ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН СУДАЛГААНЫ СЕМИНАР


Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй “Хүрээлэн буй орчны бодлого, менежмент, технологийн ахисан түвшний нэгдсэн хөтөлбөр - INTENSE” төслийн Хүрээлэн буй орчны үндэсний хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын их сургууль, Ховд их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль хамтран 2021 оны 04 сарын 20-оос 2021 оны 12 сарын 01-ний хооронд зохион байгуулах судалгааны цуврал цахим семинарт та бүхнийг урьж байна.

Семинарын зорилго:

✅ Эрдэмтэн, судлаачид бүтээлээ танилцуулж хэлэлцэнэ.

✅ Мэдлэгээ түгээх, хуваалцана.

✅ Судалгааны харилцааг өргөжүүлж бусад судлаачтай мэдээлэл солилцох боломж бүрдэнэ.

✅ Хамтран ажиллах боломжтой судлаач, эрдэмтдийг олж, асуудал шийдвэрлэх шинэ санаа, хандлагын талаар мэдээлэл авна.

✅ Докторантурын оюутнууд эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, өөрийн хийсэн судалгааг үнэлэх боломжтой.

✅ Төгсөлтийн дараах шатны оюутнууд судалгаа шинжилгээний ур чадвараа дээшлүүлж, ач холбогдлын талаар эргэцүүлэн бодох боломжтой.

Цувралын 1-р семинар 2021 оны 04 сарын 27-ны өдрийн Мягмар гаригт 10.00-12.00-д зохион байгуулагдах тул та бүхнийг урьж байна.

Бүх багш, судлаач, докторант, магистрантуудад нээлттэй.

Семинарын өрөө: https://meet.google.com/kjp-enuu-bdm

Судалгааны семинарын хөтөлбөрийг үзнэ үү.

Мэдээ бэлтгэсэн: О.Алтансүх, МУИС

  • 26/04/2021



Холбоо барих

  • Манай хаяг:
    МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
    ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААН, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУРГУУЛЬ

    14201 Улаанбаатар хот-46а ш/х-600
    Сүхбаатар дүүрэг, Их Сургуулийн гудамж 3
  • Утас:
    77307730-1339, 1340, 1341, 132
  • Имэйл:
    info@seas.num.edu.m

Contact Info