Мэдээллийн систем /E06130301/
2015.06.25

Хөтөлбөрийн эрэлт, хэрэгцээ
Мэдээллийн системийн мэргэжилтэн нь байгууллагын бизнесийн үйл ажиллагаанд нийцсэн, түүний хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах мэдээллийн технологийн шийдлийг тодорхойлон хөгжүүлэх, хэрэгжүүлэх замаар үйл ажиллагааг үр дүнтэй, ашигтай эрхлэхэд тусалдаг. Энэхүү хөтөлбөрөөр төгсөгчид дотоод болон гадаадын хөдөлмөрийн зах зээлд ихээхэн эрэлттэй байдаг. АНУ-ын Хөдөлмөрийн департаментаас гаргасан мэдээгээр 2012-2022 онд энэ чиглэлийн мэргэжилтнүүдийн ажлын байр 15 хувиар өсөх тооцоо гарсан нь бусад бүх мэргэжлийн дундаж үзүүлэлтээс дээгүүр байна.

Сүүлийн жилүүдэд манай улсад төр, хувийн хэвшлийн бүхий л байгууллага, бизнесийн үйл ажиллагааны хэвийн болоод найдвартай, үр бүтээмжтэй, үр ашигтай байдлыг хангах замаар дэмжих, автоматжуулах, их хэмжээний өгөгдлийг хадгалах ба боловсруулах, бүх шатны удирдлагыг шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллээр цаг тухайд хангах, мэдээлэл боловсруулалтыг боловсронгуй болгоход мэдээллийн системийг зайлшгүй хэрэгсэл болгон ашиглах, төрөөс гааль, улсын бүртгэл, нийгмийн даатгал, эрүүл мэнд зэрэг үндэсний хэмжээний мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх, шинэчлэх, улам боловсронгуй болгоход ихээхэн анхаарч байна. Иймд мэдээллийн системийн инженер нь мэдээллийн технологийн салбарт төдийгүй, татвар, даатгал, нийгмийн хамгаалал, банк санхүү, боловсрол, эрчим хүч, уул уурхай зэрэг нийгэм эдийн засгийн бүхий л салбарт ихээхэн хэрэгцээтэй байж, хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт хэрэгцээ цаашид  улам өсөх хандлагатай байна.

Ажлын байрны хэрэгцээ

Төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагад мэдээллийн системийн инженер, системийн шинжээч, бизнесийн шинжээч, системийн зохиомжлогч (дизайнер), өгөгдлийн сангийн зохиомжлогч, мэдээллийн системийн төслийн удирдагчаар ажиллагсад, их дээд сургуулийн багш нар мэдээллийн системийн магистрийн хөтөлбөрт суралцдаг. Уг хөтөлбөрөөр төгсөгч мэдээллийн систем, мэдээллийн системийн удирдлагаас гадна бусад чиглэлээр ажиллах боломжтой. Тухайлбал:

  • Мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээ

  • Системийн интеграцчлал

  • Том хэмжээний төсөл, нөөцийн удирдлага

  • Төслийн удирдлага

  • Өгөгдлийн удирдлага

  • Сүлжээ, харилцаа холбоо, дэд бүтэц

  • Хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээ

  • Программ хангамжийн хөгжүүлэлт.

Үндэсний Статистикийн хорооноос зохион байгуулсан тооллогын дүнгээр МХХТ-ийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын тоо 1713 байна. Мэдээллийн системийн хөтөлбөрөөр төгсөгч нь зөвхөн МХХТ-ийн ААН, байгууллагад төдийгүй бусад бүх салбарын ААН, байгууллагын мэдээллийн системийн хөгжүүлэлт, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах тул хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны эрэлт хэрэгцээ харьцангуй өндөр байдаг.
Мэдээллийн системийн хөтөлбөрийн төгсөгч мэдээллийн технологийн компаниуд, бусад чиглэлийн үндэсний томоохон компаниуд, нийгмийн даатгал, гааль, татвар, улсын бүртгэл зэрэг төрийн бүхий л үйлчилгээний мэдээллийн системийн хөгжүүлэлт, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Хөдөлмөрийн судалгааны институтээс 2013 онд гаргасан “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”-наас үзэхэд мэдээлэл, холбооны салбарын ажиллаж буи төгсөгчдөөс ажлын баирны ажил үүргиин шаардлага нь эзэмшсэн мэргэжилтэй нь ниицдэг гэж хариулсан төгсөгчдиин хэмжээ улсын хэмжээнд харьцангуй өндөр буюу 74.1 хувь байна

Сургалтын төлөвлөгөө харах

Үзсэн : 3828

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр