Прокон оюутны програмчлалын улсын тэмцээн явагдаж дүнгээ гаргалаа
2019.12.02

Тэмцээн нь дараах дүрмийн дагуу явагддаг: Багууд урьдчилан бэлтгэсэн ил талбай болон системээс санамсаргүй байдлаар өгсөн далд талбайд тоглоно. Тоглогчид агентуудын талбай дээрх хөдөлгөөнийг удирдаж, ээлжлэн нэгэн зэрэг нүүх замаар тоглоно. Тоглогчид бүх агентынхаа нүүдлийг тодорхой хугацаанд багтаан сервер лүү илгээх ёстой. Тодорхой ээлжийн дараа агентуудын эзэлсэн нүднүүдээс хамгийн их оноо цуглуулсан баг нь ялагч болно.

 

Энэ удаагийн тэмцээн 2019 оны 11-р сарын 23-ны өдөр зохион байгуулагдаж, 11 багийн 31 оюутан оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Багууд А, B, C гэсэн 3 хэсэгт хуваагдаж өөрийн хэсэг дэхь өрсөлдөгч багуудтай тоглож, хэсэг бүрээс хамгийн өндөр оноо авсан 2 баг нь дараагийн хэсгийн тоглолтод оролцлоо. Ингээд аваргын төлөө FIBO болон ZERO багууд, 3-р байрын төлөө SEAS-II, BBM багууд өрсөлдөж дараах байрыг тус тус эзэллээ.

Байр

Багийн нэр

Оюутны нэр

Сургууль

I

FIBO

Д.Лхагвадорж

ШУТИС МХТС

Б.Төгөлдөр

МУИС ХШУИС

II

ZERO

Э.Гантөгс

МУИС ХШУИС

О.Цогжавхлан

Э.Номундарь

III

SEAS-II

Ч.Төгөлдөр

МУИС ХШУИС

С.Сүхбат

Б.Дэлгэрсайхан

 

 

FIBO баг нэг тоглолтод 1008 оноо авч хамгийн өндөр оноо авсан багаар шалгарлаа. Уг баг нь Вьетнам улсын Ханой хотод болох тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцохоор боллоо. FIBO багийн оюутнууддаа дараагийн шатны тэмцээнд амжилт гаргахыг хүсье.

 

Үзсэн : 2429

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр