2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НАМРЫН УЛИРАЛД ТӨГСӨГЧДӨД БАЯР ХҮРГЭЕ.
2021.01.25

Эрхэм хүндэт төгсөгчид өө

МУИС-ийн ХШУИС-ийн Хэрэглээний Математикийн тэнхимийн 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улиралд төгсөж байгаа нийт төгсөгчдөдөө “Эрдмийн баяр”-ын халуун мэндчилгээг ХМТ-ийн хамт олны өмнөөс дэвшүүлье.
2020-2021 оны хичээлийн жилийн намрын улиралд ХМТ-ийг бакалаврын түвшний 22, ахисан түвшний 5, нийт 27 суралцагч сургалтын хөтөлбөрийн шаардлагыг бүрэн биелүүлж, бакалавр, магистрын зэрэг амжилттай хүртэж байна. 
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас сүүлийн нэг жилийн хугацаанд бүх шатны боловсролын байгууллагын танхимын сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж, танхимын болон цахим хэлбэр хосолсон байдлаар хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгууллаа. Бодит нөхцөл байдлыг ухамсарлан хичээлдээ шамдаж, бие даан суралцах чадварыг тодорхой хэмжээнд эзэмшин, амжилттай суралцсан суралцагсад, төгсөгчид та бүхэндээ талархал илэрхийлье.
“МУИС-ийн оюутан Монголын ирээдүй” хэмээх уриа үг болон эрдэмтэн багш нарын сургаалийг үүрд санаж аливаа үйл хэрэгт Манлайлагч, Урьтач, Инноватор, Судлаач байж эх орныхоо хөгжил цэцэглэлтийг цогцлооход биечлэн оролцоорой.
МУИС-аас Та бүхэнд хүргэж буй захиа даалгаврыг чандлан биелүүлж төрөлх сургуулиараа бахархах, үндэсний тэргүүлэх их сургууль МУИС-ийнхаа нэр хүндийг улам өндөрт өргөж явахыг хүсэн ерөөж, ажлын амжилт, амьдралын сайн сайхныг хүсэн ерөөе!

ХМТ-ийн эрхлэгчийн мэндчилгээ: 

https://www.youtube.com/watch?v=h73ci9GPIYs

ХШУИС-ХМТ-ийн хамт олон

Үзсэн : 745

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр 315 тоот
: assistant1_dam@seas.num.edu.mn, dep-am@seas.num.edu.mn
: 77307730-3600