Их дээд сургуулиудын програмчлалын улсын XXVII олимпиад
2017.04.04

Удирдамж

1. Ерөнхий зүйл

  1. Програмчлалын улсын XXVII олимпиадыг  МУИС, ХШУИС-ийн захирлын тушаалаар байгуулсан Олимпиадыг зохион байгуулах комисс зохион явуулна.
  2. Багийн бүрэлдэхүүнд оролцох оюутан нь тухайн сургуулийн үндсэн оюутан байх ба одоогоор сураагүй, чөлөө авсан болон сургуулиас гарсан оюутныг оролцуулж болохгүй. Хэрэв ийм оюутан оролцсон нь батлагдвал багийн нийт оноог хүчингүйд тооцно.
  3. Олимпиадад мэдээллийн технологи, програм хангамжийн мэргэжлээр сургалт эрхлэдэг их дээд сургуулийн оюутнууд 2 өдрийн турш 6 (нэг өдөр 3 бодлого) бодлого бодож өрсөлдөнө.

 

2. Програмчлалын уралдааны тухай

  1. Олимпиадад сургууль бүрээс 3 оюутан, 1 дасгалжуулагч багш бүхий нэг баг оролцоно.
  2. Нэмэлт баг 2 хүртэлх байж болох ба мөн 3 гишүүнтэй байна.
  3. Багийн мэдүүлгийг 2017 оны 4-р сарын  11-ний дотор албан бичгээр болон dorjnamjirmaa@ seas.num.edu.mn мэйл хаягаар хүлээн авна. Албан бичиг гарын үсэг, тамгатай байна.  
  • Багийн гишүүдийг Хүснэгт А-аар мэдүүлэх
  • Дасгалжуулагч багшийг Хүснэгт Б-ээр мэдүүлэх

  1. Олимпиадыг олон улсын мэдээлэл зүйн олимпиадын автомат системээр шүүнэ.
  2. Багийн гишүүдийг 4-р сарын 14-ний 9.00-17.00 цагт  МУИС-ийн Хичээлийн 3-р байрны 201 тоот өрөөнд бүртгэж мандат олгоно. Бүртгүүлэх үедээ багийн гишүүд  1% цээж зураг, оюутны үнэмлэхтэй  ирнэ.
  3. Техникийн зөвлөгөөн болон автомат шүүлтийн системтэй ажиллах практик уралдаан 2017 оны 4-р дугаар сарын 14-ний  17.00-19:00 цагт МУИС-ийн хичээлийн 3-р байрны 215, 222  тоот лабораторид болно.
  4. Үндсэн тэмцээн 2017 оны 4-р  сарын 15,16-ны өдрүүдэд МУИС-ийн Хичээлийн 3-р байрны 215, 222 тоот  лабораторид явагдана.
  5. Үндсэн баг - 150,000 төгрөг, нэмэлт баг-180,000 төгрөгний хураамж төлнө. Хураамжийг бүртгүүлэхдээ бэлнээр эсвэл  ХШУИС-ийн Төрийн банк дахь  106000003311    тоот дансанд тушааж баримтыг авчирна.
  6. Оролцсон оюутнуудаас нэгдүгээр байр 1, хоёрдугаар байр 2, гуравдугаар байр 3-ыг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна. Мөн нэгээс хоёр оюутныг тусгай байр, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнана.
  7. Оролцсон багийн гишүүдийн авсан нийт оноогоор сургуулиудыг эхний гурван  байр эзлүүлэн батламж  олгоно.
  8. Олимпиадад дэвшигдсэн бодлогоос оролцогч сургуулийн багш нарын төлөөллөөс бүрдсэн бодлого сонгох комисс бодлогыг сонгоно.
  9. Оролцогч сургуулиуд бодлого дэвшүүлж болох ба бодлогын нууцлалыг хангасан байх үүрэгтэй. Хэрэв сургуулиас дэвшүүлсэн бодлого задарсан нь тогтоогдвол тухайн сургуулийн багийн бүх гишүүдийн оноог хүчингүйд тооцно.

3. Олимпиадад дэвшүүлэх бодлогод тавих шаардлага

  1. Олимпиадад мэдээллийн технологийн чиглэлийн их дээд сургуулийн профессор багш нар, мэргэжилтнүүд бодлого дэвшүүлнэ.
  2. Бодлого /өгүүлбэр, тест, програмын код/-ыг нууц үгтэйгээр багцлан тухайн өдрийн өглөө 7:30 цагаас өмнө  dorjnamjirmaa@seas.num.edu.mn         хаягаар ирүүлнэ. Мэйл дотроо холбоо барих утасны дугаарыг тависан байна.
  3. Бодлого сонгох өдрийн өглөө нууц үгийг  бодлого сонгох комиссын гишүүн холбоо барьж авна. Бодлого сонгох өдрийн 08:00-11:00 цагийн хооронд бодлого дэвшүүлэгч утсаа нээлттэй байлгана.
  4. Бодлогын өгүүлбэр тодорхой, хоёрдмол утгагүй, ойлгомжтой томьёологдсон байна.
  5. Бодлого нь нэг хариутай байна.
  6. Бодлогын оролтын файлуудыг input??.txt хэлбэрээр, гаралтын файлуудыг output??.txt гэж нэрлэн ирүүлсэн байна. Энд ?? нь 00, 01, 02, ... 99 хүртэлх тоог төлөөлнө. Бодлогын тест 10-аас цөөнгүй байна.
  7. Бодлогын хувьсагчийн хязгаарлалтууд тодорхой, дэд бодлогуудад хуваагдсан байж болно. Дэд бодлогод оноо болон тестийн тоог заасан байна.
  8. Бодлогын санах ажиллах хугацаа тодорхой байх.
  9. Бодлогын тестийн форматыг өгүүлбэрт тодорхой заасан байх ба зохиогчийн тестийн файлууд нь уг форматыг зөрчөөгүй байна.
  10. Бодлого нь бүрэн /өгүүлбэр, тест, программын код/ бөгөөд бодлогын шалгуур үзүүлэлтийг хангасан үед сонгон бодуулна. 
 

Программчлалын улсын 27 дугаар олимпиадын хөтөлбөр

 

2017 оны 4 дугаар сарын 14. Баасан гараг

9:00-17.00 Олимпиадад оролцогчдыг бүртгэж мандат олгох

МУИС-ийн хичээлийн 3-р байр, МКУТ, 201 тоот

17.00-19:00 Техникийн зөвлөгөөн болон автомат шүүлтийн системтэй ажиллах практик уралдаан. МУИС-ийн хичээлийн 3-р байр, Компьютерийн лаборатори, 215, 222 тоот

2017 оны 4 дугаар сарын15. Бямба гараг

11:00-11:30 Олимпиадын нээлтийн ажиллага /МУИС-ийн хичээлийн 3-р байр, 303 тоот/

12:00-16:00 Олимпиадын эхний өдрийн бодлого бодолт /МУИС-ийн хичээлийн 3-р байр, Компьютерийн лаборатори  215, 222 тоот/

16:30-18.00  Эхний өдрийн дүнг мэдээлэх, бодлогын анализ

2017 оны 4 дугаар сарын 16 . Ням гараг

11.00-15.00 Олимпиадын хоёр дахь өдрийн бодлого бодолт /МУИС-ийн хичээлийн 3-р байр, Компьютерийн лаборатори  215, 222 тоот/

15.30-17.00  Хоёр  дахь өдрийн дүнг эцэслэн мэдээлэх, бодлогын анализ

2017 оны 4 дугаар сарын 17.  Даваа гараг

16.00-17.00 Олимпиадын дүнгийн хурал, шагнал гардуулах ёслол, олимпиадын хаалтын ажиллагаа /МУИС-ийн хичээлийн 1-р байр, 320 тоот/
• Программчлалын  улсын 27-р олимпиадын дүнгийн мэдээлэл 
• Байр эзэлсэн оюутнуудад шагнал гардуулах 
• Дурсгалын зураг татуулах

Жич: Олимпиадын талаарх мэдээллийг www.seas.num.edu.mn сайтад байрлуулна.

Үзсэн : 477

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр