МУИС-ийн ХШУИС-ийн МКУТ-ийн оюутнуудад зориулан “Formal Concept Analysis ашиглан өгөгдөл дэх мэдлэг илрүүлэлт" сэдвээр лекц, яриа хийнэ
2023.04.25

Люмьер Лион 2 их сургуулийн(Université Lumière Lyon 2) профессор Жиакомо Кан(Giacomo Kahn)
МУИС-ийн ХШУИС-ийн МКУТ-ийн оюутнуудад зориулан 4 сарын 26-ны 15:00 цагаас Номын
сангийн 502 тоотод
“Formal Concept Analysis ашиглан өгөдөл дэх мэдлэг илрүүлэлт/Knowledge
Discovery in Data using Formal Concept Analysis” сэдвээр лекц, яриа хийх болно.

Сэдэв: Formal Concept Analysis ашиглан өгөдөл дэх мэдлэг илрүүлэлт
Агуулга: Өгөгдөл дэх мэдлэгийг илрүүлэлт нь их хэмжээний өгөгдлөөс хэрэгтэй мэдээлэл, мэдлэгийг гаргаж
авах үйл явц юм. Formal Concept Analysis (FCA) нь нарийн төвөгтэй өгөгдлийн ойлголтыг шаталсан
дараалал болгон төлөвлөх замаар системтэй дүн шинжилгээ хийх боломжийг олгодог
математикийн тогтолцоо юм. FCA нь өгөгдөл олборлох, мэдээлэл хайх, мэдлэгийн менежмент гэх
мэт янз бүрийн салбарт мэдлэгийг олж илрүүлэх үр дүнтэй хэрэгсэл болох нь батлагдсан. FCA-г
ашигласнаар шинэ ойлголтыг бий болгож, шийдвэр гаргалтыг сайжруулахад ашиглагдах өгөгдлийн
багц дахь далд хэв маяг, харилцааг тодорхойлох боломжтой. Энэ илтгэлээр би FCA-ийн үндсийг
өгөх бөгөөд энэ нь өгөгдөл олборлох нийтлэг ойлголттой хэрхэн холбогдож, өгөгдлөөс ямар
төрлийн мэдлэг олж авдаг тухай ойлголт өгнө.

Үзсэн : 252

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр