Logo

ICPC 2010

Оюутны программчлалын үндэсний XIII олимпиад


        Манай сургууль 2009 оноос эхлэн Олон улсын оюутны программчлалын Азийн бүсийн олимпиадыг зохион байгуулах хорооны ивээл дор Оюутны программчлалын багийн үндэсний олимпиадыг жил бүр зохион явуулж байна.
         Өмнөх жилүүдийн үндэсний олимпиадаас шалгарсан багууд Азийн бүсийн 34-р олимпиадаас эхлэн бүсийн олимпиадуудад амжилттай оролцон хүрэл болон мөнгөн медаль хүртэж манай улсын их дээд сургуулиудын компьютерийн ухаан, мэдээллийн технологийн чиглэлийн сургалтын түвшин ба монголын оюутан залуучуудын программчлалын мэдлэг, чадварыг олон улсад нээн харуулж байгаа нь үндэсний олимпиадын чухал ач холбогдол юм.
         Бид оюутны программчлалын үндэсний 13-р олимпиадыг 2023 оны 5 дугаар сарын 20-ноос 22-ны өдрүүдэд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль дээр зохион явуулах гэж байна.
      Энэхүү олимпиадыг олон улсын программчлалын тэмцээн(ACM ICPC)–ий дүрмийн дагуу явуулах бөгөөд Дэлхийн ба бүсийн тэмцээний Англи хэл дээрх дүрэм журмыг http://icpc.baylor.edu/ хаягаас, энэ дүрэм журмын гол заалтууд болон олимпиадын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг http://seas.num.edu.mn/ хаягаар болон 7730-7730(3114) (Г.Багаболд 99230862, Д.Гармаа 91173161) утсаар холбогдон авах боломжтой.
        Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллахыг болон танай багийг олимпиадад оролцохыг урьж байна.


Бэлтгэл тэмцээн: 2023 оны 5 дугаар сарын 19-нд 17:00 цагаас МУИС-ийн хичээлийн III-А байрны 215, 222, 227 тоот лабораториудад болно.

Үндсэн тэмцээн: 2023 оны 5 дугаар сарын 20-нд 10:00 цагаас 17:00 цагийн хооронд МУИС-ийн хичээлийн III-А байрны 215, 222, 227 тоот лабораториудад болно.

Оюутны программчлалын үндэсний XIII олимпиадын удирдамжийг файлаар татах

Багш оюутнууд идэвхитэй оролцоно уу.


Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн захиргаа
Оюутны программчлалын үндэсний олимпиадыг зохион байгуулах хороо