Logo

ICPC 2010

Олимпиадын зохион байгуулалтын журам


  1. Энэ олимпиад нь багийн тэмцээн байна.
  2. Сургууль/факультет бүрийн баг нь Хавсралт 6-д ( http://cm.baylor.edu/ ) заасан болзолыг хангасан 3 оюутнаас бүрдэнэ. Багийн 3 гишүүн 1 компьютер дээр ажиллана. Баг нь 1 дасгалжуулагч багштай байна.
  3. Нэг сургуулиас дээд тал нь 2 баг оролцож болно. Өнгөрсөн жилийн 12-р олимпиадад баг нь эхний гурван байранд шалгарсан сургуулиуд нэмэлт 1 багийг оролцуулж болно.
  4. Мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нь өөрийн ажилтнуудын программчлалын мэдлэг чадварыг сорих зорилгоор өөрийн багийг олимпиадад оролцуулж болно. Эдгээр “одтой” багуудын амжилтыг зөвхөн хувийн амжилт гэж үзэх бөгөөд сургуулиудын багийн шалгаруулалтад тооцохгүй.
  5. Олимпиадын үргэлжлэх хамгийн их хугацаа 5 цаг.
  6. Олимпиадыг олон улсын оюутны программчлалын олимпиадын DomJudge системээр шүүнэ.
  7. Эхний гурван байр эзэлсэн багийг алт, мөнгө, хүрэл медаль, МУИС-ийн болон ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит шагналаар шагнана.
  8. Олимпиадтай холбоотой аливаа асуудлыг баг нь дасгалжуулагчаараа дамжуулан Зохион байгуулах комисст тавина.
  9. Үндсэн тэмцээний үеэр бодлоготой холбоотой асуултуудыг тэмцээний эхний 2 цаг 30 минутын дотор л тавьж болно.
  10. Тэмцээний үеэр Интернэтээс мэдээлэл хайх татаж авах, зөөврийн төхөөрөмж ашиглахыг бүрэн хориглоно. Хэрвээ иймэрхүү зөрчил гаргавал тухайн багийг тэмцээнээс чөлөөлөх бөгөөд тухайн багийн харъяалагдах сургуулийн багийг дараа жилийн олимпиадад оролцуулахгүй.
  11. Үндсэн тэмцээний үеэр хэвлэмэл материал ашиглаж болох эсэх, ашиглах тохиолдолд ямар материал байхыг техникийн зөвлөгөөн дээр шийдэнэ.

Оюутны программчлалын үндэсний XIII олимпиадын удирдамжийг Файлаар татах