Мэдээллийн систем /D061303/
2015.06.25

Мэргэжлийн тодорхойлолт

Мэдээллийн систем (МС)-ийн мэргэжилтэн нь мэдээллийн технологийн шийдлийг бизнесийн процесстой нэгтгэн бизнесийн болон бусад байгууллагын мэдээллийн хэрэгцээг хангах, тэдгээр байгууллагыг зорилгодоо үр дүнтэй, ашигтай замаар хүрэхэд тусладаг. Энэ мэргэжил нь мэдээллийн технологийг авч үзэхдээ мэдээллийг чухалчлах ба технологийг мэдээлэл үүсгэх, боловсруулах, түгээх хэрэгсэл гэж харна. Энэ салбарын мэргэжилтнүүд нь байгууллага зорилгоо тодорхойлох болон биелүүлэхэд нь туслах компьютерийн системийн гаргаж өгч чадах мэдээлэл мөн байгууллага мэдээллийн технологийг ашиглан сайжруулж эсвэл хэрэгжүүлж чадах процессийг голлон авч үздэг. Тэд байгууллагын техникийн болон зохион байгуулалтын хүчин зүйлийг хоёуланг нь ойлгож, мэдээлэл болон технологид суурилсан бизнесын процесс нь өрсөлдөх чадвараар хэрхэн хангаж болохыг тодорхойлоход байгууллагад туслах ёстой.

МС-ийн мэргэжилтнүүд нь байгууллагын МС-ийн шаардлагыг тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэдгээрийн тодорхойлолт, зохиомж болон хэрэгжүүлэлтэд идэвхитэй оролцдог. Ийм мэргэжилтнүүд нь байгууллагын зарчим болон дадлын талаар сайн ойлголттой байхыг шаарддаг ба иймд тэд байгууллагын техникийн болон удирдлагын багийн хооронд хамтын ажиллагааг нь дэмжсэн сайн гүүр болно. Үр дүнд нь байгууллагын үйл ажиллагааг дэмжихэд шаардагдах мэдээлэл ба системээр хангаж, багууд хамтдаа зохицолтойгоор ажиллах боломж олгоно. Мэдээллийн системийн мэргэжилтнүүд байгууллагын технологит суурилсан харилцааны болон хамтын ажиллагааны системийг зохиомжлоход оролцдог.

Мэргэжилтний зориулалт, ажлын байр

Төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагад мэдээллийн системийн инженер, системийн шинжээч, бизнесийн шинжээч, системийн зохиомжлогч (дизайнер), өгөгдлийн сангийн зохиомжлогч, мэдээллийн системийн төслийн удирдагч, их дээд сургуульд багш

    Мэдээллийн системийн хөтөлбөрийн төгсөгчид нь мэдээллийн технологийн компаниуд, бусад чиглэлээрх үндэсний томоохон компаниуд,нийгмийн даатгал, гааль, татвар, улсын бүртгэл зэрэг төрийн бүхий л үйлчилгээний мэдээллийн системийн хөгжүүлэлт, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Эдгээр болон бусад байгууллагуудаас төгсөх ангийн оюутнуудад ажлын байрны танилцуулга хийх, төгсөх ангийн оюутнуудын болон төгсөгчдийн судалгаа авах, үйлдвэрлэлийн дадлага ба төгсөлтийн ажлыг удирдах, төгсөлтийн ажилд шүүмж өгөх зэргээр боловсон хүчний нөөцөө бүрдүүлэх, сайжруулах үүднээс хамтран ажилладаг.

Суралцагчдад тавих шаардлага

Тухайн хөтөлбөрт элсэгчдэд тавигдах ерөнхий шаардлага нь ЭЕШ-ийн математикийн оноо, сэтгэн бодох чадвар байдаг.

Мэргэжилтэнд тавигдах нийтлэг шаардлага

•    нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн шинжлэх ухааны суурь мэдлэг

•    хэрэглээний ба мэргэжлийн  гадаад хэлний мэдлэг

•    эрүүл аж төрөх ёсны мэдлэг

•    багаар хоршин ажиллах чадвар, харилцааны соёл

•    өөрийгөө дүгнэх, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцаж хөгжих чадвар  

Нийтлэг шаардлагуудыг сургалтын төлөвлөгөөний ерөнхий суурь хичээлүүдийн агуулгаар голлон хангана.

Мэргэжилтэнд тавигдах мэргэжлийн шаардлага

Мэдээллийн системийн инженер, мэргэжилтэн нь байгууллага, бизнесийн үйл ажиллагаа болон дахин инженерчлэлд үндэслэн түүнийг дэмжих мэдээллийн системийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, шинжлэн судлах, системийг зохиомжлох, системийн хөгжүүлэлт, хэрэгжүүлэлтэд оролцох, цаашилбал мэдээллийн системийн ашиглалт, сайжруулалтыг хариуцан ажиллах үүрэг хүлээдэг.  Иймд тавигдсан асуудал, нөхцөл байдлын тал бүрээс шинжлэн судалж тэдгээрийг шийдвэрлэх оновтой арга замыг тодорхойлох мэдлэг ур чадвартай байх төдийгүй багийн болон хамтын зарчмаар ажиллах чадвартай байна.

Мэргэжлийн шаардлагыг   эзэмшвэл   зохих   мэдлэг, чадвар гэж ангилан дараах байдлаар  тодорхойлж тэдгээр мэдлэг, чадварыг сургалтын төлөвлөгөөний мэргэжлийн заавал үзэх ба мэргэшүүлэх хичээлүүдээр олгож байна.

Хөтөлбөр 2010 2012 2013 2015 Уялдаа холбоо 2021 Уялдаа холбоо 2016
Мэдээллийн систем хөтөлбөр харах хөтөлбөр харах хөтөлбөр харах хөтөлбөр харах Шинэ мод харах  Хуучин мод харах

 

Үзсэн : 15317

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр