“МКУТ”-ийн оюутны бүтээлийн уралдааны удирдамж
2021.01.21

Зорилго: Оюутнуудын мэдлэг чадвараа дээшлүүлэх, цагийг зөв боловсон өнгөрөөх, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцах, хичээлээр олсон мэдлэг чадвараа ашиглахыг уриалах, урамшуулах.

Хамрах хүрээ:

  • МУИС, ХШУИС, Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн бакалаврын түвшний оюутнууд, өөр тэнхимийн оюутантай хамтарч баг болж болно. 

Тавигдах шаардлага:

  • Уралдаанд оролцох баг заасан хугацаанд нэг бүтээл хөгжүүлж оролцох бөгөөд багийн танилцуулга болон бүтээлийн танилцуулгыг багтаасан богино хэмжээний видео бэлтгэж заасан хугацаанд ирүүлэх

  • I-V түвшний оюутнууд (1-ээс 2 оюутантай баг)

  • Удирдагч багштай байх

  • Агуулга: Сэдэв чөлөөтэй.  Бүтээлд: вэб , мобайл,  десктоп аппликейшн тооцогдоно.

  • Танилцуулга видеоны үргэлжлэх хугацаа 3-5 минут , 200 mb-аас ихгүй, HD чанартай mp4 файл.

 

Бүтээл хүлээн авах хугацаа: 2021 оны 04 дүгээр сарын 01-ны 23:59 хүртэл

Бүтээл хүлээн авах хаяг:  erdenesuren.b@seas.num.edu.mn /Имэйлийн Subject хэсгийг дараах байдлаар ирүүлнэ үү/

[МКУТ-Оюутны бүтээлийн уралдаан] Багийн нэр Бүтээлийн нэр

Шалгаруулах арга: 2021-04-08 18:00 цагаар тасалбар болгож Тэнхимийн албан ёсны фэйсбүүк пэйжийн хандалтын тоо (40%), Microsoft Teams(60%)-ын тэнхимийн группийн хандалтын тоо зэргийг харгалзан шилдэг 4 бүтээлийг шалгаруулна.

Шагналын сан 3 сая:

  • Тэргүүн байр-1, өргөмжлөл, сургалтын төлбөр 1,000,000 төгрөг

  • Дэд байр-1, өргөмжлөл, сургалтын төлбөр 800,000 төгрөг

  • Гутгаар байр-2, өргөмжлөл, сургалтын төлбөр 600,000 төгрөг

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим


 

120 ба түүнээс дээш багц цаг сонгон судалсан/судалж байгаа төгсөх ангийн оюутан бол шагналыг бэлнээр олгоно. Багаар оролцсон үед шагналын мөнгийг тэнцүү хуваана.

Үзсэн : 1790

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр