2022-2023 оны хичээлийн жилийн хичээл баталгаажуулалтын тухай мэдээлэл
2022.08.22
Нийт суралцагчдын анхааралд:
Хичээл сонголт, баталгаажуулалт хийх тухай
1. 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улирлын бакалаврын өдөр, оройн хөтөлбөрөөр суралцагчдын хичээл сонголт, баталгаажуулалт 2022 оны 8 сарын 25-ны өдрийн 10:00 цагаас 2022 оны 8 сарын 31-ны өдрийн 17:30 цагийн хооронд доорх дарааллын дагуу явагдана. Үүнд:
o 2022 оны 8 сарын 25-ны өдрийн 10:00-15:00 цагийн хооронд
o 2022 оны бакалаврын өдрийн хөтөлбөрт элссэн суралцагчид
o Бакалаврын ерөнхий суурийн хөтөлбөрийн суралцагчид
o Бакалаврын өдөр, оройн мэргэжлийн хөтөлбөрийн IV; V түвшний суралцагчид
o 2022 оны 8 сарын 25-ны өдрийн 15:00-20:00 цагийн хооронд
o Бакалаврын өдөр, оройн мэргэжлийн хөтөлбөрийн I; II; III түвшний суралцагчид
o 2022 оны 8 сарын 25-ны өдрийн 20:00 цагаас хойш
o Бакалаврын өдөр, оройн хөтөлбөрийн бүх түвшний суралцагчид
Хувийн суралцах төлөвлөгөө зохиогоогүй, суралцах төлөвлөгөөг шинэчлэх суралцагчдад хичээл сонгон баталгаажуулах хугацааны 50% өнгөрсний дараа буюу 2022 оны 8 сарын 28-ны өдрийн 10:00 цагаас хойш баталгаажуулалтын хугацаанд хувийн суралцах төлөвлөгөөгөө шинэчлэн зохиох эрх нээгдэнэ.
2. 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улирлын магистр, докторын хөтөлбөрөөр суралцагчдын хичээл сонголт, баталгаажуулалт 2022 оны 9 сарын 22-ны өдрийн 10:00 цагаас 2022 оны 9 сарын 28-ны өдрийн 17:30 цагийн хооронд явагдана.
3. 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улирлын бакалаврын эчнээ хөтөлбөрөөр суралцагчдын хичээл сонголт, баталгаажуулалт 2022 оны 9 сарын 26-ны өдрийн 10:00 цагаас 2022 оны 9 сарын 28-ны өдрийн 17:30 цагийн хооронд явагдана.
Сонгосон хичээлийн багц цагийн төлбөрийг 24 цагийн дотор цахим хэлбэрээр төлж баталгаажуулна. Суралцагч баталгаажуулсан хичээлээ баталгаажуулалтын хугацаанд өөрөө цуцалж болно.
Хичээлийн суудал дүүрсэн тохиолдолд тухайн хичээлийн хүлээлгийн жагсаалтанд орж болно. Энэ тохиолдолд тухайн хичээлд суудал гарсан /бусад суралцагч хичээл цуцлах/ үед хүлээлгийн жагсаалтанд орсон дарааллын дагуу системээс хуваарь сонголт хийгдэх бөгөөд суралцагч тухайн хичээлийн төлбөрийг 24 цагийн дотор цахим хэлбэрээр төлж баталгаажуулна.
Шинэчлэгдсэн хичээл баталгаажуулалт хийх модулийн заавартай дараах холбоосоор орж танилцана уу.
https://sisi.num.edu.mn/sisi_v4/modules/helpdesk/SISI_Hicheel_Batalgaajuulalt_zaavar.pdf?fbclid=IwAR22Q_3XN0grpfiO9YJY6QMJ9haq4b74nl44CBsHFLzHbXRl3cduSdtigwI
МУИС-ийн ЭБХ, ХЧБХ, МТГ
Үзсэн : 325

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр