“МКУТ“ контент бүтээх уралдааны удирдамж
2020.04.12

Зорилго: Дэлхий нийтэд Ковид-19 халдварт өвчний тархалт ихэсч, Монгол улсын хэмжээнд их дээд сургууль, коллеж, ЕБС, цэцэрлэгийг хөл хорьсны улмаас МУИС-ийн 2019-2020 оны хаврын улирлын хичээл цахимаар үргэлжлүүлэн орж байгаа билээ. Энэ цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан, цахим сургалтад идэвхтэй оролцож байгаа тэнхимийн оюутнууддаа мэдлэг чадвараа дээшлүүлэх, цагийг зөв боловсон өнгөрөөх, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцах, хичээлээр олсон мэдлэг чадвараа ашиглахыг уриалах, урамшуулах зорилготой.

Хамрах хүрээ:

  • МУИС, ХШУИС, Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн бакалаврын түвшний оюутнууд

Тавигдах шаардлага:

  • Үргэлжлэх хугацаа 3-5 минутын видео, 200 mb-аас ихгүй, HD чанартай mp4 файл
  • I-V түвшний оюутнууд (1-ээс 2 оюутантай баг)
  • Агуулга: Хичээлээр үзсэн, өөрийн хамгийн их цаг зарцуулж сурсан зүйлээ бусадтай хуваалцах зорилгоор контент бүтээнэ. Жишээ нь: Онлайн орчинд хэрхэн үр бүтээлтэй суралцах аргууд, Вэб програмчлал хичээлээр үзсэн мэдлэгээ ашиглаад хэрхэн вэб бүтээх талаар гэх мэт олон төрлийн сонирхолтой агуулгууд байж болно. (Удирдагч багштай байж болно. Мэдээллийнхээ үнэн зөвийг удирдагч багшаараа хянуулбал сайн.)

Бүтээл хүлээн авах хугацаа: 2020 оны 04 дүгээр сарын 28-ны 00 цаг хүртэл

Бүтээл хүлээн авах хаягoyunerdene@seas.num.edu.mn

Шалгаруулах арга: Тэнхимээс томилогдсон ажлын хэсгийн үнэлгээ, Тэнхимийн албан ёсны фэйсбүүк бүлгэмийн хандалтын тоо, Microsoft Teams-ын тэнхимийн группийн хандалтын тоо зэргийг харгалзан 4 бүтээлийг шалгаруулна.

Шагнал[1]:

  • Тэргүүн байр-1, өргөмжлөл, сургалтын төлбөр 1,000,000 төгрөг
  • Дэд байр-1, өргөмжлөл, сургалтын төлбөр 800,000 төгрөг
  • Гутгаар байр-2, өргөмжлөл, сургалтын төлбөр 600,000 төгрөг
 

[1] 120 ба түүнээс дээш багц цаг сонгон судалсан/судалж байгаа төгсөх ангийн оюутан бол шагналыг бэлнээр олгоно. Багаар оролцсон үед шагналын мөнгийг тэнцүү хуваана.

 

Үзсэн : 3868

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр