МУИС-ийн “Гарааны Дижитал Солюшнс” ХХК болон Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ хамтран ажиллана


Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн “Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ, чанар стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, иргэд, жуулчдын тоог нэг саяд хүргэнэ” гэсэн зорилтын хүрээнд өнөөдөр Аялал жуулчлалын хөгжлийн төв (ТӨҮГ) болон МУИС-ийн “Гарааны дижитал солюшнс” ХХК  аялал жуулчлалын салбарт дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг эхлүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг байгуулав.

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолд МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Дижитал Солюшнс ХХК-ийн үүсгэн байгуулагч А.Энхбаяр, Инновац, технологи дамжуулах төвийн ахлах мэргэжилтэн Д.Лхагвасүрэн, Хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Д.Мөнхтамир болон Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал С.Бат-Эрдэнэ,  Гадаад, дотоод хамтын ажиллагааны хэлтсийн дарга Р.Бумдарь, Инновацийн хэлтсийн дарга О.Одгэрэл нар оролцлоо.

МУИС-ийн дэргэд байгуулагдсан “Гарааны дижитал солюшнс” ХХК нь Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй Монгол Улсын аялал жуулчлалын салбар дах цахим шинэчлэл ба мэдээллийн платформыг нэвтрүүлэх, Жуулчны мэдээллийн төв, “21 аймаг-21 улс” төсөл, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн дижитал контент бий болгох, виртуал аялал жуулчлалыг нэвтрүүлэх, түүнд зориулсан өгөгдлийн сан, программ хангамжийг бий болгоход хамтран ажиллаж Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах юм.

ИННОВАЦ, ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВ

  • 30/03/2021



Холбоо барих

  • Манай хаяг:
    МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
    ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААН, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУРГУУЛЬ

    14201 Улаанбаатар хот-46а ш/х-600
    Сүхбаатар дүүрэг, Их Сургуулийн гудамж 3
  • Утас:
    77307730-1339, 1340, 1341, 132
  • Имэйл:
    info@seas.num.edu.m

Contact Info