переменных // Курс дифференциального и интегрального исчисления. — Т. 1..
7. Multivariable Calculus – A Very Quick Review, Prof Blair Perot, University of Massachusetts Amherst
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:CSII201
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалавр, мэргэжлийн (45 Бц)
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 ББцБц: лекц 32 Бц семинар .Бц лаборатори 32 Бц бие даах . Бц
Судлах улирал:бүх улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Програмчлалын хэлнүүдийн үндэс болсон Си хэлний талаарх үндсэн ойлголтуудыг судлана. Ингэснээр програмчлалын хэлнүүдийн үндсэн зарчимийг эзэмшиж цаашид бусад хэл сурах арга барилийг эзэмшинэ ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Монголоор :Мэргэжлийн програм зохиогчидын ихэнх хэлний симантик, синтакс нь C хэлнийхтэй төсөөтэй байдаг. Иймд мэргэжлийн програмчдын хэл C/C хэлийг судлаж эзэмших. Улмаар энэ хэл дээр програм зохиох дадлага эзэмших, бусад хэлүүдийг бие даан судлах чадвартай болно. Ялангуяа C/C хэлний санах ойтой ажиллах, заагч, препроцессор, стандарт болон хэрэглэгчийн функцуудыг ашиглах, байгуулж сурахад гол анхаарал хандуулах болно
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Си хэлээр програмчлах суурь мэдлэгийг эзэмшинэ. Энгийн алгоритмыг Си хэл рүү буулгах дадлагатай болно. Си програмыг тайлж унших чадвартай болно
AШИГЛАХ НОМ СУРАХ БИЧГИЙН ЖАГСААЛТ
1. Ж.Пүрэв, Объект хандлагат технологийн С++ програмчлал, 2008
2. Д.Цэдэвсүрэн, Си програмчлал 2008
3. Н.Соронзонболд, Програмчлалын хэл Си 2010
4. Satish Jain. Computer Fundamentals and C++ Programming Volume I,II 2003
5. L.S.Foster. C by Discovery 2004
6. Peter Aitken. Learning C 1991
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:CSII203
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалавр, мэргэжлийн (45 Бц)
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 ББцБц: лекц 32 Бц семинар .Бц лаборатори 32 Бц бие даах . Бц
Судлах улирал:бүх улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Хичээлийн гол зорилго нь интернэтийн орчны програмчлалын үндсэн ойлголтуудыг эзэмших, тухайлбал Вэб хуудас, түүний бүтэц зохион байгуулалт, үүсгэн зохион байгуулах арга, техник, технологиудыг эзэмшин, тэдгээрийг ашиглан интернэтийн орчинд зохион байгуулагдах програмчлалын үндсэн асуудлуудыг шийдвэрлэх үндсийг эзэмших явдал болно. ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Монголоор :Энэ хичээлээр оюутнууд вэб хуудас гэж юу болох, түүнийг хэрхэн яаж үүсгэн зохион байгуулах болон HTML, XHTML, CSS, HTML DOM, DHTML гэх зэрэг markup хэлнүүдийг, сервер ба клиент хандалтат скрипт хэлнүүдийн үндсэн ойлголтуудыг, Динамик ба статик вэб хуудас гэж юу болох тэдгээрийн хоорондын ялгаа, үүсгэн зохион байгуулахад шаардлагатай програм хангамжууд болон вэб хуудсыг удирдан зохион байгуулах хэлнүүдийг үндсэн ойлголтуудыг авна.
Англиар: To describe basic Internet and Web page. To describe Web design and development. Explain HTML tools for Internet programming. Describe CSS language and HTML DOM Describe server and client side scripting languages JavaScript. Explain dynamic HTML programming.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
o Вэб хуудас гэж юу болох, түүнийг үүсгэн зохион байгуулах.
o Вэб хуудасны загвар зохион байгуулах, бэлэн загвар ашиглах.
o HTML, XHTML, CSS,Javascript зэрэг хэлнүүдийн үндсийг эзэмших.
o Нээлттэй эхийн платформууд, Агуулга удирдах системүүдийг ашиглах чадвар эзэмших
o Сервер болон клиент хандалтат скрипт хэлний үндсэн ойлголт
АШИГЛАХ НОМ СУРАХ БИЧГИЙН ЖАГСААЛТ
1. Ц.Уранбилэг Вэб дизайн 2005 он
2. Doku Ts. Вэб сайтаа өөрсдөө бүтээцгээе 2009 он.
3. Алтанцэцэг П , Эрдэнэбат Ч,Интернэт ба вэб дизайн 2006 он.
4. Learning Web Design, author: Jennifer Niederst, Published 2003 O'Reilly.
5. Beginning Javascript Dom and Scripting Ajax, author: Christian Heilmann, Published 2006 Apress
6. Web standart programmer’s reference,author: Steven M. Schafer, Published 2004 No Starch Press, Inc
7. Beginning PHP5, author: Mercer D.W., Kent A., Nowicki S.D., Mercer D. , Sguer D., Choi W.2004
8. http://www.w3schools.com/
9. http://www.freewebtemplates.com/
10. http://www.htmlcodetutorial.com/
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:CSII204
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалавр, мэргэжлийн (45 Бц)
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 ББцБц: лекц 32 Бц семинар .Бц лаборатори 32 Бц бие даах . Бц
Судлах улирал:бүх улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
(Энэ хичээл нь компьютерийн програмыг бүтээхэд хэрэглэгдэх орчин үеийн програм хангамжийн инженерчлэлийн зарчим болох объект хандлагат зохиомж, жижиглэн задлах, битүүмжлэл, хийсвэрлэлт болон тестчлэлийг тодруулан харуулсан удиртгал юм. Програмчлалын арга зүй хичээлээр өргөн хэрэглэгддэг Java програмчлалын хэлийг програм хангамжийн инженерчлэлийн сайн зарчимтай хамтад нь зааж сургана. Хамгийн чухал нь програмчлалын сайн арга барил, хэв маягт суралцах болон Java програмчлалын хэлний өөрийн баялаг санг ашиглаж сурахад оршино. Хичээлийг Нийгэм, Хүмүүнлэгийн шинжлэх ухаанаар сурч буй оюутнууд болон мөн бас техникийн хорхойтнуудын сонирхолыг татахуйцаар зохиосон. Ингэснээр Инженерийн сургуулийн оюутнаас өөр оюутан үзэх боломжтой болно.) ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Монголоор: (Алгоритм, Програмчлалын үндсэн ойлголт, тэдгээрийн хэрэглээ, Програмчлалын үндсэн арга техник, тэдгээрийн хэрэглээ, Орчин үеийн програм хангамж хөгжүүлэлтийн суурь ойлголт, тэдгээрийн хэрэглээ, Java програмчлалын хэл, Програмын хэлний өөрийнх санг ашиглан програмчлал хийх. Програмчлалын арга зүй хичээлээр өргөн хэрэглэгддэг Java програмчлалын хэлийг програм хангамжийн инженерчлэлийн сайн зарчимтай хамтад нь зааж сургана. Хичээлийг Нийгэм, Хүмүүнлэгийн шинжлэх ухаанаар сурч буй оюутнууд болон мөн бас техникийн хорхойтнуудын сонирхолыг татахуйцаар зохиосон.)
Англиар: (Topics focus on the introduction to the engineering of computer applications emphasizing modern software engineering principles: object-oriented design, decomposition, encapsulation, abstraction, and testing. Programming Methodology teaches the widely-used Java programming language along with good software engineering principles. Emphasis is on good programming style and the built-in facilities of the Java language. The course is explicitly designed to appeal to humanists and social scientists as well as hard-core techies. In fact, most Programming Methodology graduates end up majoring outside of the School of Engineering. Algorithms, Programming fundamentals, their practical using, Programming methodology, practical usage, Modern Software Development concepts, usage, Java programming language, use of Java for programming, and Java libraries.)
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Компьютер ашиглан асуудлыг шийдэхэд хэрэглэх, програм хөгжүүлэлтийн суурь ойлголт болох
o Програмын логик,
o Хяналтын урсгал,
o Асуудал шийдэх аргачлал,
o Жижиглэн хуваах,
o Програмын алдааг илрүүлэн олж засах,
o Хэрхэн сайжруулах зэргийг сурч мэдэхээс гадна
o Програм хөгжүүлэлтийн орчин үеийн арга техникийн үндэсийг эзэмшинэ.
Хамгийн чухал нь програмчлалын сайн арга барил, хэв маягт суралцах ба Java програмчлалын хэлний өөрийнх нь баялаг санг ашиглаж сурахад оршино, гэхдээ энд хэл тийм ч чухал биш юм.
АШИГЛАХ НОМ СУРАХ БИЧГИЙН ЖАГСААЛТ
1. Eric Roberts, Karel the Robot Learns Java, Department of Computer Science, Stanford University, September 2005
2. Eric S. Roberts, The Art and Science of Java, Department of Computer Science, Stanford University, September 2006
3. Зохиогчийн нэрс, Ном, сурах бичгийн нэр, хэвлэгдсэн он газар, хуудасны тоо,
4. Зохиогчийн нэрс, Өгүүллийн нэр, Сэтгүүлийн нэр, хэвлэгдсэн он, дугаар, хуудасны дугаар
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:EENG201
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалавр. Мэргэжлийн суурийн сонгон судлах
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 лекц 2 б.ц. семинар 0 б.ц. лаборатори 1 б.ц. бие даах 64 ц.
Судлах улирал:бүх улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Энэ хичээлийн зорилго нь бидний өдөр дутмын ажиглалт туршилтаар цахилгаан соронзон үзэгдэл өөрийгөө илрүүлж байгаа тэр өвөрмөц жишээнүүд дээр тулгуурлан цахилгаан соронзон үзэгдлийн тулгуур хуулиудыг судлах юм. Аливаа биет зүйлсийг бүрдүүлэгч атом молекулын бүтэцийг бий болгохоос эхлээд гэрлийн үзэгдэл болон амьд биетийн мэдрэлийн судлаар мэдээлэл дамжих үйл явц хүртэлх байгалийн үндсэн тулгуур үйл явц цахилгаан ба соронзон орноор илэрхийлэгддэг. Цахилгаан соронзон орны онол нь хүмүүн бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон компьютер, гар утас болон интернет технологийн тулгуур суурь бөгөөд ирээдүйд нэвтрэх шинэ техник технологийн үндэс юм. ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Монголоор: Цахилгаан цэнэг. Кулоны хууль. Цахилгаан орон. Гауссын хууль. Цахилгаан потенциал ба энерги. Цахилгаан статик орон дахь дамжуулагч. Цахилгаан багтаамж. Конденсатор ба түүнд хуримтлагдах энерги. Конденсатор доторх диэлектрик. Цахилгаан гүйдэл. Эсэргүүцэл ба Омын хууль. Цахилгаан энерги ба чадал. Цахилгаан хөдөлгөгч хүч. Кирхгоффын дүрэм. RC хэлхээ. Соронзон орон ба хүч. Соронзон диполь. Био-Савартын хууль. Амперийн хууль. Соронзон урсгал. Фарадейн индукцийн хууль. Цахилгаан генератор ба мотор. Шилжилтын гүйдэл ба Амперийн өргөтгөсөн хууль. Максвеллийн тэгшитгэлүүд. Индукцлэл ба соронзон энерги. Трансформатор ба чадал дамжуулах. Хувьсах гүйдлийн хэлхээ. Цуваа RCL хэлхээн дэх резонанс. Хувьсах гүйдлийн хэлхээн дэх чадал. Цахилгаан соронзон долгион
Англиар: Electric charge. Coulomb’s law. Electric field. Gauss law. Electric potential and energy. Conductor in electrostatic field. Electric capacity. Capacitors. Energy stored in a capacitor. Capacitors with dielectric. Electric current. Resistance and Ohm’s law. Electric energy and power. Electromotive force. Kirchhoff’s rules. RC circuits. Magnetic field and forces. Magnetic Dipole. Biot-Savart Law. Ampere’s Law. Magnetic flux. Faraday’s Law of Induction. Electric generators and motors. Displacement Current and General form of Ampere’s Law. Maxwell’s Equations. Inductance and Magnetic energy. Transformer and Power Transmission. AC Circuits. Resonance in series RCL circuits. Power in AC circuits. Electromagnetic waves.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
• Тодорхой үйл явцад цахилгаан соронзон үзэгдлийн аль концепци ямар үүрэгтэй оролцож байгааг үгээр тайлбарладаг болно
• Цахилгаан соронзон үзэгдлийн концепцийг математикаар илэрхийлэн бичдэг болно
• Ижил төстэй үйл явцын үр дагаварыг урьдчилан таамагладаг болно
АШИГЛАХ НОМ СУРАХ БИЧГИЙН ЖАГСААЛТ
1. Raymond A. Serway, John W. Jewett, R. Physics for Scientist and Engineers. 6thEdition, Cengage Learning, 2003.
2. Э.Дамдинсүрэн. Цахилгаан соронзон Лабораторийн хичээлийн гарын авлага. МУИС, 2004.
3. PASCO. Цахилгаан соронзоны туршилтууд. МУИС, ХШУИС, 2014.
4. http://ocw.mit.edu/courses/physics/8-02sc-physics-ii-electricity-and-magnetism-fall-2010/.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:EENG202
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалавр. Мэргэжлийн суурийн сонгон судлах
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 лекц 2 б.ц. семинар 0 б.ц. лаборатори 1 б.ц. бие даах 64 ц.
Судлах улирал:бүх улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Аналог болон тоон электрон хэлхээний онолын үндсийг судалж мэдэх, хялбар электрон хэлхээг лабораторид туршлагаар болон компьютер ашиглан угсарч шинж чанар үзүүлэлтүүдийг нь тодорхойлох арга барилд суралцахад энэхүү хичээлийн гол зорилго оршино. Ингэснээр Электроникийг гүнзгийрүүлэн судлахад шаардлагатай суурь мэдлэгтэй болно. ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Монголоор: Цахилгаан дохио ба цахилгаан хэлхээ. Хүчдэл ба гүйдлийн үүсгэгч. Шугаман RC хэлхээ болон шүүлтүүр. Хүчдэл хуваах хэлхээ. Хагас дамжуулагч. pn шилжилт. Диод, түүнийг хэрэглэх. Диодын төрөл ба үзүүлэлт. Биполяр транзистор, түүний ажиллах зарчим, тодорхойлолт, хэрэглээ. Оронгийн транзистор ба түүний хэрэглээ. Үйлдлийн өсгөгч ба түүн дээр хийсэн зарим схем. Синусан дохионы генератор. Тоон техникийн үндэс: булийн алгебрын товч, логик функц ба түүнийг илэрхийлэх болон хэрэгжүүлэх аргууд. Үндсэн логик хэлхээнүүд. Комбинацын логик хэлхээнүүд: нэмэгч, дешифратор ба шифратор, мультиплексор ба демультиплексор. Дэс дарааллын логик хэлхээнүүд: триггер, тоолуур, регистр.
Англиар: Electrical signals and electrical circuits. Voltage and current sources. Linear RC Circuits and Filters. Voltage division. Semiconductor. pn junction. The Diode. Application of Diode. Diode Types and Specifications. Bipolar Transistors. Theory of Operations; Characteristics and some Applications. Field Effect Transistors and Application. Operational Amplifiers. Analysis Circuits Containing OpAmp. Sinusoid oscillators. Fundamentals of Digital Electronics: Boolean Algebra, Logic Operation and Logic Function. Combinational Logic Circuits: Adder, Decoder, Encoder, Multiplexer, and De-multiplexer. Sequential Logic: Latch, Flip-Flops and Counters.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Хагас дамжуулагчийн бүтэц, шинж чанарыг ойлгосноор диод, транзистор, үйлдлийн өсгөгч зэрэг идэвхитэй электрон элементийн ажиллах зарчим болон шинж чанарыг тодорхойлж сурах бөгөөд тэдгээрийн зарим хэрэглээтэй танилцаж, хэлхээний тооцоо хийх чадвартай болно. Тоон электроникийн үндэстэй танилцаж логик элементүүд ашиглан хялбар электрон хэлхээг зохион бүтээх мэдлэг, чадварыг эзэмшинэ. Электрон хэлхээг угсрах болон улмаар угсарсан хэлхээнийхээ ажиллагааг электрон багаж ашиглан тодорхойлох, шалгах, аргад суралцаж бие даан хэмжилт хийх чадвараа дээшлүүлнэ. Электрон хэлхээг компьютер ашиглан симуляц хийдэг программ хангамжтай танилцаж өөрийн үйл ажиллагаанд хэрэглэх чадвартай болно.
АШИГЛАХ НОМ СУРАХ БИЧИГ
1. Ed Lipiansky. Electrical, Electronics, and Digital Hardware Essentials for Scientists and Engineers. IEEE Press, 2012.
2. Э.Дамдинсүрэн. Электроникийн үндэс. Лабораторын хичээллийн гарын авлага. Улаанбаатар, 2004.
3. P. Horowitz, W. Hill. Art of Electronics. 2nd edition. Cambridge University Press, 1989.
4. Э.Дамдинсүрэн. Осциллоскопоор хийх хэмжилтүүд. Улаанбаатар, 2001.
5. Б.Бат-Отгон, Г.Батдэмбэрэл. Электроникийн үндэс. Улаанбаатар, 2005.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:EENG203
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалавр. Мэргэжлийн суурийн сонгон судлах / Бакалавр. Мэргэжлийн заавал судлах (D071401, D061903, D071301)
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 лекц 2 б.ц. семинар 0.7 б.ц. лаборатори 0.3 б.ц. бие даах 64 ц.
Судлах улирал:бүх улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Цахилгаан хэлхээ бол электроникийн, холбооны болон цахилгааны инженерийн чиглэлээр суралцах оюутнуудын эхлэн үздэг мэргэжлийн заавал судлах хичээл юм. Иймд тухайн сургалтын хөтөлбөрүүдийн ихэнх хичээлийн суурь нь болдог. Цахилгаан хэлхээний шинжлэл хийх ба хэлхээг зохион бүтээх онолын үндсийг судлаж суурь мэдлэг олгоход энэ хичээлийн гол зорилго оршино. Түүнчлэн цахилгаан ба электрон хэлхээг судлах, зохион бүтээхэд цаашид шаардагдах ур чадварыг хөгжүүлэх болно. ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Монголоор: Суурь ойлголтууд: цэнэг ба гүйдэл, хүчдэл, чадал, хэлхээний элементүүд. Тулгуур хуулиуд: Омын хууль, Кирхгофын хуулиуд, хүчдэл ба гүйдэл хуваах дүрэм. Од – гурвалжин хувиргалт. Хялбар цахилгаан хэлхээний шинжлэл. Зангилааны шинжлэл. Эгэл хүрээний шинжлэл. Хэлхээний теоремууд: Суперпозицын, Тевениний, Нортоны, Миллманы теорем. Үйлдлийн өсгүүрийн үндсэн хэлхээнүүдийн шинжлэл. Конденсатор ба ороомог. RC, RL, RCL хэлхээ. Синусоид ба фазор. Тогтворжсон синусан гүйдэл бүхий хэлхээний шинжлэл. Хувьсах гүйдлийн чадал: агшин зуурын, дундаж, бүрэн ба комплекс чадал. Гурван фазын хэлхээ: Одон ба гурвалжин холболт. Соронзон хэлхээ: Трансформатор. Давтамжийн тодорхойлолт: цуваа ба зэрэгцээ хүрээ, шүүлтүүр.
Англиар: Basic Concepts: Charge and Current, Voltage, Power, Circuit Elements. Basic Laws: Ohm’s Law, Kirchhoff’s Laws, Voltage and Current Division. Wye-Delta Transformations. Analysis of Simple Electric Circuit. Nodal Analysis. Mesh Analysis. Circuit Theorems: Superposition, Thevenin’s Theorem, Norton’s Theorem, Millman’s Theorem. Analysis of Operational Amplifier Circuits. Capacitors and Inductors. RC, RL and RCL Circuits. Sinusoids and Phasors. Sinusoidal Steady-State Analysis. AC Power Analysis: Instantaneous and Average Power, Apparent and Complex Power. Three-Phase Circuits: Wye and Delta Connection. Magnetically Coupled Circuits: Transformers. Frequency Response: Series and Parallel Resonance, Filters.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Төрөл бүрийн цахилгаан хэлхээний ажиллагаанд шинжлэл хийх үндсэн аргуудын онолын үндсийг эзэмшинэ. Цахилгаан хэлхээний хүрээнд тавигдсан аливаа асуудлыг шийдвэрлэх чадвартай болно. Цахилгаан хэлхээг зохион бүрдүүлэх ур чадвараа дээшлүүлнэ. Хэлхээний шинж чанарыг лабораторийн нөхцөлд хэмжих хэрэгслийн тусламжтайгаар судлах аргад суралцаж практик дадал эзэмшинэ. Хэлхээний шинжлэл хийхэд өргөн хэрэглэдэг компьютерын программыг ашиглаж чаддаг болно.
АШИГЛАХ НОМ СУРАХ БИЧИГ
1. C.K. Alexander, M.N.O. Sadiku. Fundamentals of Electric Circuits. 5th Edition,McGraw-Hill, 2013.
2. W.H. Hayt, J.E. Kemmerly, S.М. Durbin. Engineering Circuit Analysis. 8th Edition. McGraw-Hill, 2011.
3. Г.Клауснитцер. Введение в электротехнику/ Перевод с немецкого. Москва, 1985.
4. ЭХИТ. Цахилгаан хэлхээний лаборатор. МУИС-ХШУИС, 2014.
5. J.D.Jrwin. Basic Engineering Circuit Analysis. 7th Edition, Wiley, 2001.
6. R.C.Dorf. Introduction to Electric Circuits. 8thEdition, Wiley, 2010.
7. N. Balabanian. Electric Circuits. McGraw-Hill, 1993.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:ENGI200
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалавр, мэргэшлийн заавал үзэх
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 ББц: лекц семинар 2 Бц лаборатори .Бц бие даах 1 Бц
Судлах улирал:бүх улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Инженерийн төсөл тооцоонд өргөн хэрэглэгддэг зураг-төслийн үндсэн баримт бичгүүдийг MNS-ISO стандартын шаардлагыг баримтлан үйлдэх, уншиж ойлгох, практик үйл ажиллагаанд ашиглах мэдлэг, чадвар олгох
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Монголоор : Зургийн ортогональ проекцлолын онолд тулгуурлан байдал, зүсэлт, огтлолын аргыг оновчтой хэрэглэх, техникийн проекц дүрслэлийг унших, зурагт хэмжээ тавих дүрэм, аксонометр проекц байгуулах, салдаг ба салдаггүй холбоосны томьёолсон дүрслэл, тэмдэглэгээ, деталийн эскиз, ажлын зураг зурах, түүнийг унших болон угсрааны /ерөнхий байдлын зураг/ зургийн зориулалт агуулга, угсрааны зургийг унших, бүдүүвч зургийн ерөнхий ойлголт /кинематик ба цахилгааны бздүүвч/ тэдгээрийн дүрслэл, тэмдэглэгээ болон техникийн зураг-төсөл боловсруулахад холбогдох MNS-ISO стандартуудын хэрэглээг сурч эзэмших
Англиар: The Engineering Graphics curriculum deals with design communication related to product and tooling activities of industry including documentation methods, graphic science, computer-aided design, industrial processes, and materials. Selection of approved electives allows tailoring the thrust of the program toward cast metals, plastics processing, ergonomics, or automotive systems. The program prepares students to assume such leadership roles as product designers, documentation and standards supervisors, technical publication specialists, or administrators. They are prepared to enter a variety of jobs such as supervision, quality control, and marketing in manufacturing-related industries. The educational objectives of the Engineering Graphics and Design Technology program are: Use technological tools effectively in engineering design. Transfer engineering designs to engineering and manufacturing processes. Plan, design, analyze, implement, and improve cost-effective manufacturing/service systems. Communicate effectively in verbal, written, and graphic forms. Practice engineering design as a responsible, global professional. Оrthographic projection with an emphasis on auxiliary projection and descriptive geometry. Descriptive geometry theory and techniques are used to solve applied engineering problems. Lecture and laboratory: 6 contact hours. Prerequisites: ITD 101 and ITD 104 III. PURPOSE: To provide students with an understanding of graphic fundamentals and the ability to apply these fundamentals to solve applied engineering problems. IV. COURSE OBJECTIVES: A. To provide basic competencies needed by Engineering Graphics students entering industry with regard to predesign analysis and problem-solving using 2-D and 3-D descriptive geometry. B. To use 2-D CAD and 3-D parametric CAD modeling applications to illustrate & solve applied descriptive geometry problems.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Хийц болон техникийн деталь, эд ангийг ортогональ проекцлолоор дүрслэх байдал, зүсэлт, огтлолын аргыг MNS-ISO стандарт баримтлан оновчтой , зөв хэрэглэх
Деталийн эскиз, ажлын зургийн хэмжээг MNS-ISO стандарт баримтлан зөв тавих,
Салдаг ба салдаггүй холбоосыг томьёолон дүрслэх, унших
Деталийн эскизийг зохих шаардлагыг баримтлан боловсруулах
Угсрааны зураг уншиж, эдлэхүүний бүтэц зохион байгуулалт, ажиллах зарчмыг таньж ойлгох, бүдүүвч зураг таних
АШИГЛАХ НОМ СУРАХ БИЧИГ
1. Ж.Цэвэгсүрэн “Техникийн зураг зүй” УБ., 1986
2. Ж.Цэвэгсүрэн “Инженерийн зураг зүй” УБ., 1999
3. Д.Алтансүх, Ш.Цэвээндорж “Зураг төслийн үндэс” УБ., 2001
4. Д.Баттогтох “Деталийн холбоос ба эскиз” УБ., 2005
5. О.Алтангэрэл “Деталийн ажлын зураг” УБ., 2010
6. О.Алтангэрэл “Угсрааны зураг” УБ., 2010
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:ENGI201
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалавр, мэргэшлийн заавал үзэх
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 ББц: лекц 1 Бц семинар 2 Бц
Судлах улирал:бүх улирал
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Механикийн ерөнхий хуулиуд, механизмын бүтэц, статик, кинематик, динамикийг судалж, инженерийн бусад ухааныг судлах суурь эзэмших
ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Монголоор : Материаллаг биеүдийн механик хөдөлгөөн, тэдгээрийн хоорондын харилцан үйлчлэлийн ерөнхий зүй тогтол, механизм, инженерийн бүтээцийн бүтэц, кинематик болон кинетик тооцооны үндсийг авч үзнэ.
Англиар: modeling applications to illustrate & solve applied descriptive geometry problems.
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Биеийн тэнцвэрийн нөхцөл, цэг болон систем (бие)-ийн кинематик параметр, динамикийн хуулиуд, механизмын бүтэц, кинематик, динамик шинжилгээний аргыг судалж инженерийн тооцоо хийх, онол практикийн үндсэн мэдлэг олгоно. Хэрэглээний математик, физик, инженерийн зураг зүйн мэдлэгтээ тулгуурлан механикийн ерөнхий хууль, зарчим, үндсэн ойлголтуудыг ашиглан инженерийн бүтээцийн тооцоо, механизмын шинжилгээ хийх чадварыг эзэмшинэ. Механикийн үндсэн хууль, теорем, зарчмуудыг цэг болон систем (бие)-ийн хөдөлгөөний тодорхой бодлогод хэрэглэх, механизмын бүтэц, кинематик динамик тооцоо хийх дадалтай болно.
АШИГЛАХ НОМ СУРАХ БИЧИГ
1. ПүрэвжавЛ.,Батбаяр Д ба бус. Хэрэглээний механик 1.- УБ., 2011
2. Авдай Ч.ба бус. Техникийн механикийн жишээ бодлого. - УБ.,1980,2010
3. Батбаяр Д., Оюунгэрэл Ц.ба бус. Хэрэглээний механик 1/ Бие даалтын ажлын гарын авлага.- УБ.,2000,2003,2011
4. Батбаяр Д.,Баасансүрэн П. бабус. Хэрэглээний механик 1/ Лабораторийн ажлын гарын авлага.- УБ., 2002,2011
5. Артоболевский И.И., Эдельштейн Б.В. Сборник задач по теории механизмов машин.- Москва.,1975.
6. Мещерский И.В. Сборник задач по теоретической механике.- Санкт-Петербург, 1998 болон өмнөх хэвлэлүүд.
