Мэдээллийн технологи /D061304/ -ОЛОН УЛСАД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ХӨТӨЛБӨР
2015.06.25

Хөтөлбөрийн тодорхойлолт

Мэдээллийн технологи (MT) гэдэг нэр нь хоёр утгатай. Хамгийн өргөн утгаараа, МТ гэдэг нь компьютинг (тооцоололын арга болон тооцооллын техник)-ийг бий болгох, хөгжүүлэх гэсэн бүх утгыг агуулна. Эрдэм соёлын газарт энэ нь бизнес, засгийн газар, эрүүл мэнд, сургууль болон бусад төрлийн байгууллагын компьютерийн технологийн хэрэгцээг хангасан оюутныг бэлдэх хөтөлбөр юм. Зарим улсад ийм хөтөлбөрт өөр нэр хэрэглэсэн нь байдаг.

Мэдээллийн систем нь мэдээллийн технологийн мэдээллийн асуудлуудад голлон анхаардаг бол МТ нь түүнийг гүйцээж байдаг. Энэ нь дамжигдах мэдээллээс илүү технологийг өөрийг нь илүү онцолдог. МТ нь бизнес болон бусад байгууллагын өдөр тутмын практик хэрэгцээг хангах шинэ гарч ирж буй хурдацтай хөгжиж буй салбар юм. Өнөөдөр бүх байгууллага мэдээллийн технологийн хараат болсон байна. Тэдэнд зөв ажилладаг, аюулгүй, шинэчлэгддэг, засварлагддаг, илүү тохирохоор нь сольж болдог, байгууллагад тохирсон систем шаардлагатай. Байгууллагын ажилчдад бас компьютерийн систем тэдгээрийн програм хангамжийг ойлгодог, тэдний компьютертэй холбоотой асуудлыг шийдэхэд туслах, дэмжлэг үзүүлэх МТ-ийн мэргэжилтэн шаардлагатай байдаг. Мэдээллийн технологийн хөтөлбөрөөр төгсөгчид эдгээр хэрэгцээг хангана.

Бусад компьютинг-ийн салбарын хөтөлбөрүүд нь энэхүү маш бодит шаардлагыг хэрэгжүүлэх чадвартай төгсөгчдийг бэлддэггүй учир МТ-ийн зэрэг олгох хөтөлбөр гарч ирсэн.  

МТ-ийн хөтөлбөр нь байгууллагын МТ-ийн дэд бүтэц болон түүнийг хэрэглэдэг хүмүүсийн асуудлыг анхаардаг практик болон мэдлэгийг зөв хослуулан эзэмшсэн төгсөгч бэлтгэхийн тулд байна. МТ мэргэжилтэн нь байгууллагад тохирох техник болон програм хангамжийг сонгох, тэдгээр бүтээгдэхүүнийг байгууллагын хэрэгцээ болон дэд бүтцэд тохируулан нийлүүлж, суурилуулах, өөрчлөх болон байгууллагын компьютер хэрэглэгчдийн хэрэглээний програмд үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээдэг.

Эдгээр үүргээс сүлжээний суурилуулалт, сүлжээний удирдлага болон аюулгүй байдал, вэб хуудасны зохиомж, малтимедиа нөөцийн хөгжүүлэлт, холбооны хэрэгслүүдийн суурилуулалт, цахим захидлын системийн хяналт, байгууллагын технологит үйлчилгээ үзүүлэх, шинэчлэх, солих технологийн мөчлөгийн удирдлага болон төлөвлөлт гэх мэтийг дурьдаж болно.

Мэргэжилтний зориулалт, ажлын байр

Энэхүү хөтөлбөрөөр төгсөгчид нь эрэлт хэрэгцээ нь дотоод болон гадаадад ихтэй байна. Дотоодод бол МТ төгсөгчдийн мэргэжлээрээ ажиллаж байга хувь нь МУИС-ий хэмжээнд Эдийн засгийн сургуулийн (92.1) дараа 88,2 хувиар 2-т жагсаж байна. Мөн хөдөлмөрийн зах зээл дээр Банк санхүү, Уул уурхай, Үйлдвэр, Мэдээлэл технологи зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн компанид Хими, Геологи, Газар зүй, Эдийн засаг, Мэдээлэл технологи, Байгаль хамгаалал, Биотехнологи, Хэл шинжлэл салбарын мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэх хандлагатай байна.

Энэхүү хөтөлбөрийн төгсөгчид нь MCS, ITzone, InterActive гэх мэт үндэсний томоохон компаниуд болон төрийн бүх л байгууллагуудад мэргэжлийн чиглэлээр улмаар удирдах албан тушаал хашиж байна. Мөн эдгээр байгууллагуудаас төгсөгчдөөс боловсон хүчний нөөцөө бүрдүүлэх, сайжруулах зорилгоор хүсэлт гаргаж, зарим тохиолдолд анги дипломын хамгаалалтад ирж сууж ажил олгогч, хөдөлмөрийн зах зээл, хэрэгцээ талаас саналаа илэрхийлдэг.

Суралцагчдад тавих шаардлага

Тухайн хөтөлбөрт элсэгчдэд тавигдах ерөнхий шаардлага нь ЭЕШ-ийн математик хичээлийн оноо, сэтгэн бодох чадвар байдаг.

МТ хөтөлбөр нь байгууллагын МТ-ийн дэд бүтэц болон түүнийг хэрэглэдэг хүмүүсийн асуудлыг анхаардаг практик болон мэдлэгийн зөв хослуулан эзэмшсэн төгсөгч бэлтгэдэг. МТ мэргэжилтэн нь байгууллагад тохирох техник болон програм хангамжийг сонгох, тэдгээр бүтээгдэхүүнийг байгууллагын хэрэгцээ болон дэд бүтцэд тохируулан нийлүүлж, суурилуулах, өөрчлөх болон байгууллагын компьютер хэрэглэгчдийн хэрэглээний програмд үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээдэг.  Эдгээр үүргээс дурдвал: сүлжээний суурилуулалт, сүлжээний удирдлага болон аюулгүй байдал, вэб хуудасны зохиомж, малтимедиа нөөцийн хөгжүүлэлт, холбооны хэрэгслүүдийн суурилуулалт, цахим захидлын системийн хяналт, байгууллагын технологит үйлчилгээ үзүүлэх, шинэчлэх, солих технологийн мөчлөгийн удирдлага болон төлөвлөлт гм байна.

 

Хөтөлбөр 2010 2012 2015 Уялдаа холбоо Уялдаа мод
Мэдээллийн технологи хөтөлбөр харах хөтөлбөр харах хөтөлбөр харах Шинэ мод харах  Хуучин мод харах
Үзсэн : 13972

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр