“Агаарын бохирдлоос үүдэлтэй хор уршиг, сөрөг нөлөөг шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлийн тэмцээнд БАХҮ, ХБОЭ ангийн оюутнууд амжилттай оролцлоо.
2015.11.25

БОНХАЖЯам, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс хүрээлэн буй орчин, анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, зам тээвэр, барилга хот байгуулалтын чиглэлээр суралцдаг их дээд сургуулийн 3-4 дүгээр курсын оюутнуудын дунд “Агаарын бохирдлоос үүдэлтэй хор уршиг, сөрөг нөлөөг шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгуулагдлаа. 
Тэмцээний гол зорилго нь их дээд сургуулийн оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний байгаль орчны талаарх мэдлэг боловсрол, илтгэх ур чадварыг нэмэгдүүлэх, шалгарсан илтгэлүүдийг гарын авлага байдлаар хэвлэж, оюутан залуусын мэдлэгт хувь нэмэр оруулахад оршиж байсан юм. 
Илтгэлийн тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Цэвэр агаар сангийн мэргэжилтэн Г.Баярсайхан, Цаг уур орчны шинжилгээний хүрээлэн, Агаарын чанарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Нямдаваа, НАЧА-ны физик, химийн хортой нөлөөлөл хариуцсан мэргэжилтэн Г.Цацрал, ШУТИС-ийн Дулааны техник үйлдэрлэлийн экологийн хүрээлэн, зуухны туршилтын лабораторийн эрхлэгч Б.Одонхишиг, МУИС-ийн Цөмийн судалгааны төв, эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн Д.Шагжжамба гэсэн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн 5 шүүгч ажиллаа. 
Тэмцээний илтгэлийг шинэ санал, санаачлага, статистик боловсруулалт, ач холбогдол, илтгэх ур чадвар гэсэн 4 шалгуур үзүүлэлтээр шалгаруулсан байна. Үүнд: 
Тэргүүн байрыг МУИС-ийн ШУС-ийн оюутан О.Бямбахишиг, Ц.Отгончимэг 
II-р байрыг МУИС-ийн ХШУИС-ийн оюутан Т.Тэлмэн, У.Уртнасан 
III-р байрыг МУИС-ийн ШУС-ийн оюутан Г.Цэнгүүн нар тус тус эзэллээ.
Нийт оролцсон оюутнуудын илтгэл нь агаарын бохирдлын шалтгаан, хор уршиг, сөрөг нөлөө, нийгэм эдийн засгийн хүрээнд учруулж байгаа асуудал, цаашлаад агаарын бохирдлыг бууруулах арга замыг олоход хувь нэмэр оруулахаар шинэ санал санаачлагыг гаргасан, тэдгээр нь бодит байж, хэрэгжих эхлэл болох учиртайг харуулсан үр дүнтэй тэмцээн болж өндөрлөлөө. 
Тэмцээнд идэвхитэй оролцсон нийт оюутнууддаа болон II-р байр эзэлсэн ХБОЭ-4-р ангийн оюутан У.Уртнасан, БАХҮ-4-р ангийн оюутан Т.Тэлмэн нартаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Үзсэн : 1363

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн 3а байр, 218 тоот
: defe@seas.num.edu.mn
: 77307730-3203, 3213