Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурал
2021.03.30

Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурал

Зорилго: Оюутны эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, судалгааны арга барилд суралцуулах, ахисан түвшинд судалгаа хийх чадвар бүхий боловсон хүчин болон бэлтгэгдэхэд нь туслалцаа үзүүлэх.

Хурлын зохион байгуулалт: Оюутны эрдэм шинжилгээний хурлыг “бакалаврын оюутан” болон “магистрант, докторант” гэсэн хоёр түвшинд зохион байгуулна. Хуралд ХШУИС-ийн ЭХИТ-ийн аль ч хөтөлбөрийн оюутнууд оролцох боломжтой.

Хурлын тов, хэлбэр

Хэзээ: 2021 оны 4-р сарын 12 өдөр 13:00 цагаас 

Хурлын хэлбэр: Microsoft Teams платформ ашиглан цахимаар

Материал хүлээн авах

Хуралд оролцох оюутнууд 2021 оны 4 дугаар сарын 9-ний өдрийн 14:00 цагаас өмнө IEEE хурлын загвараар (https://www.ieee.org/conferences/publishing/templates.html ) бичсэн өгүүллээ turmandakh@seas.num.edu.mn и-мэйл хаягаар ирүүлнэ үү. 

Шалгаруулалт, шагнал урамшуулал

Тэнхимийн зүгээс “Бакалаврын оюутан” түвшинд 3, магистр, докторын түвшинд 3, нийт 6 шилдэг өгүүллийг шалгаруулж, дараагийн шатны хурал болох ХШУИС-ийн оюутны эрдэм шинжилгээний хуралд дэвшүүлэн оролцуулна.

Хурлын өгүүлэл болон илтгэлийн материалыг тэнхимийн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах комисс шүүх бөгөөд түвшин тус бүрээр 1, 2, З-р байрыг шалгаруулж өргөмжлөл, дурсгалын зүйлсээр шагнаж урамшуулна.

Тэнхимийн хуралд оролцсон нийт өгүүллийг оюутны бүтээлийн эмхэтгэл болгон цахим хэлбэрээр хэвлэнэ. Иймд тус хурлын хүрээнд илтгэлийн талаар гаргасан санал, шүүмжлэлийг тусгаж, засвар хийсэн илтгэлүүдийг электрон хэлбэрээр 2021 оны 4 дугаар сарын 19-ны 18:00 цагаас өмнө turmandakh@seas.num.edu.mn и-мэйл хаягаар хүлээн авна.

 

Хурлыг зохион байгуулах комисс

Үзсэн : 0

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр