Монгол улсын их сургууль багшийн сонгон шалгаруулалтад урьж байна
2016.01.22

 МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БАГШИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Нийтлэг шаардлага:

  • Мэргэжлийн чиглэлээр 8-аас ихгүй жилийн өмнө магистрын зэрэг хамгаалсан байх /Докторын зэрэгтэй хүнд хамаарахгүй/

  • Сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хослон гүйцэтгэх чадвартай, судалгааны болон заах арга зүй эзэмшсэн

  • Гадаад хэлний мэдлэг: Англи болон аль нэгэн түгээмэл гадаад хэлээр тухайн хэлний албан ёсны шалгалтын онооны 80-аас доошгүй хувьтай дүйцэхүйц мэдлэгтэй байх (Гадаадын их, дээд сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан хүнд хамаарахгүй).

  • Компьютерийн нийтлэг хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай

  • Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай, идэвх санаачилгатай

Бүрдүүлэх материал

  • Доктор, магистр, бакалаврын зэргийн диплом, тэдгээрийн  хавсралт, эх хувиар

  • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт /Тухайн тэнхмийн бус мэргэжлийн эрдэмтнээр баталгаажуулсан/, бүтээл, эх хувиар

  • Олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэгддэг гадаад хэлний түвшин тогтоох албан ёсны шалгалт өгсөн бол онооны батламж

  • Мэргэжлийн ур чадвар, багаар ажиллах чадвар, хувь хүний төлөв байдал зэргийг тодорхойлсон /мэргэжлийн эрдэмтэн эсвэл удирдах ажилтны тодорхойлолт/

  • Ажил байдлын тодорхойлолт /Хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллагын/, ажиллаж байсан байгууллагын удирдах ажилтны утас, хаяг

  • Иргэний үнэмлэх, эх хувиар

  • Цээж зураг  (сүүлийн 6 сард авахуулсан, 3x4 хэмжээтэй)

  • Товч CV /загварыг Хүний нөөцийн мэргэжилтнээс авах

Багш авах мэргэжил

Багшийн заах хичээл, ажлын байранд тавигдах тусгай шаардлага

Орон тоо

Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль, Хүрээлэн буй орчин судлал, химийн инженерчлэлийн тэнхим

1

Хүрээлэн буй орчны инженерчлэл

Заах хичээл: Хүрээлэн буй орчны инженерчлэл; Байгаль орчны эрдслийн үнэлгээ; Байгаль орчны нөхөн сэргээлт

 

Тавигдах шаардлага: Хүрээлэн буй орчны инженерчлэл, байгаль хамгаалах технологийн чиглэлээр үндсэн мэргэжилтэй; ОУ-ын ишлэлийн системд ордог мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн; ЭШ-ний байгууллага, их дээд сургуульд ажиллаж байсан ажлын туршлагатай байх. Гадаад улсад эрдмийн зэрэг хамгаалсан, оюуны өмчийн бүтээлтэй бол давуу тал болно.

2

Химийн болон нано инженерчлэл

Заах хичээл: Нанобиоматериал; Хүрээлэн буй орчны нанотехнологи; Нанобүтэц ба гадаргуугийн хими; Транспорт процесс

 

Тавигдах шаардлага: Хими болон нано-инженерчлэл мэргэжлээр докторын зэрэгтэй; ОУ-ын эшлэлийн системд ордог мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн; Тусгай шаардлага: Гадаад улсад инженерийн докторын (Dr. Eng) зэрэг хамгаалсан бол давуу тал болно.

1

 

Бүртгэл:

Багшийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүсийг 2016 оны 01 дүгээр сарын 25-наас 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09.00-17.30 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байр №204 тоот өрөөнд бүртгэнэ. Утас: 77307730-1135

 

Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний алба 

Үзсэн : 1667

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн 3а байр, 218 тоот
: defe@seas.num.edu.mn
: 77307730-3203, 3213