Трэнтогийн их сургуульд докторант оюутан солилцоогоор явуулна
2016.10.11

Трэнтогийн их сургуульд докторант оюутан солилцоогоор явуулна

Италийн Трэнтогийн их сургуулийн Мэдээллийн инженерчлэл, компьютерийн ухааны тэнхимд Европын холбооны Erasmus+ хөтөлбөрөөр 5 сарын хугацаатай (2017-01 сараас 2017-06 сар хүртэл) солилцооны 1 оюутан явуулна.

Бүрдүүлэх материал:

1. Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн хувийн өргөдөл (https://goo.gl/forms/xFRMoy9DaXu8IAvs1 хаягаар орж маягт бөглөх)
2. Магистрын дипломын хуулбар
3. Сурах эрмэлзэл, суралцах төлөвлөгөөг илэрхийлсэн захидал (Motivation letter)

Шаардагдах болзол:

1. МУИС-ийн ХШУИС-ийн МКУТ эсвэл ЭХИТ-ийн докторант оюутан байх (2016 оны элсэгчид байж болно)
2. Бакалавр эсвэл магистрын зэргээ компьютерийн ухаан эсвэл мэдээллийн технологийн чиглэлээр хамгаалсан байх
3. Англи хэлний C1 түвшингээс дээш байх (гадаад магистрын зэрэг хамгаалсан бол давуу тал болно)

Тэтгэлэгийн тухай:

1. Сарын 840 Еврогийн тэтгэмж олгоно
2. Онгоцны 2 талын зардлыг даана (1100 еврогоос хэтрэхгүй)
3. Трэнтогийн их сургуулийн ICT Doctoral School-д докторын хичээл судлаж болно. Жил бүр хичээл нь солигддог тул дараах холбоосоор орж 2016 оны хичээлийн жилийн (өнгөрсөн) хичээлийг судлаж болох ба МУИС-д кредитээ тооцуулж болно. http://ict.unitn.it/program/courses?year=2016 Гэвч кредитийн төлбөрийг МУИС-д тушаах шаардлагатай.
4. 

Дээрх материалуудыг цахим хувилбараар 2016 оны 10 сарын 14-ний өдрийн 13:00 цаг хүртэл amarsanaag@disi.unitn.it, int_rel@num.edu.mn (cc хийж явуулах) хаяг руу илгээнэ үү. Тэтгэлэгтэй холбоотой бусад мэдээллийг Г.Амарсанаагийн 89009018 утсаар лавлана уу. Хугацаа хоцорсон материалыг хүлээж авахгүй.

Шалгаруулалтад тэнцсэн тухай хариуг 2016 оны 10 сарын 16-ны дотор и-мэйлээр мэдэгдэх болно.

Үзсэн : 703

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр