Ойн сургалт, судалгааны суурин
2019.04.03

Ойн сургалт судалгааны суурин

МУИС-ийн Ой судлал баг Төв аймгийн Батсүмбэр сумын ИТХ-ийн хамтарсан хурлаар хэлэлцэн “Хамтран ажиллах гэрээ”-г 2004 оны 05 сарын 20 өдөр баталснаар тус сумын Үдлэгийн аманд нийт 2000 га ойтой талбайг 30 жилийн хугацаатайгаар эзэмшиж эхэлсэн.

Төвийн үйл ажиллагааг бэхжүүлэх үүднээс Голландын засгийн газрын санхүүжүүлжилтээр Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах 2 дахь төслөөс 10,000 ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтаар 2 га мод үржүүлгийн газрыг автомат усалгааны систем бүхий иж бүрэн хүлэмжийн хамт байгуулан жил бүр 10 гаруй төрлийн мод, сөөгийг тарьж байна. 2006 онд Өртөө-мухарын аманд байсан оюутны 2 сууцыг шилжүүлэн нүүлгэж, шинээр багш нарын сууц, багаж тоног төхөөрөмж хадгалах зориулалт бүхий агуулах, оюутны гал тогооны барилга зэргийг тус тус ашиглалтанд оруулаад байна.

Тус сургалт судалгааны сууринд ой судлал, ойн таксац, ойжуулалт, ОАА тоног төхөөрөмж, хөрс судлал, мод судлал, ойн өвчин, хортон шавьж судлал болон геодези хичээлүүдийн сургалтын болон хээрийн дадлагыг удирдан явуулж байна. Мөн улсын чанартай мэргэжил дээшлүүлэх болон мэргэшүүлэх сургалт, олон улсын зуны сургалт, хурал зэргийг зохион байгуулдаг.

Түүнчлэн судалгаа шинжилгээний ажлын хүрээнд ойн удаан хугацааны судалгааны дээж талбайнуудыг байгуулж, туршилт судалгааны ажлуудыг эхлээд байна. Эдгээр ажлын хүрээнд ойн экологит гарч буй аливаа өөрчлөлт, тэдгээрийн шалтгаан, зүй тогтлыг илрүүлэн байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалалтын зөв зохистой системийг тухайн бүс нутагт бий болгохоор орон нутгийн удирдах байгууллага, байгаль хамгаалагчид, иргэдтэй хамтран ажиллаж байна.

Тус сургалт судалгааны төв нь оюутнуудын онолын мэдлэгийг практикаар баталгаажуулах суурь бааз болдог бөгөөд лаборатори, багаж тоног төхөөрөмж, багш нарын байр, оюутны байр, гал тогоо, хурлын заал, халуун ус, тогоор хангагдсан. 

Үзсэн : 1508

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн 3а байр, 218 тоот
: defe@seas.num.edu.mn
: 77307730-3203, 3213