МУИС-ХШУИС ба AIST/FREA-ын хамтарсан судалгаа эхлүүлж байна.
2016.06.22

ИТДБ (Инженер Технологийн Дээд Боловсрол) төслийн “Сэргээгдэх эрчим хүч, нарны энергийн технологийн судалгаа хөгжүүлэлт" сэдвийн хүрээнд, Японы Аж Үйлдвэрийн Дэвшилтэт Технологийн Институт, Фүкүшима СЭХ-ний хүрээлэнгийн судлаач Отани Кэнжи (VS, Kenji OTANI, Fukushima Renewable Energy Institute (FREA), National Institute of Advanced Industrial Science and Technology, AIST) нь МУИС-ын урилгаар Монголд 5 хоног ажиллаад буцав. Зочин судлаач Отани Кэнжи 6 сарын 13-ны өдөр “Нарны Энергийн Нөөцийг шинэ хиймэл дагуулын мэдээлэл ашиглан тодорхойлох нь” (Solar Resource Evaluation using new Satellite Images and Potential in Mongolia) нээлттэй лекц уншиж, 40 гаруй оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн МУИС-ХШУИС-ын СЭХ хөтөлбөрийн багш нар, судалгааны багийн хамт олонтой биечлэн уулзаж, хамтарсан судалгааны ажлын эхлэлийг тавьж, судалгааны орчин нөхцөлтэй танилцан, үнэтэй зөвлөгөө өгөөд буцлаа. 

  

 

 

Холбогдох зар

http://seas.num.edu.mn/article/109

ИТДБТ, Зочин судлаач Отани Кэнжи, “Нарны Энергийн Нөөцийг шинэ хиймэл дагуулын мэдээлэл ашиглан тодорхойлох нь” нээлттэй лекц, Японы Аж Үйлдвэрийн Дэвшилтэт Технологийн Институт, Хүрээлэн, Фүкүшима СЭХ-ний хүрээлэнгийн судлаач

 

Үзсэн : 0

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн 3а байр, 218 тоот
: defe@seas.num.edu.mn
: 77307730-3203, 3213