Та бүхэн “Судалгааг дэмжих жилийн санхүүжилтийн түр журам“-ын дагуу өөрсдийн төслийн саналаа 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 18:00 цагт багтаан ирүүлнэ үү. Дээрх хугацаанаас хоцорсон төслийн саналыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу!
Профессор, дэд профессорт олгох судалгааны зардлын санхүүжилт хүсэх төслийн саналыг өөрийн харьяа бүрэлдэхүүн сургууль, салбарын захиргаанд; харин залуу судлаачдын салбар дундын судалгааны багийн грант, өндөр түвшний судалгааны зардал, мэргэжлийн сэтгүүлд дэмжлэг хүсэх төслийн саналуудаа Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэст ирүүлнэ үү.
Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс