Биоинформатик /E06180101/
2015.06.25

Хөтөлбөрийн хэрэгцээ шаардлага

Сүүлийн үед геномын дараалал тогтоогч, микро аррай, масс спектрометер, Цөмийн соронзон резонансын арга, рентген туяаны диффракцын аргийн орчин үеийн технологийг биологит хэрэглэснээр асар их хэмжээний өгөгдөл бий болсон учраас боловсруулалт, судалгаа хийхэд компьютерын шинжлэх ухааны ололт амжилтыг хэрэглэх зайлшгүй шаардлагатай боллоо. Нөгөө талаас компьютерийн шинжлэх ухаан, интернетийн технологий асар хурдтай хөгжиж байна. Биоинформатикийн салбар нь энэхүү асар хурдтай хөгжиж байгаа Биологи, Компьютерийн ухаан гэсэн 2 шинжлэх ухааны огтлолцол дээр бий болсон бөгөөд монгол улсад ч хэрэгцээ шаардлага бий болж байна. Биоинформатик нь биологийн мэдээллийг боловсруулах, ангилах, өгөгдлийн сан бий болгох, програм хэрэгсэлийг хөгжүүлэх, судалгаа хийж шинэ мэдлэг бий болгох, хүний сайн сайхны төлөө энэ шинэ мэдлэгийг ашиглах зорилготой шинжлэх ухаан юм.

Ажлын байрны хэрэгцээ

Монгол орны эндемик болон уламжлалт эмнэлэгт хэрэглэгддэг мөөг, ургамал, амьтан, бичил биетний гене, геном, уургийн бүтэц үүргийн судалгаа хийгдэж байгаа боловч бүртгэх, өгөгдлийн нэгдсэн сан үүсгэх, оновчтой бөгөөд хэрэглэхэд хялбар хэлбэрээр хадгалах зэрэг чадвар эзэмшсэн мэргэжилтнүүд хэрэгтэй болж байгаагаас гадна, биоинформатикийн хичээл заах багш нарын хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Энэ нь сүүлийн үед хувийн болон улсын их, дээд сургуулиудад биоинформатикийн хичээлийг заалгах болсноор баталгаажна.

Суралцагчдад тавигдах шаардлага

Элсэгч нь мэдээллийн технологи, биологийн салбаруудын аль нэг чиглэлээр бакалаврын боловсрол эсвэл түүнтэй дүйцүүлэх боловсролтой, бакалаврын түвшний суралцагчдын эзэмшвэл зохих мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байна. Өөр мэргэжлээр бакалаврын зэрэгтэй хүмүүс бэлтгэл магистрын хөтөлбөрийг судалснаар элсэж болно.

 

Сургалтын төлөвлөгөө харах

Үзсэн : 5928

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр