МУИС-ийн оюутнуудын “Компьютерийн сүлжээний олимпиад 2020” амжилттай зохион байгуулагдлаа
2020.12.31

Электроник, Холбооны инженерчлэлийн тэнхимээс жил бүр уламжлал болон зохион байгуулдаг МУИС-ийн оюутны “Компьютерийн сүлжээний олимпиад 2020” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Олимпиад 12 дугаар сарын 23-28-ны өдрүүдэд хоёр үе шаттай болсон бөгөөд МУИС-ийн 72 оюутан гурван түвшинд хуваагдан оролцож өрсөлдсөн юм. Хөл хорио тогтоосонтой холбогдож зарим оюутнууд маань нутаг буцсан хэдий ч оюутнуудын оролцоо, идэвх өндөр байлаа.

Олимпиадыг танхимаар зохион байгуулахаар бэлтгэж байсан ч цар тахлаас үүдэн гэнэт хөл хорио тогтоосон тул зохион байгуулалтыг богино хугацаанд зайлшгүй өөрчлөх шаардлага бидэнд тулгарч, цахим хэлбэрээр шалгаруулахаар болсон. Энэ жилийн нөхцөл байдлаас болж олимпиадаа бүрэн автомат системээр анх удаа зохион байгууллаа.

Эхний шатны бодлогоос нийт 34 оюутан хоёрдугаар шатанд шалгарсан бөгөөд 9 оюутны дунд өрсөлдөөн маш идэвхтэй өрнөж дараах байруудыг эзлэв.

“Компьютерийн сүлжээний аюулгүй байдал” түвшин

1-р байр: Нэргүй овогтой Билгүүн

2-р байр: Лувсан овогтой Пүрэвбат

3-р байр: Дэлгэрдүүрэн овогтой Цэгц-эрдэм

“Компьютерийн сүлжээний төхөөрөмж” түвшин

1-р байр: Гантулга овогтой Цэгц-Эрдэнэ

2-р байр: Батбүрэн овогтой Энхсайхан

“Өгөгдлийн холбоо” түвшин

1-р байр: Батмөнх овогой Пүрэвхүү

2-р байр: Эрдэнэням овогтой Эрдэнэдалай

3-р байр: Батжаргал овогтой Пүрэвноров

3-р байр: Гончиг овогтой Мөнхсүлд


Э.Эрдэнэдалай


Г.Цэгц-Эрдэнэ


Н.Билгүүн


Д.Цэгц-Эрдэм


Б.Пүрэвноров


Б.Энхсайхан


Б.Пүрэвхүү


Г.Мөнхсүлд

Олимпиадад оролцсон нийт оюутнууддаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье. Монголдоо манлайлж, дэлхийд өрсөлдөх шилдэг инженерүүд болохыг хүсэн ерөөе.

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Үзсэн : 0

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр