Мультимедиа технологи хөтөлбөр
2022.10.26

Хөтөлбөрийн зорилго

Компьютер болон бусад бүхий л дижитал төхөөрөмжүүдтэй харьцахад ашиглагддаг дуу, дүрс, хөдөлгөөнийг дүрслэх, үүсгэх; хүртэхүйн бүхий л оролцоог хамруулах; хүн төхөөрөмжийн хоорондын хэрэглээг хялбаршуулахад чиглэсэн технологиудыг эзэмшсэн чадварлаг мэргэжилтэн бэлтгэх

 

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Эрэлт хэрэгцээ өндөр Мультимедиа технологичид виртуал реалити, аугментэд реалити технологиудын тусламжтай мета орчлонг бүтээлцэнэ. Технологийн акулууд гэгддэг Microsoft, Apple, Amazmon, Google, Facebook (META) бүгд л өөр өөрсдийн мета ертөнцийн платформын судалгаа хөгжүүлэлтийг эрчимтэй явуулж байна.

 

Хөрвөх чадвар сайн Алгоритм, програмчлалын суурь мэдлэгтэй, математик тооцоолол, компьютер график, хиймэл оюун ухаан, дүрс боловсруулалтын арга технологиудыг ашиглан бүхий л медиа өгөгдлийг шинжлэх, засварлах, оновчлох, шинэ санаа, ухаалаг шийдлүүдийг хэрэгжүүлэгч нь мультимедиа технологич байна.

 

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

 

Мэдлэг

  • Мультимедиа талбарын талаар нарийн мэдлэг, ойлголтыг олж авна. Ингэснээр суралцагчид нь цогц мультимедиа бүтээгдэхүүний бүхий л бүрэлдэхүүн хэсгийг бүтээж чадахуйц болно.
  • Мультимедиа технологи, дизайн, программчлал, вэб, түгээлт, зураг, видео, дуу бичлэгийн талаар суурь мэдлэгтэй болно. Энэ нь дээрх чиглэлээр ажиллах болон цаашид ахисан түвшинд судалгаа шинжилгээ хийх суурь болно.
  • Сүүлийн үеийн медиа технологийн чиг хандлагын талаар судална.
  • График дизайн, дүрс боловсруулалт, хэл яриа боловсруулалтын үндсэн арга техникүүдийг мэдэж авна.
  • Мультимедиа салбар дахь судалгааны сорилтууд, тэдгээрийг шийдэх арга барилд суралцана.
  • Олж авсан мэдлэг, туршлагаа цаашид хэрхэн бие даан гүнзгийрүүлэн судлах мэдлэгийг эзэмшинэ.

Ур чадвар

Төгсөгч нь онолоор олж авсан мэдлэгээ дараах зүйлсийг гүйцэтгэхэд ашиглах чадвар эзэмшинэ. Үүнд:

  • Мультимедиагийн хүрээнд тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийх, тодорхойлох, шийдэл гаргах, үнэлэх, сонгох, тайлагнах
  • Төгсөгчид техникийн болон агуулгын хувьд өндөр чанартай интерактив, функциональ мультимедиа бүтээгдэхүүн бүтээхэд шаардлагатай ур чадвартай болно.
  • 2 ба 3 хэмжээст графикийг программчлах, мультимедиа контент үүсгэх чадвартай болно.
  • Объект хандалгат программчлал болон зарим алгоритм, өгөгдлийн бүтцийн талаар сайн ойлголттой болно.
  • Өгөгдлийн сангийн загварчлал болон программчлал хийх, өгөгдлийн шинжилгээ болон дүрслэл хийх чадвартай болно.
  • Дуу болон видеог засах, бүтээх чадвартай болно.
  • Интерактив дизайнтай интернэтийн үйлчилгээ, вэб программуудыг хөгжүүлэх ур чадвартай болно.
  • Сүүлийн үеийн медиа технологийн чиг хандлагын талаар судалж, AR/VR зэрэгт суурилсан үйлчилгээ, бүтээлүүдийг хэрэглээнд нэвтрүүлэх чадвартай болно.

 

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Төгсөгч нь төр, хувийн хэвшил, олон нийтийн бүхий л байгууллагын бизнесийн үйл ажиллагаанд нийцсэн, түүний үр ашигтай үйл ажиллагааг мультимедиа технологийн шийдлийг тодорхойлон хэрэгжүүлэх, медиа өгөгдлийг шинэ технологийн тусламжтайгаар боловсруулан зохиомжилж, дуу дүрсний өндөр чанартай виртуал болон виртуал бус, бодит байдлыг хослуулсан олон төрлийн бүтээл гаргах, хэрэглээнд нэвтрүүлэх үйл ажиллагаанд бэлтгэгдсэн байна.

 

  • Соёлын өвийн бүртгэн баримтжуулалт
  • Уул уурхайн симуляци
  • Хүрээлэн буй орчны симуляци
  • Кино урлаг, ТВ-ийн реклам сурталчилгаа
  • Сургалтын контент хөгжүүлэлт
  • Анагаах ухааны эмчилгээ оношилгоо
  • Царай танилт, дүрс боловсруулалт
  • Үйлдвэрийн инженерчлэл
  • Гурван хэмжээст загварчлал болон гурван хэмжээст хэвлэл
  • Зах зээлд шинээр нэвтэрч буй олон бүтээгдэхүүн үйлчилгээ

гэх мэт олон салбарт хөрвөн ажиллах боломжтой.

Хөтөлбөр  2022 он Уялдаа холбоо
Мультимедиа технологи хөтөлбөр харах  мод харах

 

Үзсэн : 667

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр