4.11.3. Сургуулиас чөлөөлөгдөх
4.11.3.1. Суралцагч сургуулиас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг сургалтын албанд гаргасан тохиолдолд сургуулиас бүрмөсөн чөлөөлөх МУИС-ийн захирлын тушаал гарна.
4.11.3.2. Суралцагчийг дараах шалтгаанаар Бүрэлдэхүүн сургуулийн захиргааны зөвлөлийн шийдвэрээр МУИС-ийн захирлын тушаалаар сургуулиас хасна. Үүнд:
· Чөлөөний хугацаа дуусаад хичээлд бүртгүүлээгүй, эсвэл чөлөөг сунгах хүсэлт гаргаагүй,
· 4 улирал сургалт, судалгааны ажилд оролцоогүй,
· Суралцах үлдсэн хугацаанд нийт багц цагийг амжилттай цуглуулж чадахгүй нөхцөлд орсон,
· Эзэмшсэн мэдлэг, чадвараа үнэлүүлэхдээ хуурч мэхлэх, дүнгийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх зэрэг зөрчил гаргасан,
· Гэмт хэрэг, ёс суртахууны ноцтой зөрчил гаргасан нь хууль, хяналтын байгууллагаар тогтоогдсон.
4.11.3.3. Суралцагч сургуулиас хасагдах тохиолдолд өөрт нь албан ёсоор мэдэгдэх ба ямарч төлбөрийг буцааж олгохгүй. Сургуулиас хасагдах нөхцөл бүрдсэн бөгөөд холбоо барих боломжгүй тохиолдолд сургуулиас хасна.

Оюутан та дараах маягтыг бөглөн холбогдох сургалтын албаны мэргэжилтэнд хүсэлтээ гаргана уу Энд дарж татаж авна уу



Холбоо барих

  • Манай хаяг:
    МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
    ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААН, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУРГУУЛЬ

    14201 Улаанбаатар хот-46а ш/х-600
    Сүхбаатар дүүрэг, Их Сургуулийн гудамж 3
  • Утас:
    77307730-1339, 1340, 1341, 132
  • Имэйл:
    info@seas.num.edu.m

Contact Info