Одоогоос 5 жилийн өмнө МУИС-ийн МКС Дэлхийн оюутны програмчлалын олимпиадын Ази тивийн захирлуудын зөвлөлөөс Эх орондоо оюутны програмчлалын үндэсний багийн олимпиадыг зохион байгуулах эрхийг авч оюутны програмчлалын олимпиадуудыг эх орондоо 5 удаа амжилттай зохион явуулсан билээ. Үндэсний олимпиад нь нэг сургуулийн 3 оюутны бүрэлдэхүүнтэй баг 1 компьютер дээр 5 цагийн хугацаанд 10 бодлогыг бодож аль болох бага хугацаанд олон бодлого бодохоор ухаан бодол, хурд хүчээ зорьдог онцлогтой олимпиад юм. Манай улсын эхний 3 олимпиадад тэргүүлсэн болон дэд байранд шалгарсан МУИС-ийн багууд, Ази тивийн 34, 35, 38-р олимпиадуудаас хүрэл медаль, 36-р олимпиадаас мөнгөн медаль хүртэж эх орныхоо их дээд сургуулиудын оюутнуудын програмчлалын ур чадварыг дэлхий дахинд харуулж сайхан амжилтуудыг үзүүлсэн билээ.
Энэ удаагийн 6-р олимпиад 2014 оны 4-р сарын 11-ээсс 4-р сарын 14-д явагдаж Програмчлалын үндэсний олимпиадыг зохион байгуулах хорооноос олимпиадын удирдамж дүрмийг боловсруулах, олимпиадыг сурталчлах, багуудыг бүртгэж мандат олгох, техникийн зөвлөгөөн хийх, сургалт бэлтгэл тэмцээнийг зохион байгуулах ажлуудыг хийв. Төгсгөлийн тэмцээн 4-р сарын 12-нд боллоо. Төгсгөлийн тэмцээнд компьютерийн ухаан програмчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг МУИС-ийн ХШУИС , Улаанбаатар , ШУТИС-ийн КТМС, Мэдээлэл Холбоо технологийн сургууль,Математикийн сургууль , МУБИС-ийн Компьютер Мэдээллийн технологийн сургууль, ХААИС-ийн Байгалийн ухааны сургуль, Хүмүүлэгийн ухааны их сургуулийн Мэдээлэл Харилцааны Менежментийн Сургууль, Хүрээ дээд сургууль, Улаанбаатар дээд сургууль, Мандах бүртгэл дээд сургууль , Ховд Их Сургууль гэсэн 13 сургуулийн 22 баг оролцож 4 цагийн хугацаанд 7 бодлого бодож ур ухааны хүчээ сорилоо.
Энэ олимпиадад багууд дараах амжилтыг үзүүллээ.
№ |
Сургууль ба багийн нэр |
Багийн гишүүд |
Бодолтыг шүүх системд хандсан нийт тоо |
Зөв бодсон бодлогын тоо |
Зөв Бодолтонд зарцуулсан хугацаа |
1 |
МУИС,ХШУИС, Erdenes-Mongol |
У. Наранбаяр Д.Сүрэнбаяр П. Бямбадорж |
27 |
5 |
631 |
2 |
МУИС, ХШУИС, Last-SIT |
Л.Баярхүү Б.Говьхүү Ч.Очиргарьд |
11 |
4 |
168 |
3 |
МУИС,ХШУИС, |
Б.Бат-Од А.Анхбаяр О.Алтаншагай |
10 |
4 |
393 |
Эдгээр үзүүлэлтүүдийг үндэслэн олимпиадыг зохион байгуулах хорооноос гаргасан шийдвэрийг танилцуулъя.
1. 5 бодлогыг 631 минутын хугацаанд зөв бодсон МУИС-ийн ХШУИС-ийн Г.Гантулга дасгалжуулагч багштай Д.Сүрэнбаяр , У.Наранбаяр, П.Бямбадорж нарын бүрэлдэхүүнтэй Erdenes-Mongol багийг 1-р байранд шалгаруулан алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж Ази тивийн 39-р олимпиадад оролцох эрх олгож байна.