Профессор Д.Гармаа "Алгоритмчлал ба програмчлал" номын VII хэвлэл
2021.03.26

Энэхүү ном нь  Манай улсын Байгалийн ба инженерчлэлийн ухаан, Компьютерийн ухаан, Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын Алгоритмын үндэс, Алгоритм, програмчлалын үндэс хичээлүүдийн хөтөлбөр болон дэлхийн улс орнуудын их дээд сургуулиудад ашиглаж байгаа компьютерийн алгоритмын болон програмчлалын хэлний  сонгодог сурах бичгүүдийн агуулга дээр тулгуурлан  их, дээд сургуулийн багш нар, судлаачид, оюутнуудад зориулан бичсэн  Алгоритмчлал ба програмчлал  номын 7 дахь удаагийн  хэвлэл юм. 

  Номын  1-р бүлэгт Компьютерийн бүтэцийн тухай, 2-р бүлэгт Алгоритмын тухай, 3-р бүлэгт Алгоритмчлах үе шатны тухай, 4-р бүлэгт Програмчлалын С хэлний тухай, 5-р бүлэгт Заагчийн тухай, 6-р бүлэгт Өгөгдлийн  төрлүүдийг, 7-р бүлэгт Хэрэглэгчийн функцийн талаар, 8-р бүлэгт Файлын тухай, 9-р бүлэгт График горимын тухай, 10-р бүлэгт  Алгоритм, програм зохиоход өргөн тохиолддог бодлогуудын сонгодог алгоритм, програмын талаар тус тус бичиж  11-р бүлэгт  Бодлогын хураамж болон алгоритм, програмчлалын чиглэлээр өргөн хэрэглэгддэг 300 гаруй үгийн Англи-Орос-Монгол толийг оруулсан болно.

   Энэхүү номыг уншиж судласнаар алгоритм, програм зохиох  суурь мэдлэг, чадвартай болж цаашид програмчлалын чиглэлээр амжилттай суралцаж ажиллах боломж бүрдэх болно.

ISBN 978-99978 -2-232 -1, 326 хуудастай, 2021 онд хэвлэгдсэн.

Үзсэн : 1052

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр