"ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ 2023"
2023.03.30

МУИС-ийн ХШУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимээс “Олон улсын ойн өдөр”, “Дэлхийн усны өдөр”-ийн хүрээнд тэнхимийн судлаач оюутнуудын дунд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал 2023 оны 3 сарын 28-ны өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн хуралд бакалаврын түвшний судлаач оюутнууд идэвхтэй оролцож, судалгааны ажлаа танилцуулан, харилцан туршлага солилцсон нь ихээхэн онцлог болж өнгөрлөө. Эрдэм шинжилгээний хуралд шагналт байр эзэлсэн оюутнууд:
Бакалаврын түвшинд:
Тэргүүн байр: Б.Сарнай (Хүрээлэн буй орчны инженер хөтөлбөр, IV түвшин), "In vitro орчинд Lycium ruthenicum Murr. (Орос махирс)-ын хүнд металл (зэс)-ын тэсвэрийн судалгаа" сэдэвт илтгэлээр,
Дэд байр: Г.Оргил (Хүрээлэн буй орчин судлал хөтөлбөр, IV түвшин), "Хот суурин газрын хиймэл нууруудын усны чанарын босоо тархалтын судалгаа" сэдэвт илтгэлээр,
Гутгаар байр: Ц.Наранхүү (Хүрээлэн буй орчны инженер хөтөлбөр, IV түвшин) "Архангай аймгийн Цэнхэр сумын Арбулагийн хөрсөн дэх хүнд металлын судалгаа" сэдэвт илтгэлээр,
Дөрөвдүгээр байр: Б.Мөнгөнчимэг (Хүрээлэн буй орчин судлал хөтөлбөр, III түвшин), "Хүнд металлын хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлийн үнэлгээ" сэдэвт илтгэлээр,
Тавдугаар байр: Н.Ариун-Эрдэнэ (Хүрээлэн буй орчны инженер хөтөлбөр, III түвшин) "Говь-Алтай аймгийн Сангийн Далай нуурын усны чанарын судалгаа" сэдэвт илтгэлээр,
Ахисан түвшинд:
Тэргүүн байр: Б.Эрдэнэбаяр (Хүрээлэн буй орчин судлал хөтөлбөр, докторант), "Сэлэнгэ мөрний сав газрын голын горим, газрын бүрхэвчийн өөрчлөлтөд нөлөөлөх зарим хүчин зүйлс" сэдэвт илтгэлээр,
Дэд байр: Х.Билэгт (Ойн аж ахуй, ой зохион байгуулалт хөтөлбөр, магистрант) "Бионүүрс болон бордооны таримал моддын амьдралт, өсөлтөд үзүүлэх нөлөө" сэдэвт илтгэлээр,
Гутгаар байр: Б.Ганцоож (Байгаль орчныг хамгаалах технологи хөтөлбөр, магистрант) "Дархан хотын Булан нуурын эрүүл ахуйг фитопланктоны олон янз байдлын индексээр үнэлэх" сэдэвт илтгэлээр тус тус шалгарлаа.
Эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилтыг хүсье.

Үзсэн : 154

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн 3а байр, 218 тоот
: defe@seas.num.edu.mn
: 77307730-3203, 3213