ХШУИС - Оюутны эрдэм шинжилгээний хурлын зар
2023.04.25

 

МУИС-аас жил бүр зохион байгуулагддаг "Оюутны эрдэм шинжилгээний хурал" -ийн 1-р шатанд амжилттай оролцож шалгарсан та бүхэн баяр хүргэхийн ялдамд 2-р шатны буюу ХШУИС-ын ОЭШХ-д оролцохыг урьж байна. Уг хурал нь “Бакалавр”, “Магистрант болон докторант” гэсэн хоёр түвшингээр “Инженер, технологи”, “Хэрэглээний шинжлэх ухаан”-ы салбаруудад хуваан зохион байгуулна.

 

Тэнхимийн хурлаас илтгэлийн талаар гаргасан санал, шүүмжлэлийг тусгаж, засвар хийсэн илтгэлүүдийн “pdf” хувилбарыг, бүтэн өгүүллэгийн хамт /ХШУИС -ийн өгүүлэл хүлээн авах загварын дагуу/ доорх ХШУИС-ийн захирлын тушаалаар батлагдсан зохион байгуулах комисснарийн бичигт имэйлээр хүргүүлнэ.

Хүлээж авах сүүлийн хугацаа:

  • 2023 оны 04-р сарын 27-ны 13 цаг

 

Зохион байгуулах комиссуудын нарийн бичгүүдийн и-мэйл хаяг:

-Хэрэглээний салбарыг хариуцсан ОЭШХ-ын нарийн бичиг

Ж.Болдбаатар (Ахлах багш) –

-Инженер, технологийн салбарыг хариуцсан ОЭШХ-ын нарийн бичиг Г.Ууганбаяр (Ахлах багш)-

 

Хурлын тов, хэлбэр

Хурлын илтгэлийн хэлбэр:

  • Танхимд, Аман илтгэл

Хэзээ:

  • “Хэрэглээний” салбарын хурал 4-р сарын 27 -ны өдөр 14 цагаас
  • “Инженер, технологи” салбарын хурал 4-р сарын 28 -ны өдөр 15 цагаас

Хаана:

  • Хичээлийн 3-р байр 217 тоот (Хэрэглээ)
  • Хичээлийн 3-р байр 221 тоот (Инженер, технологи)

 

Асууж тодруулах зүйлийг дээрх салбарыг хариуцсан нарийн бичгүүдээс лавлах боломжтой.

 

 

Үзсэн : 267

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр