Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр доктор Ч.Сономдагва багш "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар шагнагдлаа.
2017.09.04

МУИС-ийн 75 дах удаагийн хичээлийн шинэ жилийн  нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Хичээлийн жилийн нээлтийн ёслолын арга хэмжээнд МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар, БСШУСЯ-ын сайд Г.Чулуунбаатар, Монгол Улсын Ардын багш Ш.Чоймаа багш, МУИС-ийн удирдлагууд болоод ХБООИТ-ийн багш нар оролцож оюутнуудад баяр хүргэж сурлагын амжилт хүсэн ерөөв.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр манай тэнхимийн доктор, дэд профессор Ч.Сономдагва багш маань төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар шагнагдаж, БСШУСЯ-ын сайд Г.Чулуунбаатараас шагналаа гардан авлаа. Доктор Ч.Сономдагва багшдаа тэнхимийн нийт хамт олноос нь халуун баяр хүргэж, эрдмийн их ажилд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.

 

 

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

2017.09.04

 

Үзсэн : 851

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн 3а байр, 218 тоот
: defe@seas.num.edu.mn
: 77307730-3203, 3213