МКУТ-ийн хурлын тэмдэглэл №12
2017.04.06

Хурлын тэмдэглэл №12

2017.04.06

Хурлаар хэлэлцэх асуудал

  1. Багш М.Золжаргалын ахлах багшийн зэрэглэлд ажиллах хүсэлт
  2. Дэд профессор Н.Мөнхцэцэгийн дотоодын төслийн санал
  3. Бакалаврын судалгааны ажлын II явцын үзлэгийн ажлын хэсэг томилох (Нийт 83 оюутан)
  4. Эрдэм шинжилгээний семинар
    Илтгэгч "Xi'an Jiaotong-Liverpool их сургуулийн дэд профессор, доктор Санхёг Ли
    Сэдэв: "Өгөгдлийн холбоо ба комплекс системийн анализ"
  5. Оюутны ЭШХ зохион байгуулах ажлын явц
  6. Ирэх хичээлийн жилийн хичээл хуваарилалттай холбоотой асуудлууд
  7. Бусад

Хурлаас гарсан шийдвэр

  1. Багш М.Золжаргалын ахлах багшийн зэрэглэлд ажиллах хүсэлтийг хэлэлцэж, хамт олны зүгээр 100% дэмжиж, захиргаанд уламжлахаар боллоо.
  2. Дэд профессор Н.Мөнхцэцэгийн дотоодын төслийн саналыг дэмжиж, төслийн бичиг баримтын хамт захиргаанд уламжлахыг дэмжлээ.
  3. Бакалаврын судалгааны ажлын II явцын үзлэгийн тухай хэлэлцэж, Компьютер графикийн дизайн ангийн хамгаалалтад Х.Оюундолгор, П.Гантуяа, Р.Жавхлан нар ажиллах, бусад мэргэжлийн ангид багш нарын саналыг үндэслэн ажлын хэсгийг томилохоор боллоо.
  4. Багш нар 2016-2017 оны хичээлийн жилийн тайлангаа загварын дагуу бичиж эхлэх, Б цагийн гүйцэтгэлээ research.num.edu.mn системд бүртгүүлэх.
Үзсэн : 420

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр