Зорилго: Оюутны эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, судалгааны арга барилд суралцуулах, ахисан түвшинд судалгаа хийх чадвар бүхий боловсон хүчин болон бэлтгэгдэхэд нь туслалцаа үзүүлэх. Хурлын зохион байгуулалт: Оюутны эрдэм шинжилгээний хурлыг “бакалаврын оюутан” болон “магистрант, докторант” гэсэн хоёр түвшинд зохион байгуулна. Хуралд ХШУИС-ийн ЭХИТ-ийн аль ч хөтөлбөрийн оюутнууд оролцох боломжтой. Хэзээ: 2022 оны 4-р сарын 13 өдөр 13:00 цагаас Хаана: МУИС-ийн III-а байрны хурлын танхимд Илтгэл, өгүүлэлд тавих шаардлага: ...
“ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК 2021” эрдэм шинжилгээний хурал 2022 оны 01-р сарын 24-ний өдөр МУИС-ийн Төв номын сангийн байрны 502 тоот өрөөнд болно. Эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтэн, багш оюутнууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Тус эрдэм шинжилгээний хурал нь математик, статистикийн онол, практик, тэдгээрийн оновчлол, хэрэглээний асуудлуудаас гадна уур амьсгал, газарзүй, байгаль экологийн асуудлыг хэлэлцэж, мөн бусад салбарт тулгарч байгаа асуудлуудыг математик арга аргачлалаар үр ашигтай шийдвэрлэх, арга туршлагаа солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Дэлгэрэнгүй ...
ХШУИС-ийн эрдэм шинжилгээний их семинар 2021 оны 5 сарын 28 ны Баасан гараг, 17:00 цагт google meet-р (https://meet.google.com/ntu-qnds-ghi) болно. Илтгэгч: МУИС-ХШУИС-МКУТ-ийн багш, ШУТИС-МХТС-ийн Компьютерийн програм хангамжийн докторант Д.Энхзол. Сэдэв: Бичвэрээс зураг үүсгэх аргаар жиргээний сэтгэгдлийн мэдрэмжийг шинжлэх нь (Sentiment Analysis in Tweet using "Text2Plot" method) Агуулга: Олон нийтийн сүлжээн дэх пост, жиргээ, блог зэрэг цахим агуулга улам бүр нэмэгдэж байна. Иймд нийтлэгчийн үзэл бодол, сэтгэгдлийн ...
Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурал Зорилго: Оюутны эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, судалгааны арга барилд суралцуулах, ахисан түвшинд судалгаа хийх чадвар бүхий боловсон хүчин болон бэлтгэгдэхэд нь туслалцаа үзүүлэх. Хурлын зохион байгуулалт: Оюутны эрдэм шинжилгээний хурлыг “бакалаврын оюутан” болон “магистрант, докторант” гэсэн хоёр түвшинд зохион байгуулна. Хуралд ХШУИС-ийн ЭХИТ-ийн аль ч хөтөлбөрийн оюутнууд оролцох боломжтой. Хурлын тов, хэлбэр Хэзээ: ...