Доктор Майкл Филип Шорт “Цөмийн инженерчлэл” хөтөлбөрт албан ёсны зөвлөмжийг ирүүлнэ
2019.06.13

Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн техникийн хамтын ажиллагааны MON0012 төслийн хүрээнд Монгол Улсын Цөмийн Энергийн Комисс, ХШУИС-ийн урилгаар АНУ-ын Массачусетсийн Технологийн Их Сургууль (МТИС)-ийн Цөмийн Шинжлэх Ухаан, Инженерийн Тэнхим (ЦШУИТ)-ээс доктор Майкл Филип Шорт 2019 оны 5 дугаар сарын 27-31-ний хооронд МУИС-д ирж ажиллалаа. Энэ үеэр эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Очирхуягтай уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Мөн ХШУИС-ийн эрдэм шинжилгээний семинарт оролцож МТИС-ийн сургалтын үйл ажиллагаа, инженерчлэлийн сургалтын шинэлэг зүйлүүд, төсөл хөтөлбөрүүдийн талаар сонирхолтой илтгэл тавьсан. Түүнчлэн МУИС-ийн Цөмийн Физикийн Судалгааны Төвд зочилж ЦШУИТ-д хийгдэж буй судалгааны ажлуудын талаар илтгэл хэлэлцүүлж, тус төвийн судлаачидтай санал солилцлоо.

Энэ айлчлалын үеэр тэрээр ХШУИС-ийн ХБИТ-д харъяалагддаг “Цөмийн инженерчлэл” хөтөлбөрт SWOT анализ хийж, хичээл заадаг багш, ажилтнуудтай уулзаж уг хөтөлбөрт байгаа хичээлийн агуулга, давхцал, мөн цаашид уг хөтөлбөрт хийгдэх шаардлагатай өөрчлөлтүүдийн талаар зөвлөмжүүдийг өглөө. Уг айлчлалын үр дүнд доктор Майкл Филип Шорт ОУАЭА-аар дамжуулж ХБИТ-д харъяалагддаг “Цөмийн инженерчлэл” хөтөлбөрт албан ёсны зөвлөмжийг ирүүлэх юм байна.

Үзсэн : 0

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн 3а байр, 218 тоот
: defe@seas.num.edu.mn
: 77307730-3203, 3213