Газрын тос боловсруулалтын чиглэлээр БНЭУ-ийн засгийн газрын 100%-ИЙН ТЭТГЭЛГЭЭР суралцуулна
2019.03.18
ХШУИС-ийн ерөнхий суурийн оюутнуудын анхааралд
(Мөн Химийн инженерчлэл, Хэрэглээний хими хөтөлбөрийн 1, 2-р түвшиний оюутан)
 
Газрын тос боловсруулалтын чиглэлээр суралцах сонирхолтой МУИС-ийн ХШУИС-ийн 1,2-р түвшний оюутнуудад БНЭУ-ийн засгийн газрын 100%-ИЙН ТЭТГЭЛГЭЭР суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.
 
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлэх оюутанд тавигдах шаардлага:
1. ХШУИС-ийн Ерөнхий суурийн эсвэл Химийн инженер, Хэрэглээний хими хөтөлбөрийн 1,2-р түвшиний оюутан байх
2. Их, дээд сургуулийн хичээлийг Англи хэл дээр ойлгож, суралцах чадвартай байх
3. БНЭУ-ийн газрын тос боловсруулалтын инженер бэлтгэдэг аль нэг их, дээд сургуульд 1-р курсээс эхлэн суралцах
4. Сургуулиа төгсөж ирээд Дорноговь аймагийн Алтанширээ (Сайншандаас 20 км) суманд баригдах Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах
5. Голч дүн 2,8-аас дээш байх.
6. БНЭУ-ын засгийн газрын тэтгэлэгийн талаар мэдээлэлтэй танилцсан байх. Татах Татах
 
Бүрдүүлэх материал
1. Сургуулийн тодорхойлолт; /ТҮЦ машинаас авсан байх/
2. Сурлагын дүнгийн хүснэгт; /ТҮЦ машинаас авсан байх/
3. Англи хэлний түвшин тогтоох аль нэг шалгалтын гэрчилгээ
4. Иргэний үнэмлэхний хуулбар
5. Анкет. Загварыг эндээс татаж авна уу
 
Бүртгэл явагдах хугацаа
2019 оны 3-р сарын 18-ны 9.00 цагаас 3-р сарын 19-ны 17.00 цаг хүртэл
 
Бүртгэл явагдах газар
Хичээлийн 3-р байрны 113 тоот
 
Шалгаруулалт явагдах дараалал
ХШУИС-ийн ажлын хэсэг эхний шалгаруулалтыг явуулж эхний 10 оюутны нэрсийг "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК болон БНЭУ-ын элчин сайдын яам руу явуулна. БНЭУ-ын элчин сайдын яаманд Англи хэл дээр ярилцлагын шалгалт, бичиг баримтын шалгаруулалтыг явуулж 5 оюутныг сонгон шалгаруулна.
Тэнцсэн оюутан "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-тай гэрээ байгуулж явна.
 
Лавлах утас: 99798480
Хими, биологийн инженерчлэлийн тэнхим
Үзсэн : 0

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн 3а байр, 218 тоот
: defe@seas.num.edu.mn
: 77307730-3203, 3213