МКУТ-ийн хурлын тэмдэглэл №10
2017.03.17

Хурлын тэмдэглэл №10

2017.03.17

Хурлаар хэлэлцэх асуудал

  1. Улсын програмчлалын олимпиад зохион байгуулах ажлын явцыг Д.Гармаа багш танилцуулна. Зохион байгуулалтын ажилтай холбоотой ажлын хувиарлалт хийх
  2. Програм хангамжийн хөтөлбөрийн ойн арга хэмжээний ажлын явцыг С.Уянга багш танилцуулна. Зохион байгуулалтын ажилтай холбоотой ажлын хувиарлалт хийх
  3. Тэнхимийн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах ажлыг хариуцах ажлын хэсэг томилох
  4. Дипломын ажлын явцыг шалгах, дүгнэх, дипломыг хадгалах, архивлахтай холбоотой асуудлууд
  5. МУИС, ХШУИС - ийн суурийн хичээлүүдийн нэгдсэн шалгалтын талаар
  6. Докторант багш нар докторын сургалтанд хамрагдсан сертификатуудаа авчирах ( хичээл дүүргэсэн сертификат)
  7. Р.Жавхлан багш хийсэн module handbook ийн танилцуулга
  8. Шинэ лаборантын тухай 

Хурлаас гарсан шийдвэр

  1. МУИС-д компьютерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ой нэрэмжит 27 дахь Улсын бүсийн олимпиад 4 сарын 15-ны хагассайн өдөр зохион байгуулна. Зохион байгуулах комиссийн даргаар Н.Оюун-Эрдэнэ, орлогч даргаар Д.Гармаа, нарийн бичгээр Б.Доржнамжирмаа, гишүүд УБДС-ийн тэнхимийн эрхлэгч Ю.Намсрай, МУБИС-ийн Д.Цэдэвсүрэн, ШУТИС, МТС-ийн тэнхимийн эрхлэгч А.Хүдэр, манай тэнхимээс С.Оюунсүрэн, Ш.Бат-Өлзий, Б.Энхтуул, Ц.Энхтуяа, Б.Доржнамжирмаа, Б.Магсаржав, Г.Гантулга, Д.Энхлхам нар зохион байгуулна.
  2. Програм хангамжийн салбар үүсэж хөгжсөний 25 жилийн ойн нэрэмжит болгож зохион байгуулах 9-р олимпиадыг 5 сарын 22-ны өдрийн хагассайн өдөр болно. Зохион байгуулах комиссийн даргаар Д.Гармаа, орлогч даргаар Н.Оюун-Эрдэнэ, нарийн бичгээр Э.Авирмэд, гишүүд УБДС-ийн тэнхимийн эрхлэгч Ю.Намсрай, ШУА-ийн Б.Нэргүй, манай тэнхимээс С.Оюунсүрэн, Б.Энхтуул, Ц.Энхтуяа, Б.Доржнамжирмаа, Б.Магсаржав, Г.Гантулга, Д.Энхлхам нарийг одоогоор томилон ажиллуулахаар болов.
  3. Ховд аймгийн Дарви суманд болох олимпиадыг өргөжүүлээд Ховд аймагт болох олимпиадыг Ж.Пүрэв багшийн нэрэмжит болгох саналыг боловсруулж БСШУЯ-д өгсөн. Ховдруу 2-3 багш нар яваад мэдээлэл зүйн багш нарт нь сургалт хийгээд, очсон хүмүүс нь сургууль, тэнхимээ баруун бүсэд сурталчилах ажлыг зохион байгуулахаар боллоо.
  4. Компьютерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жил, програм хангамжийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 25 жилийн ой ажлын комиссын дарга нь Д.Гармаа багш, нарийн бичгээр нь Н.Мөнхцэцэг багш ажиллана.
  5. Ойн арга хэмжээнд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. 4-дүгээр сараас олны танил хүмүүсийг оруулаад “Би програм хангамжийн төгсөгч” ярилцлага явагдаж эхлэхээр Б.Энхтуул багш хариуцаж ажиллаж байна.
  6. Багш оюутны уулзалтыг Ш.Бат-Өлзий, Д.Энхлхам нар хариуцан ажиллана.
  7. Компьютерийн ухааны салбар үүсэж хөгжсөний 50 жилийн ойн товхимол гаргах ажлыг Д.Гармаа, Ю.Намсрай багш нар хариуцаад ажиллана. Залуу багш нар ажилд туслаж, хамтарч ажиллахаар болов. С.Шаарийбуу багш зураг, хөрөг, видеоны ажлыг хийхээр болов.
  8. Тэнхимийн эрдэм шинжилгээний оюутны хурлыг Б.Золжаргал хариуцаад С.Нямлхагва, Н.Мөнхцэцэг багш нар хамтарч ажиллана.
  9. Дипломны ажлын явцыг шалгах, дүгнэх, архивлахтай холбоотой ажлыг Н.Мөнхцэцэг, М.Золжаргал, Р.Жавхлан, Г.Сайнхишиг нар хариуцаж хийхээр болов. Г.Сайнхишиг дугаарлах, CD-ийг файлаар хадгалж, хүмүүс амар хэрэглэж болох ажлыг одоогоор хийж байна.
  10. МУИС, ХШУИС-ийн суурь дээрх өгөгдлийн сангийн үндэс, мэдээллийн технологийн үндэс, компьютер тооцооллын үндэс, алгоритмын үндэс гэх зэрэг хичээлүүдийн шалгалтыг 1 форматаар авмаар байна. Хөтөлбөрийн хороогоор шалгалтын материалуудыг оруулж, батлуулдаг байхаар боллоо.
  11. Докторант багш нар сертификатаа тэнхимдээ хураалгах ажил үргэлжилж байна.
  12. Багш нар өөрийн хийсэн хичээлийн тодорхойлолтонд гарсан үг, үсэг, найруулгын алдаагаа засах.
  13. Р.Жавхлан багш module handbook (http://seas.num.edu.mn/module-handbook/ ) –ээ танилцуулав.
  14. Шинэ лаборант ажилд авах шалгалт авсан. Лаборантоор Г.Сайнхишигийг сонгож 6 сарын туршилтын хугацаанд тэнхимдээ ажиллуулахаар зөвшөөрөв.
Үзсэн : 2848

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр