МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕРҮҮДЭД ЗОРИУЛСАН ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
2020.03.17

Сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!
Засгийн газраас шинэ төрлийн COVID19 буюу коронавирусын цар тахалтай холбоотойгоор зарим хязгаарлалтуудыг хийж, өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад буй энэ үед та бүхэн хэрхэн цагийг өнгөрөөж байна вэ?
Нөхцөл байдал намдсаны дараа яах талаар бодож үзвэл ямар вэ?

Японы IT салбарт тэргүүлэгч ‘КАЛ’ /‘CAL’/ компанид ажиллахыг хүсч байгаа ч япон хэлний мэдлэггүйгээс болоод танд бэрхшээл үүсч байна уу? Тэгвэл та “КАЛ” ХХК-ны Улаанбаатар дахь хүний нөөцийн салбараас зохион байгуулж байгаа япон хэлний сургалтад хамрагдаж болно. Энэхүү сургалтаа амжилттай төгссөний дараа манай компанийн үндсэн ажилтан (хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр) болж, Япон улсад мэргэжлээрээ ажиллах юм.

Энэ сургалтад хүссэн хүн бүхэн орох боломжгүй.
Эхлээд ярилцлага болон IT-ийн шалгалт өгсний үндсэн дээр манай компаниас тавьсан шаардлагыг хангасан тохиолдолд Япон хэлний сургалтад хамрагдах болно!

【Сургалтын хугацаа】
Анхан шатны сургалт: 6 сар+1 сар (Нэмэлт 1 сарын сургалтыг Япон дах компани дээр хийнэ)
Дунд шатны сургалт: 3 сар+1 сар (Нэмэлт 1 сарын сургалтыг Япон дах компани дээр хийнэ)
【Өдөр・ Цаг】
Өдөр: Даваа-Баасан
Цаг: 9:00-18:00
【Сургалт явуулах байршил: 】
“КАЛ” ХХК Улаанбаатар Оффис, MERU tower 302 тоот (Blue Sky Hotel-ын чанх урд талд),
Сүхбаатар дүүрэг, жамьн гүнгийн гудамж 18-2, 1-р хороо MERU tower 302 тоот
【Сургалтын төлбөр】
Сургалтын төлбөр уян хатан байх бөгөөд энэ талаар ярицлага хийх үеэр танилцуулна..
【Сургалтад хамрагдах хүнд тавигдах шаардлага】
• Нас: 18-аас 30 настай байх
• Мэргэжилд тавигдах нөхцөл:
Их сургуулийг IT чиглэлээр төгссөн эсвэл төгсөх курсын оюутан.
Эсвэл IT сертификаттай (мэдээлэл технологийн суурь шалгалт, мэдээлэл технологийн ахисан түвшний шалгалт). Эсвэл IT чиглэлийн дипломгүй боловч, энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай(10жил).

Корона вирусээс үүдсэн хязгаарлалтууд байгаа учир бид хувь хүнтэй ганцаарчилсан ярилцлага, танилцуулга хийж байна. Мөн SKYPE, Messenger, LINE зэргийг ашиглан ярилцлага хийх боломжтой. Иймээс та өөрийн нэр, утасны дугаар, имэйл хаягаа мессежээр ирүүлж болно.
Та бүхэн сонирхож байвал бидэнтэй дараах утсаар болон имэйл хаягаар холбогдоорой.
Утас: 95058612, 95058613
Имэйл хаяг: m-recruitment@cal.co.jp
Facebook page: CAL Corporation Mongolia Office≫≫≫

Үзсэн : 3466

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр