Logo

ICPC 2010

Оюутны программчлалын үндэсний XIII олимпиадын удирдамж

  1. Олимпиадыг олон улсын оюутны программчлалын (ACM ICPC) олимпиадын дүрмийн дагуу зохион байгуулна. Дэлхийн ба бүсийн тэмцээний дүрмийг http://icpc.global/ хаягаас, Зохион байгуулалтын журам болон бусад мэдээллийг http://seas.num.edu.mn/ хаягаар болон 7730-7730(3114) (Г.Багаболд 99230862, Д.Гармаа 91173161) утсаар холбогдон авч болно.

  2. Олимпиадын үйл ажиллагааг Программчлалын үндэсний олимпиадыг зохион байгуулах комисс удирдан зохион байгуулж эцсийн шийдвэрүүдийг гаргана.

  3. Зохион байгуулах комисс нь сургуулиудын саналыг үндэслэн бодлого сонгох ба зөвлөх комиссын бүрэлдэхүүнийг томилно.
  4. Оролцогч сургууль болон хөгжүүлэгчдийн өөрийн багийн мэдүүлгийг 5-р сарын 17-ний дотор цахимаар (Баг бүртгүүлэх , Одтой баг бүртгүүлэх ) бүртгүүлнэ.
  5. Бүртгэлийн хугацаанаас хоцорсон багийг олимпиадад оролцуулахгүй.
  6. Олимпиадад оролцох баг бүр 50.000 төгрөгийн хураамж төлнө. Хураамжийг бэлнээр төлж эсвэл дансаар шилжүүлж болно.
    Дансны дугаар:
             Голомт банк: 8115006179,
             Хаан банк: 5041339528,
    Хүлээн авагч: МУИС, Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль.
    Гүйлгээний утга: Сургуулийн нэр, багийн нэр, Программчлалын үндэсний олимпиадын хураамж
  7. Оролцох багууд 2-3 минутын видео танилцуулга хийж комиссын tsetsegjargal@seas.num.edu.mn цахим хаяг руу илгээнэ.
  8. Техникийн зөвлөгөөн 5-р сарын 08-ны өдрийн 17:00 цагт МУИС-ийн хичээлийн III-A байрны 217 тоот өрөөнд болно.
  9. 5-р сарын 19-ний өдрийн 17 цагаас Бэлтгэл тэмцээнийг МУИС-ийн хичээлийн III-A байрны 215, 222, 227 тоот өрөөнд явуулна.
  10. Тэмцээний нээлт 5-р сарын 20-ны өдрийн 10 цагаас МУИС-ийн хичээлийн I байрны 320 тоот танхимд болно. Үндсэн тэмцээн 5-р сарын 20-ны өдрийн 12:00 - 17:00 цагийн хооронд 5 цагийн хугацаанд Хичээлийн III-A байрны 215, 222, 227 тоот лабораториудад явагдана.
  11. Тэмцээний дараа бодлогын шинжилгээ, ярилцлага.
  12. Олимпиадын дүнгийн хурал 5-р сарын 22-ний өдрийн 16:00 цагаас МУИС-ийн хичээлийн 1-р байрны 320 тоот танхимд болно.

Оюутны программчлалын үндэсний XIII олимпиадын удирдамжийг файлаар татах

Олимпиадын программчлах орчны мэдээлэлтэй танилцах.

Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн захиргаа
Оюутны программчлалын үндэсний олимпиадыг зохион байгуулах хороо