X ХИЧЭЭЛИЙН ИНДЕКС:ENGI202
ХИЧЭЭЛИЙН АНГИЛАЛ:Бакалавр, мэргэшүүлэх сонгон
ХИЧЭЭЛИЙН БАГЦ ЦАГ:3 ББц: лекц 2 Бц семинар 1 Бц
Судлах улирал:намар
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Инженерийн термодинамик: Термодинамик нь амьдрал дээр тохиолдох энергитэй холбоотой үзэгдлүүдийг судлах салбар бөгөөд дэлхий нийтийн инженерийн сургалтын программд хэдий нь байр сууриа эзэлсэн байдаг. Энэ хичээлийг судалснаар эгэл ертөнцийн организмаас эхлээд ахуйн техник хэрэгсэл, тээвэр, цахилгаан энергийн үйлдвэрлэх дамжуулах хэрэглэх систем, философи сэтгэлгээний хүрээнд хэрэглэгдэх хууль, төлөв байдал, процессын тухай мэдлэг, чадварыг эзэмшиж, термодинамикийн инженерийн практикт хэрэглэгдэж буй дэлхийн хэмжээний бодит баримтуудтай танилцах болно. ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА
Монголоор:Энерги ба температурын тухай ойлголт, тэдгээрийн холбоо, термодинамик систем, термодинамикийн I, II хууль. Энергийн төрөл, энерги, ажил, дулаан. Энергийн хувирал, нэг биес нөгөө биед дамжих, Энергийн баланс, энерги ба хүрээлэн байгаа орчин (озон, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт), Хий, идеал хий, хийн төлөв, төлвийн диаграмм, хэрэглээ, Энтропи, Цикл процесс, ууршилт, хөдөлгүүрийн циклүүд, хөргөгчийн цикл, Максвеллийн түгэлт, Клайпероны томьёо, Хийн хольц, Атмосфер, химийн урвал ба энерги, химийн ба фазын тэнцвэр
Англиар: Energy, temperature and the Zeroth Law of thermodynamics, The first and second law thermodynamics, forms of energy, energy transfer, heat, work, energy and environment, the ideal gas, property diagrams for phase – change, entropy, energy balance, processes and cyclec, gas power cycles, refrigeration cycles, the Maxwell relations, the Clapeyron equition, gas mixtures, gas – vapor mixtures and air conditioning, chemical reactions, chemical and phase equilibrium, compressible flow
ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ ЧАДВАР
Энэхүү хичээлийг судалснаар оюутан дараах мэдлэг, чадваруудыг эзэмшинэ. Үүнд:
1. Температур физик хэмжигдэхүүн болохыг мэддэг, температурын хуваарийн үндэс, хоорондын холбоог мэддэг, тайлбарладаг байх
2. Энергийн төрөл, энерги, ажил чадал, дулаан ойлголтуудын холбоог мэддэг тайлбарладаг байх
3. Энерги хадгалагдах хууль ба энерги дамжих зүй тогтлыг мэддэг байх
4. Энерги ба хүрээлэн байгаа орчны төлөв байдал хувирлын холбоог жишээгээр тайлбарлах
5. Хийн төлөв, загвар түүнд явагдах процессын тухай мэддэг, тайлбарладаг байх
6. Дулааны хөдөлгүүрийн циклүүдийг мэддэг байх, жишээ ашиглан тайлбарлах
7. Химийн урвал энергийг хувиргагч хүчин зүйл болохыг мэддэг, хэрэглэгээний жишээ ашиглан тайлбарлах
8. Клазиусын теорем, Үл буцах процессын энтропи, энтропийн техникийн ач холбогдолыг мэддэг ашигладаг байх

АШИГЛАХ НОМ СУРАХ БИЧИГ
1. Физик. А.Самдан. УБ. 1987 он
2. Физик. Базаррагчаа. Нар. УБ. 1971 он
3. Физик өөрөө сурах бичиг. Г.Батсүх. УБ. 2002 он
4. Бодисын бүтцийн тухай онолын үндэс. Х. Намсрай. УБ. 2002 он
5. Ерөнхий физик. ШУТИС. УБ. 2003 он
6. Математик анализын аппарат хэрэглэх физик, хими, биологийн загварчилсан 150 бодлого. А.Доржготов. УБ. 1991 он
7. Математик физикийн тэгшитгэлийн бодлого бодох зөвлөмж. Р.Ринчинбазар. УБ. 2002 он
8. Ерөнхий физик. Н.Амаржаргал. УБ. 1999 он
9. Ерөнхий физикийн бодлогын хураамж. В.С. Волькенштейн. УБ. 2006 он
10. Ерөнхий физик. Цахилгаан соронзон. Л.Дэмбэрэл. УБ. 2004 он
11. Ерөнхий физик. Механик. Л.Дэмбэрэл. УБ. 2004 он
12. Хэмжилтийн үр дүнгийн боловсруулалт. Л.Энхтөр. 2010 он
13. Fundamentals of physics 9 th edution
14. Thermodynamics an engineering Approach fifth edution Y.Cengel. M.Boles