МУИС-ийн оюутны “Компьютерийн сүлжээ”-ний олимпиадын амжилттай зохион байгуулагдлаа
2017.12.13

МУИС-ийн оюутны “Компьютерийн сүлжээний олимпиад” 12 дугаар сарын 08 ны өдөр өндөрлөлөө. Олимпиадад мэдээллийн технологийн салбарын мэргэжлээр суралцаж буй 40 оюутан онлайнаар бүртгүүлсэн  бөгөөд бүртгүүлсэн оюутнуудыг “Өгөгдлийн холбоо 2р түвшин,Kомпьютерын сүлжээний үндэс 3р түвшин, Төхөөрөмжийн удирдлага 4р түвшин гэж гурван бүлэгт хувааж өрсөлдүүллээ.

Эхний шатны шалгаруулалт:

Бүртгүүлсэн оюутануудад e-mail хаягаар долоо хоногийн хугацаатай бодлого илгээж seas.olympiad@mail.com хаягаар хүлээн авлаа.

Эхний шатны 40 оюутнуудаас хоёрдугаар шатанд бүлэг тус бүрээс 9 оюутан шалгарлаа.

Хоёрдугаар шатны шалгаруулалт:

Компьютерийн сүлжээний үндэс болон Төхөөрөмжийн удирдлага гэсэн хоёр бүлэгт тус бүр 2 pka буюу бодлого бэлдэж 180мин хугацаатай авлаа.

Өгөгдлийн холбоо бүлэгт 15 бодлого бэлдэж 40 мин хугацаатай авлаа.

Хоёрдугаар шатанд бүлэг тус бүрт 9 оюутан оролцсоноос

Өгөгдлийн холбоо бүлгээс Тэргүүн байрыг Б.Болорсүх, Дэд байрыг Б.Хоролсүрэн нар тус тус эзэллээ.

Компьютерийн сүлжээний үндэс бүлгээс Тэргүүн байрыг Л.Солонго, Дэд байрыг Д.Жаргалан нар тус тус эзэллээ.

Төхөөрөмжийн удирдлага бүлэгээс Тэргүүн байрыг З.Цолмон,  Дэд байрыг М.Мөнх-эрдэнэ нар тус тус эзэллээ.

Олимпиадад оролцсон, амжилт гаргасан нийт оюутнууддаа баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсье.

 

 

 

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн хамт олон

 

Үзсэн : 0

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр