МКУТ-ийн хурлын тэмдэглэл №6
2016.12.12

Хурлын тэмдэглэл №6

2016.12.12

Хурлаар хэлэлцэх асуудал

  1. Магистрын урьдчилсан хамгаалалт- У.Батхишигт-КПХ, П.Мөнхтулга-МТ
  2. Тэнхимийн хичээлийн жилийн төлөвлөгөө батлагдсанг танилцуулах
  3. Сургалтын албанаас багш нарын хичээл оролттой холбоотой ирүүлсэн асуудлуудыг танилцуулах
  4. Багш нарын дүнгийн тархалтын мэдээлэл өгөх
  5. 12 сарын 22-23нд тэнхимийн Workshop хийхтэй холбоотой танилцуулга
  6. Дотоодын магадлан итгэмжлэлээс загвар ирсэнтэй холбоотой ярилцах
  7. Д.Гармаа багш “Үйлдлийн шинжилгээ” номоо танилцуулах
  8. Хичээл сонголттой холбоотой оюутнуудын тэнхимд гаргасан өргөдлүүдийн шийдвэрлэсэн байдал
  9. Багшийн хөгжлийн дэмжих сангийн зарцуулалт
  10. Тэнхимийн фондны зарцуулалт
  11. Хичээл тандалттай холбоотой оюутнуудын санал

Хурлаас гарсан шийдвэр

  1. У.Батхишигт 7-7 буюу 100% саналаар жинхэнэ хамгаалалтанд оролцох эрхтэй болов. Харин П.Мөнхтулга 7-2 хүний саналаар санал өгсөн комиссын 72% дэмжээгүй учир хамгаалалт хойшлогдлоо
  2. Сургалтын албанаас багш нарын хичээл оролттой холбоотой ирүүлсэн асуудлуудыг танилцсаны эцэст хичээл таслалттай холбоотой асуудлаа багш нар анхаарч ажиллах.
  3. Багш нарын дүнгийн тархалттай холбоотойгоор багш бүр өөрийн тавьсан дүнг оюутны сэтгэл ханамжийн судалгаатай тулгаж анализ хийх.
  4. 12 дугаар сарын 22-23нд Тэрэлжид байрлах “Red Rock” амралтын газар Тэнхимийн workshop болохоор боллоо.
  5. ОУ-ын болон дотоодын магадлангийн ажлын “Төгсөгчдийн судалгаа”-г
    • Програм хангамжийн хөтөлбөр - Д.Гармаа, Б.Магсаржав, Э.Авирмэд
    • Мэдээллийн технологийн хөтөлбөр - Г.Амарсанаа нар хийхээр томилогдлоо.
  6. Д.Гармаа багшийн “Үйлдлийн шинжилгээ” ном агуулгын хувьд таарч байгааг хянан шалгах ажлыг хөтөлбөрийн хороо хийж, дэмжсэн тохиолдолд тэнхим дэмжээд Эрдмийн зөвлөлд уламжилахаар болов.
  7. Тэнхимийн туслах бүх зөвлөх багшийн жагсаалтыг гаргахаар болов.
  8. Зөвлөх багшийн тушаал дутуу бол нөхөн гаргуулах.
  9. Ц.Энхтуяа, С.Оюунсүрэн багш нар өвлийн дадлага удирдаж, ажиллахаар боллоо.
  10. Багшийн хөгжлийн дэмжих сангийн зарцуулалт
  11. Тэнхимийн багш нарын докторын сургалтын төлбөрт багшийн хөгжлийг дэмжих сангаас:
  • М.Золжаргал-3.000.000 төг.
  • Г.Амарсанаа- 1.000.000 төг.
  • Б.Энхтуул -1.300.000 төг.
  • П.Гантуяа -500.000 төг.
  • Ц.Энхтуяа -600.000 төгрөгөөр дэмжих.
  1. М.Золжаргал нь тэнхимийн онлайн сургалтын платформыг доктор хамгаалснаасаа хойш 6 сарын дотор хүлээлгэж өгөхөөр болов.
  2. П.Гантуяа нь тэнхимийн 1 жилийн дизайнтай холбоотой бүх зүйлийг хамгаалснаасаа хойшхи нэг жилийн дотор хийхээр болов
  3. Б.Энхтуул багш ОУ-ын магадлантай холбоотой оюутны ахиц дэвшлийн судалгааг ахлаад ажлын 2/3-ыг, Ц.Энхтуяа багш хамтарч 1/3-ийг хийхээр болов. 
  4. Багшийн хөгжлийн дэмжих сангаас С.Уянга, Х.Оюундолгор, С.Нямлхагва багш нар IEEE гишүүнчлэлийн эрх авахаар боллоо.
  5. С.Оюунсүрэн багш Новосибирскийн ТИСургууль дээр очиж удирдагч багштайгаа уулзаж судалгааны ажлаа хэлэлцүүлэхээр явах замын зардлын 700.000 төгрөгийг “Багшийн хөгжлийг дэмжих сан”-аас гаргахыг дэмжлээ.
  6. Багшийн хөгжлийн дэмжих сангаас 400.000 төгрөгөөр FE-ийн шалгалт өгөхаар болов. Саналаараа М.Золжаргал багш өгнө. Ажлыг Б.Магсаржав багш хариуцахаар болов.
  7. Тэнхимийн дараагийн фондны эрхлэгчээр Г.Амарсанаа, хянагчаар З.Цолмон сонгогдож ажиллахаар боллоо.
  8. Багш нар ирэх улиралд орох хичээлийн саналаа энэ 7 хоногт тэнхимийн туслахад бичгээр өгөхөөр боллоо. 
Үзсэн : 508

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр