ХШУИС-ийн оюутны эрдэм шинжилгээний хурал болж шагналт байрууд тодорлоо
2023.05.09

ХШУИС–ийн 2022-2023 оны хичээлийн жилийн Оюутны дунд эрдэм шинжилгээний хурал 2023 оны 4 сарын 27, 28–ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Оюутны эрдэм шинжилгээний хурал “Хэрэглээ” болон “Инженер, технологи”-ийн гэсэн хоёр салбарт тус тусдаа зохион байгуулагдсан.

Энэхүү хоёр салбар тус бүрд тэнхимийн эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан илтгэлүүд бакалавр болон ахисан түвшний гэсэн ангиллаар хэлэлцэгдсэн бөгөөд дараах комиссын үнэлгээгээр илтгэлүүд шагналт байранд шалгарсан байна.

“Хэрэглээ”-ний салбар, Бакалаврын түвшин:

1-р байр: С.Хүслэн, Н.Жавхлан “Улаан буудайн зурган дээр машин сургалт ашиглах нь” удирдагч А.Галтбаяр

2-р байр: Г.Оргил “Хот суурин газрын хиймэл нууруудын усны  чанарын босоо тархалтын судалгаа” удирдагч Б.Ариунсанаа

3-р байр: Б.Мандахбаяр “Мал тооллогын системийн туршилт, хөгжүүлэлт” удирдагч Б.Гэрэлмаа

3-р байр: Ц.Төгсхүслэн “Монгол орны зэсийн уурхайн хүчиллэг уснаас хемолитоавтотроф бактери ялгаж био уусгалт явуулах” удирдагч Д.Эрдэнэчимэг

 

“Хэрэглээ”-ний салбар, Ахисан түвшин:

1-р байр: Т.Цэнгүүн “Цомцогт бэр цэцэг (Scabiosa comosa)-ийн үрэвслийн эсрэг идэвх” Б.Даваапүрэв, Ц.Бямбажав

2-р байр: Г.Энхжин “Нарны үүсгүүрт системийн тунгалаг гадаргуугийн бохирдол, гэрэл нэвтрүүлэлтийн нөлөөллийн судалгаа” удирдагч Э.Пүрэвдалай

3-р байр: Б.Эрдэнэбаяр “Сэлэнгэ мөрний сав газрын голын горим, газрын бүрхэвчийн өөрчлөлтөд нөлөөлөх зарим хүчин зүйлс” удирдагч Д.Батсүрэн

3-р байр: Г.Болоржаргал “Ховд голын сав газарт ажиглагдах экогидрологийн зарим өөрчлөлтийн судалгаа” удирдагч Д.Батсүрэн

 

“Инженерчлэл”-ийн салбар, Бакалаврын түвшин:

1-р байр: Б.Сарнай “In vitro орчинд Lycium ruthenicum Murr. (Орос махирс)-ын хүнд металл (зэс)-ын тэсвэрийн судалгаа” удирдагч Ц.Соёл-Эрдэнэ

2-р байр: С. Мөнх-Очир “Процедурын дагуу видео тоглоомын орчныг үүсгэх” удирдагч Х.Оюундолгор

3-р байр: Э. Золзаяа “Биоэлектрохимийн систем ашиглан хаягдал уснаас эрчим хүч гарган авах” удирдагч Д.Эрдэнэчимэг

3-р байр: П. Ганчимэг  “Шуугианд суурилсан компьютер графикийн арга техник, түүний хэрэглээ” удирдагч Х.Оюундолгор

 

“Инженерчлэл”-ийн салбар, Ахисан түвшин:

1-р байр: Э. Саруул “Хепатитын делта вирусыг илрүүлэх ЛАМП (Loop-mediated isothermal amplification) полимеразын гинжин урвалын технологийн хөгжүүлэлт” удирдагч О.Одгэрэл 

2-р байр: Х.Билэгт  “Бионүүрс болон бордооны таримал моддын амьдралт, өсөлтөд үзүүлэх нөлөө” удирдагч С.Гэрэлбаатар

3-р байр: О. Мөнх-Оюу “Хэрэглэгчийн орхих магадлалыг урьдчилан таамаглах нь (Customer churn prediction)” удирдагч Д.Энхзол

3-р байр: Ц. Батцагаан “Өндөр нягтаршилтай цэгэн гэрэл үүсгэгч дэлгэцийн өнцгийн нягтаршлыг нэмэгдүүлэх” удирдагч Б.Ганбат

Зохион байгуулах комисс

Үзсэн : 0

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр