2018-2019 оны хичээлийн жилийн хаврын улирлын хичээл баталгаажуулалтын үйл ажиллагаа доорх хуваарийн дагуу явагдана.
2019.01.28

2018-2019 оны хичээлийн жилийн хаврын улирлын хичээл баталгаажуулалтын үйл ажиллагаа доорх хуваарийн дагуу явагдана.

Бакалаврын өдөр, оройн хөтөлбөрийн хичээл баталгаажуулалт бакалаврын 4,5-р түвшний ТАНДАЛТ ӨГСӨН суралцагчдын хувьд 2019 оны 1-р сарын 28-ны 9:00-12:00 цаг хүртэл ерөнхий сууриас бусад хичээлийг сонгох боломжтойгоор нээгдэнэ.
Ерөнхий суурь хөтөлбөрөөс бусад хөтөлбөрөөр сурч буй бакалаврын 1,2,3-р түвшний ТАНДАЛТ ӨГСӨН суралцагчдын хувьд 2019 оны 1-р сарын 28-ны 12:00-15:00 цаг хүртэл ерөнхий сууриас бусад хичээлийг сонгох боломжтойгоор нээгдэнэ.
Ерөнхий суурь хөтөлбөрөөр сурч буй ТАНДАЛТ ӨГСӨН суралцагчдын хувьд 2019 оны 1-р сарын 28-ны 15:00-18:00 цаг хүртэл ерөнхий суурь хичээлийг сонгох боломжтойгоор нээгдэнэ.
2019 оны 1-р сарын 28-ны 18:00 бакалаврын өдөр, оройн хөтөлбөрийн бүх түвшний суралцагчдын мэргэжлийн болон ерөнхий суурийн хичээл баталгаажуулалт жигд нээгдэнэ.
2019 оны 1-р сарын 29-ний 9:00 цагаас Магистр, докторын хөтөлбөрийн суралцагчдын хичээл сонголт, баталгаажуулалт нээгдэнэ.
 

Хичээл баталгаажуулах хугацаа нээгдээгүй бол системд нэвтрэх эрхийг түр хязгаарлахыг анхаарна уу!

 

Эхний 48 цагийн дотор суралцагчийн баталгаажуулалт хийгдээгүй сонгосон хичээлийг мэдээллийн системээс цуцлахгүй.

Үзсэн : 446

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр