МКУТ-ийн хурлын тэмдэглэл №7
2017.01.09

Хурлын тэмдэглэл №7

2017.01.09

Хурлаар хэлэлцэх асуудал

  1. 2016-2017 оны хичээлийн жилийн хаврын улирлын цагийн ноогдол
  2. Адилтгах хичээлийн санал
  3. Багшийн хөгжлийг дэмжих сан
  4. Шинэ батлагдсан хөтөлбөрийн хичээлүүдийг багш нарт хувиарлах
  5. ОУ-ын болон дотоодын магадлангийн тайлангийн явц
  6. К.Есенбекийн чөлөө хүссэн өргөдөл

Хурлаас гарсан шийдвэр

  • 2016-2017 оны хичээлийн жилийн хаврын улирлын цагийн ногдлыг хэлэлцэж баталлаа.
  • 230 доллар 4 хүнд Багшийг дэмжих зардлаас англи хэлэнд -Р.Жавхлан, Б.Магсаржав, Д.Нанзадрагчаа, Э.Авирмэд нарт зарцуулахыг дэмжив.
  • Д.Гармаа багшийн “Тэнхимийн хэд хэдэн багш гадаадад мэргэжил дээшлүүлэхээр явж байгаа,  хүүхдээ харах чөлөөтэй байгаатай холбогдоод  багш нормоос давсан баг цагийг гүйцэтгэж байгаа.  Багш нарын гүйцэтгэсэн илүү цагийн хөлсийг “МУИС-д профессор, багш ажиллуулах журам”-ын 14.9-д зааснаар  бодож олгох ёстой байдаг. Гэтэл өнгөрсөн жил багш нарын гүйцэтгэсэн илүү цагт энэ журмыг зөрчиж миний тооцоосноор цагийн багшийн  үнэлгээгээр хөлс олгосон.  Энэ хичээлийн жилд энэ зөрчлийг дахин давталгүй  илүү цагт дээр дурдсан журмаар хөлс бодож олгохыг захиргаанаас хүсэж байна” гэсэн саналыг дэмжив.
  • Манай тэнхимд С.Нямлхагва, Б.Энхтуул, С.Оюунсүрэн, Ц.Энхтуяа, А.Мөнхзул багш нарын цагийн ногдлыг ирүүлэх хүсэлтийг БС-руу явуулах. Энэ асуудлыг хөтөлбөрийн ерөнхий хороонд уламжлан шийдвэрлүүлэх.
  • КГД хөтөлбөрийг нээх материалыг явуулж байсан. Хөтөлбөрийн хороогоор дамжуулаад хаана явж байгааг нь мэдэж авах хүсэлтийг уламжлах.
  • Програм хангамжийг инженерчлэлийн хичээлүүдийг Д.Гармаа багш зангидаад, шинэ төлөвлөгөөний хичээлүүдийг багш нарт хувиарлахаар боллоо.
  • Ирэх хичээлийн семистрт шинээр орох хичээлүүдэд багш нарыг томиллоо.
  • Програм хангамжийн ОУ-ын магадлангийн багийн Н.Мөнхцэцэг, Д.Гармаа, О.Отгоннаран, П.Энхбаяр, Э.Авирмэд, Ч.Оюунтунгалаг, Г.Гантулга Мэдээддийн технологийн дотоодын магадлангийн багийн Ц.Хүрэл-Очир, Д.Нанзадрагчаа, М.Золжаргал, Б.Батням, Б.Наранчимэг, К.Есенбек, М.Баясгаланцэлмэг нар тайлангаа сайжруулаад өгөхөөр болов. Сүүлийн хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байхаар тогтов.
  • Мэдээлэл технологийн ОУ-ын магадлангийн ажлын нарийн бичгийн дарга Г.Амарсанаад дотоодын магадлангийн дарга Ч.Алтангэрэлээс бүх материалуудыг хүлээж аваад Г.Амарсанаа, Ц.Лхамролом нар хамтарч ажиллахаар боллоо.
  • К.Есенбекийн 2017 оны 2 сарын 2-оос, 5 сарын 20 хүртэлх цалингүй чөлөөг дэмжив.
Үзсэн : 343

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр