“МКУТ”-ийн оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж
2021.03.31

 

Зорилго: Оюутны эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, эрдэм шинжилгээний ажлын арга барилд суралцуулах, мэдлэгээ бодит амьдрал дээр хэрэглэх чадварт суралцуулах, харилцан туршлага солилцох боломж олгох болон дүгнэж, урамшуулах, сурталчлах

Хамрах хүрээ:

  • МУИС, ХШУИС, Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн оюутнууд

  • Эрдэм шинжилгээний хурлыг “Бакалавр”, “Магистрант болон докторант” гэсэн хоёр түвшингээр зохион байгуулагдана.

Тавигдах шаардлага:

  • Судалгааны чиглэл нь ХШУИС-ийн сургалт, судалгааны аль ч чиглэл байж болно.

  • Хурлын илтгэлд:

    • Тухайн судалгааны ажлыг хийх болсон шалтгаан, үндэслэл, ач холбогдол, асуудал;

    • Хэрэглэх болон шийдвэрлэх арга, аргачлал, хэрэглэсэн материал, өгөгдөл;

    • Үр дүн; 

    • Үр дүнгийн бусад үр дүнгээс ялгагдах шинэлэг болон онцлог тал, ач холбогдол;

    • Дүгнэлт, санал, зөвлөмж зэргийг ойлгомжтой хэлбэрээр оруулна. 

Огноо: 2021 оны 04 дүгээр сарын 08-нд 16:00 цагаас онлайнаар зохион байгуулагдана

Бүртгэл:  ЭШ хуралд оролцогчид бүртгүүлж, илтгэлийн хураангуйг илгээсэн байх шаардлагатай. Бүртгүүлэх линк: https://forms.gle/tPfntP393qgosoQu5

Бүртгэлийн хаагдах хугацаа: 2020 оны 04 дүгээр сарын 06-нд 18:00 цаг

Шалгаруулалт

  • Бакалаврын 2 оюутан

  • Магистр, докторын 2 оюутан

Нийт 4 оюутныг шалгаруулна. Тэнхимээс шалгарсан оролцогчид ХШУИС-ийн Эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавина.

Шагналын сан 3 сая:

  • Тэргүүн байр-1, өргөмжлөл, 1,000,000 төгрөг

  • Дэд байр-1, өргөмжлөл,  800,000 төгрөг

  • Гутгаар байр-2, өргөмжлөл,  300,000 төгрөг

  • Нийт оролцогчдын тооноос хамааран бүх оролцогчдод мөнгөн шагнал

 
Үзсэн : 1020

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр