Монцамэ агентлаг: Оюутнууд хог хаягдлыг дахин ашиглах аян өрнүүллээ
2017.02.22

Гудамж талбайд ил задгай хөглөрч буй хог хаягдлыг дахин боловсруулж  баялаг болгоход дээрх аяны зорилго чиглэж байна. Өнгөрсөн оны тавдугаар сард  Экологи клубын санаачлагаар МУИС-ийн хичээлийн болон оюутны байруудад хийсэн судалгаагаар нийт хог хаягдлын 58 хувь нь багш албан хаагчдын өрөөнөөс, 42 хувь нь оюутны анги танхимаас гарчээ. Эдгээр хог хаягдлын дийлэнх хувийг ундаа усны сав, цаас эзэлж байжээ.

"Хог хаягдлыг шууд хаях ёстой гэсэн ойлголтоос салж, дахин ашиглах талаар анхаарах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд бид хүрсэн. Тухайлбал оюутны байрнаас гарч буй төмс ногооны хог хаягдлаар био ялзмаг, бордоо хийн дахин ашиглах боломжтой. Жилд дунджаар 40-50 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хог  бид  хаядаг хэмээн  МУИС-ийн дэргэдэх Экологи Клубын ахлагч Т.Цэнд-Аюуш ярилаа.

Дээрх аяны хүрээнд МУИС-ийн багш ажилчдын өрөөнүүдэд цаасны хог хаягдал хаях 250 орчим хогийн сав,  анги танхимуудад хуванцар хогийн савыг байршуулжээ.

 

Л.Нандинцэцэг

Эх сурвалж: Монцамэ мэдээллийн агентлаг

http://www.montsame.mn/dotood-medee/45057

Үзсэн : 2152

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн 3а байр, 218 тоот
: defe@seas.num.edu.mn
: 77307730-3203, 3213