Logo

ICPC 2010

Бодлого сонгох ба зөвлөх комиссын ажиллах журам


  1. Ерөнхий зүйл
    1. Комисст ажиллах гишүүд үнэнч шударга, ёс суртахуунтай, тухайн комисст ажиллах хүсэл эрмэлзэлтэй байна.
    2. Комиссын гишүүд бусдыгаа хянах эрхтэй.
    3. Комиссууд сондгой тооны гишүүдтэй байх бөгөөд гишүүд  аливаа асуудлыг сайтар нухацтай ярилцаж олонхийн саналаар шийдвэрлэнэ. Гишүүд ярилцаж зөвлөлдөхдөө бусдынхаа гаргаж байгаа саналыг хүндэтгэн сонсож алдаагүй ажиллахыг эрмэлзэх ёстой.
    4. Нэг зохиогчийн 2-оос олон бодлогыг олимпиадын үндсэн бодлогонд оруулахгүй
  2. Бодлого сонгох комиссын ажиллах журам
    1. Комисс дэвшигдсэн бодлогуудыг нарийн бичгийн даргаас хүлээн авч олимпиадад бодох бодлогын шаардлагыг хангасан бодлогуудыг ялгаж дараа нь тэдгээр бодлогуудаас олимпиадын бодлогуудыг сонгоно.
    2. Шаардлагатай гэж үзвэл бодлогын зохиогчийг бодлого сонгох өрөөнд урин ирүүлж тайлбар авч болно.
    3. Зохиогчийн бодолтыг шүүлтийн PC^2 систем дээр шалгана.
    4. Комисс сонгогдсон бодлогуудыг багийн тоогоор хувилж нарийн бичгийн даргад хүлээлгэж өгнө.
    5. Сонгогдсон бодлогуудын нууцыг тэмцээн дуустал хадгалж бодлогуудын үнэн зөв байдлыг хариуцна.
  3. Зөвлөх  комиссын ажиллах журам
    1. Комиссын гишүүд тэмцээн дуусах хүртэл  комиссын байранд байрлаж багуудаас тавьсан асуултанд хариулна. Тухайн асуултуудад хариулахдаа хяналт тавих хүний хамт тэмцээн явагдаж буй байранд очиж хариултыг өгнө. Хариултыг аль болох товч, тодорхой байдлаар өгнө.
    2. Тэмцээний өрөөнд ажиллах үедээ  гар утас болон холбооны бусад  төхөөрөмжүүдээ унтраасан байна.
    3. Зөвлөх комисс нь тэмцээний урьдчилсан дүнг гаргаж хороонд өргөн барина.
    4. Тэмцээн дууссны дараа бодлогын анализыг хийнэ.

 

Оюутны программчлалын үндэсний XIII олимпиадын удирдамжийг Файлаар татах