МУИС-ийн Төгсөлтийн дараах сургуулийн сургалтын журмын 6.13.2-д даасны дагуу /Магистрант, докторант оюутан сургалтын бүх багц цагаа хугацаандаа цуглуулсан боловч магистрийн ажил, диссертац бичих багц цагаа биелүүлж амжаагүй бол МУИС-ийн магистр/докторын сургалт дүүргэсэн тухай захирлын тушаал гаргаж, гэрчилгээ олгоно. Магистрант оюутны сургалтын багц цаг энэхүү гэрчилгээг авснаас хойш 3 жил, докторант оюутны сургалтын багц цаг энэхүү гэрчилгээг авснаас хойш 5 жил хүчинтэй байх ба энэ хугацаанд эрдэм шинжилгээний багц цагаа гүйцээн магистрын ажил, докторын диссертац бичиж хамгаалах эрхтэй байна/ дээрх болзол хангасан суралцагчид дараах материалыг бүрдүүлэн Сургалтын албанд 2014.10.18-ний дотор өгнө үү. Үүнд:
1. Иргэний үнэмлэхний хуулбар
2. Sisi системээс гаргуулсан дүнгийн тодорхойлолт/ Тэнхимд үзэх хичээлүүдээ гүйцэд системд оруулсан байх/
3. Төлбөрийн тооцоогүй гэсэн баримт/ Сургалтын төлбөр хариусан ня-бо-с авах/
4. Хувийн өргөдөл/ Хэдэн онд ямар чиглэлээр элссэн, тэнхимд үзэх хичээлээ үзэж дууссан, гэрчилгээ олгож өгнө үү гэсэн утгатай/
ХШУИС. Сургалтын алба