МУИС-ийн аварга шалгаруулах "Компьютерийн сүлжээ"-ний зургаадугаар олимпиад 11 сарын 3-нд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.
2016.11.09

МУИС-ийн аварга шалгаруулах "Компьютерийн сүлжээ"-ний зургаадугаар олимпиад 11 сарын 3-нд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Олимпиад нь үндсэн 2 шаттай бөгөөд эхний шатанд нийтэд нээлттэй тавигдсан бодлогыг амжилттай бодож босго оноо давсан оюутнууд дараагийн шатанд шалгаран орсон юм.

Олимпиадын 2-р шатанд нийт 10 оюутан оролцсон бөгөөд эцсийн дүн гарахад дараах оюутнууд эхний 5 байрыг эзэллээ.

Цолмонтамир 28 оноогоор

Баянхангай 20 оноогоор

Моломжамц 19 оноогоор

Пүрэвдорж 18 оноогоор

Цолмонбаатар 15 оноогоор

Тэмцээнд амжилттай оролцсон нийт оюутнууддаа ХШУИС-ийн захиргаа, ЭХИТэнхимийн хамт олон болон "Компьютерийн сүлжээ" хөтөлбөрийн багш нарын зүгээс баяр хүргэж сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсч байна.

 

 

Үзсэн : 0

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн 3а байр, 218 тоот
: defe@seas.num.edu.mn
: 77307730-3203, 3213