DX CUP MONGOLIA 2023 ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!!!
2023.03.02

Бүртгэлийн хугацаа: 3 сарын 26 өдөр

Шагналын сан:
Түрүүлсэн баг 6,000,000 төгрөг
Дэд байрын баг 4,000,000 төгрөг
3-р байрын баг 2,000,000 төгрөг

Хамрах хүрээ:
Монгол улсын мэргэжлийн сургууль, технологийн коллеж, их сургуулиудад суралцаж байгаа оюутнууд

Тус тэмцээн нь “Цахим Шилжилтийн теxнологи буюу Хиймэл оюун, Юмсын Интернэт, Метаверс, Үүлэн Теxнологи, Робот, Блокчэйн, Кибер аюулгүй байдал болон Дрон, сансрын теxнологи” болон “Бүтээх уxаан” ашиглан бүтээл (хялбаршуулсан загвар) зохион бүтээж, “Бизнесийн загвар” гарган танилцуулж, бизнес төслийн үнэлгээ болон боломжит хөрөнгө оруулалтын хэмжээгээр өрсөлдөх уралдаан юм.

Тэмцээний материалын шалгаруулалтад тэнцсэн 10 баг 2023 оны 3 сарын 28 өдрөөс 5 сарын 22 өдөр хүртэлх хугацаанд хялбаршуулсан загвар бүтээлээ хийж, 2023 оны 5 сарын 23-ний өдөр зохиогдох эцсийн шатны (Инновацийн долоо хоног арга хэмжээ) тэмцээнд хөрөнгө оруулагч нарт зориулж илтгэл танилцуулга хийнэ.

Бүртгэлийн хугацаа: 2023 оны 3 сарын 26-ны өдөр хүртэл.

Бүртгүүлэx линк:
https://forms.gle/avpBqamtW1r8phEy5
Жич: Google Form-д бүртгүүлэхдээ Google аккаунтаар нэвтэрсний дараа бүртгүүлэхгүй бол хадгалагдахгүйг анхаарна уу!

DX Cup Mongolia 2023 нь ноднин жил Deep Learning Competition Mongolia 2022 нэртэйгээр амжилттай зохион байгуулагдсан бөгөөд энэ удаа Монгол улсад Цахим Шилжилт болон инженерийн боловсон хүчинг бэлдэж хөгжүүлэх зорилготойгоор БШУЯ ерөнхий зохион байгуулагчаар, Цахим Шилжилтийг Дэмжиx Холбоо, ШУТСан, Монголын Технологийн Коллежийн Үндэсний Холбоо хамтран зохион явуулна.
Мөн Японы ЖАЙКА байгууллага нь Монгол улсын Мэдээллийн теxнологийн салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжиж ажилладаг бөгөөд хамтран зохион байгуулагчаар оролцоно.

D-Comp 2022 бичлэг:
https://www.facebook.com/dxmongolia/videos/523318789325441

Үзсэн : 243

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр