МКУТ-ийн хурлын тэмдэглэл №3
2016.10.11

Хурлын тэмдэглэл №3

2016.10.11

Хурлаар хэлэлцэх асуудал

  1. Цаг үеийн үйл явдлын танилцуулга
  2. Германд томилолтоор явсан ажлын тайлан
  3. Багшийн сонгон шалгаруулалтад орж байгаа Ц.Лхамроломын тухай
  4. С.Уянга багшийн “Системийн шаардлагын шинжилгээ” номын тухай
  5. Стратегийн төлөвлөгөө
  6. Хичээлийн жилийн төлөвлөгөө
  7. Тэнхимийн эрдэм шинжилгээний семинарын хуваарь
  8. Б.Мижиддорж, Э.Цэцэгжаргал нарын эд хөрөнгө хүлээлцэлгүй явсан тухай
  9. Хичээлийн хуваарь, өрөөний асуудалтай холбоотой
  10. Анги, дипломын ажлын сэдвийн тухай
  11. Багш нарын хичээлд суух хуваарь
  12. Багшийн хөгжлийг дэмжих сангийн мөнгөний зарцуулалтын тухай
  13. МУИС-д профессор багш ажиллуулах журамд өөрчлөлт оруулах тухай санал

Хурлаас гарсан шийдвэр

  1. Тэнхимийн эрхлэгч Н.Оюун-Эрдэнэ, дэд профессор Б.Сувдаа, ахлах багш О.Отгоннаран нар Германы Дюссельдорф хотод томилолтоор явсан ажлаа тайлагнаж, “Өөрийн үнэлгээний тайлан бичих, мэдүүлэхэд анхаарах зүйлс” сэдэвт гарын авлага танилцуулав.
  2. Багшийн сонгон шалгаруулалтад оролцож байгаа Ц.Лхамроломыг дадлагажигч багшаар авахыг тэнхимийн хамт олны зүгээс дэмжлээ.
  3. С.Уянга багшийн “Системийн шаардлагын шинжилгээ” номыг хэлэлцэн сайшааж, Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.
  4. МУИС, ХШУИС-ийн стратегийн төлөвлөгөөтэй танилцан, ажлын гурав хоног буюу 10-р сарын 14-ы дотор саналаа өгөхөөр боллоо.
  5. Хичээлийн жилийн төлөвлөгөө өгөөгүй багш нар төлөвлөгөөгөө гарган, тэнхимийн төлөвлөгөөг 10-р сарын 19-өөс өмнө нэгтгэж дуусгахаар боллоо.
  6. Тэнхимийн эрдэм шинжилгээний семинарын хуваарьи оролцох саналаа ирүүлж, тэнхимийн төлөвлөгөөтэй хамт батлахыг дэмжлээ.
  7. Багш Б.Мижиддорж, лаборант Э.Цэцэгжаргал нарын эд хөрөнгө хүлээлцэх тухай комисс томилж, шийдэж өгөхийг захиргаанд уламжлахаар боллоо.
  8. Хичээлийн анги, танхим, хуваарьтай холбоотой багш нарын саналыг нэгтгэн Сургалтын Албанд уламжлахаар боллоо.
  9. 2016-2017 оны хичээлийн жилийн багш нарын хичээлд суух хуваарийг зөвлөх профессор Д.Гармаа бусад багш нартай хэлэлцэн, хуваарь гаргаж, дараагийнтэнхимийн хурал дээр танилцуулахаар боллоо.
  10. Багшийн хөгжлийг дэмжих сангийн мөнгөний зарцуулалтын саналыг ирүүлэхээр болов.
  11. Багшийн хөгжлийг дэмжих сангаас лаборант Г.Гантулга, Э.Авирмэд, Ц.Лхамролом нарт англи хэлний шалгалтад бэлдэх, шалгалтын хураамж төлөх зэрэгт зориулж тус бүр 300,000 төгрөг зарцуулахыг тэнхимийн хамт олны зүгээс дэмжлээ.
  12. Багш нараас ирүүлсэн саналын нэгтгэн, дахин хэлэлцэхээр тохирлоо
  13. Профессор, багш ажиллуулах журмын тухай багш нарын дэвшүүлсэн саналыг дэмжлээ. (Хавсралт-1)
Үзсэн : 369

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр